Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1107

 

2022 09 09 2022/ШЦТ/1107

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч С.П,
шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч П.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн
2208000001174 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн
авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр **
аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны
ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ** дүүргийн ** дүгээр
хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт
** дүүргийн ** дугаар хороо, ** түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж
байгаагүй, *** овогт П.Н (РД:**).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Н согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20
цагийн үед ** дүүргийн ** дугаар хороо, ** гэртээ гэр бүлийн хамаарал бүхий
харилцаатай хохирогч С.Пыг “Найзыг ад үзсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэн хутгалж зүүн хөлийн тавхайд ул руу нэвтэрсэн шарх, цус
хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

2

Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад
мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Түргэн уураасаа болж гэмтэл
учруулсан. Гэм буруугаа сайн ойлгож байгаа. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж
байна” гэв.
Хохирогч С.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд
зааснаар мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2208000001174 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.Пын: “2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байсан чинь
нөхөр П.Н 16 цагийн үед Мын хамт орж ирэн 1 шил архи хувааж уусан. 20 цагийн
үед М согтчихоод “та 2 гоё гэртэй болсон байна” гээд олон зүйл яриад байхаар нь
би нөхөр П.Нд “чи яах гэж гэр орондоо авч ирсэн юм бэ” гэж хэлсэн чинь Н “Мг
битгий тэгэж хэл, бид 2 адилхан гэр оронгүй явсан” гээд уурлаад ширээн дээр
байсан хутгыг аваад миний хөлийг хутгаар зүсэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 7 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.09-ний өдрийн 8300 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1.2.6. С.Пын биед зүүн хөлийн тавхайд ул руу
нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг
гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Дээрх
гэмтэл нь хурц зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7. Гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг
тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Шүүгдэгч П.Нийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн
зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага
хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-21), гэр бүлийн хүчирхийлэл нөхцөл
байдлын үнэлгээний маягт (хх-32-40), эд хөрөнгө бүртгэлгүй тодорхойлолт (хх-46),
тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-42), нийгмийн даатгалын шимтгэл
төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-44), хохирогчийн иргэний үнэмлэхийн
лавлагаа (хх-49) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж
шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

3

заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч П.Н нь согтуурсан үедээ 2022
оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед ** дүүргийн ** дугаар хороо, ** гэр
бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч С.Пыг “Найзыг ад үзсэн” гэх
шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хувийн таарамжгүй харилцаа
үүсгэн зүүн хөлөн тус газарт хутгалж зүүн хөлийн тавхайд ул руу нэвтэрсэн шарх,
цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь
мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн
хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 920 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
920,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, цагдан хоригдсон 28 хоногийн нэг
хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, 420,000 төгрөгийг хасч,
биечлэн эдлэх торгох ялыг 500,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 3 сарын хугацаанд
хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж ойлгож байна” гэж тус тус
дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Н согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар
сарын 04-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо,
Нефтийн задгайд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай
хохирогч С.Пыг “Найзыг ад үзсэн” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн
хутгалж зүүн хөлийн тавхайд ул руу нэвтэрсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Пын “...Н нь Мтай хамт ирээд нэг шил архи хувааж
уусан. ...“Мыг битгий тэгэж хэл, бид 2 адилхан гэр оронгүй явсан” гэж уурлаад
ширээн дээр байсан хутгыг аваад миний хөлийг хутгаар зүсэж гэмтээсэн...” гэх
мэдүүлэг (хх-7), шүүх эмнэлгийн 8300 дугаар “1.2.6. С.Пын биед зүүн хөлийн
тавхайд улруу нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 7. Гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-17-18), шүүгдэгч П.Нийн
“...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-56) зэрэг шүүх
хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

4

Иймд шүүгдэгч П.Нийн согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий
харилцаатай эхнэр буюу хохирогч С.Пын хөлөнд нэг удаа хутгалж ул руу
нэвтэрсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл
мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл
байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн
шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Пын эрүүл мэндэд хөнгөн хохирол
учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт
гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх
зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-7)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж
үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн
хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ахуйн хүрээнд согтуурсан
үедээ “найз ад үзлээ” гэх шалтгаанаар уурлан хохирогчийн эрх, эрх чөлөөнд зүүн
хөлийн тавхайд хутгалж ул руу нэвтэрсэн гэмтэл учруулан халдаж гэр бүлийн
хүчирхийлэл үйлдсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн
эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол
төлөгдсөн зүйлгүй, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн
хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм
буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, биеийн эрүүл
мэндийн байдал буюу хөлөө гэмтээж таягтай байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус
харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч
П.Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял
шийтгэлээ.
Шүүгдэгч П.Нийн 2022.08.12-ны өдрөөс 2022.09.09-ний өдрийг хүртэл
цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 420,000

5

төгрөгийг хасч, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 80,000 төгрөгөөр
тогтоов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
“Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох
ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д
“гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол
барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан
торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн
хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр
тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн
шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг
гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч П.Нандин-Эрдэнийг 80,000
төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож
шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах
комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд
шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12,
36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Пын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр
торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Нийн цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг торгох ялын

6

арван таван нэгжээр тооцож, 420,000 төгрөгийг хасч, түүний биечлэн эдлэх торгох
ялын хэмжээг 80,000 (наян мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Нандин-Эрдэнийг 80,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) сарын
хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт
устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй
болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд П.Нд
авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР