Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.******* нарт холбогдох 201616000081 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4-р баг  Дунд сайхны 1-54 тоотод байрлах иргэн М.*******ын гэрээс чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1 ширхэгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, хохирогч М.*******од 2.550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Хохирогч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр би гэртээ ганцаараа байсан юм. ...******* гээд танил хүн манай гэрт ирсэн юм. Тэгээд би өчигдөр архи уучихсан шартаад байна таньд архи байна уу гэхэд надад архи байхгүй, мөнгө ч байхгүй гэж хэлсэн. Тэгсэн ******* манай гэрт хэвтээд л байсан. Тэгсэн манайд гаднаас ******* гэдэг эмэгтэй хүн орж ирэхэд тэр ******* *******той маргалдаж байснаа манайхаас гараад явчихсан юм. Дахиж эргэж орж ирээгүй. Тэгээд 2 хоногийн дараа орны дээд талд байдаг сейфээ онгойлгоод үзэхэд дотор нь байсан хөөрөг болон зургийн аппарат алга болсон байсан. Тэгээд би гэртээ эрээд олоогүй юм. Тухайн үед би охин *******, хүү *******д хэлж мэдэгдсэн дараа нь цагдаад өргөдөл гаргасан.  Алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын Чүнчигноров хөөрөг байсан юм. Нөгөө хөөрөг нь хув толгойтой хаш хөөрөг байсан. Чүнчигноров хөөргийг 4.000.000 төгрөгөөр, хаш хөөргийг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайчийг олж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Би гэрээс алдагдсан алтан нуухтай дунд гарын Чинчигноров хөөргөө хүлээж авсан энэ хөөрөг чухал эд байсан юм. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* гэдэг нөхөр надаас хөөрөг барьцаанд тавиад 100.000 төгрөг авсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа миний хөөргийг хулгайн хөөрөг байсан гэсэн, тэгж ******* надад хулгайн хөөрөг барьцаанд тавьсан юм байна гэж мэдсэн. Хэрэв хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн бол би авахгүй байсан. Би *******аас 100.000 төгрөг нэхэмжилж байна. Хүүтэйгээ нийлээд 200.000 төгрөг нэхэмжилж байна. ******* надаас 100.000 төгрөг аваад 7 хоногийн дараа алтнаас ирээд хөөргөө авна гэж хэлсэн. 7 хоногоос хэтэрвэл хүү өгнө, 170.000 төгрөг өгнө гэж өөрөө хэлж байсан. Тэр алтанд явна, тэнд хүн хэцүүдэж байгаа гэж хэлж байсан. ******* архи уусан согтуу байсан. ******* надад хөөрөг барьцаанд тавиад мөнгө авахдаа миний гар утасны дугаар аваад 7 хоногийн дараа алтнаас ирээд хөөргөө авна та хаана байх вэ гэхээр нь би таксин дээр байна гэж хэлсэн. Миний нэхэмжилж байгаа мөнгийг Эрдэнбатаас гаргуулж өгнө үү гэж хүсмээр байна өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр би Улаанбаатар хотод явж байхад манай аав нь гэрээсээ хамаг юмаа алдчихлаа гэхээр нь яав юу болов гэж асуухад гэрт орны дээд талд байдаг сейфэн дотор байсан миний барьдаг Чүнчигноров хөөрөг, хаш хөөрөг хажууд нь байсан зургийн аппарат алга болчихсон байна гэртээ хайгаад олсонгүй, хулгайч л авчихлаа гэж хэлсэн юм. Манай аав надад гэрт ******* ирсэн юм тэр хүн авсан байх гэж байсан. Манай аавын барьдаг байсан хөөрөг нь алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын Чүнчигноров хөөрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сард би суманд ажил дээрээ байж байхад манай аав ******* над руу утсаар яриад аав нь гэрээсээ хөөрөгнүүд болон зургийн аппаратаа хулгайд алдчихлаа гэж над руу утсаар ярьсан юм. Тухайн үед аав надад хэлэхдээ манай гэрт ******* ирээд явж байсан. Тэр хүн л авчихлаа, манайхаар өөр хүн ирээгүй гэж хэлж байсан. Манай аав хөөрөг, зургийн аппаратыг өөрийнхөө орны толгой дээр байдаг хүрэн хайрцаг дотор, жижиг төмөр сейфэнд байлгадаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шиг санагдаж байна. Би өөрийнхөө машинтай Баруун сайхнаас уруудаж явахад нэг хүн гар өргөж машинд суусан. Тэгснээ нэг хөөрөг гаргаж ирээд та энэ хөөргийг 100.000 төгрөгийн барьцаанд авчих, би алтанд явж ирээд буцаагаад авна, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би эхнэртэйгээ ярьж байгаад уг хөөргийг 100.000 төгрөгний барьцаанд авсан юм. Би уг хөөргийг хулгайнх гэж мэдээгүй. Надад хэлэхдээ тэр хүн өөрөө хөөрөг хийдэг гэж хэлж байсан юм. Алтан нуухтай, мөнгөн халбагатай, бор өнгийн чулуугаар хийсэн дунд гарын хөөрөг байсан. ...******* надад хөөрөг зарах үед тэр нэг хүнтэй хамт хоёул явж байсан. Нөгөө хүн нь би хөөрөг чулуугаар хийж зардаг гэж надад хэлж байсан. Тэр хоёр надад хөөргөө 100.000 төгрөгөөр барьцаанд тавиад хамтдаа явсан. *******тай хамт явж байсан хүнийг би танихгүй. ******* тэр хоёр архи уусан байсан. Гэхдээ их согтуу байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би одоо он сар өдрийг нь санахгүй байна би хөдөө яваад 2 сар болоод ирсэн хөдөө явахаас өмнө 3 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна намайг хашаа даваад *******ынд ороход ******* ******* хоёр нэлээд халамцуу байж байсан хажууд нь хоосон шил байсан, ******* намайг хашаа давж орж ирэхэд тэр гадаа нь байсан тэгээд би *******ынд удаагүй гарсан ******* байсан ******* бас байсан санагдаж байна. ******* согтуу бид нарыг яв яв гээд байсан. Хэрүүл маргаан болоогүй. Өөр байсан хүмүүс байсныг нь санахгүй байна. Би *******ынхоос гарахдаа тэнд байсан хүмүүстэй хамт гарсан бид нар гэрээс гараад салаад явцгаасан ******* ганцаараа салж явсан. *******ыг хэр согтуу байсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

         Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын сүүлээр байсан явж байгаад би дүү *******ын хамт *******ынд очсон. Түүнээс мөнгө байна уу ганц юм авах гэсэн юм гэхэд тэр байхгүй гэж хэлсэн. ******* хөөрөг, хутгатай явсан тэрийг зарна гэхэд ******* гуай би хүнд үзүүлээд ирье гэж хэлээд гараад гарсан. Би өөрөө хөгжим тоглодог болохоор тэнд байсан хөгжмийг дарах гээд залгуур хайж байхад орны дээд тал төмөр сейф байсан хаалга нь нээлттэй байхаар нь татаад нээхэд дотор нь цагаан өнгийн шахмал хөөрөг, шар өнгийн хөөрөг, зургийн аппарат байсан. Хөөргийг нь авч тамхилж байхад манай дүү ******* нааш нь гэсэн би түүнд хөөргийг өгөхөд тэр хөөрөг авч тамхилаад үнэтэй хөөрөг байна гэж хэлээд надад буцаагаад өгсөн. Би буцаагаад сэйфэнд хийчихээд зургийн аппарат цагаан өнгийн шахмал хөөргийг нь аваад, барьцаанд тавиад ганц юм аваад эргээд мөнгө олж ирээд авчираад өгнө гэж бодоод гараад явсан дэлгүүрт очоод барьцаанд тавих гэсэн юм гэхэд худалдагч нь аппаратыг үзчихээд авахгүй гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс гарч явж байгаад таарсан хүндээ зарах гэхэд надад 6000 төгрөг байна гэхээр нь өгчихөөд, мөнгөөр нь архи аваад, хөөргөө үлдээгээд буцаад *******ынд ирсэн. Архиа ууж дуусгаад байж байтал гаднаас нэг хүүхэд орж ирээд ******* ахаар төмөр хяргуулахаар хамт гарсан. ******* бид хоёр гэрт хоёулаа байж байхдаа би сэйфэнд үлдсэн хөөргийг нэг мөсөн авчихая гэж бодоод сейфнээс үлдсэн шар өнгийн хөөргийг нь аваад барьцаанд тавих уу гэж намайг хэлэхэд ******* наад хөөрөг чинь үнэтэй хөөрөг, барьцаанд авахгүй буцаагаад хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ад мэдэгдэхгүйгээр хөөргийг аваад хармаалчихсан. Тэгсэн гаднаас ******* ******* гэдэг хүүхэнтэй хамт орж ирсэн. ******* архи уусан байсан болохоор одоо та нар манай гэрээс яв гэж хөөж уурлаад байсан. Би тэндээс бушуухан яваад Баялаг дэлгүүрийн тэр хавиас машин барихад ******* гэдэг хүн таарсан тэгээд  ...жолооч *******тай хөөргөөр тамхилаад би түүнд авах уу надад мөнгөний хэрэг гараад байна алтанд явах гэсэн юм мөнгө хэрэг болоод байна түр 100.000 зээлчих барьцаанд нь наад хөөргөө аваад үлд би удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд тэр хөөргийг харж байгаад за гэсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд Баруун сайхны Малчин дэлгүүрийн өмнө талын бензин клонк дээр очиж ******* машинаас бууж түгээгчтэй уулзчихаад буцаж гарч ирэхдээ 100.000 төгрөгтэй ирээд мөнгийг надад өгсөн би хөөргийг *******т өгчихөөд машинаас буугаад явсан. Би дүү *******тай хамт тэднийд очсон тухайн үед манай дүү хотоос ирсэн байсан удахгүй буцна гэж хэлж байсан *******ынд очиход тэр ганцаараа байсан манай дүү уг нь гарын ур дүй сайтай өөрөө чулуу модоор янз бүрийн юм хийж амьдардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-56-р хуудас/,

 Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Надад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би энэ сонсгосон ялыг ойлгосон. Би одоо он сар өдрөө санахгүй байна ах *******ын хамт Дунд сайханд явж байхад ******* манай нэг таньдаг айл энд байдаг юм ийшээгээ оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр айлд ороход нэг өвгөн ганцаараа байж байсан бид гурав нэг шил архи хувааж уусан. Бид нар дахиад нэг шил архи уухаар болсон өвгөн архи авах гээд гэрээс гарсан. Тэднийхээс гарахдаа ******* хоёр ширхэг хөөрөг авсан байсан, бид хоёр такси зогсоогоод нэг хөөргийг нь таксины жолоочид 100.000 төгрөгөөр зарсан жижиг хөөргийг хүнд 10.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Архийг тухайн үед тэр айлын өвгөн явж авсан. Би тэр өвгөнийг танихгүй ******* л таньдаг. Тэр өвгөний гэр нь Дунд сайханд Далай ван дэлгүүрийн урд нь байсан санагдаж байна. Тэр өвгөнийх жижигхэн байшинд байсан. ******* орны толгойн тэр хавиас хөөргийг авсан. Хөөрөг авч байхад ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. ******* хөгжимний залгуур эрж байгаад л тэр хөөргийг гаргаад ирсэн. Хөөргийг ******* авсан дараа гаднаас өвгөн ороод ирсэн бид гурав авчирсан архийг ууж дуусгаад явлаа гэж хэлээд гарсан. Бид хоёр тухайн үед архи уусан байсан түүн дээрээс нь нэмж архи уусан байсан. *******ыг хөөрөг хаанаас ч юм бэ гаргаад ирхээр нь би тэр хөөргийг аваад тамхилахад замагт манархуу алтан нуухтай дунд гарын хөөрөг байсан тэгээд би *******ад энэ хөөрөг үнэтэй хөөрөг байна гэж хэлсэн. Би өөрөө чулуугаар хөөрөг хийдэг болохоор ямар чулуу унэтэй байдаг, хийц нь ямар байдаг талаар сайн мэддэг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76, 88-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-р хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/,

Эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/ 

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ӨМӨ/21 дүгээрүнэлгээнд: Алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын Чинчигноров хөөрөг 1 ширхэг нь 2.200.000 төгрөг, Шахмал толгойтой мөнгөн халбагатай ширмэл хаш хөөрөг 1 ширхэг нь 200.000 төгрөг, Самсунг маркийн хуучин зургийн аппарат 1 ширхэг 150.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөг гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.*******т хохирол төлсөн баримт /хх-ийн 69-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 100-р хуудас/,

Шүүгдэгч Б.*******ыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 85-р хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4-р баг  Дунд сайхны 1-54 тоотод байрлах иргэн М.*******ын гэрээс чүнчигноров хөөрөг 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1 ширхэгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, хохирогч М.*******од 2.550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр би гэртээ ганцаараа байсан юм. ...******* гээд танил хүн манай гэрт ирсэн юм. Тэгээд би өчигдөр архи уучихсан шартаад байна таньд архи байна уу гэхэд надад архи байхгүй, мөнгө ч байхгүй гэж хэлсэн. Тэгсэн ******* манай гэрт хэвтээд л байсан. Тэгсэн манайд гаднаас ******* гэдэг эмэгтэй хүн орж ирэхэд тэр ******* *******той маргалдаж байснаа манайхаас гараад явчихсан юм. Дахиж эргэж орж ирээгүй. Тэгээд 2 хоногийн дараа орны дээд талд байдаг сейфээ онгойлгоод үзэхэд дотор нь байсан хөөрөг болон зургийн аппарат алга болсон байсан. Тэгээд би гэртээ эрээд олоогүй юм. Тухайн үед би охин *******, хүү *******д хэлж мэдэгдсэн дараа нь цагдаад өргөдөл гаргасан.  Алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын Чүнчигноров хөөрөг байсан юм. Нөгөө хөөрөг нь хув толгойтой хаш хөөрөг байсан. Чүнчигноров хөөргийг 4.000.000 төгрөгөөр, хаш хөөргийг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайчийг олж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...Би гэрээс алдагдсан алтан нуухтай дунд гарын Чинчигноров хөөргөө хүлээж авсан энэ хөөрөг чухал эд байсан юм. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* гэдэг нөхөр надаас хөөрөг барьцаанд тавиад 100.000 төгрөг авсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа миний хөөргийг хулгайн хөөрөг байсан гэсэн, тэгж ******* надад хулгайн хөөрөг барьцаанд тавьсан юм байна гэж мэдсэн. Хэрэв хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн бол би авахгүй байсан. Би *******аас 100.000 төгрөг нэхэмжилж байна. Хүүтэйгээ нийлээд 200.000 төгрөг нэхэмжилж байна. ******* надаас 100.000 төгрөг аваад 7 хоногийн дараа алтнаас ирээд хөөргөө авна гэж хэлсэн. 7 хоногоос хэтэрвэл хүү өгнө, 170.000 төгрөг өгнө гэж өөрөө хэлж байсан. Тэр алтанд явна, тэнд хүн хэцүүдэж байгаа гэж хэлж байсан. ******* архи уусан согтуу байсан. ******* надад хөөрөг барьцаанд тавиад мөнгө авахдаа миний гар утасны дугаар аваад 7 хоногийн дараа алтнаас ирээд хөөргөө авна та хаана байх вэ гэхээр нь би таксин дээр байна гэж хэлсэн. Миний нэхэмжилж байгаа мөнгийг Эрдэнбатаас гаргуулж өгнө үү гэж хүсмээр байна өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр би Улаанбаатар хотод явж байхад манай аав нь гэрээсээ хамаг юмаа алдчихлаа гэхээр нь яав юу болов гэж асуухад гэрт орны дээд талд байдаг сейфэн дотор байсан миний барьдаг Чүнчигноров хөөрөг, хаш хөөрөг хажууд нь байсан зургийн аппарат алга болчихсон байна гэртээ хайгаад олсонгүй, хулгайч л авчихлаа гэж хэлсэн юм. Манай аав надад гэрт ******* ирсэн юм тэр хүн авсан байх гэж байсан. Манай аавын барьдаг байсан хөөрөг нь алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын Чүнчигноров хөөрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сард би суманд ажил дээрээ байж байхад манай аав ******* над руу утсаар яриад аав нь гэрээсээ хөөрөгнүүд болон зургийн аппаратаа хулгайд алдчихлаа гэж над руу утсаар ярьсан юм. Тухайн үед аав надад хэлэхдээ манай гэрт ******* ирээд явж байсан. Тэр хүн л авчихлаа, манайхаар өөр хүн ирээгүй гэж хэлж байсан. Манай аав хөөрөг, зургийн аппаратыг өөрийнхөө орны толгой дээр байдаг хүрэн хайрцаг дотор, жижиг төмөр сейфэнд байлгадаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шиг санагдаж байна. Би өөрийнхөө машинтай Баруун сайхнаас уруудаж явахад нэг хүн гар өргөж машинд суусан. Тэгснээ нэг хөөрөг гаргаж ирээд та энэ хөөргийг 100.000 төгрөгийн барьцаанд авчих, би алтанд явж ирээд буцаагаад авна, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би эхнэртэйгээ ярьж байгаад уг хөөргийг 100.000 төгрөгний барьцаанд авсан юм. Би уг хөөргийг хулгайнх гэж мэдээгүй. Надад хэлэхдээ тэр хүн өөрөө хөөрөг хийдэг гэж хэлж байсан юм. Алтан нуухтай, мөнгөн халбагатай, бор өнгийн чулуугаар хийсэн дунд гарын хөөрөг байсан. ...******* надад хөөрөг зарах үед тэр нэг хүнтэй хамт хоёул явж байсан. Нөгөө хүн нь би хөөрөг чулуугаар хийж зардаг гэж надад хэлж байсан. Тэр хоёр надад хөөргөө 100.000 төгрөгөөр барьцаанд тавиад хамтдаа явсан. *******тай хамт явж байсан хүнийг би танихгүй. ******* тэр хоёр архи уусан байсан. Гэхдээ их согтуу байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би одоо он сар өдрийг нь санахгүй байна би хөдөө яваад 2 сар болоод ирсэн хөдөө явахаас өмнө 3 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна намайг хашаа даваад *******ынд ороход ******* ******* хоёр нэлээд халамцуу байж байсан хажууд нь хоосон шил байсан, ******* намайг хашаа давж орж ирэхэд тэр гадаа нь байсан тэгээд би *******ынд удаагүй гарсан ******* байсан ******* бас байсан санагдаж байна. ******* согтуу бид нарыг яв яв гээд байсан. Хэрүүл маргаан болоогүй. Өөр байсан хүмүүс байсныг нь санахгүй байна. Би *******ынхоос гарахдаа тэнд байсан хүмүүстэй хамт гарсан бид нар гэрээс гараад салаад явцгаасан ******* ганцаараа салж явсан. *******ыг хэр согтуу байсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

         Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын сүүлээр байсан явж байгаад би дүү *******ын хамт *******ынд очсон. Түүнээс мөнгө байна уу ганц юм авах гэсэн юм гэхэд тэр байхгүй гэж хэлсэн. ******* хөөрөг, хутгатай явсан тэрийг зарна гэхэд ******* гуай би хүнд үзүүлээд ирье гэж хэлээд гараад гарсан. Би өөрөө хөгжим тоглодог болохоор тэнд байсан хөгжмийг дарах гээд залгуур хайж байхад орны дээд тал төмөр сейф байсан хаалга нь нээлттэй байхаар нь татаад нээхэд дотор нь цагаан өнгийн шахмал хөөрөг, шар өнгийн хөөрөг, зургийн аппарат байсан. Хөөргийг нь авч тамхилж байхад манай дүү ******* нааш нь гэсэн би түүнд хөөргийг өгөхөд тэр хөөрөг авч тамхилаад үнэтэй хөөрөг байна гэж хэлээд надад буцаагаад өгсөн. Би буцаагаад сэйфэнд хийчихээд зургийн аппарат цагаан өнгийн шахмал хөөргийг нь аваад, барьцаанд тавиад ганц юм аваад эргээд мөнгө олж ирээд авчираад өгнө гэж бодоод гараад явсан дэлгүүрт очоод барьцаанд тавих гэсэн юм гэхэд худалдагч нь аппаратыг үзчихээд авахгүй гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс гарч явж байгаад таарсан хүндээ зарах гэхэд надад 6000 төгрөг байна гэхээр нь өгчихөөд, мөнгөөр нь архи аваад, хөөргөө үлдээгээд буцаад *******ынд ирсэн. Архиа ууж дуусгаад байж байтал гаднаас нэг хүүхэд орж ирээд ******* ахаар төмөр хяргуулахаар хамт гарсан. ******* бид хоёр гэрт хоёулаа байж байхдаа би сэйфэнд үлдсэн хөөргийг нэг мөсөн авчихая гэж бодоод сейфнээс үлдсэн шар өнгийн хөөргийг нь аваад барьцаанд тавих уу гэж намайг хэлэхэд ******* наад хөөрөг чинь үнэтэй хөөрөг, барьцаанд авахгүй буцаагаад хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ад мэдэгдэхгүйгээр хөөргийг аваад хармаалчихсан. Тэгсэн гаднаас ******* ******* гэдэг хүүхэнтэй хамт орж ирсэн. ******* архи уусан байсан болохоор одоо та нар манай гэрээс яв гэж хөөж уурлаад байсан. Би тэндээс бушуухан яваад Баялаг дэлгүүрийн тэр хавиас машин барихад ******* гэдэг хүн таарсан тэгээд  ...жолооч *******тай хөөргөөр тамхилаад би түүнд авах уу надад мөнгөний хэрэг гараад байна алтанд явах гэсэн юм мөнгө хэрэг болоод байна түр 100.000 зээлчих барьцаанд нь наад хөөргөө аваад үлд би удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд тэр хөөргийг харж байгаад за гэсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд Баруун сайхны Малчин дэлгүүрийн өмнө талын бензин клонк дээр очиж ******* машинаас бууж түгээгчтэй уулзчихаад буцаж гарч ирэхдээ 100.000 төгрөгтэй ирээд мөнгийг надад өгсөн би хөөргийг *******т өгчихөөд машинаас буугаад явсан. Би дүү *******тай хамт тэднийд очсон тухайн үед манай дүү хотоос ирсэн байсан удахгүй буцна гэж хэлж байсан *******ынд очиход тэр ганцаараа байсан манай дүү уг нь гарын ур дүй сайтай өөрөө чулуу модоор янз бүрийн юм хийж амьдардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-56-р хуудас/,

 Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Надад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би энэ сонсгосон ялыг ойлгосон. Би одоо он сар өдрөө санахгүй байна ах *******ын хамт Дунд сайханд явж байхад ******* манай нэг таньдаг айл энд байдаг юм ийшээгээ оръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр айлд ороход нэг өвгөн ганцаараа байж байсан бид гурав нэг шил архи хувааж уусан. Бид нар дахиад нэг шил архи уухаар болсон өвгөн архи авах гээд гэрээс гарсан. Тэднийхээс гарахдаа ******* хоёр ширхэг хөөрөг авсан байсан, бид хоёр такси зогсоогоод нэг хөөргийг нь таксины жолоочид 100.000 төгрөгөөр зарсан жижиг хөөргийг хүнд 10.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Архийг тухайн үед тэр айлын өвгөн явж авсан. Би тэр өвгөнийг танихгүй ******* л таньдаг. Тэр өвгөний гэр нь Дунд сайханд Далай ван дэлгүүрийн урд нь байсан санагдаж байна. Тэр өвгөнийх жижигхэн байшинд байсан. ******* орны толгойн тэр хавиас хөөргийг авсан. Хөөрөг авч байхад ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. ******* хөгжимний залгуур эрж байгаад л тэр хөөргийг гаргаад ирсэн. Хөөргийг ******* авсан дараа гаднаас өвгөн ороод ирсэн бид гурав авчирсан архийг ууж дуусгаад явлаа гэж хэлээд гарсан. Бид хоёр тухайн үед архи уусан байсан түүн дээрээс нь нэмж архи уусан байсан. *******ыг хөөрөг хаанаас ч юм бэ гаргаад ирхээр нь би тэр хөөргийг аваад тамхилахад замагт манархуу алтан нуухтай дунд гарын хөөрөг байсан тэгээд би *******ад энэ хөөрөг үнэтэй хөөрөг байна гэж хэлсэн. Би өөрөө чулуугаар хөөрөг хийдэг болохоор ямар чулуу унэтэй байдаг, хийц нь ямар байдаг талаар сайн мэддэг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76, 88-р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-р хуудас/, Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/, Эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/  Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ӨМӨ/21 дүгээр үнэлгээнд: Алтан нуухтай мөнгөн халбагатай дунд гарын Чүнчигноров хөөрөг 1 ширхэг нь 2.200.000 төгрөг, Шахмал толгойтой мөнгөн халбагатай ширмэл хаш хөөрөг 1 ширхэг нь 200.000 төгрөг, Самсунг маркийн хуучин зургийн аппарат 1 ширхэг 150.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөг /хх-ийн 36-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.*******т хохирол төлсөн баримт /хх-ийн 69-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь хохирогч М.*******од эд зүйлийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/ болон хохирогч М.*******ын “...Би алдагдсан алтан нуухтай дунд гарын Чүнчигноров хөөргөө хүлээж авсан энэ хөөрөг чухал эд байсан юм. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 24-27-р хуудас/ гэсэн мэдүүлгээр, иргэний нэхэмжлэгч Б.*******т хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай баримт /хх-ийн 69-р хуудас/ болон иргэний нэхэмжлэгч Б.*******ын “ Надад нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 83-р хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх  бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

          Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

          Иймд шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 хоног, шүүгдэгч Б.******* 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 53 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын цагдан хоригдсон 53 хоног, шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 7 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

   Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хохирогч М.*******, иргэний нэхэмжлэгч Б.******* нарт төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овгийн ын *******, овгийн ын ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарын эд хөрөнгийг хураахгүйгээр, шүүгдэгч Б.*******ад 2  /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******ад 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 53 хоног, шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 7 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хохирогч М.*******, иргэний нэхэмжлэгч Б.******* нарт төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Б.*******ыг 1 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар  тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас шүүгдэгч Б.*******, Б.******* нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА