Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 138

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар

                Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт оршин суух, Монгол овогт ******* *******-ын нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, ******* холбогдох

                Ажилгүй байсан хугацааны цалин 1787416 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батсүх, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* бичиг хэргийн ажилтнаас халагдсан. Ингээд уг гаргасан захирамжийг хууль бус гэж үзэж шүүхэд гомдол гаргасан юм. Ингээд анхан шатны шүүх хурал 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болж №35 тоот шийдвэр гарсан. Мөн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болж №28 тоот магадлал гарч ажилд нь эгүүлэн томилох шийдвэр хэвээр нь үлдээсэн. Давж заалдах шатны магадлал хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар ажилдаа 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б/08 тоот захирамжаар ажилд орсон. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 22 өдрийн цалин 997605 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Одоо 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1787416 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ..... 2018 оны 01 сарын 04-ний өдөр би Номгон тосгоны захирагчийн албаны ажлаас гэнэт халагдсан тул шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2018 оны 03 сарын 09-ний өдөр болсон. Энэ шүүх хуралдаанаар намайг ажилд эргүүлэн томилсон. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд хандаж давж заалдах шатны шүүхээр мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.  Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2018 оны 05 сарын 16-ны өдөр болсон. Би Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх байгууллагад хандаж 07 сарын 02-ны өдөр ажилдаа эргэж орсон. Би ажлаас халагдсаны дараа нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж 800.000 төгрөг авсан байсан юм. Дараа нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ нөхөн бичилт хийлгүүлэх гэтэл заавал тэр мөнгөө эргүүлэн төлөх шаардлагатай гэж хэлсэн.  Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш 07 сарын 02 хүртэл 04 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Би өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан 900 гаруй мянган төгрөгөө одоог хүртэл аваагүй байгаа гэв.

 

Хариуцагч Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Тогосны захирагч Э.Батсүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...“ Иргэн*******ын нэхэмжлэлтэй танилцаад тайлбарыг гаргаж байна.

Галбадрах овогтой Долгор нь тус захирагчийн албанд архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас захирагчийн алба шат дараалсан арга хэмжээ авч байсан.******* нь өөрөө энэ тухайгаа сайтар мэдэх бөгөөд, бичиг хэргийн ажилтан тул захирагчийн албанаас гаргасан сахилгын арга хэмжээний тушаал захирамжийг устгалд оруулж, дур мэдэн авч явсан болно. Ажил мэргэжлийн ур чадвар дулимаг байсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх захирамжиндаа хөдөлмөрийн хуулийн зохих заалтуудыг буруу хэргэлснийг******* нь өөртөө ашигтайгаар эргүүлж анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн захирамж, магадлалын дагуу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 997605 төгрөг төлөхөөр гарсан үүнийг олгоно. Энэ нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнгийн хэмжээг юуг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ажиллагааг хийж ажлын байраар хангасан болно.******* нь үүрэг даалгавар биелүүлээгүйн улмаас арга хэмжээнд орсноо сайтар мэдэх, өөрөөс нь болж энэ хуулийн дагуу ажиллагаанууд явагдаж байгаа тул ухамсарлан ойлгож байгаа байх гэж найдаж байна гэжээ.

 

Хариуцагч Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Тосгоны захирагч Э.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2018 оны 03 сарын 09 өдөр анхан шатны шүүхийн 35 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. 05 сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж мөн нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан 997.605 төгрөгийг төлнө. Төлнө гэдгээ өөрт нь хэлсэн байгаа. Захирагчийн албаны нөөц боломж бага байгаа тул 11 сард шийдвэрлэх талаар ярилцсан байгаа.  Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа 14 хоногийн дараа магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хуулийнхаа хугацаанд Долгорыг эргэн ажилд нь авсан. Хэрвээ тэр үед би ялагдаагүй байсан бол энэ 997.605 төгрөг ч гэсэн байхгүй л байх байсан гэж бодож байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зохигчдын  хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******аас Ажилгүй байсан хугацааны цалин 1787416 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Тосгоны  захирагчийн алба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлзэнэ.

 

Нэхэмжлэгч******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Тосгоны захирагчийн  2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/02 дугаартай захирамжаар тус багийн захирагчийн албаны архив бичиг хэргийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, нэхэмжлэгч******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №35 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн захирагчийн  алба эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №28 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, Тосгоны захирагчийн  2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №Б/08 тоот захирамжаар биелүүлж нэхэмжлэгч*******ыг урьд өмнө эрхэлж байсан “Архив бичиг хэргийн ажил”-д эгүүлэн томилсон байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №35 дугаартай шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажлын 45 хоногоор тооцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, тосгоны захирагчийн албанаас ажилгүй байсан хугацааны олговорт 997605 төгрөгийн олговор гаргуулж нэхэмжлэгч*******т олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, энэ хуулийн 36.1.2 дах хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******аас шаардах эрхтэй байна.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №35 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг 22129 төгрөгөөр, нэг сарын дундаж цалин хөлсийг 476647 төгрөгөөр тооцсон байх бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, цалин хөлсний хэмжээг дахин тооцох, нотлох шаардлагагүй нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******аас нэхэмжлэгч *******ын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон хүртэлх хугацааны буюу 2018 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажлын 80 хоногийн олговор /476647:21.5=22169төгрөг, 22169 төгрөгийг х 80 хоног= 1773520 төгрөг/ 1773520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, ******* даалгаж, нэхэмжлэгчийн илүү тооцож нэхэмжилсэн 13896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43549 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******аас улсын тэмдэгтийн хураамж 43326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгохыг дурьдаад.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                            

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1773520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13896 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар *******ын цалинтай тэнцэх олговор 1773520төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, ******* даалгасугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43549 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******аас 43326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ