| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1097/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1104 |
| Огноо | 2022-09-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1104
2022 09 08 2022/ШЦТ/1104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Т.Д,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бг
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр
ирүүлсэн эрүүгийн 2203003240382 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-
ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** хотод
төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “**” ХХК-д засварчин
ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, **дүгээр
гудамж, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт
Бн Б (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 40 минутын
орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Төгөлдөр буянт” хүнсний
дэлгүүрийн урд замд “**” загварын ** ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг
жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг
зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч насанд
хүрээгүй хохирогч Т.Дг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.
2
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр зүүнээс
баруун тийш явж байсан. 1-р эгнээний машиныг гүйцэж түрүүлээд гартал гарцан
дээр хохирогч гарч ирээд мөргөгдсөн. Буугаад эмнэлэг, цагдаа дуудсан. Хуурай
ахынхаа машиныг унаад явж байсан. Миний буруу, цаашид гарах төлбөрийг төлнө.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдыг хохироосондоо гэмшиж байна” гэв.
Хохирогч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хөл бүрэн эдгээгүй
байгаа. 9 сарын сүүлээр хадаас авахуулах хагалгаанд орно. 6 сар хичээлээс
хоцорсон тул цагийн багш авах шаардлагатай байгаа тул тэр хохирлыг
нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 2203003240382 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Т.Дн: “2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ...явган хүний
гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарах үед ертөнцийн зүгээр зүүнээс
баруун тийш чиглэлд явсан автомашин намайг мөргөж унагаасан. Тэр хавьд
байсан хүмүүс түргэн дуудсан байх, удаагүй түргэний эмч ирж үзээд Гэмтлийн
эмнэлэгт хүргэж өгсөн. Зүүн хөлний шагайны тулгаар 2 яс хугарсан байна гээд
гипс тавьж өгөөд 9 хоног хэвтэн эмчлүүлээд гарч хэвтрийн дэглэм сахиж байгаад
хувийн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний бие ерөнхийдөө гайгүй,
гэхдээ хоёр талдаа таягтай явж байна. Жолооч эмчилгээ, эм тариатай холбоотой
бүх зардлыг гаргасан байгаа. Манай ээж Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд
ажлаа хаяад намайг сахисан 10 хоногийн цалингийн зардалд 550,000 төгрөг,
болон бусад ойр зуурын зардал болон хөл эдгэрсний дараа дахин хагалгаа
хийлгэх болохоор тэр болгонд гарсан зардлыг тооцож гаргуулж авмаар байна” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тн: “...Том хүү А гэрт
орж ирээд “дүү Толгойтын хуучин эцсийн буудлын тэнд явган хүний гарцан дээр
машинд мөргүүлчихсэн байна гээд эмээ хэллээ” гэхээр нь осол болсон газарт
очиход манай охин газар хэвтээд замын цагдаа нар ирчихсэн байсан. Түргэний
машин ирэхээр нь суулгаад Гэмтлийн эмнэлэг явсан. Охины зүүн хөлийн шагай
тогтоогч яс хугарсан байна гээд гипс тавиад хэвтүүлсэн. 2022.06.15-ны өдөр
хагалгаанд ороод, 2022.06.22-ны өглөө нөхөн сэргээх хувийн эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байгаа. Жолооч эмчилгээний зардалд нийт 1,2 сая орчим төгрөг
зарцуулсан. Миний зүгээс ойр зуурын хэрэглээ, эм тарианы зардлуудаа гаргаж
өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
3
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.21-ний өдрийн 8567 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.Дн биед зүүн шагайн үений гадна болон дотор
хавчаар ясны зөрөөтэй ил хугарал, шагайн үений хагас мултрал гэмтэл
тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл
байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид
ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн
38-39 дэх тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.07.28-ны өдрийн 762 дугаар
магадлагаанд: “1. “**” маркын ** ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож
явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган
хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч
байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”
гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Т.Д нь Монгол
Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй
байна” гэжээ (хавтаст хэргийн 49 дэх тал),
Шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн: “...Осол болсон өдрөөс хойш хохирогч
Т.Дг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эм тариа, бусад зардалд 1,822,570
төгрөгийг түүний эмээ ** гэх хүний дансаар шилжүүлсэн. Би өөрийн гэм буруугаа
хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал),
Дуудлагын лавлагааны хуудас (хх-4), хэргийн газрын үзлэг хийсэн
тэмдэглэл (хх-5-6), зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч,
гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-11), жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл (хх-
12), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-14-15), “Төгөлдөр буян”
дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий СD (хх-17), хохирогчийн эмчилгээнд
зарцуулсан мөнгөний жагсаалт (хх-23), шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа
(хх-53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-61),
жолоодох эрхийн лавлагаа (хх-56), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-83, 84), прокурорын
“Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай”
тогтоол (хх-94-95), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ,
ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх
тухай” санал (хх-101-102) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус
тус уншиж шинжлэн судлав.
4
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан
шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 11-ний
өдрийн 17 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо,
“Төгөлдөр буянт” хүнсний дэлгүүрийн урд замд “**” загварын ** ** улсын дугаартай
тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан
явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Т.Дг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр
хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Т.Дн “...явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд зам
хөндлөн гарах үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явсан
автомашин намайг мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг (хх-74), хохирогчийн хууль
ёсны төлөөлөгч Д.Тн “...осол болсон газарт очиход манай охин газар хэвтээд
замын цагдаа нар ирчихсэн байсан, удаагүй түргэний машин ирэхээр нь суулгаад
Гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (хх-20), шүүх эмнэлгийн 8567 дугаар “1.
Т.Дн биед зүүн шагайн үений гадна болон дотор хавчаар ясны зөрөөтэй ил
хугарал, шагайн үений хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д
зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-38-39),
мөрдөгчийн ““**” маркын ** ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож
явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д ‘Явган
хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч
байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”
гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-49), шүүгдэгч
Б.Бн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хх-69)
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн
хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон
тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний
гарцаар гарч явсан явган зорчигч хохирогч Т.Дг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр
хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний
5
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Дн эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч хохирогчийн эм тариа,
эмчилгээнд нийт 2,622,570 төгрөг зарцуулагдсан талаар талууд харилцан
зөвшөөрч, зөрүүгүй мэдүүлснийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор
бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Т.Д гэмт хэргийн улмаас “Их сургуулийн эхний улирлын
хичээл хоцорч байгаа тул “цагийн багш хөлсөлж авах, цаашид эмчилгээний
хийлгэх зардлаа нэхэмжилнэ” гэх боловч хохирогч Их сургуульд суралцдаг эсэх
талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй төдийгүй тухайн нэхэмжлэлийн
шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын
11-ний өдрийн 17 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо
“Төгөлдөр буянт” хүнсний дэлгүүрийн урд замд “**” маркын ** ** улсын дугаартай
тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа
хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид
зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган
хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Дг мөргөж, эрүүл мэндэд нь
хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох
баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700
нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3
сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Жолооч
аюулгүй байдлаа хангаж яваагүйгээс болж хэрэг гарах шалтгаан болсон. Хохирол
төлж байгаа, ар гэртээ нь харилцаа холбоотой байгааг харгалзан ял тохирсон, анх
удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзсан
болно...” гэж,
6
шүүгдэгч “Хоёр хүүхэдтэй, ажил гэрийн зай хол байдаг учир жолоодох
эрхийг хасахгүй байж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэж тус тус
дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан
“учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл
байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж
байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Б нь “Эрүүгийн хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор
хүлээн авч, улмаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр
торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд
тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд
шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл
тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн
хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын
хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага
хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч тээврийн хэрэгсэл
жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийг зөрчиж гарцаар гарч байсан явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр
мөргөж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн
шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын
баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2,622,570 төгрөг төлөгдсөн, хөл бүрэн эдгэрээгүй,
хохирогч “цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал
(анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа,
эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, бага насны 2 хүүхэдтэй, ар гэрийн
байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг
7
700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох
ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт
дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан
хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний
иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,
36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр
зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун
мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Бг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг
хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон
хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус
тус дурдсугай.
6. Хохирогч Т.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай
холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР