| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2018/00424/И |
| Дугаар | 479 |
| Огноо | 2018-06-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 479
| 2018 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 139/ШШ2018/00479 | Дундговь аймаг |
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Д-ийн нэхэмжлэлтэй Л.О-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.О нь 2011 оны 04 сарын 23-нд төрсөн охин О.Ц-ыг 11 нас хүртэл буюу 2018 оны 07 сараас 2022 он хүртэл хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сард 87800 төгрөгөөр тооцож нэг жилд нийт 1053600 төгрөгийг 2 хувааж, тухайн жилийнхээ /2018-2022 он хүртэл/ 5 сарын 20-ны дотор, 11 сарын 01-ний дотор 526800 төгрөгийг, 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу сард 175600 төгрөгөөр тооцож нэг жилд нийт 2107200 төгрөгийг 2 хувааж, тухайн жилийнхээ /2023-2029 он хүртэл/ 5 сарын 20-ны дотор, 11 сарын 01-ний дотор 1053600 төгрөгийг, 2018 оны 6 сарын хүүхдийн тэтгэлэг болох 526800 төгрөгийг 2018 оны 11 сарын 01-ний дотор тус тус төлж байхыг нэхэмжлэгч Д.Д зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29836 төгрөгийг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 14918 төгрөг, улсын орлогоос 14918 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х