| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1060 |
| Огноо | 2022-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1060
2022 08 26 2022/ШЦТ/1060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч А.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001198 дугаартай хэргийг 2022 оны
8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** хотод
төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “**”
ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт **
дүүргийн ** дугаар хороо, Чингэлтэйн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд
эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Ан А (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар сарын 11-ний орой
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжинд хохирогч
А.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд гараараа
цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун
нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх,
зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол
санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
2
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ухаарч
байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 2 сая төгрөг өгч, эмчилгээний
зардлыг төлсөн. Нийт 2,160,000 төгрөг төлсөн. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2208000001198 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Бн: “2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн ажлаа
тараад өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр
хороо, Зээлийн 34 дүгээр гудамжаар явж байх үед зүс таних А гэх залуу согтуу
ганцаараа явж байсан. Намайг хажуугаар нь өнгөрөөд гарах гэж байхад араас
орилоод “машинаасаа буугаад ир” гэхээр нь би машинаа зогсоогоод буугаад А гэх
залуутай уулзахад “танай ах манай ахыг алаа биз дээ пизда минь” гээд намайг
бариад авахаар нь би хавсараад унагаах гэхэд унаагүй. А миний баруун хөмсөг
хэсэг рүү гараараа хүчтэй нэг удаа цохисон. Намайг унагаад нүүр лүү гараараа хэд
хэдэн удаа цохиод хувцасны зах хэсгээс татаад чирсэн. Тухайн үед гудмаар явж
байсан найз Буяндэлгэрийн ээж ирээд Аг салгасан. Миний баруун хөмсөг сэтэрсэн,
хамар хугарсан, баруун нүд орчим хөхөрсөн, хацар, тохой зулгарсан. Зураг
авахуулах 160,000 төгрөг надад өгсөн. Эмчилгээний зардал болон бусад хохирлоо
нийлүүлээд 2,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7,
10 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.16-ны өдрийн 8536 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1. А.Бн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн
мурийлт, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун
хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн тохойд зулгаралт гэмтэл
тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид
ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн
18-19 дэх тал),
Гэрч Д.Бн: “2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр харанхуй болсон байхад
дэлгүүр орчихоод гэр лүүгээ явж байхад гудманд хоёр хүн чанга чанга дуугараад
байхаар нь очиход зүс таних А цээж нүцгэн манай хүүгийн найз Б луу “танай ах
манай ахыг алсан” гээд орилоод байсан. Гэнэт барилцаж аваад А Бн толгой нүүр
лүү гараараа цохиод газар унагаад чирээд байсан. Хөмсгөөс нь их цус гарсан...”
гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
3
Гэрч Ж.Дн: “2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед гэртээ
байж байтал манай охин “Б хүнд зодуулчихлаа” гээд утсаар ярьж байна гэхээр нь
би машинаа асаагаад арын гудамжиндаа очтол манай хүргэн Бн нүүрээс цус
гарсан, тонгойгоод сууж байхаар нь юу болсон талаар асуухад “А намайг зодсон”
гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Шүүгдэгч А.А яллагдагчаар өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр
хороо, Зээлийн 34 дүгээр гудамжинд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
халамцуу явж байхад Б машинтай явж байсан. Бид хоёр хоорондоо маргалдсан.
Намайг заамдахаар нь би Бн нүүр, бие хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон.
Настайвтар эмэгтэй ирээд бид хоёрыг салгасан, өөр маргаан зодоон болоогүй...”
гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-24), эрүүгийн хариуцлага
хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-22), байнга оршин суугаа хаягийн
лавлагаа (хх-25), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-26), эд хөрөнгө бүртгэгдээгүй
лавлагаа (хх-27), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
(хх-28), дансны хуулга (хх-29-30), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-46, 47), прокурорын
“Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай”
тогтоол (хх-49-50), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ,
ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх
тухай” санал (хх-51-52) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус
уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан
шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.А согтуурсан үедээ 2022 оны 6 дугаар
сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр
гудамжинд хохирогч А.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж
нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын
таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн
няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн тохойд
зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
4
Энэ нь хохирогч А.Бн “...А согтуу над руу дайраад баруун хөмсөг хэсэг рүү
гараараа хүчтэй нэг удаа цохисон. Намайг унагаад нүүр лүү гараараа хэд хэдэн
удаа цохиод хувцасны зах хэсгээс татаад чирсэн...” гэх мэдүүлэг (хх-10), шүүх
эмнэлгийн 8536 дугаар “1. А.Бн биед хамар ясны хугарал, хамрын таславчын
мурийлт, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бару'/н
хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн тохойд зулгаралт гэмтэл
тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-; зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”
гэх шинжилгээ (хх-18-19), гэрч Ж.Дн “...Бн нүүрээс нь цус гарсан, тонгойгоод сууж
байхаар нь юу болсон талаар асуухад “А намайг зодсон” гэсэн...” гэх мэдүүлэг (хх-
12), гэрч Д.Бн “...А Бн толгой нүүр лүү гараараа цохиод газар унагаад чирсэн...” гэх
мэдүүлэг (хх-66), шүүгдэгч А.А “...Бн нүүр, бие хэсэг рүү гараараа 2-3 удаа
цохисон...” гэх мэдүүлэг (хх-41) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох
баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр
хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.А согтуурсан үедээ хохирогч А.Бтай хувийн таарамжгүй
харилцаа үүсгэн маргалдаж нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж хөнгөн
хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан
бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж
өгөөгүй, хохиролд 160,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “Би хохирсон
төлбөрөө бүрэн авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-47)-ийг тус тус
үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх
дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.А нь 2022 оны 6 дугаар сарын
11-ний орой согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн
34 дүгээр гудамжинд хохирогч А.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас
маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны
хугарал, хамрын таславчын мурийлт, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт,
зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар,
зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх
5
хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр
торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд
гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй, дахиж ийм асуудал гаргахгүй” гэж тус тус
дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан
“учруулсан хохирлоо төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл
байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж
байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч А.А нь “Эрүүгийн хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор
хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр
торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд
тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд
шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл
тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн
хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын
хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага
хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ
хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан нүүрэнд гараараа хэд
хэдэн удаа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас
учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн
хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 160,000 төгрөг
төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа
гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,
эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын
6
яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй
болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8
дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг
удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ан Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч А.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун
тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч А.Аг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч А.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
7
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР