Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221002390280 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод Баяндун суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ******* ******* 5 дугаар ******* 2-49 тоотод оршин суух, , урьд ******* ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Цагаангууд овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод Баяндун сумын 1 дүгээр баг, Хонхор гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 05 дугаар сарын 21-ний 10 цагийн орчим тус компанийн хамгаалалтын ажилтан маргалдан түүний нүүрэн хэсэгт цохиж биед нь дээд, доод уруулын язарсан шарх, 1 шүдний сулрал, бүсэлхий нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Дорнод Баяндун сумын 1 дүгээр баг, Хонхор гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хайгуулын талбайд 2022 оны 05 дугаар сарын 21-ний 10 цагийн орчим тус компанийн хамгаалалтын ажилтан маргалдаж байхдаа газраас чулуу авч “” ХХК-ийн Их мэлмий хамгаалалтын албаны эзэмшлийн 43-33 УНЛ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг хагалж компанид 395,200 (гурван зуун ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хоёр тээврийн хэрэгсэлтэй иргэд ирсэн бөгөөд Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээр өмнөх өдөр ирсэн , ******* гэх залуучууд гарч ирээд нь “та нараас гуйсан биз дээ, та нарыг ажиллуулахгүй өрмийг чинь зогсооно” гэх зүйл яриад байсан. Энэ үед ******* гэх залуу нь газраас чулуу аваад манай хамгаалалтын албаны машин руу чулуугаа шидэж, шилийг нь хагалсан. Түүний дараа ******* нь над руу ирээд миний нүүр хэсэгт олон удаа гараараа цохисон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 20-22/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим тус компанийн хамгаалалтын ажилтан маргалдаж байхдаа газраас чулуу авч “” ХХК-ийн их мэлмий хамгаалалтын албаны эзэмшлийн 43-33 УНЛ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг , ******* гэх хүмүүс өөр хүмүүс дагуулж ирээд чулуу шидэж хагалж компанид 395,200 төгрийн хохирол учруулсан. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд ******* гэх залуу “одоо жинхэнэ тэмцэл эхэлсэн, одоо та нарын хайгуулын ажлыг зогсооно” гэж орилоод барьж явсан чулуугаа манай хамгаалалтын машин руу шидэж тухайн чулуу нь машины ар талын том гурвалжин шилийг онож хагалсан. ...тухайн  үед манай хамгаалалтын ахлах гэх залууг бас зодсон байсан...” гэжээ. /хх-ийн 31-32, 34-35/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нутгийн залуучуудыг манай эзэмшлийн талбай гээд хөөж туугаад дээрэлхээд байна. Тийм учраас нутгийнхаа залуучуудыг өмөөрч хэл ам хэрүүл маргаан хийж байна. Тэрнээс биш газар ухаж газрын хэвлийд халдсан асуудал байхгүй. ...******* нь гэх залуу дээр очиж түүнийг цохисон юм шиг байна лээ гэж байгаа нь тэр хоёр маргалдаж байгаад нь “намайг цохичихлоо” гэж хэлээд байсан учир тэгж хэлж байгаа юм. Намайг ярилцаж байхад миний зүүн дээд талд гэх залуу “машины цонх хагалчихлаа” гээд хашгираад байхаар нь санаа зоволтгүй би аваад өгнө гэж хэлээд орхисон. Яг хэн хагалсан талаар хараагүй...” гэжээ. /хх-ийн 42-43, 45-46/

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө “” ХХК-ийн талбай хариуцсан ажилтан , манай хамгаалалтын албаны дарга , мөн 4 хамгаалагчийн хамт бид нар шөнө ухагдсан байсан өргөн нь 1*1 метр, өндөр 6-7 метрийн нүхийг гараар булаад дуусаж байхад 10 цагийн орчим 2 тээврийн хэрэгсэлтэй 6 хүн ирсэн. Тухайн иргэд машинаас буухаар нь харахад миний таньдгаас Баяндун сумын харьяат *******, мөн гэх залуус байсан. Мөн өндөр болон намхан залуу хоёр эмэгтэйн хамт байсан. Тэд нар машинаас бууж ирээд ******* нь газраас чулуу аваад харуул хамгаалалтын тээврийн хэрэгсэл рүү шидэхэд тээврийн хэрэгслийн баруун талын хойд талын цонх хагарсан бөгөөд нь хамгаалалтын албаны дарга , өрмийн хариуцсан ажилтан нарт “ах нь та нарт хэлсэн шүү дээ” гээд ууртай дайраад байсан. Энэ үед ******* нь рүү дайрч нүүр хэсэгт нэг удаа цохиж, бид нарын булсан газарт байсан хүрзийг тэр хоёртой хамт ирсэн намхан залуу нь авч ий нуруу хэсэгт цохиж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 55-57/

Дорнод Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 392 тоот дүгнэлтэд:

1. биед дээд доод уруулын язарсан шарх, 1 шүдний сулрал, бүсэлхий нурууны зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон дээд доод уруулын язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 1 шүдний сулрал, бүсэлхий нурууны зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 67-68/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... ах надад хандан “хоёулаа хамт хойшоо явчихаад ирье” гэхээр нь зөвшөөрч бид хоёр тухайн компанийн кемп рүү компанийн хүмүүстэй очиж уулзъя гэж бодоод бид хоёр өөрсдийн тээврийн хэрэгсэлтэй явсан. ...хамгаалалтын албаны дарга болон кемпийг хариуцаж байсан гэх залуустай маргаан үүссэн. Ингээд би гэх залуу дээр очиж нүүр хэсэгт 2 удаа цохисон. Түүний дараа би тэд нарт “та нарыг ажиллуулахгүй” гэж хашгирч байхдаа биеэ барьж чадаагүй газраас чулуу аваад машин руу шидсэн. Тэгэхэд маркийн машины баруун талын арын цонхийг  онож хагалах шиг болсон...” гэжээ. /хх-ийн 82-83/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “авто машин техникийн үнэлгээ”-ний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-73/

43-33 УНЛ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89/

******* ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/761 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-101/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Цагаангууд овогт ******* ******* нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний 10 цагийн орчимд Дорнод Баяндун сумын 1 дүгээр баг, “Хонхор” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хайгуулын талбайд тус компанийн хамгаалалтын ажилтан маргалдан түүний нүүрэн хэсэгт цохиж биед нь дээд доод уруулын язарсан шарх, нэг шүдний сулрал, бүсэлхий нурууны зурагдсан зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнтэй маргалдаж байхдаа газраас чулуу авч “” ХХК-ийн “Их мэлмий” хамгаалалтын албаны эзэмшлийн 43-33 УНЛ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг хагалж компанид 395,200 /гурван зуун ерэн таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хамгаалалтын албаны дарга болон кемпийг хариуцаж байсан гэх залуустай маргаан үүссэн. Ингээд би гэх залуу дээр очиж нүүр хэсэгт 2 удаа цохисон. Түүний дараа би тэд нарт “та нарыг ажиллуулахгүй” гэж хашгирч байхдаа биеэ барьж чадалгүй газраас чулуу аваад машин руу шидэхэд маркийн машины баруун талын арын цонхийг  онож хагалах шиг болсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...******* гэх залуу нь газраас чулуу аваад манай хамгаалалтын албаны машин руу чулуугаа шидэж, шилийг нь хагалсан. Түүний дараа ******* нь над руу ирээд миний нүүр хэсэгт олон удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ы “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим тус компанийн хамгаалалтын ажилтан маргалдаж байхдаа газраас чулуу авч “” ХХК-ийн “Их мэлмий” хамгаалалтын албаны эзэмшлийн 43-33 УНЛ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг чулуу шидэж хагалсан...” гэх, гэрч н “...******* гэх залуу “одоо жинхэнэ тэмцэл эхэлсэн, одоо та нарын хайгуулын ажлыг зогсооно” гэж орилоод барьж явсан чулуугаа манай хамгаалалтын машин руу шидэж тухайн чулуу нь машины ар талын том гурвалжин шилийг онож хагалсан. ...тухайн  үед манай хамгаалалтын ахлах гэх залууг бас зодсон байсан...” гэх, гэрч “...******* нь гэх залуу дээр очиж түүнийг цохисон юм шиг байна лээ гэж байгаа нь тэр хоёр маргалдаж байгаад нь “намайг цохичихлоо” гэж хэлээд байсан учир тэгж хэлж байгаа юм. Намайг ярилцаж байхад миний зүүн дээд талд гэх залуу “машины цонх хагалчихлаа” гээд хашгираад байсан...” гэх, гэрч  ын “...машинаас бууж ирээд ******* нь газраас чулуу аваад харуул хамгаалалтын тээврийн хэрэгсэл рүү шидэхэд тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонх хагарсан ... Энэ үед ******* нь рүү дайрч нүүр хэсэгт нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 392 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “авто машин техникийн үнэлгээ”-ний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, 43-33 УНЛ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна түүний нэг удаагийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас Дорнод Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 392 тоот дүгнэлтээр, мөн “” ХХК-ийн эд хөрөнгөнд 395,200 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “авто машин техникийн үнэлгээ”-ний тайлангаар тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 395,200 /гурван зуун ерэн таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч н эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч “” ХХК-д 395,200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ” ХХК-д 395,200 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ц. нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 395,200 /гурван зуун ерэн таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц., иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА