Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1073

 

2022 09 07 2022/ШЦТ/1073

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Д.Ундармаа,
хохирогч Н.Ч,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Тг тус тус холбогдуулан яллах дүгнэлт
үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211000791249 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар
сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр **
аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой,
гагнуурчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт
** аймгийн ** сум, ** дугаар баг, **дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 795 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1
сарын хорих ял шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусаж
суллагдсан, ** овогт Эн Т (РД:**).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр
хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах хохирогч Д.О эзэмшлийн
зуслангийн байшингийн нэг давхрын вакум цонхыг хагалан нэвтэрч “Кен” загварын
градустай хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 240,000 төгрөгийн хохирол
учруулсан,
2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр
хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 20 тоотоос хохирогч Н.Чн 1,000,000 төгрөгийн үнэ
бүхий Самсунг А-52 загварын гар утсыг “түр ашиглаад өгье” гэж хууран авч
залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 12 сарын
эхээр Шадивлан зусланд хуучин ажил хийж байсан ах дээр очиж ажил хийхээр
очиход байхгүй байсан. Буцаж яваад хохирогчийн гэр лүү орж градустай хөрөө
авсан. 2022 оны 2 сар орчим хуучин танил Чн гэрт 2 хоног архи уусан. Утсыг нь түр

2

ашиглаад өгье гэж аваад хэлэлгүй яваад өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч
байна, гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2211000791249 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19
дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах хохирогч Д.О эзэмшлийн
зуслангийн байшингийн нэг давхрын вакум цонхыг хагалан нэвтэрч “Кен”
загварын градустай хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 240,000
төгрөгийн хохирол учруулсан нь:
Хохирогч Д.О: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед
нөхрийн хамт зуслангийн байшиндаа очиход нэг давхарын зүүн талын вакум
цонхны салхивчийг хагалж хулгай ороод дотор байсан бүх зүйлийг онгичсон
байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд “Кен” загварын градустай хөрөө алдагдсан
байсан учраас цагдаад дуудлага, мэдээлэл гаргасан. Тухайн хөрөөг 2-3 жилийн
өмнө Нарантуул худалдааны төвөөс 350,000-360,000 төгрөгөөр авч байсан,
шинэвтэр хөрөө байсан. Мөн вакум цонх хагалуулсан тул хохирлоо нэхэмжилж
байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.12.16-ны өдрийн ЧД2-21-777
дугаар тайланд: “Вакум цонх 40х35 хэмжээтэй 3 давхар 1 ширхэг 25,000 төгрөг,
градустай хөрөө 240,000 төгрөг, нийт 265,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 33-34
дэх тал),
Шинжээчийн 2021.12.13-ны өдрийн 06/007 дугаар дүгнэлтэд: “Шинжилгээнд
ирүүлсэн “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд
тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд
MN003010016403, MN003020001261 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Эрдэнэ-Очир
овогтой Тн зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэжээ (хавтаст хэргийн 40-
48 дахь тал),
Шүүгдэгч Э.Тн яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар эхээр /он сар,
өдрөө санахгүй байна/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлингийн эцэс
дээр танил ахаасаа хийх ажил байна уу гэж асуух зорилгоор гэрт нь очтол хүнгүй
байсан тул буцаад алхаж байтал автозамын ертөнцийн зүгээр зүүн талд голын
эргийн ойролцоо хашааны дотор 2 давхар дүнзэн байшин байсан. Би хашааг давж
ороод байшингийн нэг давхрын урагш харсан хоёр ширхэг вакум цонхны нэгний
салхины шилийг чулуугаар хагалж ороод нэг давхарт гардаг хаалганы орчимд
байсан цахилгаан хөрөөг цонхоор авч гарсан. Би цахилгаан хөрөөг өргөж явсан ба
10-15 кг орчим жинтэй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл
хэрэглээгүй байсан. Хэрэг үйлдэх үедээ ганцаараа явж байсан. 170,000 төгрөгөөр
зарж, дансаа цэнэглэж, онлайн тоглоом тоглож өөрийн хэрэгцээндээ захиран
зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст
хэргийн 12-14 дэх тал),
2. 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41
дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 20 тоотоос хохирогч Н.Чн 1,000,000
төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-52” загварын гар утсыг “түр ашиглаад өгье”
гэж хууран авч залилсан нь:
Хохирогч Н.Чн: “2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ...би ахын хамт Тг

3

хорооллын нэр тодорхойгүй зочид буудлаас очиж аваад гэртээ ирсэн. Бид нар
архи, пиво ууцгааж байгаад амарцгаасан. Түүнээс хойш 2 хоног манайд Т байж
байгаад 2022 оны 2 дугаар сарын 20-ны өглөө 7 цагийн орчимд Т надаас “гар
утсаа өгч бай, фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Би өөрийн эзэмшлийн
Самсунг А-52 маркын гар утсаа өгчихөөд унтаад өгсөн. Би унтаж байгаад өдөр
сэртэл Т байхгүй, миний гар утсыг аваад өгөлгүй тэр чигээрээ явчихсан байсан. Би
гар утас руугаа залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Хохирлыг
барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142-143 дахь тал),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.02.25-ны өдрийн
22/008 дугаар тайланд: “Самсунг А52 загварын, шинэвтэр гар утас 1 ширхэг
1,000,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 151-152 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70), эрүүгийн хариуцлага
хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-72), суллагдсан хүмүүст олгодог
тодорхойлолт (хх-90) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж
шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж үзэж шүүх үнэллээ
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сард
Чингэлтэй дүүргийн цагдаагийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгай
тоотод хохирогч Д.О эзэмшлийн зуслангийн байшингийн нэг давхрын зүүн талын
вакум цонхыг хагалан нэвтэрч “Кен” загварын градустай хөрөөг хүч
хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 265,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо,
Зээлийн 1 дүгээр гудамж, 20 тоотод хохирогч Н.Чн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий
Самсунг А-52 загварын гар утсыг “түр ашиглаад өгье” гэж хууран авч залилсан
гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад
цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох
баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохирогч Д.Од 265,000
төгрөг, Н.Чт 1,000,000 төгрөгийн хохирол учирсан, төлөгдөөгүй байх тул шүүгдэгч
Э.Тс 1,265,000 төгрөг гаргуулж олгуулах саналтай” гэж,
шүүгдэгч “Дахиж хулгай хийж амьдрахгүй. Өөрийн хөдөлмөрөөрөө
амьдарна. Гэмт хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна” гэж тус тус гэм
буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сард Чингэлтэй
дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд байрлах хохирогч Д.О
эзэмшлийн зуслангийн байшингийн нэг давхрын вакум цонхыг хагалан нэвтэрч
“Кен” загварын градустай хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 240,000
төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр
хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 20 тоотоос хохирогч Н.Чн 1,000,000 төгрөгийн үнэ

4

бүхий “Самсунг А-52” загварын гар утсыг “түр ашиглаад өгье” гэж хууран авч
залилсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.О “...байшингийн нэг давхрын зүүн талын вакум цонхны
порчик хагалж хулгай ороод дотор байсан бүх зүйлийг онгичсон байхаар нь эд
зүйлээ бүртгэж үзэхэд “Кен” загварын градустай хөрөө алдагдсан байсан...” гэх
мэдүүлэг (хх-23), “Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний” “Вакум цонх 40х35
хэмжээтэй 3 давхар 25,000 төгрөг, градустай хөрөө 240,000 төгрөг, нийт 265,000
төгрөг” гэх тайлан (хх-33-34), шинжээчийн “...2. Шинжилгээнд тэнцэх “1” гэж
дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN003010016403, MN003020001261
дугаараар 2 удаа бүртгэгдсэн Э овогтой Тн зүүн гарын алганы дардастай тохирч
байна...” гэх дүгнэлт (хх-12-14), хохирогч Н.Чн “...Т надаас “гар утсаа өгч бай,
фэйсбүүк ороод өгье” гэж хэлээд авсан. Би унтаж байгаад өдөр сэртэл Т байхгүй,
миний утсыг аваад өгөлгүй тэр чигээрээ явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-142-
143), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Самсунг А52 маркын гар
утас 1,000,000 төгрөг” гэх тайлан (хх-151-152), шүүгдэгч Э.Тн “...байшингийн нэг
давхарын ертөнцийн зүгээр урагш харсан хоёр вакум цонхны нэгний салхины
шилийг чулуугаар хагалж дотогш ороод нэг давхарт гардаг хаалганы орчим байсан
цахилгаан хөрөөг аваад цонхоор гарсан...” гэх мэдүүлэг (хх-67-68) зэрэг шүүх
хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Тн хохирогч Д.О эзэмшлийн зуслангийн байшингийн
вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч “Кен” загварын градустай хөрөөг
хулгайлан авч нийт 265,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан
хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч
үйлдсэн гэмт хэргийн шинжтэй,
мөн шүүгдэгч Э.Тн “гар утсаа түр өгч бай, фэйсбүүк орчихоод өгье” гэж
хэлэн хохирогч Н.Чн “Самсунг А-52” маркын гар утсыг хуурч авсан санаатай
үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн
шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Од нийт 265,000 (вакум цонхны
үнэ 25,000 төгрөг, хөрөөний үнэ 240,000 төгрөг) төгрөгийн эд хөрөнгийн хохирол
учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “хохирлоо барагдуулж
авмаар байна” гэх мэдүүлэг (хх-23),
Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Чт 1,000,000 төгрөгийн эд
хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн
“хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-142-143)-ийг тус тус
үндэслэн шүүгдэгч Э.Тс нийт 1,265,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.О (** дүүргийн
** дугаар хороо, ** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д 265,000 төгрөг, хохирогч
Н.Ч (**дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, РД:**, утас:**)-т 1,000,000
төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6

5

сарын хорих ял оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3
жил 6 сарын хугацаагаар тогтоох саналтай. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн ч хохирол төлөөгүй, өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
хийсэндээ дүгнэлт хийгээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэрэг нөхцөл
байдлыг харгалзсан болно...” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа хүлээсэн, ар гэрийн байдлыг минь харгалзаж үзэж
хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт
хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх
нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, амар
хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн орон байранд нэвтэрч эд
хөрөнгө хулгайлсан, хуурч бусдын эд хөрөнгийн эрхэд халдан гар утсыг
шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Д.Од
265,000 төгрөгийн, хохирогч Н.Чт 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус
тус учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “хохирлоо барагдуулж
авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа,
гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал,
хувийн болон ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан
шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480
(дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж
шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь
хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын
хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг
хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн,
түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 5 сараар тогтоож байна.
Шүүгдэгч Э.Тн 2022.06.10-ны өдрөөс 2022.09.07-ны өдрийг хүртэл цагдан
хоригдсон 89 (наян ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь
зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний
иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар
зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага
болгон

ТОГТООХ нь:

6

1. Шүүгдэгч ** овогт Эн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр
зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах
зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь
хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын
хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг
хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн,
түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 5 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад
эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Тн цагдан хоригдсон 89 (наян ес) хоногийг түүний эдлэх ялд
оруулан тооцож, хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тс нийт 1,265,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.О(**
дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д 265,000 төгрөг,
хохирогч Н.Ч (** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, РД:**, утас:**)-т
1,000,000 төгрөг тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний
иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд
шүүгдэгч Э.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Э.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7

ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР