| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00440/И |
| Дугаар | 451 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 451
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. З.Э-ын нэхэмжлэлтэй Б.С-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С нь 2017 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Г-д 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлэгт 100000 төгрөгийг 2018 оны 06 сарын 19-нөөс эхлэн сар бүр төлж байхыг нэхэмжлэгч З.Э зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29836 төгрөгийг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 14918 төгрөг, улсын орлогоос 15082 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Э-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х