Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          06              08                                                 2022/ШЦТ/250                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Хд холбогдох эрүүгийн 2234002280224 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Төв аймаг, Борнуур сум, 1 дүгээр баг, 4-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Х, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 04 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг асфальтан зам дээр Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ ". согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", мөн дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл сууж явсан зорчигч Г.Мөнгөнцэцэг, Д.Сайнтуяа, Х.Ганболд нарын биед хүндэвтэр хохирол, Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Адъяасүрэнгийн биед хөнгөн, Г.Баярмаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Х:

...2022 оны 03 дугаар сарын 18-ний орой 3 цагт н.Ганболдын машинтай мөргөлдсөн, би машин бариад явж байсан. н.Адьяасүрэн, эхнэр н.Баярмаа нар гэртээ харимаар байна. Хүргээд өгчих гээд, хүргэж өгөх замд машинтай мөргөлдсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234002280224 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 04 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг асфальтан зам дээр Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ ". согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", мөн дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл сууж явсан зорчигч Г.Мөнгөнцэцэг, Д.Сайнтуяа, Х.Ганболд нарын биед хүндэвтэр хохирол, Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Адъяасүрэнгийн биед хөнгөн, Г.Баярмаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 7-15 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4677 дугаартай ...Д.Адъяасүрэнгийн биед эрүү, уруул, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р тогтонги алдагдуулна... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4700 дугаартай ...Г.Баярмаагийн биед зүүн богтос ясны сэлтэрсэн хугарал, цээж, дагз, зүүн гуя, баруун өвдөгнөөс шагай хүртэл, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.03.19-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4675 дугаартай ...Г.Мөнгөнцэцэгийн биед зүүн атгаал ясны далд хугарал, эрүүний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4590 дугаартай ...Д.Сайнтуяа-н биед бүсэлхийн 2,3,4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нүүрэнд шарх, зулгаралт, цус хуралт, зүүн тохой, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөг, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 224 дугаартай ...Б.Мягмарын биед эрүүнд шарх, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх эрүүнд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн шилбэнд үүссэн цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4592 дугаартай ...Х.Ганболд-н биед баруун тахилзуур ясны хугарал, өвдөгний урд чагтан холбоос, гадна коллатерал холбоос, гуяны 2 толгойт булчингийн шөрмөний суналт, өвдөгний үений цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1841 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн "Х.Ганболд 38/эр" гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Х.Ганболд 38/эр" гэж хаягласан цусанд 0,8 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0,8 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1842 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Х.Ганболд 38 настай эрэгтэй гэж хаягласан, D74503642 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хуруу шилтэй цус нь В(III) булгийн харьяалалтай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4676 дугаартай ...Б.Хын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шагай ясны гадна хавчаарын далд хугарал, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1839 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн "Б.Х 29/эм" гэж хаягласан цус нь Шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Б.Х 29/эм" гэж хаягласан цусанд 0,9 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1840 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Б.Х 29 настай эмэгтэй гэж хаягласан, D74504235 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хуруу шилтэй цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна... талаарх дүгнэлт /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Т22-19 дугаартай ...Тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.591.100 төгрөгөөр үнэлэгдсэн... талаарх тайлан /хх-ийн 122-126 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Т22-22 дугаартай ...Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 7.461.500 төгрөгөөр үнэлэгдсэн... талаарх тайлан /хх-ийн 117-121 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/09 дугаартай ...61-83 ТӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Ганболд нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а"-р заалт буюу "Жолоочид ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 30-77 УНЕ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а"-р заалт буюу "Жолоочид ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 10.9-р заалт буюу "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 30-77 УНЕ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Х нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а" болон 10.9-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 61-83 ТӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Ганболд нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а"-р заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна. Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй... гэх дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

хохирогч Д.Адъяасүрэнгийн ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын төвд байдаг Түвшин гэх айлд эхнэр Баярмаа, дүү Бат-Очир, Х нарын хамт өөрийн эзэмшлийн 30-77 УНЕ улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Түвшин ахынд очоод "Элкс" нэртэй 0,75 литрийн нэг шил архийг Түвшин ах, Бат Очир нарын хамт хувааж уучхаад байж байтал Түвшин ахын эхнэр Хадхүү эгч бид хэдэд дахиад нэг шил архи авч өгье гээд "Соёрхол" нэртэй 0,75 литрийн нэг шил авч өгсөн ба тухайн архийг Түвшин, Бат-Очир, Амараа нарын хамт хувааж уусан. Би нэлээн муудаад хэсэг унтаж байгаад шөнө 03 цагийн үед сэрээд гэрлүүгээ явъя гэтэл манай эхнэр Баярмаа чи согтуу байна, Х эрүүл байгаа юм чинь машинаа бариулаад хүргүүлчихье гэж хэлээд тэгээд Х миний эзэмшлийн 30-77 УНЕ улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгслийг бариад хөдөлсөн. Би машинд суух шиг болсон тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод ухаан орж осол болсон талаар мэдсэн. Би тэр үед согтуу байсан болохоор Х архи уусан байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Намайг эрүүл байх үед уугаагүй байсан. Үүдэн хоёр шүд унасан, баруун талын шилбэ, хөл хөхөрч хавдсан, уруул, эрүү хэсэгт 4 оёдол тавиулсан байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалтай, тээврийн хэрэгсэл даатгалгүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

хохирогч Г.Баярмаагийн ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хэрэгт хавсаргуулах эмчилгээнд зарцуулсан баримт байхгүй, хэрэгт хавсаргуулахгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

хохирогч Г.Мөнгөнцэцэгийн ...Би 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумаас нөхөр Мягмар, найз Ганболд, Сайнтуяа нарын хамт Ганболдын эзэмшлийн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Борнуур сумын Нарт 4-р баг Стоп-92 гэх газар байдаг Отгонбаяр гэх найзындаа очихоор гарсан. Отгонбаярынд очоод "Соёрхол" нэртэй 0,5 литрийн нэг шил архийг найз Анхбаяр, Отгонбаяр, Ганболд, Сайнтуяа нар хувааж уучхаад шөнө 03 цагийн үед буцаад Төв аймгийн Борнуур сум орохоор нөхөр Мягмар, найз Ганболд, Сайнтуяа нарын хамт Ганболд өөрийн эзэмшлийн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод хөдөлсөн. Борнуурын даваа уруудаад явж байтал урдаас нэг жижиг машин ирж байгаа харагдсан ба тухайн машин дохио өгөлгүй, гэрэл шилжүүлээгүй урдуур орж ирээд хоорондоо мөргөлдсөн. Би арын суудал сууж явсан ба осол болсны дараа ухаан алдсан байсан. Миний зорчиж явсан машинтай мөргөлдсөн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл асфалтан замын хойд тал руу гарсан байсан. Архи согтууруулах ундааны зүйлийг жолоо барьж байгаа гээд бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. 60-65 орчим километр цагийн хурдтай явж байсан. Манай нөхөр Мягмар, найз Сайнтуяа, Ганболд нар зорчиж явсан. Бид хэд бүгд суудлын бүс бүслээгүй байсан. Манай нөхөр Мягмар, найз Сайнтуяа, Ганболд нар зорчиж явсан. Бид хэд бүгд суудлын бүс бүслээгүй байсан. 30-77 УНЕ улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дотор 3 хүн зорчиж явсан ба жолооч нь эмэгтэй хүн байсан. Осолд болсны дараа манай нөхөр Мягмар тухайн 3 хүнийг машинаас нь гаргах үед архи үнэртэж байсан гэж хэлж байсан. Эрүүндээ 9 оёдол тавиулсан, зүүн талын гар үеэрээ хугаралтай, хадаастай байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 6 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирсэн. Одоо гадуур боолт хийлгэж байгаа. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

хохирогч Д.Сайнтуяагийн ...Би 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын төвөөс найз Мягмар, Мөнгөнцэцэг, нөхөр Ганболд нарын хамт өөрийн эзэмшлийн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Стоп-92 гэх газар байдаг найз Отгонбаярынд очсон. Отгонбаярынд очоод "Соёрхол" 0,5 литрийн нэг шил архи задалсан ба тухайн архинаас Анхбаяр, Отгонбаяр, манай нөхөр Ганболд нар уусан. Тэгээд шөнө 03 цагийн үед буцаад Борнуур сумын төв орохоор нөхөр Ганболдоор 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслээ бариулаад найз Мягмар, Мөнгөнцэцэг нарын хамт хөдөлсөн. Борнуурын даваа уруудаад явж байтал урдаас жижиг машин ирж байгаа харагдсан ба тухайн машиныг хажуугаар зөрөх гэж байна гэж бодтол урдаас орж ирээд хоорондоо мөргөлдсөн. Би урд талын суудал дээр зорчиж явсан ба осол болох үед урд талын салхины шилийг хүчтэй ухаан алдсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Би болон жолооч барьж явсан Ганболд, ард талын суудал дээр сууж явсан Мягмар, Мөнгөнцэцэг нар суудлын бүс бүслээгүй байсан. Тухайн үед хэдэн хүн байсан, тээврийн хэрэгслийн жолооч эрүүл согтуу байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Духан, хөмсөг хэсэгтэй оёдол тавиулсан, хамар шархалсан, баруун болон зүүн өвдөг өвчтэй, нурууны сэртэн яс хугарсан зэрэг гэмтэл учирсан байна. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилж байна. Гоо сайхнаараа хохирсон учир гомдолтой байна... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

хохирогч Х.Ганболдын ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би гомдолтой байна. эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна... /хх-40 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Х.Ганболдын ...Би 61-83 ТӨА улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Да хүрээ техникийн захаас 2017 оны 08 сард 10.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний автомашин 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2016.03.20-ны өдөр Монгол улсад орж ирсэн. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би автомашинаа нөхөн төлүүлж авмаар байна... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

хохирогч Б.Мягмарын ...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-40 дүгээр хуудас/,

гэрч Г.Баярмаагийн ... Би 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Борнуур cyмын Төвийн хэсэг гэх газар байдаг Түвшин гэх айлд нөхөр Адъяасүрэн, найз Бат-Очир, Х нарын хамт очиж “Элкс” нэртэй 0,75 литрийн нэг шил архийг тэх хэд хувааж уугаад байж байтал гаднаас Хадхүү гэх залуу "Соёрхол" нэртэй 0,75 литрийн нэг шил архи барьж орж ирсэн. Тэгээд 04 цагийн үед манай нөхөр Адъяасүрэн гэр лүүгээ харъя гэхээр нь Хаар өөрийн эзэмшлийн 30-77 УНЕ улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгслийг бариулаад төв замаар явж байгаад малчдын хороо гэх газар луу иргэх гэтэл дээрээс машин байхаар нь Хонгороо дохиогоо өгөөд иргэтэл дээрээс ирж байсан машин хурдтай ирээд хоорондоо мөргөлдсөн. Тэгтэл манай машин замын хойд талд, нөгөө дээрээс ирж мөргөсөн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл замын нөгөө тал руу гарсан байсан. Тэгээд эмнэлэг цагдаа ирсэн. Манай найз Х жолоодож явсан. Хадхүүгийн явж ирсэн “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архинаас хоол идчихээд 1-2 удаа татсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар тодорхой мэдэхгүй байна. Жолоочоос гадна 3 хүн байсан. Тухайн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Аль жолоочийн буруугаас болж зам тээврийн осол болсон талаар тодорхой мэдэхгүй байна. Толгойны дээд орой хавдсан, шилэн хүзүү, нуруу өвчтэй, зүүн талын гар шуу хэсгээрээ хоёр хугаралтай, цээж хөндүүр, баруун болон зүүн талын хөл зөөлөн эдийн гэмтэлтэй байна. Би гомдолтой байна... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

гэрч Х.Ганболдын ...Би 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Борнуур сумын төвөөс өөрийн эзэмшлийн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Сайнтуяа, найз Мягмар, Мөнгөнцэцэг нарын хамт Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Стор-92 гэх газар байдаг Отгонбаярынд очсон. Тэднийд очоод "Соёрхол” нэртэй 0,5 литрийн нэг шил архийг найз Отгонбаяр, Анхбаяр, Мөнгөнцэцэг, Мягмар, Сайнтуяа нарын хамт хувааж уусан ба би тухайн архинаас 3 Татсан. Тэгээд 04 цагийн үед буцаад Борнуур сумын төв орохоор найз Мягмар, Мөнгөнцэцэг, эхнэр Сайнтуяа нарын хамт өөрийн эзэмшлийн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй би жолоо бариад хөдөлсөн. Төв замаас салаад Борнуурын хөтөл уруудаад явж байтал урдаас машин ирж байхаар нь зөрөх гэж байна гэж бодоод уруудаад явж байтал гэнэт гэрэл нь над руу иргэхээр нь тооромз гишгээд баруун дартал урдуур тухайн машин орж ирээд хоорондоо мөргөлдсөн. Би машинаас бууж ирэх үед манай эхнэр Сайнтуяа болон ар талын суудал дээр сууж явсан Мөнгөнцэцэг нар ухаан алдсан байсан. Эсрэг талын машин луу гүйгээд очтол жолоочийн суудал дээр эмэгтэй хүн сууж байсан ба жолоочоос гадна эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сууж байсан. Иргэж очоод эхнэрээ машинаас гаргаад Борнуур сумын Эрүүл мэндийн төв луу дуудлага өгчхөөд машин дотор зорчиж явсан хүмүүсийг машинаас гаргасан. Би Соёрхол нэртэй 0.5 литрийн архинаас 3 татсан байсан. Өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би В, С, D, Е ангилалтай. Би Борнуурын даваан дээр гарч ирэхэд 45 километр цагийн хурдтай явж байсан ба даваа уруудаад 65-70 орчим километр цагийн хурдтай явж байсан. Миний жолоодож явсан 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэлд даатгал байхгүй. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур орж мөргөлдсөн 30-77 УНЕ улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн буруугаас болж гарсан гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэмтэлтэй байсан учраас эрүүл, согтуу байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Өвдөг хөхөрсөн, зүүн хөхний доод хэсгээр хөндүүртэй, толгой хэсэг өвчтэй байна. Одоогоор хэлж мэдэхгүй байна... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

гэрч Б.Мягмарын ...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Стор-92 гэх газар байдаг Отгонбаяр гэх найзындаа эхнэр Мөнгөнцэцэг, найз Ганболд, Сайнтуяа нарын хамт очсон. Отгонбаярынд очоод хоол унд идчихээд "Соёрхол" 0,5 литрийн нэг шил архийг Ганболд, Сайнтуяа, Мөнгөнцэцэг, Отгонбаяр, Анхбаяр нарын хамт хувааж уучхаад шөнө 04 цагийн үед Борнуур сум орохоор Ганболдын эзэмшлийн 61-83 ТӨА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Мөнгөнцэцэг, найз Сайнтуяа нарын хамт хөдөлсөн. Төв замаас салаад Борнуур сум луу орж явтал урдаас цагаан өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл дохио өгөлгүй урдаас ороод орж ирээд хоорондоо мөргөлдсөн. Хэсэг ухаан балартаж байгаад сэрээд хартал замын хоёр тал руу тээврийн хэрэгслүүд шидэгдсэн байсан. Удаагүй эмнэлэг цагдаа ирсэн. Манай найз Ганболд жолоодож явсан. Отгонбаярынд очоод хоол унд идчихээд "Соёрхол" 0,5 литрийн нэг шил архийг Ганболд, Сайнтуяа, Мөнгөнцэцэг, Отгонбаяр, Анхбаяр нарын хамт хувааж уусан. Ганболд жолоо барьж яваа гээд амсаад өгөөд байсан. 60-65 орчим километр хурдтай явж байсан. Жолоочоос гадна 2 зорчигч байсан ба тухайн 30-77 УНЕ Улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй хүн байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Мөн тухайн машин дотор зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэлээн согтуу байсан. 30-77 УНЕ улсын дугаартай, приус-11 маркийн тээврийн хэрэгслийн B3? жолооч дохио өгөлгүй чигээрээ яваа тээврийн хэрэгслийн урдын урсгал сөрж орж ирсэн гэж үзэж байна. Толгой, хөл зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж томографикийн зургаар гарсан. Эрүүндээ хоёр оёдол тавиулсан. Өөр ил харагдах шарх сорви гэмтэл байхгүй. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

гэрч Б.Хын ...2022 оны 03 дугаар сарын 18-ны 22 цаг өнгөрч нөхөр Батдоржтой төвшин гэдэг айлд очсон. Бид хоёрыг очиход Төвшин ах, Амраа гэдэг ахтай хамт байж байсан. 22 цаг 40 минутын Адъяасүрэн, Баярмаа хоёр 0,75 литрийн ELIX нэртэй 1 шил архитай ирсэн. Тэгээд бид нар хувааж ууцгаасан. Баярмаа эгч толгой нь өвдөөд байна гээд уугаагүй. Тэгээд би хөхүүл хүүхэдтэй учраас би хүүхдээ хөхүүлчхээд ирсэн чинь Төвшингийн эхнэр Хадхүү 0,75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архитай ирсэн. Тэгээд би тэрнээс нь 1, 2 хундага татаад гэр рүүгээ буцаж яваад гахайн мах газан плетка аваад ирсэн чинь архи нь талдаа орчихсон сууж байсан. Би тэр архинаас нь 1, 2 хундага уучхаад бид нар мах шарж идчихээд Адъяасүрэн ахын 30-77УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр Баярмаа эгч суугаад арын суудал дээр Адъяасүрэн ах суугаад бид 3 Малчны хороо руу явж засмал замаар явж байгаад малчдын хороо руу эргэдэг замаар зүүн гар тийш дохио өгөөд эргэсэн чинь сумын төв рүү орж явсан машин миний автомашины баруун талаас нь ирээд мөргөчихсөн. Тэгээд би ухаан алдчихсан байсан тэрнээс хойш юу болсон талаар нь санахгүй байна. Би тууштай тээврийн хэрэгсэл бариагүй, хөдөө сумандаа л машин жолооддог юм. Хотын хөдөлгөөн оролцож чадахгүй. Би 2013 онд жолооны курс төгсөж жолоочийн үнэмлэхтэй болж байсан. Суудлын бүсийг хэн нь ч хэрэглээгүй байсан. Баярмаа эгч машин жолоодож чадахгүй, харин Адъяасүрэн ах нэлээн муудчихсан байхаар нь хүргэж өгөх гээд л автомашинаа жолоодож явсан юм. Нөгөө машины жолооч л буруутай байх гэж бодож байна. Байхгүй гэж бодож байна... /хх-ийн 64 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч О.Ганбаатарын ...Намайг иргэний хариуцагчаар тогтоосныг мэдлээ, татгалзах зүйл байхгүй. Би 11-13 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20221 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос 21.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Төрсөн ах О.Жамъяндоржид өгч явуулсан. Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй зам тээврийн осол болсныг сонссон. Надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Д.Бат-Эрдэнийн ...Би Сүхбаатар аймгаас Төв аймгийн Сэргэлэн суманд 3 адуу авч ирж өгчхөөд 1 адуу авч явах гээд 2022 оны 04 сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд ирээд буцаж Улаанбаатар хот орж мотоцикль аваад буцаад Төв аймгийн Сэргэлэн сум орж адуугаа авах гээд явж байсан. Замд нойтон цас ороод халтиргаатай байсан. Би машиндаа найз Жамьяндорж, дүү Дэмбээ нартай хамт явж байсан. Осол болох би автомашин жолоодоод явж байсан. Би нэг приус 41 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд буцаад эгнээндээ орох гээд дарсан чинь автомашин шарваад асфальтан зам дээр эргэлдэж байгаад эсрэг урсгалд байсан гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Миний мөргөсөн автомашинд жолооч ганцаараа явж байсан. Би болон суудлын бус хэрэглэсэн байсан. Миний жолоодож явсан автомашины зорчигч Жамъяандорж, Дэмбээ суудлын бус хэрэглээгүй байсан. Осол болох үед би 50 км/ц-ийн хурдтай явж байсан байх би 40 км/ц-ийн хурдтай приус-41 маркийн тээврийн хэрэгслийн ардаас дагаж явж байгаад гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд эгнээнд орох үед автомашин шарваж зам дээр эргэлдсэн. Миний буруутай үйлдлээс болж осол гарсан гэж үзэж байна. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч О.Жамъяндоржийн ...Би найз Бат-Эрдэнэтэй 2022.04.12-ны орой 20 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгаас 11-13СҮҮ улсын дугаартай портер-2 маркийн тээврийн хэрэгтэй гараад 2022.04.13-ны өглөө 07 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн суманд ирээд ачиж ирсэн 3 адуугаа буулгачхаад Улаанбаатар хот орж 4 дугуйт мотоцикл худалдаж аваад буцаад Төв аймгийн Сэргэлэн сум ирж морио авах гээд явж байсан. Жолооч Бат-Эрдэнэ урд явсан приус-41 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байтал урдаас гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд тормозоо гишгэтэл машин шарваж хөндөлсөөд мөргөлдсөн. Би автомашины голд сууж явсан. Бат-Эрдэнэ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул суудлын бүс хэрэглэсэн харин Мөнхдэмбэрэл бид хоёр суудлын бүс хэрэглээгүй байсан. Осол болох үед миний явсан автомашин 40-50 км/ц-ийн хурдтай л явж байсан... /хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Г.Мөнхдэмбэрэлийн ...2022.04.13-ны өдөр батоник дээр Бат-Эрдэнэ, Жамъяандорж нартай уулзаад Сүхбаатар аймаг руу явна гэхээр нь хамт явъя гээд автомашинд нь суусан. Автомашиныг Бат-Эрдэнэ жолоодоод явж байсан. Тэгээд тэр хоёр замаасаа Төв аймгаас морь ачиж явна гээд Төв аймаг руу орох гээд явж байтал 1 цагаан өнгийн суудлын автомашиныг гүйцэт түрүүлээд тормоз гишгэсэн чинь шарваад эсрэг урсгалд байсан автомашиныг мөргөчихсөн. Тухайн үед цас орж зам халтиргаатай байсан. Бат Эрдэнэ ах ойролцоогоор 60 км/ц-ийн хурдтай л явж байсан. Жолооч Бат-Эрдэнэ суудлын бүс хэрэглэчихсэн, Жамъяандорж бид хоёр суудлын бүс хэрэглээгүй байсан. Ослоос болж миний бэртэл гэмтэл учраагүй тул би шууд замын унаанд суугаад Улаанбаатар хот руу буцаад явсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,

яллагдагч Б.Хын ...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч нарын эрүүл мэндтэй холбоотой эмчилгээний зардлыг төлөөгүй байгаа. Учир нь надаас нэхэмжлээгүй байгаа. Дэлгэрхаан суманд миний нэр дээр бүртгэлтэй 1 газар байдаг. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... /хх-ийн 143 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Хын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 152, 163-180 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.     

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Хыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 04 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг асфальтан зам дээр Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ ". согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", мөн дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл сууж явсан зорчигч Г.Мөнгөнцэцэг, Д.Сайнтуяа, Х.Ганболд нарын биед хүндэвтэр хохирол, Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Адъяасүрэнгийн биед хөнгөн, Г.Баярмаагийн биед хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

...Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 04 цагийн орчим Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг асфальтан зам дээр Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ ". согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", мөн дүрмийн 10.9-т заасан "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Toyota Prius-20 маркийн 61-83 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл сууж явсан зорчигч Г.Мөнгөнцэцэг, Д.Сайнтуяа, Х.Ганболд нарын биед хүндэвтэр хохирол, Toyota Prius-11 30-77 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Адъяасүрэнгийн биед хөнгөн, Г.Баярмаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Х:

            ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Хыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/12 дугаартай дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Т22-16  дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 230 дугаартай дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Хын дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Хын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:

            ...Шүүгдэгч Б.Х нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгчийн 3.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оноогдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч шүүхэд шилжүүлсэн. Уг саналаа дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй... гэв. 

           

            Шүүгдэгч Б.Х:

            ...Прокурорын саналыг дэмжиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Хыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

            Шүүгдэгч Б.Хд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Б.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Адъяасүрэнгийн биед хөнгөн, хохирогч Г.Мөнгөнцэцэг, Д.Сайнтуяа, Х.Ганболд Г.Баярмаагийн нарын биед хүндэвтэр биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Ганболдын эд хөрөнгөд 7.461.500 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

   

Хохирогч Д.Адъяасүрэн, Г.Мөнгөнцэцэг, Д.Сайнтуяа, Х.Ганболд Г.Баярмаа нар нь шүүгдэгч Б.Хаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Х.Ганболд тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 7.461.500 /долоон сая дөрвөн зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Х нь хохирлоо төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын хүсэлт хавтас хэргийн 204, 207 дугаар хуудас,  шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт хавтас хэргийн 202-207 дугаар хуудас зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Хаас тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

            Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234002280224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Хыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Хыг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Хд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн 2234002280224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Б.Х энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч СЮ93051601 дугаарын регистртэй, Б Б.Хаас 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч  дугаарын регистртэй, Б овгийн Х.Г олгосугай.

 

8.   Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

      

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН