| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00379/И |
| Дугаар | 450 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 450
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’М ’’ ХХК-ий нэхэмжлэлтэй, Ө.Н-т холбогдох 1079582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч нь үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22515958 тоот гэрээ байгуулан 99674567 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар ута төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Харилцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа талбарт үйлчилгээний ...төлбөрийг төлөөгүй учир нийт 1079582 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 09 сарын 15-нд Мобиком корпораци ХХК-иас Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авсан. Утасны төлбөр болох 1079582 төгрөгийг 2018 оны 07 сарын 01-нээс 3 хувааж 2018 оны 09 сарын 30-ны дотор төлбөрийг дуусгавар болгох хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ‘’М ’’ ХХК-ий 22515958 тоот гэрээний хэрэглэгч Б.Н-с гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэний төлбөр 1079582 төгрөг нэхэмжилсэн. Харилцагч Н нь шүүхэд тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэгчийн шаардлагыг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс 301793 төгрөгийг 7, 8, 9 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК нь Ө.Н-с 1079582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.Н нь нэхэмжлэлийн шаардлага 1079582 төгрөгийг 2018 оны 07 сарын 01-нээс 2018 оны 09 сарын 30-ны дотор гурав хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, зохигч эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ө.Н нэхэмжлэлийн шаардлага 1079582 /нэг сая далан есөн мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг 2018 оны 07 сарын 01-нээс 2018 оны 09 сарын 30-ны дотор 3 хувааж ‘’М ’’ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30460 төгрөгийг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 15230 төгрөг, улсын орлогоос 15230 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ‘’М ’’ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР