Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2018/00465

Дундговь аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 2-9 тоотод оршин суух, Багаа ловон овогт Ч.Г. /ЗЮ58010698/-ын нэхэмжлэлтэй хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн, 60 настай, улсад 41 жил ажилласан. Тэтгэвэрт орох гээд хөдөлмөрийн дэвтрээ нийгмийн даатгалын байцаагчаар хянуулахад овог нэрийн зөрүүтэй, Амгалан хоршоонд ажилласан тухай хөдөлмөрийн дэвтрийн тамга бүдэг гарсан. Усны аж ахуйг удирдах газрын Носос станцын бригадад ажиллаж байсан нь овог нэр зөрөөтэй тул шаардлага хангахгүй байна. 1966 оноос 1980 оны хооронд Ш.Г нэртэй байсан бөгөөд 1980 оны 8 сараас хойш Чимэддуламын Ганбаатар нэртэй байна.

Иймд Ардын армид 3 жил цэргийн алба хаасан лавлагааны жинхэнэ эзэмшигчээр мөн 1977 оны 3 сарын 22-ноос 1977 оны 6 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Усны аж ахуйг удирдах газрын Носос станцын бригадад ажилтан, 1991 оны 4 сарын 1-нээс 1993 оны 5 сарын 1-нийг хүртэл Амгалан хоршооны үүсгэн байгуулагч, дарга, няраваар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Г 2018 оны 3 сарын 30-ны өдөр Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архиваас Ш.Г-т олгосон 2853 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

  1. Ч.Г-ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/
  2. Ч.Г-ын төрөлт бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/
  3. Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 6 сарын 22-ны өдрийн 62 дугаартай Ш.Г-ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/
  4. 1981 оны 6 сарын 28-ны өдөр Ч.Г-т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-19-р хуудас/
  5. Төрөгсдийн нэр өөрчилсөн гэрчилгээ /хэргийн 28-р хуудас/
  6. Ш.Г-т олгосон мэргэжлийн үнэмлэх /хэргийн 29-р хуудас/

 

          Нэхэмжлэгч Ч.Г Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт 1977 оны 03 сарын 22-ны өдрөөс 1977 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл ажилчин, Дундговь аймгийн Үйлдвэр худалдааны ‘’Амгалан’’ хоршоонд 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл дарга, няраваар ажиллаж байсан нь дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

  1. Ч.Г-ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/
  2. Ч.Г-ын төрөлт бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/
  3. Төрөгсдийн нэр өөрчилсөн гэрчилгээ /хэргийн 28-р хуудас/
  4. Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 3 сарын 22-ны өдрийн 29 дугаартай Ш.Г-ыг ажилд томилсон тухай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/
  5. Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 6 сарын 22-ны өдрийн 62 дугаартай Ш.Г-ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/
  6. 1981 оны 6 сарын 28-ны өдөр Ч.Г-т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-19-р хуудас
  7. Төрөгсдийн нэр өөрчилсөн гэрчилгээ /хэргийн 28-р хуудас/
  8. Ш.Г-т олгосон мэргэжлийн үнэмлэх /хэргийн 29-р хуудас/
  9. Гэрч Ч.Орсоо, В.Батмөнх, М.Галинжамц нарын мэдүүлэгээр зэргээр нотлогдож байна

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:       

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 2018 оны 03  сарын 30-ны өдөр Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас олгосон 2853 дугаартай Ш.Г-ын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Ч.Г мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Багаа ловон овогт Ч.Г-ыг Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт 1977 оны 03 сарын 22-ны өдрөөс 1977 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл ажилчин, Дундговь аймгийн Үйлдвэр худалдааны ‘’Амгалан’’ хоршоонд 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл дарга, няраваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР