Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

 

 

 

 

 

 

 

 

 2022            07               06                                              2022/ШЦТ/296

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,  

иргэдийн төлөөлөгч Ц.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш Г.Хт холбогдох эрүүгийн 2104000000099 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт,

урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сарын хорих ялаар,

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017/БХШ3/275 дугаартай захирамжаар баривчлах ялаас чөлөөлөгдөж байсан, дугаарын регистртэй, Ш Г.Х

                                 Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Х нь Э.Нямдоржтой бүлэглэж 2017 оны 10 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой орчимд бэлчиж байсан Н.Ганзоригийн 3 үхэр, Ч.Ганбатын 3 үхэр нийт 6 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Ганзоригт 2.550.000 төгрөгийн, Ч.Ганбатад 3 675.000 төгрөгийн нийт 6 225 000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Болдбаяртай бүлэглэж 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд орших Уурхайн нөхөн талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, засмал дэлтэй, хар хүрэн зүсмийн 1 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Болдбаяртай бүлэглэж 2018 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших "Их бага дөтлүүр”-ийн замын урд талд "Баруун шанд" буюу Дөтлүүр гэх газраас Т.Мэндсайханы хониноос 10 тооны хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д Түвшинтөр нартай бүлэглэж 2018 оны 01 сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг уурхайн шорооны орчмоос Г.Өсөхжаргалын адуунаас хонгор гүү, шарга гуу, хүрэн морь нийт 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д.Түвшинтөр, С.Болдбаяр, Т.Амарсанаа нартай бүлэглэж 2018 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг 82-ын гарам гэх газраас Г.Өсөхжаргалын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэртэй, гал тамгатай, хээр зүсмийн 1 гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Болдбаяр, Т.Амарсанаа нартай бүлэглэж 2018 оны 05 сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг "Хонхор нуур" гэх газраас Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Эрдэнэбаатар, О.Цэгмид, Д.Түвшинтөр, Б.Гантулга нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Аягийн Ам" гэх газраас Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг машин механимз ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Түвшинтөр, Б.Тэмүүжин, Б.Гантулга, Т.Амарсанаа нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 20-ноос 25-ны орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Мэлзийн Ар" гэх газраас Ц.Андрейгийн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр, О.Цэгмид. Б.Гантулга нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /тунель/-ны орчмоос Ё.Балжиннямын 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Нямдоржтой бүлэглэж 2017 оны 11 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг "Шар чулуут"-ын ферм гэх газраас Б.Батдэлгэрийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хуч учруулсан,

Д.Түвшинтөр, Б.Гантулга, С.Болдбаяр нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 01-нээс 13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Хужхани багийн нутгаас 3 Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2018 оны 02 сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг "Хээрийн бурд" гэх газраас Д.Болдын 5 тооны эр хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Отгонбаатар. О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр, Б.Гантулга, Т.Амарсанаа, Б.Тэмүүжин нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Лонходын энгэр гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмидтэй бүлэглэж 2018 оны 03 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас С.Энхсаруулын 24 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д.Түвшинтөр, О.Эрдэнэбаатар, Б.Гантулга нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг "Бор-Өндөр" газраас Б.Дарханбаатарын 36 буюу /26 ямаа, 10 хонь олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.440.000 Төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 12 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг "Бор хужир"-ын даваа гэх газраас Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 4.400.000 төгрөгийн хохирол, нийт 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны буюу 195 бог, 23 бод малыг хулгайлж, 43.615.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д.Түвшинтөр, Б.Гантулга, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг "Зүүн баян" гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хашиж ороод 208 кг ноолуурыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Гантулга, Д.Түвшинтөр. Т.Амарсанаа нарын бүлэглэж, 2018 оны 01 сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос Г.Өсөхжаргалын 1 адууг машин механизм ашиглаж, хуч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг адууг авч, бусдад худалдан борлуулсан,

Б.Гантулга, Т.Амарсанаа, С.Болдбаяр, Д.Түвшинтөр нарын бүлэглэж 2018 оны 03 сарын 17-ны орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг "дулаан" гэх газраас 3.Дорждэрэмийн 2 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг 2 адууг авч, бусдад худалдан борлуулсан,

2018 оны 05 сард гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор Чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна. ... Чамайг хүзүүнээс чинь оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ..." гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч Г.Х:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2104000000099 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

шүүгдэгч Г.Х нь Э.Нямдоржтой бүлэглэж 2017 оны 10 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой орчимд бэлчиж байсан Н.Ганзоригийн 3 үхэр, Ч.Ганбатын 3 үхэр нийт 6 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Ганзоригт 2.550.000 төгрөгийн, Ч.Ганбатад 3 675.000 төгрөгийн нийт 6 225 000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Болдбаяртай бүлэглэж 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд орших Уурхайн нөхөн талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, засмал дэлтэй, хар хүрэн зүсмийн 1 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Болдбаяртай бүлэглэж 2018 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших "Их бага дөтлүүр”-ийн замын урд талд "Баруун шанд" буюу Дөтлүүр гэх газраас Т.Мэндсайханы хониноос 10 тооны хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д Түвшинтөр нартай бүлэглэж 2018 оны 01 сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг уурхайн шорооны орчмоос Г.Өсөхжаргалын адуунаас хонгор гүү, шарга гуу, хүрэн морь нийт 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д.Түвшинтөр, С.Болдбаяр, Т.Амарсанаа нартай бүлэглэж 2018 оны 01 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг 82-ын гарам гэх газраас Г.Өсөхжаргалын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэртэй, гал тамгатай, хээр зүсмийн 1 гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Болдбаяр, Т.Амарсанаа нартай бүлэглэж 2018 оны 05 сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг "Хонхор нуур" гэх газраас Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Эрдэнэбаатар, О.Цэгмид, Д.Түвшинтөр, Б.Гантулга нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Аягийн Ам" гэх газраас Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг машин механимз ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Түвшинтөр, Б.Тэмүүжин, Б.Гантулга, Т.Амарсанаа нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 20-ноос 25-ны орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Мэлзийн Ар" гэх газраас Ц.Андрейгийн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр, О.Цэгмид. Б.Гантулга нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /тунель/-ны орчмоос Ё.Балжиннямын 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Нямдоржтой бүлэглэж 2017 оны 11 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг "Шар чулуут"-ын ферм гэх газраас Б.Батдэлгэрийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хуч учруулсан,

Д.Түвшинтөр, Б.Гантулга, С.Болдбаяр нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 01-нээс 13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Хужхани багийн нутгаас 3 Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2018 оны 02 сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг "Хээрийн бурд" гэх газраас Д.Болдын 5 тооны эр хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Отгонбаатар. О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр, Б.Гантулга, Т.Амарсанаа, Б.Тэмүүжин нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Лонходын энгэр гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмидтэй бүлэглэж 2018 оны 03 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас С.Энхсаруулын 24 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д.Түвшинтөр, О.Эрдэнэбаатар, Б.Гантулга нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг "Бор-Өндөр" газраас Б.Дарханбаатарын 36 буюу /26 ямаа, 10 хонь олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.440.000 Төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 12 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг "Бор хужир"-ын даваа гэх газраас Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 4.400.000 төгрөгийн хохирол, нийт 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны буюу 195 бог, 23 бод малыг хулгайлж, 43.615.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Цэгмид. Д.Түвшинтөр, Б.Гантулга, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2018 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг "Зүүн баян" гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хашиж ороод 208 кг ноолуурыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Гантулга, Д.Түвшинтөр. Т.Амарсанаа нарын бүлэглэж, 2018 оны 01 сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос Г.Өсөхжаргалын 1 адууг машин механизм ашиглаж, хуч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг адууг авч, бусдад худалдан борлуулсан,

Б.Гантулга, Т.Амарсанаа, С.Болдбаяр, Д.Түвшинтөр нарыг бүлэглэж 2018 оны 03 сарын 17-ны орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг "дулаан" гэх газраас 3.Дорждэрэмийн 2 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг 2 адууг авч, бусдад худалдан борлуулсан,

2018 оны 05 сард гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор Чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна. ... Чамайг хүзүүнээс чинь оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ..." гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримтууд нь дараах

1. Яллагдагч Г.Х, Э.Нямдорж нар нь бүлэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 08-наас 2017 оны 10 дугаар сарын оронд шилжих шөнөНийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газраас Н.Ганзоригийн 3 тооны үхэр, Ч.Ганбатын 3 тооны үхэр, нийт 6 тооны үхрийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 6 225 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ-эстимэйт" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай ...Хохирогч Н.Ганзоригийн хулгайд алдсан 3 тооны шидлэн үхрийг 2.550.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /1-р хх-ийн 45 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай ...Хохирогч Ч.Ганбатын хулгайд алдсан 3 тооны үхрийг 3.675.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /1-р хх-ийн 47 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ганзоригийн ...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 19.00 цагийн үед үхрээ хураагаад хашааны гадна авчирсан. Манай үхэрнүүд талын толгой" хавиар бэлчдэг ба оройдоо хураагаад ирэхээр хашааны гадна хонодог отлоо өөрсдөө бэлчээд явдаг. 2017 оны 10 сарын 09-ний өглөө 10.00 цагийн орчимд бэлчээрт байсан үхрээ бүртгэж үзэхэд шар тарлан эм шүдлэн, эрээн нүүртэй улаан эм шүдлэн, саарал эр шүдлэн нийт 3 тооны үхэр алга байсан. Бүгдийнх нь зүүн талын чихийг цоолж, ногоон өнгийн даавуу уясан зуун талын чихний үзүүрийг тайрсан, баруун талын чихэд сам имтэй... /1-р хх-ийн 26, 27 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Ганбатын ...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой үхрээ хураагаагүй хонуулсан. 2017 оны 10 сарын 09-нд 11.00 цагийн үед очиж үхрээ бүртгэхэд улаан алаг зүсмийн соёолон насны эр үхэр, шар халтар зүсмийн хязаалан насны эр үхэр, шар алаг зүсмийн 6 настай сувай үнээ алга болсон. Бүгдээрээ 2 талынхаа чихэнд ухам имтэй. 2 талын чихний үзүүрийг хайчилсан... /1-р хх-ийн 29,30 дугаар хуудас/,

Гэрч У.Батнямын ...2017 оны 10 сарын эхээр Г.Х утсаар яриад Хүрээд ирээч 6 тооны үхрийн мах ачаад хот руу оруулаад өгөөч, манай найзынх гарал, үүслийн бичиг байгаа, ямар нэг асуудал байхгүй" гээд байн байн залгаад байхаар нь "Бонго Жи 2 маркийн 09-53 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Багануурт очсон. уулын бэлд хашаа, байшинтай, айлгүй газарт очиход Г.Х намхан жижиг хөдөөний дээлтэй залуутай 6 үхэр янзлаад 4 үхрийг нь жиргээд, 2 үхрийг нь унагаасан янзалж байсан. Хашаанаас урагш гялгар уут дэвсээд махыг нь гаргаж тавьсан байсан.Бид 3 уулын бэлээр уруудаж яваад 3 Өглөө 07.00 цагийн үед "Хүчит шонхор" зах дээр очиж махаа зарсан. Би явж өгсний хөлс гэж 200.000 төгрөг авсан... /2-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Т.Энхтүвшингийн ...2017 оны 10 сарын 08-ны орой 20.00 цагийн үед Г.Х өдөр хамт ирсэн халзан, майга хүнтэйгээ хамт орж ирээд бид 2 гарчхаад буцаад ороод ирье. Тэгээд мотоциклийг чинь авна шүү гэхээр нь би өгөхгүй, өглөө хүүхэд хүргэж өгнө гэхэд гараад явсан. Г.Х гаднаас нөгөө хүнтэйгээ хамт 5 литрийн савтай бензин барьсан орж ирээд мотоциклио өгчих мотоцикль унаад явсан. 2017 оны 10 сарын 09-ний өглөө 04.00-05.00 цагийн хооронд ...Г.Х нөгөө халзан хүнтэйгээ орж ирээд халуун цай уучхаад мотоциклийг чинь эвдлэхгүй аваад ирлээ, ахын буянд ажил сайхан бүтсэн шүү гэж хэлээд унтаад өгсөн. ...Г.Х босоод халзан хүнээ айл руу яв гэж  явуулчхаад орж ирээд би энэ худгийн хойд талын торон хашаанаас 6 үхэр урагшаа мотоциклиор чинь хүргэчихсэн шүү гэхээр нь би хаана, яах гэж гэхэд урд “Аягын Ам”-нд байшинд хийчхээд том юмаар дарчхаад ирлээ гэсэн. ...би яг тэр хашаанаас туусан гээд өөрөө гараараа худгийн зүүн талын хуучин ногоо тарьдаг байсан торон хашааг заагаад байсан... /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Г.Бямбадоржийн ...2017 оны 10 сарын эхээр хотоос хүн ирж байгаа, Баяндэлгэр сумын нутаг "Аягын Ам" гэх газрыг заагаад өгөөч гэж Г.Х над руу утсаар хэлсэн. Хотоос ирж байгаа хүн нь над руу ярьсан. Талын толгойн Сод Монгол" ШТС дээр уулзаж Портер машинтай "Аягын Ам" руу явсан. Г.Х цагаан байшин дээр хүрээд ир гэхээр нь мэддэг учраас шууд очсон. Г.Х гүйгээд ирэхээр нь юу хийж байгаа юм гэхэд найз мал нядалж байгаа одоо хот явлаа гэхээр нь хүргэний мотоцикль байхаар нь унаад төв рүү явсан. Тэр 3 үлдсэн. Г.Хын мал, эд хөрөнгө юу ч байхгүй. Манай найзынх гэсэн учраас итгэсэн... /2-р хх-ийн 36 дугаар хуудас/,

Яллагдагч Э.Нямдоржийн ...2017 оны 10 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой гэх гараас Н.Ганзоригийн 3 шидлэн үхэр, Ч.Ганбатын 3 үхэр нийт 6 үхрийг бэлчээрээс Г.Хын хамт хулгайлж, "Аягын Ам” руу тууж тэнд бүгдийг нь нядалсан. Шөнөдөө 09-53 УНО дугаартай Бонго машинтай танихгүй залуу ирэхээр нь нядалсан үхэрнүүдээ бүгдийг нь ачаад хот руу орж "Хүчит шонхор" зах дээр бүгдийг нь 2 сая гаран төгрөгөөр зараад үхэр ачсан машины хөлс гэж Г.Х жолоочид мөнгө өгөөд үлдсэн мөнгийг Г.Х бид хоёр хувааж аваад салсан... /10-р хх-ийн 191 дугаар хуудас/,

 

2. Яллагдагч Г.Х, С.Болдбаяр нар нь бүлэглэж, 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Уурхайн нөхөн сэргээлтийн талбайн дэргэд бэлчиж байсан Д.Цэцэнбямбын адуунаас засмал дэлтэй, зөв талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, хар хүрэн зүсмийн 1 тооны адууг машин, механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хэргийн газар үзлэг хийсэн нөхөн сэргээх талбайн баруун талын овоолготой шороо буюу далан босгосон шорооны хажуу хонхор хэсэгт хар хүрэн ангийн арьс, толгой байх ба уг арьс, толгойноос баруун талд 2 метрийн зайд 4 шийрийг хаясан байв. ...Хар хүрэн арьс үстэй талаараа дээшээ харсан байх ба толгойн их биеийн арьснаас салгаагүй, толгойн хэсэгт байрлах арьс, мах, нүд гадны биет амьтанд идэгдэж мөлжигдсөн байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 9-11 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ-эстимэйт" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ...Хохирогч Д.Цэцэнбямбын хулгайд алдсан 1 тооны адууг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /2-р хх-ийн 29 дугаар хуудас/,

Хохирогч Д.Цэцэнбямбын ...Миний адуу Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хорих 427 дугаар ангийн урд байдаг. 2018 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хар хүрэн зүсмийн засмал дэлтэй, 11 настай, зөв талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, тарган бүдүүн морь алдсан. Уурхайн нөхөн сэргээлтийн талбайн хажууд манай адууг махлаад арьс толгой, хөлийг нь үлдээгээд явсан байсан... /2-р хх-ийн дугаар хуудас/,

Гэрч Ц.Хүрэлбаатарын ...2018 оны 05 дугаар сарын 24-ний орой адуугаа харахад хорихын урд байдаг "Гүний нуур"-ын ус руу орж байсан. Очоод адуугаа бүртгэхэд тоо, толгойгоороо бүрэн байсан. Уснаас гараад уурхайн овоолго шороо руу чиглээд явж байгаа харагдсан. Сая овоолго шорооны дундуур явж байгаад хонхор хэсэгт манай алга болсон морины арьс, толгой, 4 шийрийг хаясан байсныг олж харсан. Хар хүрэн зүсмийн адуу зүүн талын гуян дээрээ чандмань тамгатай, сэрвээн дээрээ бага зэргийн цагаан сортой. 4 хөл нь саграгны үс өтгөн /саграг гэж туурайны дээд талын бугалга хэсгийг хэлдэг/ тэр шинжээр нь таньсан... /2-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Яллагдагч С.Болдбаярын ...2018 оны 05 сарын 23-нд Г.Х утсаар яриад "Талын толгойд явж байна, адуу хулгайлж ирмээр байна" гэхээр нь зөвшөөрсөн 2018 оны 05 сарын 24-нд хамт адуунд явна гэж ярилцсан. ...Багануур ХК-ийн овоолсон шорооны голоор явж адуу харахад 30 орчим тооны адуу бэлчээрт байсан. Бараан зүстэй нэг морь барьж аваад Г.Х сүхээр цохиж алсан, би барьж өгсөн. Шир, толгой, шийр, гэдсийг нь хаяад махыг авч явсан... /2-р хх-ийн 42 дугаар хуудас/,

 

 3. Яллагдагч Г.Х, С.Болдбаяр нар нь бүлэглэж, 2018 оны 05 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших "Их бага дөтлүүр" -ийн голд замын урд талд "Баруун шанд" буюу Дөтлүүр гэх газар нутаглаж байсан Т.Мэндсайханы хониноос 10 тооны хонийг машин, механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ...хохирогч Т.Мэндсайханы хулгайд алдсан 10 тооны хонийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 63 дугаар хуудас/,

Хохирогч Т.Мэндсайханы ....Манайх 2018 оны 05 сарын 27-ны өдөр сувай хонио тоолоход 552 байсан. Өнөөдөр тоолоход 542 байсан ба 10 тооны эр хонь дутаж байна. Зүсийг нь сайн мэдэхгүй байна, тоогоороо 10 хонь дутаж байна. Л.Мягмардорж надад хэлэхдээ "2018 оны 05 сарын 28-ны шөнө 02.00 цагийн үед танай сувай хонь байгаа газрын чинь ойролцоо 100 орчим метрийн зайтай машин ирээд гэрлээ унтраагаад зогсчихсон, тамхины асаагуурын гэрэл асаагаад нэг хүн яваад байсан" гэж ярьсан. Гомдолтой байна, үнэлгээгээр тогтоогдсон 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ... /2-р хх-ийн 58 дугаар хуудас/,

Гэрч Д.Нямцэрэнгийн ...2018 оны 05 сарын 28-ны өглөө 07.00 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Ихгүний 11-8 тоот гэртээ байхад Боогий гэх залуу ирээд 5 төлөг гаргаад өг гэсэн. Би 10 цаг хүртэл нөгөө 5 хонийг гаргаж дуусаад эхнэр гэдсийг нь арилгасан. Боогий цагаан өнгийн жижиг машинтай ганцаараа ирээд аваад явсан. Надад 15.000 төгрөг өгсөн. Бүгд эр төлөг байсан, хар алаг хонь, хар нүдэн хонь 2, бор нүдэн хонь 2 байсан, бүгд 2 чихэндээ им тэмдэгтэй байсан. Шүдийг нь хараагүй, жижиг биетэй болохоор төлөг гэж мэдүүлж байна... /2-р хх-ийн 76 дугаар хуудас/,

Яллагдагч С.Болдбаярын ...2018 оны 05 сарын 28-наас 29-ний шөнө Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын яг дунд байдаг "Дөтлүүр" гэх газар цагаан байшинтай амны доор 1 худаг байдаг, тэндээс 02.00-03.00 цагийн хооронд 10 хонийг Г.Хын 20-55 УНТ дугаартай "Сонота-5" маркийн, манай ах С.Болд Эрдэнийн нэр дээр байдаг 36-64 БРА улсын дугаартай машинтай явж хулгайлсан. Би 4 хонь авсан, Г.Х 6 хонь авсан. Хонийг Нямсүрэн ахаар гаргуулсан... /2-р хх-ийн 81 дугаар хуудас/

 

4. Яллагдагч Г.Х, О.Цэгмид, Д.Түвшинтөр,С.Болдбаяр, Т.Амарсанаа нар нь бүлэглэж, 2018 оны 01 сарын 17-ны шөнө Төв аймгийн T Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг 82-ын гарам гэх газраас Г.Өсөхжаргалын адуунаас зуун гуяндаа саран дэвсгэртэй, гал тамгатай, хээр зүсмийн нэг тооны гууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн,

5. Яллагдагч Г. Х, О.Цэгмид, Д.Түвшинтөр нар бүлэглэж 2018 оны 01 сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг уурхайн шорооны орчмоос Г.Өсөхжаргалын хонгор гүү, шарга гуу, хүрэн морь нийт 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.000 000 төгрөгийн,

6. Яллагдагч Г.Х, С.Болдбаяр, Т.Амарсанаа нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр багийн нутаг "Хонхор нуур" гэх газраас Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ...Хохирогч Р.Лхамсүрэнгийн хулгайд алдсан 6 тооны бог малыг 700 000 төгрөгөөр үнэлсэн... Үнэлгээ /2-р хх-ийн 161 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Лхамсүрэнгийн ...Манайх 2018 оны 05 сарын 20-дын үед оторт гарсан. "Хонхор нуур" гэх газар байхад манай хониноос 4 хонь, 2 ямаа дутсан ...Шар толгойтой, зүүн чих нь голоороо цуулбар, араасаа ухам имтэй, баруун чих нь хойноосоо цуулбар имтэй бүдүүн эр хонь, хар халзан шүдлэн хонь, зүүн чих нь мөн адил урд хойноосоо ухам имтэй, хар алаг шүдлэн хонь, зүүн чих нь мөн адил урд хойноосоо ухам имтэй, хар толгойтой шидлэн хонь мөн адил имтэй, хар алаг цоохор, нас гүйцсэн эр ямаа, зүүн чих нь голоороо цуулбар, баруун чих нь хойноосоо ганзага имтэй, эвэр нь ар хэсэгтээ цэнхрээр будсан, улаан шүдлэн эр ямаа, зүүн чих нь цуулбар, баруун чих нь хойноосоо догол имтэй, эвэр нь шар, цэнхэр будагтай... /2-р хх-ийн 157 дугаар хуудас/,

Гэрч С.Болдбаярын ...Г.Х, Т.Амарсанаа бид гурав 2018 оны 05 сард Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, засмал замын урд хэвтэж байсан малаас 4 хонь, 2 ямаа хулгайлсан. Г.Хын 20-55 УНТ улсын дугаартай машинд ачиж ирсэн... /2-р хх-ийн 195 дугаар хуудас/,

 

7. Яллагдагч Г.Х, О.Цэгмид, Д.Түвшинтөр, О.Эрдэнэбаатар, Б.Гантулга нар бүлэглэж 2018 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Аягын Ам" гэх газраас Н.Бямбадоржийн 2 үхрийг машин механимз ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ...Хохирогч Н.Бямбадоржийн хулгайд алдсан 2 тооны үхрийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,

Хохирогч Н.Бямбадоржийн ...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үхрээ хураагаад "Аягын Ам" н.Аръяасүрэнгийн хаваржааны урд орхисон. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө үхрээ бүртгэхэд 2 үхэр дутуу байсан. Би Г.Хыг сэжиглэж байна... Үхэр байсан газар тээврийн хэрэгслийн мөр болон хүний гутлын мөр байсан. Хар тарлан гунж хоёр чих нь цуулбар имтэй улаан, халзан эр үхэр чих нь цуулбар имтэй байсан... /2-р хх-ийн 202 дугаар хуудас/,

Гэрч О.Эрдэнэбаатарын ...2018 оны 3 сарын эхний 7 хоногт байх, өдрийг санахгүй байна 21.00 цагийн үед Г.Х бид 2 жижиг машинтай Багануураас гараад баруун урд зүг рүү яваад Портер машинтай О.Цэгмид, Мөнжөө буюу Д.Түвшинтөр хоёртой уулзаад хамтдаа урд хойноо ороод Багануурын уурхайн баруун урд талд төмөр замын урд талд очсон. Тэндээсээ зүүн урагшаа яваад уулын энгэрийн саравчинд үхэрнүүд хэвтэж байсан тэндээс 2 үхэр ачаад ...Хэнтий аймаг руу явсан. ...улаан халзан, хар тарлан үхэр байсан... /2-р хх-ийн 208 дугаар хуудас/,

Гэрч Б.Гантулгын ...2018 оны 03 сарын эхний 7 хоногт байх би хугацааг санахгүй байна. шөнө дунд Д.Түвшинтөр ирээд "Хоёулаа ойрхон юманд яваад ирье гэхээр нь "За" гээд бид хоёр Г.Хын "Сонота-5 маркийн хар машинтай Багануур дүүргийн Хэрлэн гүүр гарсан. Д.Түвшинтөр, О.Цэгмидтэй утсаар ярьж дуусаад Жаргалтхаан сумын самбар дээр очиход О.Цэгмид, О.Эрдэнэбаатар хоёр замын хажууд зогсож байсан. Очоод харахад 2 үхэр ачсан байсан, ...хар тарлан үхэр байсан... /2-р хх-209 дугаар хуудас/

 

8. Яллагдагч Г.Х, Д.Түвшинтөр, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Б.Гантулга нар бүлэглэж 2018 оны 03 сарын 20-ноос 25-ны орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Мэлзийн Ар" гэх газраас Ц.Андрейгийн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.200 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ...Хохирогч Ц.Андрейгийн хулгайд алдсан 28 тооны бог малыг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 179 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Андрейгийн ...Би 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Нүүрсний уурхайн овоолсон шорооны урд талд нүүж ирээд н.Даваа гэх айлын хажуу талд байрлах эзэнгүй хаваржаан дээр ирж буусан. 2018 оны 03 сарын дундуур манай хониноос 20 ямаа, 8 хонь дутаад байх айлын хонинд нийлсэн байж магадгүй гэж бодоод нэлээн хайгаад олдохгүй болохоор нь Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Бүгдээрээ зөв чих нь хойноосоо ганзага, урдаасаа хөндөлтэй имтэй. Том эр цагаан ямаа, эр улаан ямаа, хар голтой улаан эр ямаа, хар ямаа, хар халзан ямаа, улаан ямаа, бор ямаа, улаан халзан ямаа, чоно шиг саарал ямаа, цайвар улаан ямаа, 5 ижилхэн улаан ямаа, 3 хар алаг ямаа, бөөрөн дээрээ жижиг цагаантай улаан ямаа, хар халзан эр хонь, шар нүдэн эр хонь, хар толгойтой эр хонь, хундан эр хонь, 4 тооны хар толгойтой эм хонь алга болсон... /2-р хх-ийн 177 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Тэмүүжиний ...2018 оны 03 сарын сүүлээр уурхайн шорооны тийшээ Б.Гантулга бид хоёр яваад хогийн цэгийн тэнд очсон чинь нөгөө "Сонота-5 машин зогсож байсан. Б.Гантулга машинаас буугаад уг машинд суухдаа чи эндээ байж байгаарай утсаар ярихаар хүрээд ирээрэй. Бид нар түрүүлж очоод Г.Хын ахтай нь уулзчихаад хэлье гэсэн. ...Цаг гарны дараа Б.Гантулга ах залгаад уурхайн шорооны урд талд чулуун саравч байгаа тэрэн дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход чулуун хороон дотор хонь хашсан байсан. Г.Х, Д.Түвшинтөр, Б.Амарсанаа, Б.Гантулга 4 байсан. Тэндээс хонь, ямаа нийлсэн 20 гаран тооны мал ачсан. “Аягын Ам"-ны гармаар гараад Хэнтий явсан… /9-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

9. Яллагдагч Г.Х, О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр, О.Цэгмид, Б.Гантулга нар бүлэглэж, 2018 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /тунель/-ны орчмоос Ё.Балжиннямын 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ...Хохирогч Ё.Балжиннямын хулгайд алдсан 3 тооны адууг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 192 дугаар хуудас/,

Хохирогч Ё.Балжиннямын ...Би 2018 оны 03 сарын 07-ны өдөр адуугаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг 82-ын гарам буюу төмөр замын тунелийн /нүхэн гарц/ хойд талд орхиод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр очиж харахад 4 адуу алга байсан. ...Сартай хамар цагаан хүрэн морь, улаан буурал морь, сартай хул морь, сартай халтар морь бүгд зөв талын гуян дээрээ монгол үсгээр "Би" тамгатай... /2-р хх-ийн 190 дүгээр хуудас/,

Гэрч О.Эрдэнэбаатарын ...2018 оны 3 сарын эхний 7 хоногт байх, өдрийг санахгүй байна. ...21.00 цагийн үед Г.Х бид 2 жижиг машинтай Багануураас гараад баруун урд зүг рүү яваад Портер машинтай О.Цэгмид, Мөнжөө буюу Д.Түвшинтөр хоёртой уулзаад хамтдаа урд хойноо ороод Багануурын уурхайн баруун урд талд төмөр замын урд талд очсон. Бараан голдуу голд нь ганц нэг цайвар адуунууд харагдаж байсан, уг адуунаас 3 адуу бугуйлдаж бариад Хэнтий аймаг руу явсан. Сартай халтар морь, хул морь, улаан буурал морь байсан... /2-р хх-ийн 208 дугаар хуудас/,

Гэрч Б.Гантулгын ...2018 оны 03 сарын эхний 7 хоногт байх би хугацааг санахгүй байна шөнө дунд Д.Түвшинтөр ирээд "Хоёулаа ойрхон юманд яваад ирье гэхээр нь "За" гээд бид хоёр Г.Хын "Сонота- 5" маркийн хар машинтай Багануур дүүргийн Хэрлэн гүүр гарсан. Д.Түвшинтөр, О.Цэгмидтэй утсаар ярьж дуусаад Жаргалтхаан сумын самбар дээр очиход О.Цэгмид, О.Эрдэнэбаатар хоёр замын хажууд зогсож байсан. Очоод харахад 3 адуу ачсан байсан. ...Им, тамгыг хараагүй, нэг адуу нь хүрэн зүсмийн морь байсан... /2-р хх-н 209 дүгээр хуудас/,

 

10. Яллагдагч Г.Х, Э.Нямдорж нар бүлэглэж, 2017 оны 11 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг "Шар чулууны ферм" гэх газраас Б.Батдэлгэрийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 238-243 дугаар хуудас/,

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үнэлгээний комиссын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ...Хохирогч Б.Батдэлгэрийн хулгайд алдсан 2 тооны үхрийг 2 000 000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /3-р хх-ийн 19 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Батдэлгэрийн ...Д.Мектевхан нь манай малыг малладаг байсан бөгөөд Ховд аймаг руу явсан. Хэргийн талаар Д.Мектевхан тодорхой мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт байхгүй... /3-р хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мектевханы ...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг "Шар чулууны ферм" гэх газар Батдэлгэр гэх хүний малыг 2016 оны 11 сараас эхэлж маллаж байна. Хүрэн тарлан, саарал алаг хоёр үхэр 2017 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө алдагдсан. Надад үзүүлсэн үхрийн арьс хулгайд алдагдсан үхрийн арьс мөн байна, зүсээрээ байна... /2-р хх-ийн 244-245 дугаар хуудас/,

Гэрч А.Бирдханы ...2017 оны 11 сарын 21-ний орой 92 тооны үхэр хашсан. Маргааш өглөө нь тоолоход 2 үхэр дутсан. Үхэр маань ойрхон байгаа байлгүй гэж бодоод адуундаа яваад 15.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Баруун урд талд шувуу эргээд байхаар нь очиж үзтэл улаан үнээ, саарал үнээ хоёрыг ажиллаад /нядлаад/ толгой, шийр, гэдсийг нь үлдээсэн байсан... /2-р хх-ийн 244-245 дугаар хуудас/,

Гэрч Г.Бямбадоржийн ...2017 оны 11 сарын 22-ны өглөө Г.Х 95081315 дугаарын утаснаас миний дугаар луу залгаад хоёр арьстай үхрийн мах байна, салгаад өгөөч Т.Энхтүвшинтэй ярьчихсан, хүрээд ир, 10.000 төгрөг өгнө гэсэн. Би Т.Энхтүвшинтэй хамт Г.Хын гэрт очсон. Г.Х бид хоёрыг шууд хадам ээжийнхээ гэр лүү ор гээд дагуулж орсон. Гэрт ороход арьстай нь хаа, гуя, нуруугаар нь эвдсэн 2 үхрийн бүтэн мах байсан. Т.Энхтүвшин бид хоёр арьсыг нь хуулж, махыг нь салгасан... /3-р хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Т.Энхтүвшингийн ...2017 оны 11 сарын 22-нд Г.Х залгаад хүрээд ирээрэй гэсэн. Эхнэр Г.Цагаанцоожийн хамт очиход Г.Х "хойд гэрт юм авчирсан" гэхээр нь юу юм бэ? гэж асуухад үхэр байгаа, арьстай нь авчирсан" гэхээр нь би асуудалд ормооргүй байна, бие муутай гэхэд "Та зүгээр л арьснаас нь салгаад өгчих гээд хар иштэй хутга өгсөн. Г.Бямбадоржийн хамтаар Г.Хын хадам ээжийн гэрт ороход хаа гуя, нуруугаар салгачихсан хоёр үхрийн мах байсан толгой, гэдэс байхгүй. Г.Бямбадорж бид хоёр арьсыг нь хуулсан. ...1 нь буурал, нөгөө нь бордуу гэмээр үхрийг арьстай нь эвдчихсэн махыг арьснаас нь хуулж салгасан... /3-р хх-ийн 2 дугаар хуудас/,

Яллагдагч Э.Нямдоржийн ...Шар чулуутын фермээс хоёр үхрийг Г.Хтай хулгайлсан, би барьж өгөөд Г.Х шууд нугаслаад байсан. 2017 оны 11 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас Б.Батдэлгэрийн хоёр үхрийг Г.Хын хамт бэлчээр дээрээс нь хулгайлж, уулын энгэр лүү тууж нядлаад миний унаж явсан 37-73 УБН дугаартай "Марк-2" машинд ачаад Багануурт очсон... /6-р хх-ийн 91 дүгээр хуудас, 10-р хх-ийн 191 дүгээр хуудас/,

 

11. Яллагдагч Г.Х, Д.Түвшинтөр, Б.Гантулга. С.Болдбаяр нар бүлэглэж 2018 оны 03 сарын 01-нээс 13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Хужхан" багийн нутгаас 3.Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Малд үзлэг хийсэн ....Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг "Аягын Ам" гэх газар нутаглах Б.Балжиндондогийн хонь, ямааг хашаанд тоолж үзэхэд 670 хонь, ямаа байв. Ямаа 225, хонь 275 байв. Уг хонь, ямаанууд нь 2 чих араасаа догол имтэй байх ба уг хониноос 12 ямаа, 4 хонийг хуучин имэн дээр нь шинээр имнэсэн байв. 3.Дорждэрэм манай алдсан хонь, ямаа байна гэснээр уг хонь, ямааг өөр хашаанд ялгаж үзэхэд хуучин баруун чих зүүнээсээ догол, зүүн чих араасаа ухам имтэй имэн дээр 2 чих араасаа догол шинэ имээр имнэсэн байв. Гэрэл зургаар авав... гэх тэмдэглэл /3-р хх-ийн 60 дугаар хуудас/,

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үнэлгээний комиссын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ...Хохирогч 3.Дорждэрэмийн алдсан 48 тооны бог малыг 3.150.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /3-р хх-ийн 67 дугаар хуудас/,

Хохирогч 3.Дорждэрэмийн ...2018 оны өвөл хүйтэн байсан учраас малаа тоололгүй хариулаад яваад байсан. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бог малаа тоолж үзэхэд 48 толгой мал алга болсон байсан. Тухайн үед өөр айлын малтай нийлсэн гэж бодоод тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй. Зүсээр нь хэлж чадахгүй, бүгд ижилхэн зүүн чих ардаасаа ухам, баруун чих урдаасаа догол имтэй, тоогоор бүртгэхэд 43 ямаа, 5 хонь дутсан. ...Төв аймгийн Баяндэлгэр сумын "Аягын Ам" гэх газар оршин суух хазгар Дондог гэх хүнд миний алдсан 31 тооны бог мал байсан. Дондог гэх хүн Г.Хаас худалдаж авсан гэсэн. Би Дондог гэх хүнээс 23 ямаа, 7 хонь, 1 ишиг буцааж авсан... /3-р хх-ийн 56, 10-р хх-ийн 162  дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Балжиндондогийн ...Би Г.Хаас 2018 оны 02 сард 23 ямаа 7 хонь худалдаж авсан. Нэг малыг 60.000 төгрөгөөр бодоод 30 тооны малыг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн мал байсан болохоор цагдаа нар хураагаад эзэнд нь хүлээлгэж өгсөн. Би 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байна... /3-р хх-ийн 63 дугаар хуудас/,

 

12. Яллагдагч Г.Х, О.Эрдэнэбаатар, Ж.Отгонбаатар нар бүлэглэж, 2018 оны 02 сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг "Хээрийн бүрд" гэх газраас Д.Болдын 5 тооны эр хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай ...Хохирогч Д.Болдын 5 тооны эр хонийг 900.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /3-р хх-ийн 88 дугаар хуудас/,

Хохирогч Д.Болдын ...Биндэр сумын 1 дүгээр баг "Хээрийн бүрд" гэх газар 2017 оны 11 сарын 10-наас 2018 оны 03 сарын 20-ны хооронд өвөлжсөн. Энэ хугацаанд яг хэзээ гэдгийг мэдэхгүй, 5 хонь алдсан. Зүсээр нь сайн мэдэхгүй байна. Эр хониноос 5 дутсан. Манайх 792 тооны хонь, 7883 тооны ямаатай. Зөв тал нь догол, буруу тал нь ухам имтэй... Ж.Отгонбаатар "Миний танд төлөх ёстой хохирол гэж 350.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, өөрөөр хохирол барагдсан зүйлгүй... /3-р хх-ийн 83-84, 16-р хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Ж.Отгонбаатарын ...Би Хэрлэн сумын 8-р баг "Хээрийн бүрд" гэх газар өвөлжиж байсан Д.Болдын малчин н.Нэргүйгийн ойролцоо 01.00 цагийн үед очсон. Нэг километр хэртэй газар машинаа тавиад Г.Х, Баатар О.Эрдэнэбаатар/ хоер н.Нэргүйгийн гэр лүү явсан. Удалгүй 10-20 минутын дараа Г.Х, Баатар хоёр 1, 1 эр хонь тэвэрчихсэн ирсэн. Би авчирсан 2 хонины хөлийг боогоод багажинд хийсэн. Тэр 2 дахиж яваад 3 хонь авчирсан, холбоод туугаад ирсэн. Бид нар шууд аймаг руу явсан. Гурвыг нь багажинд, 2-ыг арын суудал дээр тавьсан. ...Хязаалан, соёолон хонинууд байсан. Хар халзан хонь 3, шар халзан, хүрэн толгойтой хонь тус бүр нэг байсан... /3-р хх-ийн 85-86, 9-р хх ийн 136 дугаар хуудас/,

 

13. Яллагдагч Г.Х, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр, Б.Гантулга, Т.Амарсанаа, Б.Тэмүүжин нар бүлэглэж 2018 оны 03 сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг "Лонходын энгэр" гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаартай ...Хохирогч Р.Цэрэнгийн хулгайд алдсан 38 тооны ямааг 3.800.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /3-р хх-ийн 187 дугаар хуудас/,

Хохирогч Р.Цэрэнгийн ...Манайх 2018 оны 03 сард "Баруун төхөм" гэх газрын дэрстэй хоолойн худгийн хойно "Лонходын энгэр" дээр байсан. 2018 оны 03 сарын эхээр 10-ны дотор өглөө босоход хонь тарчихсан байхаар нь шөнө бэлчээрт гарсан байх гэж бодоод хонио цуглуулахад баруун тал, баруун хойд тал нь 7-8 км газарт хар өндрийн хойд ард очсон байсан. Зүүн тал нь 2-3 км газарт, хойд тал нь хаваржааны урдхан 1-2 км газарт байсан. Манай хонь тал, тал тийшээ тарчихсан. чоно орсон шинжгүй байхаар нь тэгээд л өнгөрсөн. 2018 оны 03 сарын 20-д гаргаад ямаагаа самнахад 40 тооны ямаа дутуу санагдаад хүүхдүүдээс асуухад тэжээл рүү нэлээн их ямаа орсон байх гэхээр нь тэгсэн юм болов уу гэж бодоод өнгөрсөн. 2018 оны 02 сарын 03.04-ний үед цагаан сарын өмнө хонио тоолоход хонь 1350, ямаа 468 байсан, 468 ямаанаас 422 ямааг 2018 оны 03 сарын 20-ын үед самнасан. 10 нь хоргодсон, ингээд 38 тооны ямаа дутаж байна... /3-р хх ийн 159-160 дугаар хуудас/,

Гэрч Б.Баатарболдын ...хамаатны ах Р.Цэрэн 2018 оны 03 сарын сүүлээр ямаагаа алдчихлаа гээд хайгаад явж байсан... /3-р хх-ийн 179-180 дугаар хуудас/,

Гэрч Ж.Отгонбаатарын ...Г.Хт танихгүй 3 залуутай ирсэн, 2018 оны 03 сарын 11, 12-ны үед байх. Р.Цэрэн гуайнхыг заалгасан. Хонь муутай байна гээд ямаа тасдаж хөөсөн, гол гаргасан... /3-р хх-ийн 164-165 дугаар хуудас/,

Гэрч З.Ганбаатарын ...2018 оны 03 сарын сүү, 04 сарын эхээр байх Г.Х утсаар залгаад “Самбарын энд аймаг руу ирж байна, хэдэн ямаа зараад өгчих" гэж хэлсэн… /3-р хх-ийн 172-173 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Тэмүүжиний ...шөнө 03.00 цагийн үед голын урд ямаа туугаад ирсэн. 30 гаран тооны ямааг 2 машинд хувааж ачаад Б.Гантулга, Т.Амарсанаа хоёр миний машинд суугаад аймгийн зүг хөдлөөд Бонго машины араас дагаад явсан... /3-р хх-ийн 202 дугаар хуудас/,

Яллагдагч О.Эрдэнэбаатарын ...Хэнтий аймгийн Баянхутаг сумаас О.Цэгмид. Б.Гантулга, Б.Тэмүүжин, Т Амарсанаа нарын хамт 38 ямааг хулгайлсан. О.Цэгмид утсаар яриад Хэрлэн голын хойд талаар яваад ир гэхээр нь ОЧСОН чинь голын эрэг дээр туугаад ирсэн гээд ямаатай байхаар нь 2 машиндаа хувааж ачаад Хэнтий аймгийн хойд талд булгийн зүүн талд Борко гэх залуугаар бүгдийг нь нядлуулаад Хэнтий аймгийн төв дээр зарсан... /10-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

14. Яллагдагч Г.Х, О.Цэгмид нар бүлэглэж, 2018 оны 03 сарын 13 наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас С.Энхсаруулын 24 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хуч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч. 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 104 дугаартай ...Хохирогч С.Энхсаруулын алдсан бог малыг 3.300 000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /10-р хх-ийн 121 дүгээр хуудас/,

Хохирогч С.Энхсаруулын ...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт өөрийн хонь, ямаа болох нийт 300 гаран тооны бог малыг 2018 оны 03 сарын 09-нд авчирч, Д.Энхбаяр, Н.Амартайван нараар харуулж байсан. 2018 оны 03 сарын 12-14-ний хооронд 24 тооны буюу 23 хонь, ямаа дутсан. 22 хонины 2 чих нь араасаа догол имтэй, өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл мэдэхгүй. Ямаа нь мөн адилхан имтэй 10 төлөг 12 зусаг хонь байсан улаан халзан зүсмийн эм ямаа, хар толгойтой эр хонь 2 байсан ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан ямар нэгэн гомдол саналгүй... /10-р хх-ийн 115-116, 16-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч Д.Энхбаярын ...Би 2018 оны 03 сарын 10-ны өдөр хонь 153, ямаа 230-ыг хүлээн авсан. 2018 оны 03 сарын 12-нд тоолоход бүрэн тоогоороо байсан 2018 оны 03 сарын 15-ны өглөө тоолоход дутсан талаар мэдсэн. Өглөө бэлчээрт гаргахдаа тоолдог учраас мэдсэн... /10-р хх-ийн 117-118 дугаар хуудас/,

Яллагдагч О.Цэгмидийн ...С Энхсаруул гэх айлаас мал авахдаа би өөрийн 09-53 УНО дугаартай Бонго машинтай, Г.Х бид хоёр явж 23 хонь, 1 ямааг хулгайлж, Р.Лхамсүрэн гэдэг айлд зарсан. Хулгайн мал гэж хэлээгүй. Миний хувьд Р.Лхамсүрэнд 900.000 төгрөгөөр зарсан учраас тэр мөнгөө төлнө. Хонины зүсийг санахгүй байна, ямаа нь сартай хамар цагаан гозгор эвэртэй улаан ямаа байсан... /10-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,

 

15. Яллагдагч Г.Х, О.Цэгмид, Д.Түвшинтөр, О.Эрдэнэбаатар, Б.Гантулга нар бүлэглэж 2018 оны 03 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн нутаг "Бор-Өндөр" гэх газраас Б.Дарханбаатарын 36 буюу /ямаа 26, хонь 10/ олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үнэлгээний комиссын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ...Хохирогч Б.Дарханбаатарын алдсан 36 тооны бог малыг 3 440.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /4-р хх-ийн 35 дугаар хуудас/,

Хохирогч Б.Дарханбаатарын ...Манайх Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг "Бор-Өндөр"-ийн өвөр гэх газар хаваржиж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 20-ны орой 19.00 цаг онгироогоод хонио хашиж, шөнө 23.00 цагийн үед амарцгаасан. Өглөө 06.00 цаг өнгөрөөгөөд боссон, гэрийн хойд талын энгэрт 10 хонь, 2 ямаа байсан, хонины хашааны ам онгорхой байсан. Хашааны ойр орчмоор явж үзэхэд хүний гутлын мөр байхаар нь хонио тоолоход 26 ямаа, 10 хонь дутсан. Бүгд 2 чих нь тайранхай имтэй... /4-р хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Гэрч Г.Эрдэнэчимэгийн ...манайх 2017 оны мал тооллогоор 580 орчим мал тоолуулсан, үүнээс хонь, ямаа нь 440 гаран байсан. 2018 оны 1 сард 95 тооны хонь, ямаа ажилласан. Одоо 347 бог мал байхаас урьд шөнө 26 ямаа, 10 хонь нийт 36 бог мал алдаад байна... /4-р хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Гантулгын ...Б.Дарханбаатарын гадаа ирээд О.Цэгмид машинаас буухад Г.Х намайг "Цуг буу" гэсэн О.Цэгмид бид хоёр Б.Дарханбаатарын гэрийн зүүн талд хашсан хонин дээр ирээд О.Цэгмид хонь, ямаа руу ороод 20 гаран тооны хонь, ямаа гаргаад бид хоёр зүүн хойшоо 500 метр явахад Д.Түвшинтөр, шүдгүй Баатар /0.Эрдэнэбаатар/ нар ачааны машинтай, Г.Х жижиг машинтайгаа зогсож байсан. Д.Түвшинтөрийн машинд 23-25 тооны хонь ямаа ачсан... /3-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,

 

16. Яллагдагч Г.Х ганцаараа 2017 оны 12 сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг "Бор хужир"-ын даваа гэх газраас Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар Морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дугаартай ...Ч.Оюунчимэгийн хулгайд алдсан 5 тооны адууны үнэлгээг 4.400.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /8-р хх-ийн 147 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Оюунчимэгийн ...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Бор хужрын Улаанчулуун гэх газар мал малладаг. Манайх 2017 оны 12 сарын 05-ны өдөр адуугаа хашиж, идшээ хийчхээд буцаад адуугаа бэлчээрт гаргасан. Тухайн үед 28 тооны адуунаас 2 нь айлд 2-ыг нь уналгад ашигладаг байсан. Ингээд үлдэх 24 тооны адуу маань бэлчээрт гараад "Шар булгийн энгэр" "Түлээт", "Мандал" хайрхан уулын энгэр, ар өврөөр бэлчдэг байсан юм. Адуугаа дурандахад харагдахгүй байхаар нь хүү Х.Өлзийбаярт хэлсэн. Хүү Х.Өлзийбаяр Түлээтийн эх" гэх газраас адуугаа олсон. Дараа нь "Мандал" хайрхны зүүн талаас айлын адуунаас унагатай 2 гүүг олоод нийт 11 тооны адуугаа тууж ирсэн. Үлдсэн 13 тооны адуугаа хайгаад олоогүй. 2018 оны 05 сард хаваржаандаа буучихсан байхад олдохгүй байсан 13 адуунаас 8 ирээгүй. Буцаж ирээгүй 5 тооны адуу нь хээр морь, сартай хар морь, дэлтэй хонгор морь, цавьдар халзан гүү, жижиг сартай хүрэн зээрд байдас байсан. Сартай хар морь, хээр морь, дэлтэй хонгор морь нь зүүн гуяндаа холбоо онги тамгатай, жижиг сартай хүрэн зээрд байдас, цавьдар халзан гүү нь зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай. Дэлтэй хонгор морь азарга байсан болохоор махлаг биетэй адуу байсан... /8-р хх-ийн 115-116 дугаар хуудас/,

Гэрч Х.Өлзийбаярын ...Манайх 2017 оны 12 сард өвөлжөөндөө байсан ба 2017 оны 12 сарын 05-ны өдөр идшээ хийчхээд адуугаа сулласан. Манай 24 тооны адуу "Мандал" хайрхны ар, өвөр, "Шар булгийн энгэр", "Түлээтийн Эх” зэрэг газруудаар байдаг ба манай өвөлжөөнөөс 3 км зайд байрладаг юм. 2017 оны 12 сарын 19-ний өдөр адуугаа хайгаад “Түлээтийн эх" гэх газар 7 адуу, "Мандал" хайрхны зүүн талд айлын адуунд 4 адуу байхаар нь салгаж авсан. Үлдсэн 13 тооны адуугаа хайгаад олоогүй бөгөөд 2018 оны 01 сар хүртэл хайсан, 2018 оны 05 сарын эхээр хайгаад олохгүй байсан 13 адуунаас 8 адуу буцаж ирсэн. 5 адуу нь байхгүй байсан. Сартай хар морь зүүн гуяндаа холбоо онги тамгатай, хээр морь зүүн гуяндаа холбоо онги тамгатай, дэлтэй хонгор морь зүүн гуяндаа холбоо онги тамгатай, жижиг сартай хүрэн зээрд байдас зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай, хойд 2 хөл нь бэлэвсэн цавьдар халзан гүү зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай. Бор хужрын Улаан чулуут гэх газар Багануур дүүргээс 60 орчим км зайд байдаг засмал замтай их ойрхон байдаг. Манай өвөлжөөнөөс Багануур дүүрэг рүү орж ирэх шороон зам бол олон байгаа... /8-р хх-ийн 132-133 дугаар хуудас/,

 Гэрч Ц.Ганбаатарын ...2017 оны 12 сарын 20-ын үеэр Ч.Оюунчимэг эгчийн хүү Х.Өлзийбаяр залгаад "Адуугаа хайгаад олохгүй байна, цуг яваад хайгаад өгөөч" гэж хэлэхээр нь цуг хайсан. ...Дараа нь 2018 оны 5 сард хавар 13 тооны адуунаас хагас нь гүйгээд ирсэн, 5 тооны адуу байхгүй байна гэж Ч.Оюунчимэг эгч хэлсэн. Сартай хар морь, дэлтэй хонгор морь, хээр морь, жижиг сартай хүрэн зээрд байдас, хойд 2 хөл бэлэвсэн цавьдар халзан гүү буцаж ирээгүй... /8-р хх-ийн 134 дүгээр хуудас/,

Гэрч Т.Энхболдын ...2017 оны 12 сарын эхээр Г.Х 3 адуу хөтөлж ирээд "Мал ажиллах уу, мөнгийг нь өгнө" гэж утсаар яриад маргааш өглөө нь хөтөлж ирсэн. Ямар учиртай юм гэхэд найз н.Бандихүүгийн адуу гэсэн. Гэгээн цагаан өдрөөр болохоор хулгайн адуу гэж бодоогүй, ажиллаж өгсөн. Надад 1 адууны гэдэс өгсөн, 60.000 төгрөг өгсөн... /6-р хх-ийн 128, 8-р хх-ийн 122 дугаар хуудас/,

Гэрч А.Эрдэнэчулууны ...2017 оны 12 сарын 08-ны өглөө 08.00 цагийн үед хүргэн Т.Энхболд орж ирээд "Ээж, энд нэг хүн гурван адуу янзлаад өгөөч, гэдсийг нь цэвэрлээд өгвөл 1 гэдсийг нь өгье" гэхээр нь би төрсөн дүү А.Отгончулууны хамт гарсан чинь ...хүргэн Т.Энхболд, нэг жижиг биетэй шар залуутай хамт 3 адуу янзалж байсан. Хүргэн Т.Энхболд хоёр адууг нь янзалсан, би дүү А.Отгончулууны хамт янзалсан 2 адууны гэдсийг арилгаж өгсөн. 11 цаг өнгөрч байхад цагаан Портертой залуу ирээд үлдсэн 1 адууг янзалсан ба адуу янзлуулж байсан жижиг биетэй шар залуу утсаар яриад хүн дуудаад байсан... /8-р хх-ийн 120 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Хын ...Би 2017 оны 12 сарын 07-нд замын унаанд сууж яваад Багануураас гарч Цэнхэрмандалын "Бор хужир"-ын даваа гэдэг газар хэдэн адуу харагдахаар нь машинаас буугаад очих үед харанхуй болж байсан. Хондлой цоохор азаргатай 13 адуу байсан. Уг адуунаас 1-ийг бугуйлдаж бариад зайдан унаад адууг туугаад Багануурын “Аягын Ам” гэдэг газар Б.Балжиндондогийн гэрийн гадна үлдээсэн. Уг адуунаас би 3 тооны хээр морь гэдэг сартай хар морь, хонгор морийг хөтлөөд Багануур дүүргийн Төмөр замд Т.Энхболдын хадмын хашаанд аваачиж Т.Энхболдоор нядлуулсан. Б.Балжиндондогт 1 тооны хонгор гүүг 400.000 төгрөгөөр зараад би өөрөө хул шүдлэн байдас байсныг Б.Балжиндондогийн гадаа нядлаад махыг нь Багануурт танихгүй хүнд зарсан. Б.Балжиндондогт хулгайн адуу гэж хэлээгүй. Би өөрөө үйлдсэн. ...3 морийг Б.Балжиндондог мэдээгүй... /8-р хх-ийн 212-213 дугаар хуудас/,

 

17. Яллагдагч Г.Х нь яллагдагч Б.Гантулга, Д.Түвшинтөр, Т.Амарсанаа нарыг бүлэглэж 2018 оны 01 сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос Г.Өсөхжаргалын 1 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг адууг авч, бусдад худалдан борлуулсан хэргийн талаар:

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ...Хохирогч Г.Өсөхжаргалын алдсан 1 тооны адуун 1.000.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 130 дугаар хуудас/,

Хохирогч Г.Өсөхжаргалын ...2018 оны 01 сарын сүүлээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна, адуугаа Баяндэлгэр сумаас ертөнцийн зүгээр зүүн урд зүг буюу 82-ын гарам, тунель /нүхэн гарц/-ийн ойролцоо байлгадаг. Адуугаа 2-3 хоноод хардаг, 1 хул гуу алга болсон зөв гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай байсан... /2-р хх-ийн 128, 156-157, 7-р хх-ийн 132 дугаар хуудас/,

Яллагдагч Д. Түвшинтөрийн ...Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас 2018 оны 01 сарын сүүлчээр Б.Гантулга, Т.Амарсанаа бид 3...төмөр замын урдаас ганц тооны хул байдас барьж ачаад Багануур луу дөхөж яваад адуу өгөх хүн олдохгүй болохоор нь Г.Хтай утсаар яриад "1 адуу хулгайлчихлаа, зараад өгчих" гэхэд Г.Х аваад ир гэсэн. Талын толгойд айлд буулгасан. Г.Х 450.000 болсон гээд надад 150.000 өгчих гэсэн ба Г.Хт 150.000 өгөөд бид 3 тус бүр 100.000 төгрөг авсан... /8-р хх-ийн 154-157 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Гантулгын ...2018 оны 01 сарын сүүлээр Д.Түвшинтөр, Т.Амарсанаа бид гурав ...Багануур луу явж байхад Д.Түвшинтөр ...гүү ачих ёстой гэж хэлээд төмөр замын тунелийн тэнд байсан адуунаас 1 гүү барьж аваад ачсан. Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газарт ирээд Г.Хтай уулзаж, гүүгээ өгсөн... /9-р хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Яллагдагч Г.Хын ...Д.Түвшинтөр, Б.Гантулга, Т.Амарсанаа нарын авчирсан 1 тооны адууг 430.000 төгрөгөөр зарж өгсөн... /9-р хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

18. Яллагдагч Г.Х нь яллагдагч Б.Гантулга, Т.Амарсанаа, С.Болдбаяр, Д.Түвшинтөр нарыг бүлэглэж 2018 оны 03 сарын 17-ны орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг "дулаан" гэх газраас 3.Дорждэрэмийн 2 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг 2 адууг авч, бусдад худалдан борлуулсан хэргийн талаар:

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ...Хохирогч 3.Дорждэрэмийн алдсан 2 тооны адуун 2.000.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 110 дугаар хуудас/,

Хохирогч 3 Дорждэрэмийн ...Би 2018 оны 03 сарын эхээр малаа алдсан 4 тооны адуу, 41 тооны бог мал алдсан. Хар морь, хээр алаг морь, хээр морь, халзан морь, хүрэн морио алдсан. Бүгд адилхан дөлтэй онги тамгатай адуунууд байсан... /10-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Түвшинтөрийн ...2018 оны 03 сарын сүүлчээр байх Б.Гантулга 2 адуу хашсан хүрээд ир" гэж Г.Х луу ярьсан. Г.Хын цэнхэр өнгийн Бонго машинтай С.Болдбаяр бид хоёр очсон Цэнхэрмандал сумын Хужхан багт очиход саравчинд азарга адуу хашсан байсан. Хонгор азаргатай адуу байсан. Хар ногоон зүсмийн болон зээрд эсхүл цавьдар хүрэн халзан морь нийт 2 морь ачаад Багануур дүүрэгт буулгасан. Г.Х тосож авсан гэх /8-р хх-ийн 154-157 дахь тал/,

Яллагдагч С.Болдбаярын ...2018 оны 03 сард Б.Гантулгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хаваржаандаа бууж байхад Д.Түвшинтөр бид хоёр очсон Б.Гантулга, Т. Амарсанаа нар азарга адуу хашсан байсан. Өөрийнхөө адууг хашсан гэж байсан. Д.Түвшинтөр бид хоёр хүрэн халзан морь, хар ногоон 2 морь ачаад Багануурт ирэхэд Г.Х гүүрний цаана тосож авсан... /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

19. Яллагдагч Г.Х нь 2018 оны 05 сард гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор чинь харна. Чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг Чамайг хүзүүнээс чинь оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ..." гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн" гэх хэргийн талаар:

Гэрч Т.Энхтүвшингийн ...Би 2017 оны 10 сарын эхээр Г.Хыг халзан үстэй шар залуутай хулгайлсан 6 үхрийг гэрчилсэн, тэгээд намайг ална, чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна гээд байгаа. Г.Хыг хэзээ гарч ирээд хэрүүл маргаан хийхийг мэдэхгүй байна, алчихгүй л байлгүй гэж бодож байна, шийдсэн хүн л гээд байгаа. ...Г.Х намайг байнга дарамталдаг, хүзүүнээс оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ гэдэг... /2-р хх-ийн 33, 6-р хх-ийн 131 дүгээр хуудас/,

Гэрч Т.Энхболдын ...Т.Энхтүвшин ахыг байнга л дарамталж, занаад байдаг юм. Хадаа манай ах Т.Энхтүвшин бид хоёрыг "Өгсөн мэдүүлгээсээ буц Цагдаа дарамталж зодож байгаад мэдүүлэг авсан гэж хэл" гээд дарамтлаад байсан. Г.Х ах Т.Энхтүвшинг "Чамайг ална шүү, шалдан хөөж хог түүлгэнэ шүү" гэж дарамталдаг гэсэн. Г.Х бол байнга л дарамталдаг. "Би энэ шоронд менх байхгүй шүү, гарч ирээд ална гээд хөмхий зуугаад дарамталж байсан"... /6-р хх-ийн 28 дугаар хуудас/,

20. Яллагдагч Г.Х, О.Цэгмид. Д.Түвшинтөр, Б.Гантулга, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар нар бүлэглэж 2018 оны 03 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг "Зүүн баян" гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж ороод 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн ...Р.Цэрэнгийн алдсан 208 кг ноолуурыг 20.800.000 төгрөгөөр үнэлсэн... дүгнэлт /11-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Цэрэнгийн ...би 2018 оны 03 сарын 12-ноос хойш Баянхутаг сумын 3 дугаар баг "Зүүн баян" гэх газар малчин Ж.Энхзолбоогийн гадна ямаагаа самнаж эхэлсэн. Ямааны ноолуурыг 50 кг-ын цагаан өнгийн гурилын 1 шуудайд 16 кг-ыг чихэж хийж, амыг нь нойлын утсаар оёж битүүлсэн. Шуудайны дунд хэсэгт 07 см өндөртэй, хар пламастраар дугаарлаж байсан. Бид 2018 оны 03 сарын 23-ны орой 20.00 цаг өнгөрч байхад 19 ширхэг төмөр мухлагт хийж цоожилдог шуудай ноолуур хийж цоожлоод гэртээ ирсэн. Өглөө нь буюу 2018 оны 03 сарын 24-нд малчин Ж.Энхзолбоогийнд очиж, ямаа самнасан. Орой 19.00 цаг өнгөрч байхад мухлаг онгойлгож ноолуураа тоолж үзэхэд 13 шуудай 208 кг ноолуур алдагдсаныг мэдсэн. Шуудайны дугаар 5 гэсэн тоог цэнхэр тосон балаар бичсэн, 8-19 гэсэн тоог хар өнгийн пламастраар дармалдаж бичсэн шуудайтай ноолуур алдагдсан байна... /11-р хх-ийн 119-120 дугаар хуудас/,

Гэрч Ж.Энхзолбоогийн ...Орой нь самнасан ноолуурыг хийх гээд мухлагийг онгойлгоход мухлагт байсан ноолуур байхгүй байсан. Нэг 50-ын шуудайд 16 кг ноолуур хийдэг. Яг 19 шуудай ноолуур байсан, 1-19 хүртэл дугаарласан. 5. 8-19 гэсэн тоотой шуудайтай ноолуурууд алга болсон. Нийт 13 шуудай... /12-р хх-ийн 60 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Гантулгын ...Р.Цэрэнгийн гэр лүү Г.Х, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар, О.Цэгмид, Д.Түвшинтөр бид нар алхаж очоод Ж.Отгонбаатар чингэлгийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод дотроос нь 10 гаран шуудайтай ноолуур аваад буцаад машин дээрээ ачаад явсан... /12-р хх ийн 3-7 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Хын ...Ж.Отгонбаатар надад Баянхутаг сумын нутаг "Зүүнбаян" гэх газар нутаглаж байгаа Р.Цэрэн гэх айл саяхан ямаагаа самнасан. Ноолуур нь гэрийнх нь ард талын төмөр чингэлэгт байгаа, тийшээ явъя гэж хэлсэн. Би өөрийн 28-20 БРА дугаартай "Сонота-5" машинтай, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар, Д.Түвшинтөр нарыг суулгаад О.Цэгмид, Б.Гантулга хоёр "Бонго машинтай араас дагаад Р.Цэрэн гэх айлын гэр лүү явсан. Шөнө 00.00 цагийн үед гэр лүү Б.Гантулга, О.Цэгмид, О.Эрдэнэбаатар, Ж.Отгонбаатар, Д.Түвшинтөр бид 6 алхаж очоод чингэлгийн цоожийг Ж.Отгонбаатар онгойлгоод 13 шуудай ноолуур аваад ачааны машиндаа ачаад Хэрлэн баян-Улаан тосгоноор дайраад Багануурт шууд ирсэн... /12-р хх-ийн 176 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Түвшинтөрийн ...Г.Х, О.Цэгмид хоёр хүнтэй уулзана гээд гарсан. Удалгүй тэр хоёр Ж.Отгонбаатарыг гаднаас дагуулж орж ирээд Б.Гантулга, О.Цэгмид хоёр ачааны машинд суугаад Г.Х, О.Эрдэнэбаатар бид гурав Г.Хын "Сонота-5" машинтай ...уулын энгэрт орой дээр шахуу зогсож байгаад гэрлээр дохио өгье гэж хэлээд тэд нар бүгдээрээ нэг айл руу явсан. Гэрлээр дохио өгөхөөр нь би Г.Хын машинтай очсон чинь тэр хэд 10 гаран шуудайтай ноолууртай зогсож байсан. Ноолуурыг ачаад хөдөөгүүр явж байгаад Багануурт ирсэн... /12-р хх-ийн 205 дугаар хуудас/ болон шүүгдэгч Г.Хын хувийн байдлыг тогтоосон баримтууд /17-р хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Хын бусадтай бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж, нийт 43.615.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

 

О.Цэгмид. Д.Түвшинтөр, Б.Гантулга, Ж.Отгонбаатар, О.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 208 кг ноолуурыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

Б.Гантулга, Д.Түвшинтөр. Т.Амарсанаа нарын бүлэглэж, Г.Өсөхжаргалын 1 тооны адууг,

мөн Б.Гантулга, Т.Амарсанаа, С.Болдбаяр, Д.Түвшинтөр нарын бүлэглэж 3.Дорждэрэмийн 2 адууг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан үйл баримт,

гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор Чамайг дандаа цагдаа нартай хамт байхыг чинь харна. ... Чамайг хүзүүнээс чинь оосорлоод машинаар чирээд шалдан гүйлгэнэ..." гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Баасанбаяр:

...Шүүгдэгч Г.Хт холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ганзоригт 2.550.000 төгрөг, Ж.Ганболдод 3.675.000 төгрөг, Б.Цэцэнбямбад 1.000.000 төгрөг, Д.Мэндсайханд 1.500.000 төгрөг, Г.Өсөхжаргалд 6.000.000 төгрөг, М.Лхагвасүрэнд 700.000 төгрөг, М.Бямбадоржид 2.000.000 төгрөг, Ц.Андрэйд 3.200.000 төгрөг, Е.Балжиннямд 3.000.000 төгрөг, Б.Батдэлгэрт 2.000.000 төгрөг, З.Дорждэрэмд 5.150.000 төгрөг, Д.Болдод 900.000 төгрөг, Р.Энхсаруулд 3.300.000 төгрөг, Б.Дарханбаатарт 3.440.000 төгрөг, Ч.Оюунчимэгт 4.400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан  болно. Дээрх учирсан хохирлоос  С.Энхсаруулд 3.300.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Р.Цэрэнд 4.560.000 төгрөгийг 3 ширхэг адуугаар хохирлыг барагдуулсан. Иймд шүүгдэгч Г.Хаас нийт 14.945.330.3 төгрөгийг гаргуулж хохирогч Ганзоригт 1.275.000 төгрөг, Ж.Ганболдод 1.837.500 төгрөг, Б.Цэцэнбямбад 500.000 төгрөг, Д.Мэндсайханд 750.000 төгрөг, Г.Өсөхжаргалд 1.333.333 төгрөг, М.Лхагвасүрэнд 234.000 төгрөг, М.Бямбадоржид 400.000 төгрөг, Ц.Андрейд 640.000 төгрөг, Е.Балжиннямд 600.000 төгрөг, Б.Батдэлгэрт 1.000.000 төгрөг, З.Дорждэрэмд 787.500 төгрөг, Д.Болдод 300.000 төгрөг, Б.Дарханболдод 688.000 төгрөг, Ч.Оюунчимэгт 4.400.000 төгрөгийг тус тус олгуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа:

...2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ны хооронд бусадтай бүлэглээд 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгай хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэсэн зүйл ангийг мөрдөн байцаалтын шатнаас сонсгосон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэсэн зүйл анги нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэсэн үндэслэлээр буруу болгосон. Г.Хын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдлүүдээ бүгдийг нь мөрдөн байцаалтын шатанд анх удаа цагдаа дээр ирээд л бүх үнэнээ хэлсэн. Цагдаагийн байгууллагад саад учруулаагүй. Тийм учраас бусад хамтран оролцсон хүмүүс бүгд татагдаад бүгд өнөөдөр шийдэгдсэн  байна. 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан энэ зүйлчлэл дээр өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 гэсэн зүйл ангийг  хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл бусад оролцогч нар мөн адилхан 15 удаагийн үйлдлээр бүгдээрээ адуу малаа хулгайлаад цөмөөрөө хувааж идээд мөнгөө олон хүнд хуваагаад явж байсан. Тийм учраас энэ ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг Г.Хыг ганцааранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэсэн зүйл ангиар зүйлчлэх нь үндэслэлгүй байна. Бусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлээд ороод ирсэн байгаа. Энэ  нөхцөл байдлыг харгалзан үзээд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож шийдэж байсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг амьдралын байнга эх үүсвэрээ болгосон гэдгийг нотлоогүй. Өөрөөр хэлбэл амьдралын ямар эх үүсвэр болгосон юм. Шүүх зүйлчлэлийг адилхан анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Цэрэн гуайн чингэлгээс нийтдээ 4 хүн нийлээд 208 кг ноолуур хулгайлсан байдаг. Хүн тус бүр дээр 4.009.500 төгрөг ноогдсон байна. Цэрэнгуайд өөрт байгаа 3 тооны адуугаа өгсөн. Гомдол санал байхгүй гээд 3 адуу авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар доод тал нь 2-8 жилийн хорих ялтай байна. Хохирол төлбөр байхгүй. 1 удаагийн үлдэлтэй. Хохирлыг барагдуулсан. 1 жилийн хорих ял оногдуулах бүрэн  боломжтой. Бусад 4 хүн дээр нь ялыг нь доош татсан. Энэ хүн дээрч гэсэн татаад 1 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй... гэсэн дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Г.Х:

...Зүйлчлэлийг маань хөнгөрүүлж өгнө үү. Дахин би гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөрүүлж өгвөл итгэлийг нь алдахгүй. Миний хүүхэд маань настай ээжтэй хамт тусдаа байдаг. Ээж маань 68 настай. Эхнэр минь жирэмсэн. Ар гэрийг минь харгалзаж үзнэ үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г.Хыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Г.Х болон түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Х дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “...бусдын малыг хулгайлах байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн...”гэж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Хыг  гэмт хэрэг үйлдэж олсон мал, орлогыг өөрийн гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байсан эсэхийг, мөн амьдралын эх үүсвэр нь болж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар нотолж чадаагүй нь байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хт холбогдох эрүүгийн 2104000000099 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т зааснаар зүйчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Хын холбогдсон хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуульд Арвандолдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т,

мөн мөнгө угаах гэмт хэргийг Арван наймдугаар бүлэг “Эдийн засгийн гэмт хэрэг”-т,

гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн гэмт хэргийг Хорин нэгдүгээр бүлэг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т тус тус хамааруулсан байдаг.

 

Дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийн ойлголт, шинж”-ээрээ буюу гэмт хэрэгт тооцогдох байдлаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхийг шаардахгүйгээр зөвхөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор,

 

мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь олон тооны мал буюу найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг хулгайлж, хохирол, хор уршиг учруулсан бол гэж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор,

 

улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор,

 

мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор тус тус заасан.

 

Дээрхтэй нөхцөл байдлуудыг холбож үзэхэд хулгайлах гэмт хэрэг нь бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнээрээ, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй,

 

мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын олон тооны малыг, бүлэглэн үйлдсэнээрээ, материаллаг бүрэлдэхүүнтэй,  

 

мөнгө угаах гэмт хэрэг нь ашигласнаараа, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй,  

гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлснээрээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэргүүд гэж үзлээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.  

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

 

Мөн түүний мал хулгайлсан хэргийн тухайд “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарах ба “мал” гэдэг нь эд хөрөнгө бөгөөд энэ эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан л бол гэмт хэрэг байхаар хуульчлагдсан.

 

Шүүгдэгч Г.Х нь бүлэглэн иргэн Р.Цэрэнгийн гэрийн гадна байх агуулах буюу чингэлийн цоожийг хөшиж эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал,

 

 Мөн хохирогч Н.Ганзориг, Ч.Ганбат, Д.Цэцэнбямба, Т.Мэндсайхан, Г.Өсөхжаргал, Р.Лхамсүрэн, Н.Бямбадорж, Ц.Андрей, Ё.Балжинням, Б.Батдэлгэр, З.Дорждэрэм, Д.Болд, Р.Цэрэн, С.Энхсаруул, Б.Дарханбаатар, Ч.Оюунчимэг нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тэдний нийт 195 бог, 23 бодыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар тус тус авсан нь олон тооны мал хулгайлж гэсэн хүндрүүлэх шинжүүдийг тус тус хангаж байна.

 

Харин хулгайлах гэмт хэрэгт бүлэглэсэн үйлдэл нь хүндрүүлэх шинж болохгүй бөгөөд зөвхөн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал юм.  

 

Тэрээр шүүгдэгч Г.Х дээрх бусдын эд хөрөнгө хулгайлах, мал хулгайлах, ашигласан, сүрдүүлсэн энэхүү үйлдлүүдээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Н.Ганзориг, Ч.Ганбат, Д.Цэцэнбямба, Т.Мэндсайхан, Г.Өсөхжаргал, Р.Лхамсүрэн, Н.Бямбадорж, Ц.Андрей, Ё.Балжинням, Б.Батдэлгэр, З.Дорждэрэм, Д.Болд, Р.Цэрэн, С.Энхсаруул, Б.Дарханбаатар, Ч.Оюунчимэг нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “олон тооны малыг хулгайлсан”, “бүлэглэж”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан”,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Түүнээс гадна прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэдээ машин, механизм ашиглаж гэж хүндрүүлэн ирүүлсэн боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд яллах дүгнэлтэдээ тээврийн хэрэгсэл битүүмжилж ирүүлээгүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Баасанбаяр:

...Шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болно хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгч Г.Хт нь бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо 3-12 тоотод оршин суух хаягтай. Шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил хорих ялаар сольж мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулах  ялыг нэмж нэгтгэн нийт 10 жилийн хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Хын цагдан хоригдсон нийт 2 жил 4 сар 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцуулж, шүүгдэгч Г.Хт холбогдох хэргийн хохирогч  нараас иргэний журмаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгч Г.Х 2020 оны 11 дүгээр  сарын  02-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.2 дугаар зүйлд заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болох гэсэн дүгнэлтийг гаргаж байна.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа:

...Хэтэрхий хатуу хандаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2-8 жилийн хорих ялтай. Нийт 6 сарын хугацаанд бусадтай  бүлэглэж олон тооны мал хулгай хийсэн. Ял хариуцлагыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлд 1 үйлдэл байна. Ноолуур хулгай хийсэн үйлдлийнхээ хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа гэмшиж ойлгосон. Ял хариуцлага 2-8 жилийн хорих ялтай. Энэ дээр хохирол төлбөрөө барагдуулсан 1 удаагийн үйлдэлтэй учраас ялыг доош нь татаад 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  бол хөнгөн зүйл анги байгаа. Прокурор зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон. Энийг хорих ялаар сольж 1 жилийн хорих ял хэлсэн байна. Хохирол төлбөр байхгүй үйлдэл нь 3 тооны адуу л ашигласан. Нөгөө нь өөрийнхөө хүргэн ахад нөлөөлсөн гэдэг ийм 2 зүйл анги байгаа. Шүүх 6 сараас 1 жилийн дотор ял оногдуулах бүрэн боломжтой. Г.Хт 10 жилийн ял оногдуулах нь арай харьцангуй ял байна. Бид нар яг Г.Хтай хулгай хийсэн олон хүнийг шүүсэн. Адилхан үйлдэлтэй оролцоотой явсан хүмүүс байна. Ял харьцангуй байх ёстой. Ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг эрх зүйн байдлыг нь дордуулаад 10 жилийн хорих ял гэдэг нь харьцангуй байна. Адилхан хулгай  хийсэн хүмүүстэй нь дүйцүүлэх хэмжээний хариуцлагыг прокурор санал болгох ёстой байсан.  Энэ хүн гарсан хойноо дахин гэмт хэрэг үйлдээгүй. 6 сарын дотор олон хүмүүстэй нийлээд хулгай хийсэн. Ар гэрийн нөхцөл байдал анхаарч үзэх ёстой. 11 настай хүүхэдтэй. Өөрийнх нь өндөр настай ээж дээр нь байдаг. Одоо эхнэр аваад суугаад тэр нь 3  сартай. Хувийн байдлыг нь харгалзаж үзээд заавал олон жилээр ял авах биш 10 жилийн ял дэндүү ял байна. Ингээд хөнгөрүүлж оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Х:

...Ар гэрийн байдлыг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж  өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Хт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт нь  5 /тав/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт нь  2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь  1 /нэг/ жилийн хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.   

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

 

Шүүгдэгч Г.Хт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Ганзоригийн эд хөрөнгөд 1.275.000 төгрөгийн, хохирогч Ч.Ганбатын эд хөрөнгөд 1.837.500 төгрөгийн, хохирогч Д.Цэцэнбямбын эд хөрөнгөд 500.000 төгрөгийн, хохирогч Т.Мэндсайханы эд хөрөнгөд 750.000 төгрөгийн, хохирогч Г.Өсөхжаргалын эд хөрөнгөд 1.533.333 төгрөгийн, хохирогч Р.Лхамсүрэнгийн эд хөрөнгөд 233.333 төгрөгийн, хохирогч Н.Бямбадоржийн эд хөрөнгөд 400.000 төгрөгийн, хохирогч Ц.Андрейгийн эд хөрөнгөд 640.000 төгрөгийн, хохирогч Ё.Балжиннямын эд хөрөнгөд 600.000 төгрөгийн, хохирогч Б.Батдэлгэрийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөгийн, хохирогч З.Дорждэрэмийн эд хөрөнгөд 787.500 төгрөгийн, хохирогч Д.Болдын эд хөрөнгөд 300.000 төгрөгийн, хохирогч Р.Цэрэнгийн эд хөрөнгөд 4.009.523 төгрөгийн, хохирогч С.Энхсаруулын эд хөрөнгөд 1.650.000, хохирогч Б.Дарханбаатарын эд хөрөнгөд 688.000 төгрөгийн, хохирогч Ч.Оюунчимэгийн эд хөрөнгөд 4.400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Хохирогч С.Энхсаруул нь шүүгдэгчээс эд зүйлээ биет байдлаар нь буцаан хүлээн авсан байх тул дээрх хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр,

Хохирогч Р.Цэрэн нь нийт 4.009.523 төгрөгийн хохиролд шүүгдэгчээс 3 адуу авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

 

Хохирогч Н.Ганзориг 1.275.000 төгрөгийг, Ч.Ганбат 1.837.500 төгрөгийг, хохирогч Д.Цэцэнбямба 500.000 төгрөгийг, хохирогч Т.Мэндсайхан 750.000 төгрөгийг, хохирогч Г.Өсөхжаргал 1.533.333 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэн 233.333 төгрөгийг, хохирогч Н.Бямбадорж 400.000 төгрөгийг, хохирогч Ц.Андрей 640.000 төгрөгийг, хохирогч Ё.Балжинням 600.000 төгрөгийг, хохирогч Б.Батдэлгэр 1.000.000 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэм 787.500 төгрөгийг, хохирогч Д.Болд 300.000 төгрөгийг, хохирогч Б.Дарханбаатар 688.000 төгрөгийг, хохирогч Ч.Оюунчимэг 4.400.000  төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Хаас нийт 14.944.666 /арван дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж,

хохирогч Н.Ганзоригт 1.275.000 /нэг сая хоёр зуун далан таван мянга/

төгрөгийг,

хохирогч Ч.Ганбатад 1.837.500 /нэг сая найман зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч Д.Цэцэнбямбад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Т.Мэндсайхан 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг,

хохирогч Г.Өсөхжаргал 1.533.333 /нэг сая таван зуун гучин гурван мянга

гурван зуун гучин гурав/ төгрөгийг,

хохирогч Р.Лхамсүрэн 233.333 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун

гучин гурван/ төгрөгийг,

хохирогч Н.Бямбадорж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Ц.Андрей 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг,

хохирогч Ё.Балжинням 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Б.Батдэлгэр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,

хохирогч З.Дорждэрэм 787.500 /долоон зуун наян долоон мянга таван зуу/

төгрөгийг,

хохирогч Д.Болд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Б.Дарханбаатар 688.000 /зургаан зуун наян найман мянга/

төгрөгийг,

хохирогч Ч.Оюунчимэг 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус

тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Хаас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 210400000099 дугаартай энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Хаас хохирогч С.Энхсаруул, Р.Цэрэн нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Г.Хын цагдан хоригдсон нийт 847 /найман зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.14 дүгээр

              зүйлийн 2,. 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1

                    дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                           заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                                болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш Г.Хыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2104000000099 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш Г.Хыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан,

тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан,

гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ш Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар ялаар,

18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар ялаар,

21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ш Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял дээр,

мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг,

мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Г.Хт оногдуулсан 8 /найм/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Г.Хын цагдан хоригдсон нийт 847 /найман зуун дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн 2234000000182 дугаартай энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Хаас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ш Г.Хаас 14.944.666 /арван дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан

хохирогч Н.Ганзоригт 1.275.000 /нэг сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг,

хохирогч Ч.Ганбатад 1.837.500 /нэг сая найман зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч Д.Цэцэнбямбад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Т.Мэндсайханд 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг,

хохирогч Г.Өсөхжаргалд 1.533.333 /нэг сая таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг,

хохирогч Р.Лхамсүрэнд 233.333 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг,

хохирогч Н.Бямбадоржид 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Ц.Андрейд 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг,

хохирогч Ё.Балжиннямд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Б.Батдэлгэрт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг,

хохирогч З.Дорждэрэмд 787.500 /долоон зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийг,

хохирогч Д.Болдод 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг,

хохирогч Б.Дарханбаатарт 688.000 /зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг,

хохирогч Ч.Оюунчимэгт 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш Г.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш Г.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

                                        ШҮҮГЧИД                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

 

                                                                                             Ю.ЭНХМАА