Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/742

 

 

 

 

 

  2022        09         20                                   2022/ШЦТ/742

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, хохирогч А.А, шүүгдэгч     Д.Л, /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Лд холбогдох эрүүгийн “2211 00000 1405” дугаартай, 186/2022/0704/Э индекстэй хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /100 айл-2 худалдааны төвд ажилладаг/, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 15-656в тоотод оршин суух хаягтай,

          -урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 636 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг , мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил, 3 сарын хорих ял,

          -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар  тус тус шийтгүүлж байсан, Д.Л,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15 дугаар гудамжны 656в тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч А.Аий биед шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн халдаж, түүний биед зүүн зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны язарсан шарх, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

1.2. Хохирогч  А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Бид  хоёр 1  шил  архи уусан. Манай  нөхрийн дүүгийн хоёр хүүхэд  манайд ирсэн байсан тэр хоёр  манай гэрийн телевизорыг унагаагаад  хагалчихсан тэгээд Лхагва-Эрдэнэ уурлаад дүүгийндээ өгсөн байсан хуучин телевизороо аваад ирсэн. Тэгэхээр нь би  чи хүнд  юм өгчихөөд  яагаад  буцаагаад авчихаж байгаа юм бэ хүнд  юм өгвөл өгсөн шиг өгч  сур гэж   хэлсэн. Тэгээд  л   бид  хоёр маргалдаад  нэг мэдсэн намайг  зодчихсон байсан гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.:..би Л гэх залуутай 2018 оноос хойш хайр сэтгэлийн холбоотой болж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 15 дугаар гудамжны 656в тоотод хамтран амьдарч байгаа. Бид дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдрах хугацаандаа маргалдаж, түүнээс болж хэн нэгэн гэмтэж байгаагүй. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Л төрөл садан болох бага насны хоёр хүүхэд ирж манайд хоносон. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа” архи, талх мөн өөр төрлийн хүнсний багахан зүйл аваад гэртээ орж иртэл Лийн хамаатан бага насны хоёр дүү гэрт тоглож байгаад манай зурагтыг санамсаргүй байдлаар унагааж хагалсан. Түүнээс болж Л уурлаж манай хүүхдүүд үзэх харах юмгүй боллоо гэж уурлаж хэрүүл маргаан эхлүүлсэн. Д.Л хоёр дүүгийнхээ гэрлүү очиж зурагтыг нь аваад энэ хагархай зурагтыг өгнө гэхээр нь би уурлаж боль, яах гэж тэгдэг юм гэтэл Д.Л уурлаад миний нүүр буюу баруун талын нүд хэсэг рүү хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Манай нөхөр урьд нь намайг цохиж зодож байгаагүй, хүүхдүүд гудамжинд тоглож байсан учир гэрт бид хоёроос өөр хүн байхгүй байсан гэх мэдүүлэг.х-ийн 10 дугаар тал/,

         2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Амаржаргалын:... А.А эгч маань урьд өмнө цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, эмнэлгийн тусламж авч байгаагүй. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн асуудлаас болж эгч А.А нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, би хамт явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар  тал/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа:...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 15 дугаар гудамжны 656в тоотод А.Аг яллагдагч Д.Л нь зодож, А.Агийн биед хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас А.А /РД:НБ84011001/ нь 2022 оны 7 дугаар сард Гэмтлийн яаралтай тусламжийн төвөөс 214.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 04/4004 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг ялллагдагч Д.Лэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 12-13 дугаар тал/,

         2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10766 дугаартай дүгнэлтэд:

1. А.Ан биед зүүн зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны язарсан шарх, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ.х-ийн 20-21 дүгээр тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 288 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 51-52 дугаарр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 4 дугаар сарын 27-ны өдрийн 10766 дугаар дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч Д.Л, хохирогч А.А нар нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 15 дугаар гудамжны 656в тоот өөрийн гэртээ   А.Аг  шалтаг шалтгаангүйгээр зодож, түүний биед зүүн зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны язарсан шарх, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч А.Агийн:..2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дэлгүүр орж 0,75 литрийн “Хараа” архи, талх мөн өөр төрлийн хүнсний багахан зүйл аваад гэртээ орж иртэл Лхагва-Эрдэнийн хамаатан бага насны хоёр дүү гэрт тоглож байгаад манай зурагтыг санамсаргүй байдлаар унагааж хагалсан. Түүнээс болж Лхагва-Эрдэнэ уурлаж манай хүүхдүүд үзэх харах юмгүй боллоо гэж уурлаж хэрүүл маргаан эхлүүлсэн. Д.Л хоёр дүүгийнхээ гэр лүү очиж зурагтыг нь аваад энэ хагархай зурагтыг өгнө гэхээр нь би уурлаж боль, яах гэж тэгдэг юм гэтэл Д.Л уурлаад миний нүүр буюу баруун талын нүд хэсэг рүү хоёр удаа гараа атгаж байгаад цохьсон. Манай нөхөр урьд нь намайг цохиж зодож байгаагүй, хүүхдүүд гудамжинд тоглож байсан учир гэрт бид хоёроос өөр хүн байхгүй байсан гэх мэдүүлэг.х-ийн 10 дугаар тал/,

- гэрч А.Амаржаргалын:... А.А эгч маань урьд өмнө цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, эмнэлэгийн тусламж авч байгаагүй. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн асуудлаас болж эгч А.А нь гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, би хамт явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар  тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:...2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 15 дугаар гудамжны 656в тоотод А.Аг яллагдагч Д.Л нь зодож, А.Агийн биед хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас А.А /РД:НБ84011001/ нь 2022 оны 7 дугаар сард гэмтлийн яаралтай тусламжийн төвөөс 214.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 04/4004 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг ялллагдагч Д.Лэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 12-13 дугаар тал/,

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10766 дугаартай дүгнэлт.х-ийн 20-21 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийн гэртээ А.Аг ямар нэг шалтгаангүйгээр зодож түүний биед зүүн зовхи, амны баруун доод хэсэгт зулгаралт, сээр баруун дал, мөр, бугалга, шуу, зүүн бугалга шуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж  байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул Д.Лхагва-Эрдэнийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Лхагва-Эрдэнийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч А.А нь шүүгдэгч Д.Лтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Л, хохирогч А.А нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр тус тус гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,               Д.Лэс 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Д.ЛЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лэс 214.000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхийг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ