Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0137

 

 

  

 

  

2021 оны 02 сарын 23 өдөр           Дугаар 128/ШШ2021/0137                Улаанбаатар хот

                            

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Э

Хариуцагч:  МУСС

Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахыг хариуцагчид даалгах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Н.Э миний бие 1957 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрж, 1979 онд МУИС-ын Геологи, уул уурхайн Факультетыг Геологийн инженер мэргэжлээр төгсөн Геологийн байгууллагад 1979-2002 онуудад, 2003-2005 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хяналт бүрдүүлэлт хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 104 дүгээр тушаалаар гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч даргаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. Улмаар Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 135 тоот тогтоолоор Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн дүгнэлтийн дагуу Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаар тогтоолын дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт хариуцсан орлогч даргаар томилогдон, төрийн албанд нийт 36 жил, хувийн хэвшилд 2 жил нийт 38 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан төрийн жинхэнэ, тусгай албан хаагч билээ.

Гэтэл МУСС 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тушаалаар иргэн намайг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн бөгөөд тушаалыг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 499 дүгээр магадлалаар иргэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх тушаалыг хүчингүй болгосон.

Ийнхүү төрийн албанаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг захиргааны хэргийн шүүх тогтоож, шийдвэрлэснээс хойш хариуцагч төрийн захиргааны байгууллагууд Н.Э намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилолгүй хууль бус эс үйлдэхүй гаргасаар байсан.

Миний бие 2018 онд Иргэний хэргийн шүүхэд хандаж, ажилд томилох хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 587 дугаар тогтоолоор 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 16,235,138 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн боловч энэ шийдвэр мөн биелэгдэхгүй байсан тул 2019 онд дахин захиргааны хэргийн шүүхэд хандаж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг даалгуулахыг хүссэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 160 дугаар тогтоолоор “... Н.Э нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаалд шууд томилохыг даалгах хууль зүйн боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй, нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч байгаа тухайд хууль зүйн үндэслэлтэй байгаа тул захиргааны байгууллага холбогдох шийдвэр гаргахгүй бол шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой" гэсэн дүгнэлтийг хийж, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Миний бие нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж шүүх үзэж байгаа учраас ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авч тэтгэврээ тогтоолгох, улмаар Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхээ хэрэгжүүлэхээр Гаалийн тухай хуулийн 2671  дүгээр зүйлийн 2671 .4-д “Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183   дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол ... Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө” гэж тус тус заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргыг томилж. чөлөөлөх эрх бүхий этгээд болох Монгол Улсын Сангийн сайд Ч.Х*******т хүсэлт гаргасан боловч Сангийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/5902 дугаар албан бичгээр хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзлаа.

Нэгэнт шүүхийн шийдвэрээр иргэн намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосноор бодит байдал дээр ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй болж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан болохыг нотолсон баримтгүй болсноор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсэж иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...", Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.3-т “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно..." гэснээс үзэхэд агентлагийн дэд даргыг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж буй нь хууль бус гэж үзэж байна.

Иймд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Н.Э миний биеийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахгүй байгаа Сангийн сайд Ч.Х*******ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төрийн албанаас чөлөөлж, түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал шийдвэр гаргахыг Монгол Улсын Сангийн сайд Ч.Х*******т даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Э нь тус яаманд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргаж 19-ний өдөр бичиг хэрэгт бүртгэгдсэн байна.

Н.Э нь хүсэлтдээ “Төрийн албаны хууль /2002/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон Н.Э миний биеийг төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн тусламж олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрхийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү" гэсэн байна.

2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчингүй болж 2017 онд шинэчилсэн найруулгыг баталсан ба уг хуулийн 77 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх журмыг заасан боловч нэгэнт хүчингүй болсон 2002 оны Төрийн албаны тухай хуулийг буцааж хэрэглэх асуудлыг зохицуулаагүй тул хүчингүй болсон 2002 оны хуулийг үндэслэн шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэслэлгүй болох тухай хариу хүргүүлсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолд “Н.Э үргэлжлүүлэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах эсэхийг томилох эрх бүхий этгээд шийдвэрлэх ба шүүх уг эрхэд халдан нэхэмжлэгчийг дэд даргаар томилохыг даалгах боломжгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байна” гэж, мөн “шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллагаас цалин хөлс гаргуулснаар нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллаж байснаар тооцох ба өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсмэгц тус эрхийг эдлэх эрх сэргэх тул Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 30.2-т заасны дагуу буцалтгүй тусламж олгоно гэж зааснаар холбогдох шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг” гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энд заасан тусламж олгох шийдвэр гаргах захиргааны байгууллага нь нь Сангийн сайд бус Гаалийн ерөнхий газар юм.

Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар энэхүү буцалтгүй туламж олгох эрх бүхийн захиргааны байгууллага нь ажил олгогч буюу Гаалийн ерөнхий газар байна. Мөн журмын 7 дахь заалтад “Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна” гэж заасан. Нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шүүхийн шийдвэр дагуу нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр журмын энэхүү заалт хангагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э СС холбогдуулан гаргасан ”Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор “... нэхэмжлэгч Н.Э үргэлжлүүлж төрийн албан хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах эсэхийг томилох этгээд шийдвэрлэх ба шүүх уг эрхэд халдан нэхэмжлэгчийг дэд даргаар томилохыг даалгах боломжгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байна. … Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т … зааснаар холбогдох шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд хэрвээ холбогдох шийдвэр гаргахгүй бол шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой болохыг тэмдэглэв. …” гэж дүгнэн “Сангийн сайдын Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/574 дүгээр албан бичгийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тушаал гаргахыг Сангийн сайдад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг Сангийн сайдаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар нэхэмжлэгч Н.Э төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмж, тогтоолгох эрхийг хангасан шийдвэр гаргуулахаар Сангийн сайдад хандахад 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/5902 дугаар албан бичгээр “... хүчингүй болсон 2002 оны хуулийг үндэслэн шийдвэр гаргах, хууль эрх зүйн үндэслэлгүй байна.” гэсэн хариу өгсөн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. … Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж зааснаар нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учир төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байхад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183  дугаар зүйлийн 3-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.” гэж зааснаар төрийн албанаас чөлөөлж тушаал гаргаагүй болон чөлөөлсөнтэй холбогдуулан буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлээгүй Сангийн сайдын эс үйлдэхүй дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмж авах баталгаа зөрчигдөж байна.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дотоод журамд зааснаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх болон хуульд заасан буцалтгүй тусламж авах асуудлыг Гаалийн ерөнхий газраар дамжуулан гаргах учиртай гэх боловч энэ нь хариуцагч Сангийн сайдыг тушаал гаргах үүргээс чөлөөлөхгүй юм.

Иймд нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Сангийн сайд шийдвэрлээгүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Н.Э тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх болон нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Э тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахыг хариуцагч Сангийн сайдад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 60 дугаар зүйлийн 60.1,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Н.Э тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх болон нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргахгүй байгаа СС эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Э тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахыг хариуцагч СС даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

    

 

 

 

ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН