| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1073/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1072 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1072
2022 09 02 2022/ШЦТ/1072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч Э.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар
шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001317 дугаартай хэргийг 2022 оны
8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр **
аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
гагнуурчин мэргэжилтэй, “**” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн
хамт ** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн
311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар
зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, ** овогт Эн
Б (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан
дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахад “дараалал зөрчлөө” гэх шалтгаанаар
хохирогч Д.Бн нүүрэнд мөргөн эрүүл мэндэд нь дээд уруулд цус хуралт, шарх,
баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
2
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж
байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 3,2 сая төгрөг өгсөн” гэв.
Эрүүгийн 2208000001317 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Бн: “...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүргэлтээ хийгээд
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулах худалдааны төвд очсон.
Агуулах руу өндөгөө оруулах гээд агуулахаас нь Поо машин чирээд гараад ирсэн
чинь үл таних залуу “чи дарааллын урдуур дайрдаг хэн бэ” гэхээр нь “би
зөвшөөрөл авсан” гэсэн чинь “тэр чинь надад хамаагүй” гээд миний дээд үүдэн
шүдийг мөргөөд 1 шүд унагасан. Тэр залуу чи надаас хэдэн төгрөг авах гэж
байгаан мөнгийг чинь өгье гэж орилоод байсан. Зүгээрэ байж байгаад
зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.07.27-ны өдрийн 10224 дугаартай
шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Бн биед дээд уруулд цус хуралт, шарх, баруун дээд
1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн
үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Үүдэн нэг шүдний булгарал нь
цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. 4. Дээрх
гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх
боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Шүүгдэгч Э.Бн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 41 дэх тал),
хохирогчийн гаргаж өгсөн 1 ширхэг компакт диск (хх-21), шүүгдэгчийн
иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-26), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг
шалгах хуудас (хх-15), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх
тодорхойлолт (хх-24), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-25), эд хөрөнгө
бүртгэгдээгүй лавлагаа (хх-27), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй ылавлагаа (хх-29),
шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”
гэх хүсэлт (хх-59, 60), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-61-62), прокурорын “Яллагдагчид
оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж,
албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-63) зэрэг хэрэгт авагдсан
бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
3
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан
шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Э.Бн гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-9)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд
шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахад “дараалал зөрчлөө”
гэх шалтгаанаар хохирогч Д.Бн нүүрэнд мөргөн эрүүл мэндэд нь дээд уруулд цус
хуралт, шарх, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол
санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Бн “...үл таних залуу “чи очерын урдуур дайрдаг хэн бэ”
гэхээр нь “би зөвшөөрөл авсан” гэж хэлсэн чинь “тэр чинь надад хамаагүй” гэж
хэлээд миний дээд үүдэн шүдийг мөргөөд 1 шүд унагасан...” гэх мэдүүлэг (хх-7),
шүүх эмнэлгийн 10224 дүгээр “1.Д.Бн биед дээд уруулд цус хуралт, шарх, баруун
дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо
зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд
нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-11-12),
шүүгдэгч Э.Бн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-41)
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн
хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон
тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Бн хохирогч Д.Бн нүүрэнд мөргөж 1 шүд унаган хөнгөн
хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан
бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 20,000 төгрөгийн
баримт гаргаж өгсөн, хохирогчийн “Хохирлын мөнгө 3,200,000 төгрөг авсан.
Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-59)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас
учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад
төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
4
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын
21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахад “очер
дараалал зөрчлөө” гэх шалтгаанаар хохирогч Д.Бн нүүрэнд мөргөх зэргээр зодож
эрүүл мэндэд нь дээд уруулд цус хуралт, шарх, баруун дээд 1 дүгээр шүдний
булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх
хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр
торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд
гаргаж байна. Хохирогчоос гаргаж өгсөн 1 ширхэг компакт дискийг буцааж өгөх
саналтай...” гэж,
шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг
төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх
нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Б нь “Эрүүгийн хэргийг
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор
хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр
торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд
тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд
шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл
тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн
хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын
хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага
хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хохирогчтой
“дараалал дайрлаа” гэх шалтгаанаар марган үүдэн шүд рүү нь мөргөж 1 шүд
унагаж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан
хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол
учирсан, хохирлын 20,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 3,200,000
5
төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал
(хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай,
тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн
дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000
төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн
төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй
болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогчийн гэмтлийн талаарх 1 ширхэг
компакт дискийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Бд
буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5
дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8
дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг
удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Эн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун
мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Бг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд
хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг
нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
6
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогчийн гэмтлийн талаарх 1 ширхэг
компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Бд буцаан
олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР