Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/691

 

  

                                                           

 

 

 

   

      2022        08         29                               

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Долгорсүрэнгийн Сад холбогдох эрүүгийн 2211 00883 1335 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Долгорсүрэнгийн С /РД: /,

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Жи мобайл” ХХК-д менежер ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 25/2-202тоотод оршин хаягтай, үндсэн хаяг Хан-Уул дүүргийн 6-р хороо, нүхт 17 дугаар гудамж 296б тоот, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Теди” гар утасны худалдааны төвийн 4 давхрын 26 дугаар лангуунаас “Iphone 13 / айфон 13/ загварын 3 ширхэг гар утсыг “Жи мобайл” ХХК-ийн нэр дээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Оюун-Эрдэнэд 7,650,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 599 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.С нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Теди гар утасны худалдааны төвийн 4 давхрын 26 дугаар лангуунаас “Iphone 13 /айфон 13/ загварын 3 ширхэг гар утсыг “Жи мобайл” ХХК-ийн нэр дээр худалдаж авна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Оюун-Эрдэнэд 7,650,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жи Мобайл ХХК-ийн С гэх нэртэй гадаа харилцаа, худалдаа хариуцсан мэргэжилтэн 2021 оны 9 дүгээр сараас эхлэн cap бүр 5 ширхэг “Iphone 13” загварын гар утасны нэхэмжлэх бичүүлж аваад байгууллагаас мөнгө гаргуулан авдаг байсан юм. Хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр С над дээр ирээд “Iphone 13” загварын гар утас авах гэсэн юм, захирал гадагшаа явсан, Энэ 7 хоногийн сүүлээр ирнэ, 5 дахь өдөр гэхэд ирэхээр нь танд мөнгийг нь шилжүүлье гэж хэлээд 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 ширхэг 7,650,000 төгрөгийн үнэ гар утас аваад явсан. Ингээд 14 хоног болсон боловч мөнгөө өгөхгүй байхаар нь би ажил дээр нь очиход С “ эгчээ таны мөнгийг мөрийтэй тоглоом тоглоод дуусгачихсан, танд удахгүй эргүүлээд өгнө” гэж хэлсэн...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлбанд:  “...7,650,000 төгрөг” гэх /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 269 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.С мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна асууж тодруулах зүйл байхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн надад нэмж ярих зүйл байхгүй ...” гэх /хавтаст хэргийн 23 дугаар тал/,  

шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “ мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дамно үнэлгээний тайлан мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Сыг бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Сад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Оюун-Эрдэнэ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 33 дугаар тал/ гэсэн байх тул шүүгдэгч Ц.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                     П.АРИУНБОЛД