Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1066

 

2022 09 07 2022/ШЦТ/1066

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч Э.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001308 дугаартай хэргийг 2022 оны
8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** хотод
төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,
“**” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ** дүүргийн **
дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага
хүлээж байгаагүй, ** овогт Эн Б (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр **
дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, ** тоот гэртээ хамтран амьдрагч Т.Аг
бусадтай хардан гэр бүлийн маргаан үүсгэж нүүрэнд цохиж, нуруу руу өшиглөж
зодон эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, баруун, зүүн нүдний доод зовхины
цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, өмнө
нь болсон үйл явдалтай холбоотой биеэ барьж чадаагүй зодсон. Эмчилгээ
хийлгэсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

2

Эрүүгийн 2208000001308 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Т.Ан: “2022 оны 07 сарын 11-ний өглөө 10 цагийн үед би том
хүүгийн хамт эмнэлэгт хэвтэж байгаад гараад нөхөр Б дугаар луу 1 цаг гаруй
залгаад аваагүй. Гэртээ ирээд залгасан чинь нөхөр бага зэрэг архи уусан байсан.
Би “хүүхдээ эмнэлгээс гарч байхад ирж авсангүй” гээд уурласан чинь “одоо
Цонжинболдогоос гарч байна” гэж хэлсэн. Тэгээд юмаа бэлдээд хадмынд очсон.
Тэгэхэд нөхөр ирсэн байсан. “Цуг стадион оръё” гээд нөхөр хэлэхээр би
дургүйцээд найз нарыг нь явуулсан. Тэгэхэд намайг хэл амаар доромжлоод гараад
явсан. Араас нь гарсан чинь гэр лүүгээ явж байхаар буцаж орж ирээд 2 цаг гаруй
тэнд сууж байгаад хүүгээ дагуулаад гэрт очсон. Гэрт нөхөр байхгүй байсан. Утас
руу нь залгаад “хаана байна, одоо болио” гэсэн чинь “чамайг гэртээ ирвэл би орно”
гэхээр нь “гэртээ байна” гэж хэлсэн. Гэртээ ирэхдээ өмнөх байснаасаа илүү согтуу
байсан. Хашаа давж орж ирсэн ба нохой хөлийг нь хазсан байсан. Нохойдоо
уурлаад хараагаад байхаар нь оруулсан. Гэртээ агсан тавиад эхэлсэн. Намайг
эмнэлгээс “орой 19 цагаас 00 цаг хүртэл нэг залуутай хамт явалдсан” гээд хардаад
байхаар нь би тухайн үед хүүтэйгээ эмнэлэгт байсан талаар тайлбарлаж хэлсэн
чинь ойлгохгүй байсан. Аяга шидэх гээд байхаар гараас нь барьсан чинь гараараа
зүүн нүд рүү цохисон, газар унасан чинь дээр гарч байгаад нүүр хэсэг рүү 4-5 удаа
цохисон, нуруу, гар хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд хамраас цус гараад би
гараад зугтсан, хадмынд очоод ухаан алдаад унасан. Дахиад агсан тавиад, хэл
амаар доромжлоод байсан. Болсон зүйлийн талаар хуулийн дагуу арга хэмжээ авч
өгнө үү. Надад гмодол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйгаад би
уучилсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 9 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.19-ний өдрийн 9862 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Ан биед хамрын ясны хугарал, баруун болон зүүн
нүдний доод зовхины цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо
зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх
боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий
хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн
15-16 дахь тал),
Гэрч Ш.Нн: “...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад
өдөр Т.А хамраас нь цус гарсан, нөхөр Б маргаж муудалцсан байдалтай ирсэн.
Араас нь Б ирээд хашаан дотор маргалдаад байсан. Нэгнийгээ хардаад

3

маргалдаад байдаг юм шиг байна лээ. Маргалдаж байгаад Б Т.Ан нүүр лүү нэг
удаа алгадсан. Удалгүй цагдаа ирээд хүү Бг аваад явсан, өөр маргаан зодоон
болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
Шүүгдэгч Э.Б: “2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би хамтран амьдрагч
Т.Атай маргалдаж улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа цохиж
биед нь гэмтэл шарх учруулсан, мөн тухайн өдөр ээжийн хашаанд ирээд дахин
маргалдаж нүүр лүү нэг удаа алгадсан. Би Т.Аг зодож биед нь хөнгөн гэмтэл
учруулсандаа маш их гэмшиж байна. Би уучлалт гуйж хоорондоо эвлэрсэн дахин
маргаж муудалцаагүй, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст
хэргийн 42 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-22), байнга оршин суугаа
хаягийн лавлагаа (хх-24), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-25), нийгмийн
даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-26), “Хаппи Сити констракшн”
ХХК-ийн “Э.Б нь гагнуурчин албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн” гэх
тодорхойлолт (хх-27), дансны хуулга (хх-28-30), шүүгдэгч, хохирогч нарын
“Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-45, 46),
прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай” тогтоол (хх-50), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын
төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ
хэрэглэх тухай” санал (хх-51) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг
тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан
шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар
сарын 11-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, ** тоот гэртээ
хамтран амьдрагч Т.Аг бусадтай хардан гэр бүлийн маргаан үүсгэж нүүрэнд
цохиж, нуруу руу өшиглөж зодон эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, баруун
болон зүүн нүдний доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Т.Арн “...нөхөр бага зэрэг архи уусан байсан. ...хардаад
гараараа зүүн нүд рүү цохисон, газар унасан чинь дээр гарч байгаад гараараа
нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон, нуруу, гар хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...” гэх

4

мэдүүлэг (хх-6-7), шүүх эмнэлгийн 9862 дугаар “1. Т.Ан биед хамрын ясны хугарал,
баруун болон зүүн нүдний доод зовхины хуралт, гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-15-16), гэрч Ш.Нн “...2022
оны 7 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад өдөр Т.А манайд хамраас
нь цус гарсан байдалтай ирсэн. ...Хашаанд маргалдаж байгаад Б Т.Ан нүүр лүү нэг
удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хх-11), шүүгдэгч Э.Б “...согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн байхдаа Т.Аг цохиж биед нь гэмтэл шарх учруулсандаа маш их гэмшиж
байна...” гэх мэдүүлэг (хх-42) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох
баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр
хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Б хамтран амьдрагч буюу хохирогч Т.Ан хувийн
таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хардалтын улмаас гараараа нүүрэнд хэд
хэдэн удаа цохиж, газар унаган өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай
үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх
тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ан эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан
бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж
өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх
мэдүүлэг, хүсэлт (хх-7, 45)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх
төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын
11-ний өдөр согтуурсан үедээ ** дүүргийн ** дүгээр хороо, Хангайн ** дугаар
гудамж, ** тоотод хамтран амьдрагч Т.Аг бусадтай хардан гэр бүлийн маргаан
үүсгэж нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “хамрын ясны
хугарал, баруун болон зүүн нүдний доод зовхины цус хуралт”бүхий хөнгөн хохирол
санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар
тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 650 нэгжтэй тэнцэх
хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 4 сарын хугацаанд
хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ
танилцууллаа.

5

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Б нь “Эрүүгийн хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор
хүлээн авч, улмаар түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр
торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд
тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд
шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл
тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн
хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын
хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага
хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ
хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн нүүрэнд хэд
хэдэн удаа цохиж, нуруу руу өшиглөж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан),
гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн
эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол
төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал
(анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус
харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 650 нэгжтэй
тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4
(дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй
болохыг тус тус дурдаж байна.

6

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8
дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг
удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цотон овогт Эн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Бг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун
тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Бг 650,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Э. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд
ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

7

Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ Л.БААТАР