Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1056/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1069 |
Огноо | 2022-08-31 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | А.Ариунаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1069
2022 08 31 2022/ШЦТ/1069
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч С.Г,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанжав,
шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Уг
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203003380360 дугаартай
хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод
төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй,
“**” ХХК-д цахилгааны туслах инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт **
дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух,
урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Мн У (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.У нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 40 минутын
үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын замд
“Тоёота Приус 20” маркын ** ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон
замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1
дэх заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан
явган зорчигч С.Гг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.
2
Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад
мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гарц руу ойртоод хурдаа хассан.
Хохирогчийг хараагүй, цаашид гарах баримттай хохирлыг төлнө. Гэм буруугаа
хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “6 дугаар сарын 17-ны
өглөө Сэлэнгээс ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд харьж явсан. Замын зүүнээс баруун
тийш гарч яваад осолд орсон.Бие тааруу байгаад байгаа. Гэмтсэнээс хойш
шүүгдэгч тусалж дэмжиж байгаа. Гэртээ ганц ажил хийдэг нь би байгаа юм. 2
сарын цалин нэхсэн, цаашид яахыг мэдэхгүй. Би барилга дээр мужаан хийдэг.
Хохиролд 2,6 сая төгрөг авсан. Ял зэмгүй гаргачих саналтай байгаа” гэв.
Эрүүгийн 2203003380360 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.Гн: “2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өглөө 06 цагт босоод
Толгойт өртөөнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг явах хүн вагонд суулгаж өгөөд
Тахилтын 4 дүгээр автобусны буудал дээр буусан. Явган хүний гарцаар ертөнцийн
зүгээр зүүнээс баруун чиглэлд зам гарах гээд явж байхад миний урд талд гарцаар
3-4 алхмын зайтай эмэгтэй хүн явж байсан. Би араас нь явж байхад хойноос
урагшаа чиглэлтэй явж байсан хар өнгийн суудлын автомашин 30-40 метрийн
зайтай ирж яваа харагдахаар нь явган хүний гарцаар гарч байхад зам тавьж өгнө
гэж бодож байтал хурдаараа ирээд баруун гар талаас мөргөөд зам дээр унасан.
Надтай хамт явсан эмэгтэй “чи гарцан дээр хүн алчихлаа” гээд бахираад байсан.
...Ослоос болж 2 сар ажил хийх боломжгүй болсон. 1 сарын 3,000,000 төгрөгийн
цалин авдаг. Цаашид гарах зардал мөнгийг тухай бүр нь нэхэмжилнэ.
Эмчилгээний зардал мөнгөтэй холбоотой асуудлыг мөргөсөн жолооч талаас өгч
барагдуулсан. Одоогоор эмчилгээний зардал 2,645,200 төгрөг зарцуулсан...” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 32 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.22-ны өдрийн 8832 дугаар
шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Гн биед аарцгийн баруун суудал ясны их бие, доод
салаан хугарал, баруун бугалга ясны хүзүү хэсгийн хугарал, зулайн хуйханд шарх,
баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд
тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн
байна. 3. Дээрх гэмтлүүд нь 2022.06.17-нд үүссэн байх боломжтой байна. 4.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар
3
сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэжээ (хавтаст хэргийн 50-51
дэх тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын
үнэлгээний 2022.06.18-ны өдрийн 14861 дугаартай тайланд: “Toyota Pruis-20”
маркын авто машинд үнэлгээгээр 220,000 төгрөгийн хохирол тогтоов” гэжээ.
(хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.07.18-ны өдрийн 736 дугаар
магадлагаанд: “1. Toyota Pruis-20 маркын ** ** улсын дугаартай автомашины
жолооч М.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний
зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч
байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”
гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч С.Г нь Монгол
Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.
Жолооч М.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах
шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ (хавтаст
хэргийн 71-72 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Цн: “...Тоёота приус 20 маркын ** **
улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Манай дагавар хүү
Ууганбаяр осол болдог өдөр уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Автомашины
эвдрэл, хохирлыг миний зүгээс нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй.
Хохиролтой холбоотой асуудлыг миний зүгээс хамт төлж барагдуулна” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 38 дахь тал),
Шүүгдэгч М.Ун яллагдагчаар өгсөн: “...Ертөнцийн зүгээр хойноос урагшаа
чиглэлтэй автомашиндаа ганцаараа 30 км/цаг хурдтай явж байтал Тахилтын 4
дүгээр автобусны буудлын явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гарч явахаар нь
хурдаа багасгаад явж байтал явган зорчигч эрэгтэй замынхаа зүүн талаас явган
хүний зохицуулагддаггүй гарцаар гэнэт гүйж орж ирээд намайг ирж байгааг замын
голд хараад тэгээд тухайн хүнийг автомашины жолоочийн эсрэг талын урд гупер
хэсгээр мөргөөд, мөргүүлсэн явган зорчигч дагзаараа урд салхины шилийг
мөргөөд зам дээр унасан. Би тухайн хүн дээр очоод биеийн байдлыг асуухад мөр,
нуруу өвдөөд байна гээд хүүгийнхээ утасны дугаарыг өгөхөөр нь автобусны
буудал дээр байсан эмэгтэй хүн хүүд нь утсаар хэлсэн. Би эхлээд 103-т, дараа нь
102-т дуудлага өгсөн. Эмчилгээний зардалд 2,645,200 төгрөг төлж барагдуулсан.
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь
тал),
4
зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хх-3-4), хэргийн
газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9), жолоочийн
согтуурал шалгасан тэмдэглэл (хх-10, 11), дуудлагын лавлагааны хуудас (хх-12),
хохирлын баримтууд (хх-14-20), хохирол төлсөн баримтууд (хх-21-27), гэрч Ц.Үн
мэдүүлэг (хх-44), гэрч Ц.Х мэдүүлэг (хх-46),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-85), эрүүгийн хариуцлага
хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-93), жолоодох эрхийн лавлагаа (хх-89),
иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хх-86), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
(хх-87), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-88), тээврийн хэрэгсэл
бүртгэгдээгүй лавлагаа (хх-90), бакалаврын дипломны хуулбар (хх-91-92),
хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-95) зэрэг хэрэгт
авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн ажил байдлын
тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.Ун гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-41)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд
шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.У нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
08 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4
дүгээр буудлын замд “Тоёота Приус 20” маркын ** ** улсын дугаартай тээврийн
хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын
хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар
зам хөндлөн гарч явсан хохирогч С.Гг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Гн “...хар өнгийн суудлын автомашин 30-40 метрийн
зайтай ирж яваа харагдахаар нь явган хүний гарцаар гарч байхад зам тавьж өгнө
гэж бодож байтал хурдаараа ирээд баруун гар талаас мөргөөд зам дээр унасан...”
гэх мэдүүлэг (хх-30-31), шүүх эмнэлгийн 8832 дугаар “1. С.Гн биед аарцгийн
баруун суудал ясны их бие, доод салаан хугарал, баруун бугалга ясны хүзүү
хэсгийн хугарал, зулайн хуйханд шарх, баруун шилбэнд зулгаралт, баруун, зүүн
5
шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн
хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-50-51), Тээврийн цагдаагийн
албаны мөрдөгчийн 736 дугаар “1. Toyota Pruis-20 маркын ** ** улсын дугаартай
автомашины жолооч М.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг
гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам
тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч С.Г
нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй
байна...” гэх магадлагаа (хх-71-72), шүүгдэгч М.Ун “...Би гэм буруугаа хүлээн
зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-80) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар
хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ
хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Ун тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний
гарцаар гарч явсан явган зорчигч хохирогч С.Гг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр
хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Гн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч баримтаар 813,927
төгрөг, шүүгдэгч хохирогчийн эм тариа, эмчилгээнд зарцуулсан баримтаар
1,829,300 төгрөг буюу нийт 2,645,200 төгрөгийн баримттай зардал гарсныг
шүүгдэгч М.Утөлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад
төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч С.Г “Ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 6,000,000 төгрөг
гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хаана, ямар хуулийн
этгээдэд ажил эрхэлдэг, цалингийн хэмжээ зэргийг нотолсон баримтыг гаргаж
өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж шүүх
үзээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох
баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич
нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
6
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.У нь 2022 оны 6 дугаар сарын
17-ны өдөр 08 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,
Тахилтын 4 дүгээр буудлын замд “Тоёота Приус 20” маркын ** ** улсын дугаартай
тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу
ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж
байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас
явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Гг
мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн
хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэрэг жолоочийн шууд буруутай
үйлдлээс шалтгаалж гарсан, 832,540 төгрөгийн баримттай нэхэмжилсэн, 2,645,200
төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч
ажилгүй байсан хугацааны цалин 6 сая төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж,
иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын
улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан
800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг
ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, ажил
амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж байгаа, хохирогчид шууд туслалцаа
үзүүлсэн, баримттай хохирлыг төлсөн. Баримтгүй хохирлоо иргэний журмаар жич
нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Явган зорчигч 1,9% согтолттой байсан.
450,000 төгрөг, түүнээс бага ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ
танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт
хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн,
учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл
байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж
байна.
7
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч тээврийн хэрэгсэл жолоодон
замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж
гарцаар гарч байсан явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр мөргөж гэмтэл
учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд
хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримттай 2,645,200 төгрөгийг төлж
барагдуулсан, хор уршиг бүрэн арилаагүй буюу эдгэрээгүй, хохирогч “Ажилгүй
байсан хугацааны цалин нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа
гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн
хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уг 800
нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
“Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох
ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д
“гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол
барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан
торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн
хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр
тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн
шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“**” ХХК-д ажилладаг,
тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч М.Уг 800,000 төгрөгөөр торгох ялыг
шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн
төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт
хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт
тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.У нь явган хүний гарцан дээр явган
зорчигчийг мөргөж гэмтэл учруулсан, хохирогч 2 эгнээтэй замын 1 эгнээг туулсан,
мөргүүлсэн эгнээний голд очсон байсан, гэмтэл бүрэн эдгэрээгүй, гэм хор бүрэн
арилаагүй зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ялын доод
хэмжээгээр эсхүл түүнээс бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн
хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
8
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч М.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй
болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар
зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага
болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Мн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч М.Уг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун
мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч М.Уг 800,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч М.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй
бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй,
битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.У цагдан хоригдсон хоноггүй, энэ
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус
дурдсугай.
6. Хохирогч С.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, “ажилгүй
байсан хугацааны цалин, цаашид хийгдэх эмчилгээтэй” холбоотой нотлох
баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич
нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
М.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР