Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000254 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* /РД: *******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “******* *******” зургийн студийн цонхоор 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө нэвтэрч, Canon 5D, Canon 7D, Canon 60D маркийн зургийн аппарат тус бүр 1 ширхэг, 500-тай Hard 2 ширхэг, гэрэл 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, үүргэвч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нийт 4,473,796 (дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 6 дугаар багт “******* Фото” гэх нэртэй гэрэл зургийн студи ажиллуулдаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охиныхоо ангийн төгсөлтийн зургийн цомгийг хийх гэж ангийнхан нь хүүхдүүдийн зургийг 14 цагаас оройн 20 цаг хүртэл авч дуусган 20 цаг 40 минут гэхэд зургийн аппаратнуудыг цаад өрөөнд байх сейфиндээ хийж гарч явсан. Дараа өдөр нь буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 14 цагаас 16 цаг 30 минут хүртэл ажил дээрээ сууж дотоод ажлаа хийж байгаад гарахдаа цонхоо хааж, сейфийг шалгаж гарсан. Би ер нь гарахдаа байнга орчин тойрныхоо эд зүйлсийг шалгаж гардаг. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минут гэж ажил дээрээ очиж хаалгаа түлхүүрдэж онгойлгох гэхэд болохгүй, дотор талаас нь цоожилсон юм шиг байсан /дунд хэлээр гэж ярьдаг/. Болохгүй болохоор нь цонх руугаа харсан чинь онгорхой байсан. Би ажлаасаа гарахдаа цонх болон ойр орчин тойрныхоо эд зүйлсийг байнга шалгаж гардаг. Орохоосоо өмнө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Дотогш орж эд зүйлсийг бүртгэхэд Canon 60D, Canon 7D , Canon 5D маркийн аппарат 3 ширхэг, хоёр ширхэг дурангийн хамт, 500-тай Hard 2 ширхэг, гэрэл-2, спички-1, аппаратны цэнэглэгч-1, запас батерей, хар өнгөтэй аппаратны зориулалттай үүргэвчийн хамтаар хулгайд алдагдсан байсан...” гэжээ. /хх-ийн 18-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би өөрийн фэйсбүүк цахим хаягаар ороход миний танил Амгаланбаатар нь өөрийн фэйсбүүк цахим хаягаар Canon 7D маркийн аппаратны зураг “Стори”-доо оруулсан байхаар нь би холбогдож үнийг нь асуухад “би зарахгүй аппарат зарна” гэж хэлсэн. Би “наана чинь байна уу” гэхэд миний дугаарыг асуулгаж байхаар нь өөрийнхөө дугаарыг бичиж явуулахад дүү надтай холбогдож Canon 7D маркийн аппаратны зураг харуулж “350,000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь “очиж үзүүл хаана очих вэ” гэхэд “Гарден хотхоны 1 дүгээр байрны гадаа байна, ирээд үзчих” гэж хэлэхээр нь би 8 дугаар баг, Төмөр замын 56-44 тоот гэрээсээ гарч такси барьж очиж үзэхэд ногоон өнгийн цүнхэнд Canon 7D, Canon 5D марк-3 гэсэн хоёр аппаратыг дагалдах хэрэгслийн хамтаар хийчихсэн байсан. дүү “аппарат тус бүрийг 350,000 төгрөгөөр зарна” гэхээр нь “ах нь эхэлж 150,000 төгрөг шилжүүлье, үлдэгдэл мөнгийг нь амралтын мөнгө буухаар өгч болох юм уу” гэж асуухад дүү “за за тэг” гэж хэлсэн. Тэр орой нь 21 цаг өнгөрч байхад над руу “ахаа би хүний аппарат зарсан юм, тэгсэн арай хямдхан зарчихлаа гэж уурлаад байна, та мөнгө нэмж шилжүүлээч” гэж мессеж бичихээр нь би 200,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Би дүүгээс “ямар учиртай хэний аппарат зарж байгаа юм, хулгайн эд биш биз дээ” гэхэд “тийм юм биш, миний таньдаг ах мөнгөний хэрэг гараад намайг зараад өгчих гэсэн юм” гэж надад хэлсэн. дүү “та Canon 60D аппаратыг зүгээр ав” гэж хэлсэн. Тэр аппарат нь линзгүй байсан. Үйлчилгээний төвийн “Хишиг” супер маркетад “намайг ирж авна гэж хэлээд үлдээчих” гэж хэлээд үлдээсэн байсан. Би очиж авсан...” гэжээ. /хх-ийн 26-28/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...замаараа “******* *******”-ын хажуугаар өнгөрч байхдаа харсан чинь цонхных нь том порчик нь онгорхой байсан юм. ...Эргэж ирээд “******* *******”-ын баруун талын жижиг цонхыг онгойлгоод дотогшоо орсон. Дотогшоо ороод 350, 550-ын багтаамжтай компьютерын хоёр хард авсан. Цаад талын өрөө рүү орсон чинь хаалга байхаар нь татаад онгойлгоход жижиг сейф байсан. Сейфийг нь татсан чинь онгойгоогүй. Тэгэхээр нь эргэж үүд рүү очоод цэнхэр өнгийн хавтас шиг юм байхаар нь онгойлгоход түлхүүр байсан. Тухайн түлхүүрийг аваад сейфний цоожний нүхэнд хийж үзэхэд онгойж байсан. Тэгээд онгойлгоход сейфин дотор хар цүнх байсан. Хар цүнхийг онгойлгож үзэхэд зургийн аппарат 3 ширхэг, дагалдах хэрэгслүүд нь байсан. Ингээд цүнхтэй аппаратууд, 2 ширхэг хардыг аваад сейфийг нь хаагаад зүүн талын онгорхой цонхыг хаагаад баруун талын жижиг цонхоор нь гарч яваад баруун зүгт алхаад Найрамдал паркийн хажуугаар өнгөрөөд Гарден хотхон руу эмээгийнх рүүгээ явсан. Маргааш өглөө “******* *******”-оос авсан аппаратууд, 2 ширхэг хард зэргийг Шинэтөр гэдэг ахад бүгдийг нь 350,000 төгрөгөөр зарсан...” гэжээ. /хх-ийн 48-49/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-39/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-69/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-56/

*******ийн иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 62-63/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь 2022 оны 05 дугаар сарын 28-наас 05 дугаар сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “******* *******” зургийн студийн цонхоор нэвтэрч, Canon 5D, Canon 7D, Canon 60D маркийн зургийн аппарат тус бүр 1 ширхэг, 500-тай Hard 2 ширхэг, гэрэл 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, үүргэвч 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 4,473,796 /дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...“******* *******” студийн баруун талын жижиг цонхыг онгойлгож дотогшоо ороод 350, 550-ын багтаамжтай компьютерын хоёр хард авсан. Цаад талын өрөө рүү орсон чинь хаалга байхаар нь татаад онгойлгоход жижиг сейф байсан. ...Сейфинд хар цүнх байсан. Хар цүнхийг онгойлгоход зургийн аппарат 3 ширхэг, дагалдах хэрэгслүүд нь байсан. Ингээд цүнхтэй аппаратууд, 2 ширхэг хардыг аваад сейфийг нь хаагаад зүүн талын онгорхой цонхыг хаагаад баруун талын жижиг цонхоор нь гарч баруун зүгт алхаад Найрамдал паркийн хажуугаар өнгөрөөд Гарден хотхон руу эмээгийнх рүүгээ явсан. Маргааш өглөө “******* *******”-оос авсан аппаратууд, 2 ширхэг хард зэргийг Шинэтөр гэдэг ахад бүгдийг нь 350,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч гийн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 14 цагаас 16 цаг 30 минут хүртэл ажил дээрээ сууж дотоод ажлаа хийж байгаад гарахдаа цонхоо хааж, сейфийг шалгаж гарсан. Би ер нь гарахдаа байнга орчин тойрныхоо эд зүйлсийг шалгаж гардаг. Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минут гэж ажил дээрээ очиж хаалгаа түлхүүрдэж онгойлгох гэхэд болохгүй, дотор талаас нь цоожилсон юм шиг байсан. Болохгүй байхаар нь цонх руугаа харсан чинь онгорхой байсан. ...Дотогш орж эд зүйлсийг бүртгэхэд Canon 60D, 7D марк-2, 5D марк-3 зургийн аппарат 3 ширхэг, хоёр ширхэг дурангийн хамт, 500-тай Hard-2 ширхэг, гэрэл-2, спички-1, аппаратны цэнэглэгч-1, запас батерей, хар өнгөтэй аппаратны зориулалттай үүргэвчийн хамтаар хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би өөрийн фэйсбүүк цахим хаягаар ороход миний танил Амгаланбаатар нь өөрийн фэйсбүүк цахим хаягаар Canon 7D маркийн аппаратны зураг “Стори”-доо оруулсан байхаар нь би холбогдож үнийг нь асуухад “би зарахгүй аппарат зарна” гэж хэлсэн. Би “наана чинь байна уу” гэхэд миний дугаарыг асуулгаж байхаар нь өөрийнхөө дугаарыг бичиж явуулахад дүү надтай холбогдож Canon 7D маркийн аппаратны зураг харуулж “350,000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь “очиж үзүүл хаана очих вэ” гэхэд “Гарден хотхоны 1 дүгээр байрны гадаа байна, ирээд үзчих” гэж хэлэхээр нь би 8 дугаар баг, Төмөр замын 56-44 тоот гэрээсээ гарч такси барьж очиж үзэхэд ногоон өнгийн цүнхэнд Canon 7D, Canon 5D марк-3 гэсэн хоёр аппаратыг дагалдах хэрэгслийн хамтаар хийчихсэн байсан. дүү “аппарат тус бүрийг 350,000 төгрөгөөр зарна” гэхээр нь “ах нь эхэлж 150,000 төгрөг шилжүүлье, үлдэгдэл мөнгийг нь амралтын мөнгө буухаар өгч болох уу” гэж асуухад дүү “за за, тэг” гэж хэлсэн. Тэр орой нь 21 цаг өнгөрч байхад над руу “ахаа би хүний аппарат зарсан юм, тэгсэн арай хямдхан зарчихлаа гэж уурлаад байна, та мөнгө нэмж шилжүүлээч” гэж мессеж бичихээр нь би 200,000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Би ээ дүүгээс “ямар учиртай хэний аппарат зарж байгаа юм, хулгайн эд биш биз дээ” гэхэд “тийм юм биш, миний таньдаг ах мөнгөний хэрэг гараад намайг зараад өгчих гэсэн юм” гэж надад хэлсэн. дүү “та Canon 60D аппаратыг зүгээр ав” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг бүрэн буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонгын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 4,473,796 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлээ бүрэн бүтэн буцааж авсан байхаас гадна шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМ