Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 108

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа

Улсын яллагч: Ц.Ариунжаргал

Хохирогч: А.*******

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох 201616000235 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

 Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг *******ийн *******од А.*******, Л.******* нартай маргалдаж А.*******ийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хүн нөхрөөсөө салсан цагаасаа утсаар болон мессежээр байнга дарамталдаг байсан. Бид нар ч тэгж байгаад болих байлгүй, засрах байлгүй гээд тоодоггүй байсан. Гэтэл энэ хүн ерөөсөө засрах шинжгүй 2-3 жил харсан. Гол нь харь хамаагүй *******ийн ээж 80 гарсан хөгшин болон *******ийг элдвээр хэлээд нөгөө хүмүүс нь бид нар руу зүрх өвдөөд, даралт ихэслээ гээд байнга хэлдэг. Миний хүүгийн хүүхдүүд учраас би болон эцэг нь хүүхдүүдээ харж өгдөг. Би хүүхдүүдийг хөөж тууж өлсгөж байсан удаа байхгүй. Тэгээд хүн элдвээр хэлж болохгүй гээд ярьж ярьчихаад байхад өчигдөрхөн л тэр хөгшин, ******* нарыг элдвээр хэлсэн байна лээ. Эрүүлдээ хэлдэг юм уу согтуудаа хэлдэг юм уу бид нарыг хэвтэр дээр чинь очиж ална гээд хүний амнаас гарахааргүй үгнүүдийг хэлдэг. Бид нар ингэж л байдаг юм гээд тоохгүй их л явсан. Засрах шинжгүй хэл ам хийгээд, архи дарс уугаад л яваад байдаг. Тэгээд би гомдоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Хүн чинь алдаж онож байгаад засардаг даа тийм юм байхгүй. Миний хүү амьдралаа авч явах гээд хийгээгүй ажил байхгүй. Гэр орон машин тэрэг бүгдийг нь энэ хүнд өгсөн. Хүүхдээ авчирч өгчихөөд шөнө орой гэнэт 1 цаг 2 цаг гээд хүүхэд авчирч өг хүүхэд бузартууллаа гэх мэтээр ярьж хүүхдээ хүргүүлдэг. Одоо энэ хүн засрах юм уу үгүй юм үгүй надаас уучлал гуйдаггүй. Тэр хүмүүсийг доромжлоод, тэд бидэнрүү яриад үнэхээр хэцүү байна. Үүнд л их гомдож байна. Манай хүүхдийг байнга харааж зүхдэг явуулах газар нь явуулна, хэлдэг газар нь хэлнэ гээд хоёр хүүхдээрээ далимдуулаад загнаж аашилдаг хүн байгаа юм.

           Хохирогч А.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би гэртээ байж байхад манай хүү Чулуунбаатар над руу утсаар яриад *******ийг ******* очоод зодоод байна та хүрээд оч гэж ярьсан. Тэгээд намайг очиход ******* нэлээн согтуу Оотор гэх залуу *******ыг хориод бариад зогсож байсан. Би орж очоод *******ыг чи яах гэж архи ууж дандаа агсан согтуу тавьж энд ирж байдаг юм гэж хэлсэн чинь ******* яадаг юм чамд ямар хамаатай юм гээд миний гарыг самардаад хөлөөрөө хөл рүү өшиглөсөн. Тэгээд би Ооторт наад *******ыг битгий тавиарай цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд *******ыг аваад явсан юм. Намайг очиход ******* уйлаад сууж байсан. ******* архи уусан үедээ ирж агсан тавьдаг юм. ...Тэгээд хэл амаар үргэлж доромжилдогт би гомдож байна. Нэлээн согтуу байсан уруул ам нь цагаан болсон байсан. Хүний хэлж ярьж байгааг бараг ойлгохооргүй байсан. ******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслээ жолоодоод очсон байсан. Миний гар шалбарсан байсан. Одоогоор эдгэсэн байгаа. Би гомдолтой байна. Манай хүүгээс салсан мөртлөө ирж дарамталж агсан согтуу тавьж байгаад би гомдож байгаа. Нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11–р хуудас/

             Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чулуунбаатараас лапатак сурах гээд гэрт нь очсон чинь шинэ хуучин хоёр авгай болох *******, ******* нар хэрэлдээд байж байсан. Тэгээд намайг орж очоод байж байтал ******* *******ийг барьж аваад үсдэхээр нь би салгаад *******ыг бариад тэгээд би *******д чи аль хэдий нь салчихаад амьдрах гэж байгаа нэгнийгээ яах гэж ингэж байдаг юм гэж хэлсэн чинь ******* энэ миний нөхрийг булаасан гэх зүйл яриад байсан. Тэгж байтал хадам ээж болох ******* орж ирээд мөн *******тай хэрэлдээд байсан. Тэгээд би гараад явсан юм. Намайг гарахад *******, *******, ******* нар үлдсэн. *******аас архи үнэртэж байсан. ******* өөрийнхөө цэнхэр өнгийн машинтай очсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-12-р хуудас/,

            Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би үүрэг гүйцэтгэж байхад *******ийн *******од согтуу эмэгтэй ирээд агсан тавиад байна гэсэн дуудлага ирсний дагуу дуудлаганд очиход нэг настай эмэгтэй, 40 орчим насны эмэгтэй, ******* нар байсан. Тэгээд ******* хашаан дотор шороо самраад нөгөө хүмүүс рүү цацаад орилж хашгирсан байдалтай байсныг *******ыг авч ирээд цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэж өгсөн. Тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийсэн. Согтуурал шалгах багажаар шалгах гэсэн боловч ******* нь архи уусан байсан ба би үлээхгүй гээд согтуурал шалгах багаж үлээгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

           Гэрч Л.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...гэртээ гэрээ цэвэрлээд байж байсан чинь хашааны гадаа машин сигнальдсан. Тэгээд би гараад харсан чинь ******* ирсэн байсан, Чулуунбаатарыг дуудсан. Тэгэхээр нь байхгүй байна гэж хэлээд гэртээ ороод байж байтал ******* миний араас орж ирээд намайг зодсон. Тэгтэл арын хашааны танихгүй залуу орж ирсэн. Тэгээд бид хоёрыг салгаж *******ыг хорьсон. Тэгж байтал хадам ээж ******* орж ирээд чи манай хүүхдэд хамаагүй болсон, яах гэж ирээд байгаа юм гээд *******, ******* хоёр хэрэлдсэн. Тэгээд би гэрээс гар гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад хашаан дотор *******, ******* хоёр хэрэлдэж хоорондоо зууралдаж барилцсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгөөд тэгээд цагдаа нар ирээд *******ыг аваад явсан юм. ******* гараараа *******ийн зүүн шанаанд нь нэг цохьсон тэгээд ******* ******* хоёр нэлээн зууралдсан. ******* нэлээн согтуу байсан. ******* ганцаараа манайд ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

        Гэрч Ч. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...******* бол миний охин, Чулуунбаатар нь манай хүргэн болох гэж байгаа хүн байгаа юм. ******* нь Чулуунбаатарын салсан эхнэр гэж ойлгож байгаа. Би сайн танихгүй намайг дэлгүүрт зогсож байхад хүүхдээ хоёроос гурван удаа надад авч ирж өгч байсан юм. ******* нь намайг зодсон асуудал байхгүй. ******* нь намайг утсаар хэл амаар доромжилж ярьдаг. ******* нь бага хүүхдээ өлгийтэй байхад нь миний лангуун дээр авч ирээд эцэг Чулуунбаатар нь ирж авна гэж хэлээд тавиад орхиод явж байсан одоогоос хоёр жилийн өмнө дараа нь бага охиныг явдаг болсон хойно нь мөн манай дэлгүүрт авч ирж орхиж явж байсан. ******* архи уусан үедээ л хүүхдүүдээ манайд хүргэж өгөөд байх шиг байдаг юм. Одоогоос нэг жилийн өмнө над руу утсаар залгаад хэл амаар доромжилоод янхан гичий гэх мэтээр хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжилдог байсан тэгээд би сүүлд *******ын дугаарыг блоклосон болохоор одоо дуудлага орохоо байсан. Би зүрх муутай хүн намайг хэл амаар доромжлохоор сүүлдээ утас дуугарахад хүртэл айдаг болоод байгаа юм. 70 насалсан намайг энэ хэл амандаа оруулаад баймааргүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №568 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******ийн биед зүүн шуу, сарвууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-р хуудас/,

         Шүүгдэгч С.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”....2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ хоёулаа 2.5 литрийн пиво хувааж уугаад хүүхдээ Чулуунбаатараас авах гэж очоод ******* бид хоёр хэрэлдэж маргалдан би *******ийг хоёроос гурван удаа цохьсон. Тэгж байтал арын хашааны Оотор ах орж ирээд намайг хорьсон удаагүй хадам ээж ******* ирээд намайг хэл амаар доромжилж бид хоёр хэрэлдсэн. Тэгээд гэрээс гараад хашаанд ******* бид хоёр барилцсан байхад хадам ээж ******* салгах гэж байхад нь би *******ийн гарыг самардсан байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтонд: С.******* нь *******ийн 7-7 тоотод ам бүл 3 уулаа оршин суудаг нь үнэн болно гэжээ. /хх-ийн 28-р хуудас/,

             Ч.Отгончулууны төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-р хуудас/,

             Ч.Нандинзулын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/,

             Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 39-41-р хуудас/ зэрэг баримт болно.

            Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг *******ийн *******од А.*******, Л.******* нартай маргалдаж А.*******ийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч А.*******ийн: ”...Би гэртээ байж байхад манай хүү Чулуунбаатар над руу утсаар яриад *******ийг ******* очоод зодоод байна та хүрээд оч гэж ярьсан. Тэгээд намайг очиход ******* нэлээн согтуу Оотор гэх залуу *******ыг хориод бариад зогсож байсан. Би орж очоод *******ыг чи яах гэж архи ууж дандаа агсан согтуу тавьж энд ирж байдаг юм гэж хэлсэн чинь ******* яадаг юм чамд ямар хамаатай юм гээд миний гарыг самардаад хөлөөрөө хөл рүү өшиглөсөн. Тэгээд би Ооторт наад *******ыг битгий тавиарай цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд *******ыг аваад явсан юм. Намайг очиход ******* уйлаад сууж байсан. ******* архи уусан үедээ ирж агсан тавьдаг юм. ...Тэгээд хэл амаар үргэлж доромжилдогт би гомдож байна. Нэлээн согтуу байсан уруул ам нь цагаан болсон байсан. Хүний хэлж ярьж байгааг бараг ойлгохооргүй байсан. ******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслээ жолоодоод очсон байсан. Миний гар шалбарсан байсан. Одоогоор эдгэсэн байгаа. Би гомдолтой байна. Манай хүүгээс салсан мөртлөө ирж дарамталж агсан согтуу тавьж байгаад би гомдож байгаа. Нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11–р хуудас/

       Гэрч Б.*******ын: ”...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чулуунбаатараас лапатак сурах гээд гэрт нь очсон чинь шинэ хуучин хоёр авгай болох *******, ******* нар хэрэлдээд байж байсан. Тэгээд намайг орж очоод байж байтал ******* *******ийг барьж аваад үсдэхээр нь би салгаад *******ыг бариад тэгээд би *******д чи аль хэдий нь салчихаад амьдрах гэж байгаа нэгнийгээ яах гэж ингэж байдаг юм гэж хэлсэн чинь ******* энэ миний нөхрийг булаасан гэх зүйл яриад байсан. Тэгж байтал хадам ээж болох ******* орж ирээд мөн *******тай хэрэлдээд байсан. Тэгээд би гараад явсан юм. ...*******аас архи үнэртэж байсан. ******* өөрийнхөө цэнхэр өнгийн машинтай очсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-12-р хуудас/,

          Гэрч Б.*******ийн: ”...2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би үүрэг гүйцэтгэж байхад *******ийн *******од согтуу эмэгтэй ирээд агсан тавиад байна гэсэн дуудлага ирсний дагуу дуудлаганд очиход нэг настай эмэгтэй, 40 орчим насны эмэгтэй, ******* нар байсан. Тэгээд ******* хашаан дотор шороо самраад нөгөө хүмүүс рүү цацаад орилж хашгирсан байдалтай байсныг *******ыг авч ирээд цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэж өгсөн. Тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийсэн. Согтуурал шалгах багажаар шалгах гэсэн боловч ******* нь архи уусан байсан ба би үлээхгүй гээд согтуурал шалгах багаж үлээгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

           Гэрч Л.*******ийн: “...гэртээ гэрээ цэвэрлээд байж байсан чинь хашааны гадаа машин сигнальдсан. Тэгээд би гараад харсан чинь ******* ирсэн байсан, Чулуунбаатарыг дуудсан. Тэгэхээр нь байхгүй байна гэж хэлээд гэртээ ороод байж байтал ******* миний араас орж ирээд намайг зодсон. Тэгтэл арын хашааны танихгүй залуу орж ирсэн. Тэгээд бид хоёрыг салгаж *******ыг хорьсон. Тэгж байтал хадам ээж ******* орж ирээд чи манай хүүхдэд хамаагүй болсон, яах гэж ирээд байгаа юм гээд *******, ******* хоёр хэрэлдсэн. Тэгээд би гэрээс гар гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад хашаан дотор *******, ******* хоёр хэрэлдэж хоорондоо зууралаж барилцсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгөөд тэгээд цагдаа нар ирээд *******ыг аваад явсан юм. ******* гараараа *******ийн зүүн шанаанд нь нэг цохьсон тэгээд ******* ******* хоёр нэлээн зууралдсан. ******* нэлээн согтуу байсан. ******* ганцаараа манайд ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №568 дугаартай шинжээч эмчийн: *******ийн биед зүүн шуу, сарвууны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэсэн дүгнэлт,

         Шүүгдэгч С.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:”....2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ хоёулаа 2.5 литрийн пиво хувааж уугаад хүүхдээ Чулуунбаатараас авах гэж очоод ******* бид хоёр хэрэлдэж маргалдан би *******ийг хоёроос гурван удаа цохьсон. Тэгж байтал арын хашааны Оотор ах орж ирээд намайг хорьсон удаагүй хадам ээж ******* ирээд намайг хэл амаар доромжилж бид хоёр хэрэлдсэн. Тэгээд гэрээс гараад хашаанд ******* бид хоёр барилцсан байхад хадам ээж ******* салгах гэж байхад нь би *******ийн гарыг самардсан байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/,” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тохиолдолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан боловч хохирогч, шүүгдэгч нар эвлэрээгүй, хохирогч гомдолтой байгаа болох нь хохирогч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Одоо энэ хүн засрах юм уу үгүй юм уу, надаас уучлал гуйдаггүй. Тэр хүмүүсийг доромжлоод, бидэнд хэлээд үнэхээр хэцүү байна. Үүнд л их гомдож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч, хохирогч нарыг эвлэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч С.*******д хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч С.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

           Шүүгдэгч С.******* нь бага насны хоёр хүүхдийн хамт оршин суудаг болох нь багийн Засаг даргын тодорхойлолт болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба  бага хүүхэд нь 3 насанд хүрээгүй байх тул түүнд баривчлах ял оногдуулах боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

         Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, хохирогч А.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА