| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/0739/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1071 |
| Огноо | 2022-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1071
2022 09 02 2022/ШЦТ/1071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1”
танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт шүүгдэгч Б.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн
2108020300864 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн
авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод
төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл 7, хойд эцэг, эх, дүү нарын хамт ** дүүргийн ** дугаар
хороо, Амгалан хотхон, ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй, **
дүүргийн ** байр, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж
байгаагүй, ** овогт Бн Г (РД:**).
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч Б.Цг “чи яагаад
томроод байсан бэ” гэж хэлээд хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж,
нүүр лүү цохиж газарт унагаан бие рүү нь өшиглөх, толгойгоор нь усны тэрэг
мөргүүлэх зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь тархины баруун чамархайн
дэлбэнгийн бор давхаргад няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
2
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад
мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 200,000 төгрөг өгсөн. Гэм
буруугаа хүлээж байна, дахиж хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 2108020300864 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Цн: “2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед найз
Эрдэнэбатын хамт худгаас ус аваад зогсож байтал Э, Г хоёр над дээр ирээд Г
миний толгойн орой хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд намайг унагаж цамцнаас чирж
усны тэрэг мөргүүлээд, цээжин дээрээс дэвсэлсэн. Миний нүүр лүү цохиход
хамраас цус гарсан. ...Хэд хоногийн дараа толгойн орой хэсэг гэнэт өвдөөд
эмнэлэгт үзүүлсэн. Тархины зураг авахуулаад толгойн орой хэсэгт цус хуралт
үүссэн байна гээд 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээнд 2,000,000
орчим төгрөг зарцуулсан, тэрийгээ гаргуулмаар байна. ...Би хохирол төлбөрт
200,000 төгрөгийг дансаар авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх
мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 25 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.30-ны өдрийн 7834 дүгээр
шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Цн биед тархины баруун чамархайн дэлбэнгиин
бор давхаргад няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх
гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Дээрх
гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын
тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна”
гэжээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Гэрч А.Бн: “2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед хүү Ц Эн
хамт худгаас ус авахаар явсан. Жаахан байж байгаад Ц “ээж намайг хүүхдүүд
зодчихлоо” гэж утсаар ярьсан. Баруун гар эвгүй болчихлоо, хамраас цус гоожоод
угаачихсан гээд хамар нь нойтон байсан. Цагдаа ирэхээр нь “гомдолгүй” гээд
явуулчихлаа гэж байсан. Хэд хоногийн дараа 2021 оны 8 дугаар сарын 21-ний
өдөр хүүгийн бие өвдөөд болохгүй болохоор нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд
“тархинд цус хурсан байна, хэвтэж эмчлүүл, хүүхэд чинь ойрын хугацаанд хүнд
зодуулсан байна” гээд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би Цс
“толгойгоо гэмтээсэн зүйл байна уу” гэж асуухад хэд хоногийн өмнө худаг дээр
хүүхдэд зодуулах үед усны тэрэг мөргүүлсэн талаар хэлсэн....” гэх мэдүүлэг
(хавтаст хэргийн 39-40 дэх тал),
3
Гэрч Э.Эн: “2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ...Г худгийн хажууд явж
байгаад тэнд амьдардаг зүс таних Ц, Б гэх 2 хүүхэдтэй муудалцаад байгаа
бололтой харагдахаар нь би гэрээсээ гараад шууд очсон. Намайг очтол Ц, Г хоёр
муудалцаад зогсож байсан. Намайг харж байхад нэг нэгнийгээ цохиж
зодолдоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
Насанд хүрээгүй гэрч Э.Ан: “2021 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ...596
дугаартай худгийн дэргэд зүс таних Цах ус авах гээд зогсож байсан. Гэнэт Г гэх
нэртэй зүс таних ах Ц ах дээр ирээд шууд “чи өчигдөр яагаад байсан бэ” гэж
хэлэхэд Ц ах “би яасан юм бэ” гэж хариулсан. Тэгтэл Г ах Ц ахыг ямар нэгэн
шалтгаангүйгээр газар унагаагаад баруун хөлөөр нуруу, толгой хэсэг рүү өшиглөөд
байсан. Толгойгоор нь нэг удаа усны тэрэг мөргүүлсэн. Ц ах зодуулчихаад өвдөг
сөхрөөд толгойгоо бариад эсэргүүцэл үзүүлж чадахгүй хэвтээд байсан. Удалгүй Гн
ах Э ирээд “Гг боль боль” гээд гэр лүүгээ аваад явсан. Ц ах “та нар цагдаа дуудна
гэхээр айгаад явчихлаа” гээд араас нь хэлээд үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст
хэргийн 49-50 дахь тал),
Гэрч Г.Эн: “2021 оны намар найз Цэн хамт худаг дээр өглөөний 10-11
цагийн орчим байж байтал зүс таних 2 эрэгтэй ирээд нэг нь намайг худгийн
цаагуур авч орсон. Харин дүү гэх эрэгтэй хүүхэд Цтэй хамт үлдсэн. Хэсэг
хугацааны дараа худгийн цаанаас нөгөө эрэгтэйн хамт гараад ирэхэд хувцас нь
шороо болчихсон зодуулсан байдалтай байсан. Тэгээд бид 2 усаа аваад
явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),
Шүүгдэгч Б.Гн яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
10 цагийн үед худгаас ус авахаар явж байгаад зүс танидаг Ц гэх залуутай таарсан.
Би Цг “чи яагаад өчигдөр манай дүүд томроод байсан бэ” гэж асуусан чинь Ц
“чамд ямар хамаатай юм бэ” гээд маргаан үүссэн. Тэгээд би Цг заамдаж бариад
гараараа нүүр хэсэгт нь 1 удаа, баруун шанаа хэсэгт цохиж мөн хавирч газар
унагаах үед Ц усны тэрэг мөргөж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152 дахь
тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-10),
шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл (хх-86), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн
лавлагаа (хх-89), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-
91), хохирол төлсөн баримт (хх-90), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр,
тэтгэмжийн үйлчилгээ авдаггүй лавлагаа (хх-93), нийгмийн даатгалын шимтгэл
төлөлтийн тодорхойлолт (хх-100), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-101)
зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
4
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд
нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд
хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч
Б.Цг “чи яагаад томроод байсан бэ” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн
маргалдаж, нүүр лүү цохиж газарт унагаан, бие рүү нь өшиглөх, толгойгоор нь
усны тэрэг мөргүүлэх зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь тархины баруун
чамархайн дэлбэнгийн бор давхаргад няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл
бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Цн “...Г миний толгойны орой хэсэгт 1 удаа цохисон.
Намайг унагаж цамцнаас чирж усны тэрэг мөргүүлээд, цээжин дээрээс
дэвсэлсэн...” гэх мэдүүлэг (хх-16-17), шүүх эмнэлгийн 7834 дүгээр “1. Б.Цн биед
тархины баруун чамархайн дэлбэнгиин бор давхаргад няцрал, баруун гуянд цус
хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх
шинжилгээ (хх-52-53), насанд хүрээгүй гэрч Э.Ан “...Г ах Ц ахыг ямар нэгэн
шалтгаангүйгээр газар унагаагаад баруун хөлөөр нуруу, толгой хэсэг рүү өшиглөөд
байсан. Толгойгоор нь нэг удаа усны тэрэг мөргүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-50-51),
гэрч Г.Эн “...Хэсэг хугацааны дараа худгийн цаанаас нөгөө эрэгтэйгийн хамт
гараад ирэхэд хувцас нь шороо болчихсон зодуулсан байдалтай байсан...” гэх
мэдүүлэг (хх-67), шүүгдэгч Б.Гн “...Цг заамдаж бариад гараараа нүүр хэсэгт 1 удаа,
баруун шанаа хэсэгт цохиж мөн хавирч газар унагаах үед Ц усны тэрэг мөргөж
унасан...” гэх мэдүүлэг (хх-152) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох
баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр
хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Цн
нүүрэнд нэг удаа цохин газар унагаан өшиглөж, толгойгоор нь усны тэрэг мөргүүлж
хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тооцов.
5
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан
бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж
өгөөгүй, хохиролд 200,000 төгрөг төлсөн (хх-90), хохирогчийн “200,000 төгрөг
авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-26)-ийг тус тус
үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 8 дугаар сарын
15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт
гудамжинд хохирогч Б.Цг “чи яагаад томроод байсан бэ” гэж хэлээд хувийн
таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, газарт унагаан хөлөөрөө бие рүү нь
өшиглөх, толгойгоор нь усны тэрэг мөргүүлэх зэргээр цохиж, зодон, эрүүл мэндэд
нь тархины баруун чамархайн дэлбэнгийн бор давхаргад няцрал, баруун гуянд цус
хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь
мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн
хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас
анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн, шүүгдэгчийн оршин суух хаяг тодорхойгүй, хаяг нь өөрчлөгдөөд
байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял
оногдуулах саналтай...”
шүүгдэгч “Би буруу зүйл хийсэн, дахиж хэрэг хийхгүй” гэж тус тус дүгнэлтээ
танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан
“учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл
байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж
байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч урьдын харилцааны явцад
үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд
нүүрэнд цохиж, газар унагаан өшиглөж, толгойгоор нь усны тэрэг мөргүүлэх
зэргээр халдаж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар
6
(хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж
өгөөгүй, хохиролд 200,000 төлөгдсөн, хохирогч “200,000 төгрөг авсан, гомдол
саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм
буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, насны болон ар гэрийн байдал)-ыг
тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн
шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн
чанартай албадлагын арга хэмжээ авлаа.
Шүүгдэгчийг гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга
барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан
“оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий
байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 01 сар 03 хоногтой байсан
болох нь нас тоолсон тэмдэглэл (хх-86)-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн
хариуцлага нь түүний нас, биед тохирсон, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг
харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх,
үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд
хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт
хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх учиртайг
дурдаж байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасныг тэмдэглэх нь
зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг
тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,
4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13,
37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
7
1. Шүүгдэгч ** овогт Бн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг журамлан шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар
хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2
дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа
хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг
хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт
шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг
дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны
төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын
яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс
хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн
шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР