Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/690

 

  

                                                           

 

 

 

   

       2022        08         29                                     

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Л.О,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагважавын Од холбогдох эрүүгийн 2211 00000 1340 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Лхагважавын О, /РД: MA78082000

ар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг гэх, ам бүл 3, нөхөр, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 2а гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-584 тоотод оршин суудаг,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 1-ний шөнийн 03 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-584 тоотод С.Хүдэрболдтой маргалдаж, улмаар баруун гарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 580 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 1-ний шөнийн 03 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-584 тоотод С.Хүдэрболдтой маргалдаж, улмаар баруун гарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч С.Хүдэрболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-584 тоотод төрсөн ах С.Хүдэрбат, түүний эхнэр Л.О нарын хамтаар амьдардаг юм. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ах С.Хүдэрбат бид 2 эгч Энхчимэгийн гэрт очиж хоол унд бэлэн мөнгө өгөхөөр нь “Монгол” нэртэй 0.75 литрийн савлагаатай нэг шил архи авсан юм. Тэгээд дэлгүүр орчхоод гэр лүүгээ явж байтал Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 7 буудал дээр манай аавын дүүгийн эхнэр Цэндээ эгч нь хүүтэйгээ хамт явж байхад таарсан юм. Тэгсэн Цэндээ эгч, хүүгийн хамтаар оройтчихлоо, танайд хоночхоод явъя гэсэн юм. Тэгэхээр нь дагуулаад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-584 тоотод байх гэртээ ирээд Хүдэрбат ахын эхнэр Л.О болон Цэндээ эгч, хүү нь болон Хүдэрбат ах бид нар архинаасаа ууцгаасан ба тухайн үед Цэндээ эгчид хоол хийж өгнө гээд мах гаргаад хэрчиж байтал гэнэт Л.О согтчихоод агсраад “чи яах гэж гэртээ хүн амьтан дагуулж ирдэг юм бэ” гэхээр нь би “энэ хүмүүс чинь манай аавын талын хүмүүс байгаа юмаа юу яриад байгаа юм бэ” гээд Оыг түлхсэн чинь гэнэт Л.О эгч ширээн дээр байсан Цэндээ эгчийн мах хэрчиж байсан хар иштэй хутгыг аваад миний гар луу хатгасан юм...” гэх /хавтаст хэргийн 16-17-р тал/,

Гэрчээр С.Хүдэрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар тэр архиа уугаад байж байгаад би унтаад өгсөн байсан оройхон Л.О намайг сэрээгээд би Хүдэрболдыг хутгалчихлаа гэхээр нь би юу яриад байгаа юм гэтэл миний хөгшин цагдаа, түргэн дуудаад өг гэхээр нь би Нэргүй эгчийнд ороод түргэн дуудаад өгөөч О Хүдэрболдыг хутгалчихлаа гэж хэлсэн эгч цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд байж байтал түргэн тусламж ирээд Хүдэрболдыг аваад явсан эгч уурлаад наадуулаа бүгдийг нь аваад яв гээд О бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн...” гэх /хавтаст хэргийн 28-р тал/,

Гэрч Б.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О Хүдэрболд 2 маргалдаад Хүдэрболдын баруун гарын булчин хэсэгт нь хутгаар зүсчихсэн тэгээд цус гараад тогтохгүй байсан тэгээд удалгүй түргэн ирээд аваад явсан намайг эгч нь хамт аваад явсан юм...” гэх / хавтаст хэргийн 30-р тал/,

Гэрч Б.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ унтаж байтал 02 цагийн орчимд миний хамгийн том эгчийн хүүхэд Хүдэрбат цонх нүдээд Хүдэрболд хутгалуулчихлаа үхчих шиг боллоо, цагдаа түргэн дуудаарай гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан..,Хүдэрболдын баруун гарын булчин орчимд шархтай харагдсан...” гэх / хавтаст хэргийн 22-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9495 дугаартай дүгнэлтэд:

С.Хүдэрболдын биед баруун бугалгад шарх, цээж, зүүн бугалга, хэвлийнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 Дээрх шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад хэсгийн цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

Дээрх гэмтлүүд нь 2022.07.01-ний өдөр үүссэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдагдуулахгүй.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх / хавтаст хэргийн 35-р тал/,

Шинжээч Б.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Хүдэрболдын биед үүссэн баруун бугалгын шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /хавтаст хэргийн 39-р тал/,

Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүдэрболд нь миний толгой хэсэг рүү гараараа түлхсэн ба би цаашаа болохдоо хажууд хутга байхаар тухайн хар өнгийн иштэй хутгаар Хүдэрболдын баруун гарын булчин хэсгийг зүссэн...” гэх /хавтаст хэргийн 43-р тал/

Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч С.Хүдэрболдын мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Хүдэрболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөргүй, хувиараа барилгын заслын ажил хийдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.Хүдэрболд нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч С.Хүдэрболдын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 96,000 /ерэн зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч Л.Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, өргөн 2,2 см, 11 см урттай хар цагаан өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагважавын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Л.Оаас хохирогч С.Хүдэрболдод үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 96,000 /ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, өргөн 2.2 см, 11 см урттай хар цагаан өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.   

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                    П.АРИУНБОЛД