Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1105

 

2022 09 08 2022/ШЦТ/1105

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Мягмардорж,
хохирогч Д.Б,
шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч Н.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн
2208020691312 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн
авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр **
аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
гагнуурчин мэргэжилтэй, “**” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн
хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд
эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Нийн Ок (РД:**).
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.О согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр **
дүүргийн ** дүгээр хороо, зусланд хохирогч Д.Бын хоолойг боож унагаан толгой
руу өшиглөж, нүүрэнд 2-3 удаа цохиж биед нь “хамар ясны хугарал, таславчийн
мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд цус
хуралт, баруун хэнгэргэн хальсны улайлт, дух, зүүн хацрын төвгөрт зулгаралт,
духны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал,

2

хүзүү, баруун шанаанд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу гэдгээ
бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Согтуу байдлаасаа болж
хохирогч дүүтэй маргалдсан” гэв.
Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “6 дугаар сарын 15-нд
майхан бариулсан. О ах архи уусан. “Эхнэр залгавал битгий аваарай” гэж надад
хэлсэн. Эхнэр нь залгахаар утсаа аваад очтол шууд цохисон. Тэгээд бид 2
ноцолдсон, намайг хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Хамраа эмчлүүлэхийг хүсэж
байна. 1 сарын цалин 2,100,000 төгрөг нэхэмжилж байна. Хамрын эмчилгээний
1,200,000 төгрөг, зураг авахуулсан 130,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна”
гэв.

Эрүүгийн 2208020691312 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Бын: “2022 оны 6 дугаар сарын 15-ны өддөр ** дүүргийн **
дүгээр хороо, зусланд Канад хаус барих гэж айлын зуслан дээр очсон. Манай
эгчийн найзын нөхөр О ах найзтайгаа архи уугаад байсан. Тэнд байсан ажилчдаа
“майхан барь” гэхээр нь бид нар майхан бариад дууссан чинь О ах эхнэртэйгээ
утсаар хэрэлдээд байсан. Над дээр ирснээ “манай эхнэр чам руу залгавал битгий
утсыг нь аваарай” гэж хэлсэн. О ах машинтайгаа гарч яваад удаагүй эмэгтэй хүн
дагуулаад ирсэн. О ахын эхнэр над руу залгахаар нь би утсыг аваагүй, утсаа О
ахад аваачиж өгөх гээд очсон чинь намайг шууд “зайл” гээд хашгирч орилоод
байсан. Тухайн үед өөрөө хүнтэй утсаар ярьж байсан юм. Гэнэт нэг гараараа
миний зүүн шанаа хэсэг рүү цохисон. Дахиад цохих гэхээр нь би бултсан чинь
дайраад байсан. Бид хоёр ноцолдож миний хоолойг боож, газар унагааж толгой
руу өшиглөж, нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Би зугтаагаад явсан.
Тэгээд би эхнэр лүү нь залгаж “О ах намайг цохиж зодоод байна” гэж хэлсэн чинь
“хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний хамар далийсан
тул эмчилгээний мөнгө гаргуулан авч эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 9-10, 13 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.21-ний өдрийн 8713 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Бын биед хамар ясны хугарал, таславчийн
мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд цус
хуралт, баруун хэнгэргэн хальсны улайлт, дух, зүүн хацрын төвгөрт зулгаралт,
духны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт зөөлөн эдийн няцрал,

3

хүзүү, баруун шанаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо
зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн
зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги
алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч Б.Он: “2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ** дүүргийн 24 дүгээр
хороо, Баруун салаанд нэг айлд хаус барихаар Ок ах, Б, Э бид нар очсон. Тэр айл
нь цахилгаанаа янзлаагүй гээд хойшилсон. Тэр өдөр амрахаар болоод тэндээ
майхан бариад байцгааж байсан. О ах тусдаа майханд байсан. Тухайн өдрийн 20
цагийн орчимд О ах машинтайгаа гараад удалгүй нэг хүнтэй ирчих шиг болсон.
Удалгүй Б гараад явсан. О ах Б 2 зодолдож байхаар нь салгасан. Бын нүүр нүд
хавдаад хөхөрчихсөн байсан. О ах цохиж гэмтэл учруулсан. О ах ганцаараа архи
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бид нар хэрэглээгүй...” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 19 дэх тал),
Шүүгдэгч Н.Оийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 15-ны
өдөр Баруун салаанд айлд хаус барих гээд хамт ажилладаг Б, Х, Э нартай очсон.
Би ганцаараа пиво ууж байтал найз Г “хүрээд ирээч” гээд байхаар нь 21 цагийн
орчимд машинтайгаа гараад Гг очиж авах гэтэл ажил нь тараагүй гээд Гн эхнэр
Отой хамт буцаад майхандаа ирсэн. Б манай эхнэрийг таньдаг ба би Бд “Ах нь
ганц юм уух гэсэн юм, эхнэр залгавал чи утсаа битгий аваарай” гэж хэлсэн. Тэгээд
Отой пиво ууж байтал Б хүрч ирээд байхаар нь би уурлаад “би хүнтэй байхад чи
яах гээд байгаа юм бэ, зайл” гэсэн чинь Б “би эхнэрт чинь хэллээ, эхнэрийг чинь
дуудлаа, таныг өөр хүн амьтантай архи дарс уугаад байгааг чинь хэлнэ” гээд
байхаар нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд Бын нүүр рүү гараараа 2-3 удаа
цохиод барьцалдаж аваад хүзүүнээс нь боосон. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн
зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-28), эрүүгийн хариуцлага
хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-25), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-
29), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-30), нийгмийн даатгалын
шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-32), дансны хуулга (хх-33), “Мөнх
амгалан мандах” ХХК-ийн “Н.О нь тус компанид гагнуурчны албан тушаалд
ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт (хх-54) зэрэг хэрэгт авагдсан нотлох
баримтуудыг,
хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “эм, эмчилгээний баримт,
чатны хуулбар” зэрэг 9 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

4

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Н.Оийн гэрчээр өгсөн (хх-17)-ийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй
бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.О нь 2022 оны 06 сарын 15-ны
өдөр ** дүүрэг ** дүгээр хороо, зусланд хохирогч Д.Бын хоолойг боож, газар
унагааж толгой руу өшиглөж нүүрэн тус газар 2-3 удаа цохиж биед нь хамар ясны
хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун
чихний дэлбэнд цус хуралт, баруун хэнгэргэн хальсны улайлт, дух, зүүн хацрын
төвгөрт зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн
эдийн няцрал, хүзүү баруун шанаад цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол
санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад
цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох
баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах
саналтай. Хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 130,000 төгрөг, хамрын хагалгаанд
орох 1,200,000 төгрөг, нийт 1,330,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах,
хохирогчийн цалинтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг
нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,
шүүгдэгч “Миний буруу. Хохирол төлбөрийг төлнө” гэж тус тус гэм
буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.О согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар
сарын 15-ны өдөр ** дүгээр хороо, зусланд хохирогч Д.Бын хоолойг боож унагаан
толгой руу өшиглөж, нүүрэнд 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал,
таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун чихний
дэлбэнд цус хуралт, баруун хэнгэргэн хальсны улайлт, дух, зүүн хацрын төвгөрт
зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн
няцрал, хүзүү баруун шанаад цус хуралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай
учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Бын “...О ахын эхнэр залгахаар нь би утсыг аваагүй
утсаа би О ахад аваачиж өгөх гээд очсон чинь гэнэт нэг гараараа миний зүүн
шанаа хэсэг рүү цохисон. Бид хоёр ноцолдож миний хоолойг боож, газар унагааж

5

толгой руу өшиглөж, нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж авсан...” гэх
мэдүүлэг (хх-9-10), шүүх эмнэлгийн 8713 дугаар “1. Д.Бын биед хамар ясны
хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун
чихний дэлбэнд цус хуралт, баруун хэнгэргэн хальсны улайлт, дух, зүүн хацрын
төвгөрт зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт зөөлөн
эдийн няцрал, хүзүү, баруун шанаад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах
тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-21-22), гэрч Б.Он “...О
ах Б 2 хоорондоо зодолдож байхаар нь салгасан. О ах согтуу байсан...” гэх
мэдүүлэг (хх-19), шүүгдэгч Н.Он “...Би ганцаараа пиво уусан. Бд уурлаад ...нүүр
рүү гараараа 2-3 удаа цохиод барьцалдаж аваад хүзүүнээс нь боосон. Би өөрийн
хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-46-47) зэрэг шүүх
хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Он согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн
маргалдаж хохирогч Д.Бын нүүрэнд хэд хэдэн цохиж, хоолойг боож унаган
өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг
үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол
учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт
гаргаж өгөөгүй, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “хамрын хагалгаанд 1,200,000
төгрөгөөр орох эмчийн тодорхойлолт, зураг авахуулсан 130,000 төгрөгийн баримт
тус тус гаргаж өгөн, “Нэг сарын цалин 2,100,000 төгрөг авмаар байна” гэх иргэний
нэхэмжлэл гаргажээ.
Шүүх баримтаар тогтоогдсон “Хамрын хагалгааны зардал 1,200,000 төгрөг,
зураг авахуулсан 130,000 төгрөг, нийт 1,330,000 төгрөг”-ийг шүүгдэгчээс гаргуулж
хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч хохирол төлөх талаар
завсарлага аван улмаар 1,330,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д.Бын “Ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин
2,100,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг
шүүхэд гаргаж өгөөгүй, тухайлбал өдрийн 70,000 төгрөгийн цалин авдаг гэх,
тухайн ажил хэдий хугацаанд үргэлжилсэн, дууссан, хохирогч эрүүл мэндийн

6

шалтгаанаар хэдэн өдөр ажиллаагүй болон бусад холбогдох нотлох баримтгүй
байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч “ажилгүй байсан хугацааны цалинтай”
холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд
хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ
танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан
“учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл
байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж
байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ хувийн
таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд 2-
3 цохиж, хоолойг боож унаган, өшиглөх үйлдлээр халдан гэмтэл учруулсан),
учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн
хохирол учирсан, хохирлын 1,330,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол
төлөгдсөн, хохирогч “ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ” гэх),
шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ
гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар
гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын
дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга
ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000
төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
“Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох
ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д

7

“гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол
барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан
торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн
хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр
тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн
шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“**” ХХК-д гагнуурчин
ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Н.Ог 700,000 төгрөгөөр
торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг
тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар
зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага
болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Н.Ог 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун
мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Н.Ог 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Н.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй,
битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О цагдан хоригдсон хоноггүй, энэ
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

8

зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус
дурдсугай.
6. Хохирогч Б. л “Ажилгүй байсан хугацааны цалинтай” холбоотой нотлох
баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич
нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР