Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга           М.Баярмэнд                       

Улсын яллагч                         Б.

Шүүгдэгч                                 Б.*******

Түүний өмгөөлөгч                  Э.*******

Хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч           Б.*******

Иргэний нэхэмжлэгч                                                      М.*******

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч        Б.*******

Гэрч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 22230007504 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 993 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр Завхан  аймгийн  суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, Завхан аймгийн   сумын тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******  /РД:/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 4-ний орой тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад Завхан аймгийн сумын баг дэлгүүрийн урд зам дээр тусгаарлах зурвасыг давж, эсрэг урсгалд зорчиж байсан М.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.*******, нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2. дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Д., иргэний нэхэмжлэгч М., иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөгч Д. нарт  шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Иргэний нэхэмжлэгч ... тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ” гэж тус тус заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                                        .Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 4-ний орой 2 цагийн орчимд Завхан аймгийн сумын баг дэлгүүрийн урд зам дээр саарал өнгийн тоёота ист маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тусгаарлах зурвасыг давж урсгал сөрөн эсрэг урсгалд зорчиж байсан М.*******гийн жолоодож явсан мотоциклийг мөргөж улмаар тухайн үед зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаа Б.ыг мөргөж унагаан  Ц.гийн автомашины арыг мөргөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Б.ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл тусгаарлах зурвасыг давж М.*******гийн жолоодож явсан мотоциклийг мөргөсөн талаар шууд тусган мэдүүлсэн ослын газар  байсан гэрч Ц.гийн  “...2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр 2 цаг 38 минутын орчимд баруунаас зүүн чиглэлд буюу тойргоос 2 дугаар 0 жилийн сургуулийн чиглэлд ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн ийн автомашинтай ... явж байтал замын цагдаа дэд ахлагч зогсоогоод бичиг баримтаа гэхээр нь бичиг баримтаа цагдаад өгөөд байж байтал хажуугаар мотоциклтой хүн өнгөрөөд явж байхаар нь цагдаа “хамгаалалтын малгайгаа өмсөөд хөдөлгөөнд оролц” гэж хэлээд байж байтал саарал өнгийн тоёота ист маркийн ЗАА улсын дугаартай автомашин цагаан шугам давж орж ирээд мотоциклтой явж байсан хүмүүсийг мөргөөд, мөргөж явсаар байгаад уг автомашин миний машины зүүн хойд тэвшийг мөргөж зогссон. ЗАА улсын дугаартай автомашины жолооч нь мотоциклтой хүнийг мөргөөд явж байхдаа давхар цагдааг мөргөөд миний машины арын тэвшийг мөргөөд зогссон. Тухайн үед намайг шалгаж байсан цагдаа мөргүүлээд машин доогуур орсон. Би машинаас буугаад цагдааг машин доороос татаж гаргасан...” гэсэн мэдүүлгээр, /23-25-р дахь тал/

гэрч Ж.*******ын “...2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр 2 цаг 38 минутын орчимд ЗАН улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай нөхөр хүүхдүүдийнхээ хамт төвөөс 2 дугаар 0 жилийн чиглэлд засмал замаар явж байхад замын цагдаа зогсоогоод манай нөхрийн бичиг баримтыг шалгаж байсан. Тэгтэл хажуугаар мотоциклтой хүн өнгөрөөд явахад цагдаа “хамгаалалтын малгайгаа өмсөхгүй яасан юм бэ” гэж хэлээд байх шиг байсан. Нөгөө мотоциклтой хүмүүс манай машины хажуугаар дөнгөж өнгөрөөд явж байтал цэргийн анги талаас ирсэн бололтой саарал өнгийн ЗАА улсын дугаартай автомашин замын урсгал сөрж орж ирээд мотоциклтой хүмүүсийг мөргөж унагаагаад тэр чигт нь түрээд урагш явж байхдаа бид хоёрыг шалгаж байсан замын цагдаатай хамт хамж түрээд манай машины хойд тэвшийг мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлгээр, /26-28 дахь тал/

ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зам тээврийн осолд орсон талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.ын “...2022 оны 04 дүгээр сарын 4-ний орой... эргүүлд гараад Баазын “” дэлгүүрийн уулзвар дээр хяналт шалгалт хийгээд машин шалгаад зогсож байсан. Машин шалгаад зогсож байхад доороосоо дээшээ чиглэлтэй нэг гэрэлгүй мотоцикл хамгаалах малгайгүй явж байхад нь эргэж хараад “хамгаалах малгайгаа өмс” гэж хэлчхээд эргээд шалгаж байсан тээврийн хэрэгслийн жолоочоос “жолоочийн хариуцлагын даатгалыг” нь асуугаад зогсож байтал хоёр юм мөргөлдөх шиг болоод би нэг мэдсэн чинь дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг ирээд намайг аваад явсан. Намайг Портерийн шалгуулж байсан жолооч тэвэрчихсэн сууж байсан. Надтай цуг гарч байсан цагдаа Амармэндийг хүрээд ирэхээр нь үндсэн постоо дуудаарай гэж хэлчхээд байж байтал эмнэлэг ирсэн. Миний биед зүүн өвдөгний чагтан холбоос бүрэн урагдаж тасарсан гэсэн. Мөн зүүн хөлний шагайн хэсгээр зөөлөн эдийн няцрал гэсэн онош гарсан. Тэгээд би Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт үзүүлээд дурангийн хагалгаанд орчхоод ирсэн. Эмчилгээтэй холбоотой гарсан бүх эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр, /04-07 дахь тал/

хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын “...Тухайн өдөр орой 2-22 цагийн үед *******гийнхэн гэр бүлээрээ гурвуулаа гараад явсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад болсон асуудлын талаар сонсоод эмнэлэг дээр явж очсон. Д.******* нь одоо 4 настай, уг асуудлаас шалтгаалж гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл уг асуудлаас шалтгаалж гурвын гурван хүн Улаанбаатар хот руу явж Д.*******гийн хөлийг хадуулсан. Тийм болохоор гарсан зардлуудыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр /08-2 дахь тал/,

зам тээврийн осолд орсон талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч Э.гийн “ ...2022 оны 04 сарын 4-ний өдөр орой 2 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай нэг төрлийн эгч хүрээд ирээч гэхээр нь айл хэсэх гээд нөхөр охин бид гурав мотоциклоор явсан. Тэгээд явж байтал нэг цагдаа малгайгаа өмсөөрэй гэсэн. Тэгээд хажуугаар нь гараад явж байтал урдаас яг эгцээрээ тод гэрэлтэй машин хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Ослоос шалтгаалж миний биед цээжний хэсгээр өвдөөд дээшээ хараад хэвтэхээр амьсгаа авч болохгүй бөглөрчих гээд байгаа. Мөн өрөөсөн гар даагдахгүй мэдээгүй байгаа. Баруун талын цавь хэсгээр хатгаж өвдөөд байгаа. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр, /6-8 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан нь түүний   тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 202 оны 2 дугаар сарын 20-ны өдөр жилийн хугацаагаар хассан тухай Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл лавлагаагаар тогтоогдсон байна.

Мөн тэрээр осол гарах үед согтуурсан байсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 000000039 дугаартай “....Шинжилгээнд хүргүүлж ирсэн Б.ын биеэс авсан цус шинжилгээнд тэнцэнэ. 2.Б.ын биеэс авсан цуснаас 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /65-66 дахь тал/ гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Дээрх ослын улмаас хохирогч Б., Б.******* нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч М.*******, Э. нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00000092 дугаартай “....Иргэн Б.ын биед тархи доргилт, зүүн хөлийн өвдөгт хавдар, өвдөгний дотор хажуу холбоос, урд чагтан холбоос бүрэн урагдалт, зөөлөн эдийн няцрал, шаант ясны гадар булуунд ясны эдийн няцрал гэмтэл учирсан байна. 2.Б.... 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр уг гэмтлүүдийг авсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйл мөргөж, мөргүүлснээс үүссэн байх боломжтой. 4.Б.ын биед учирсан тархи доргилт, зүүн хөлийн өвдөгт хавдар, өвдөгний дотор хажуу холбоос, урд чагтан холбоос бүрэн урагдалт, зөөлөн эдийн няцрал, шаант ясны гадар булуунд ясны эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /73-75 дахь тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 00000095 дугаартай “....Иргэн Д.*******гийн биед тархи доргилт, баруун хөлийн дунд чөмөгний доод 3\ хэсгээр далд хугарал гэмтэл учирсан байна. 2. Д.******* ... 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр уг гэмтлүүдийг авсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйл мөргөж, мөргүүлснээр үүссэн байх боломжтой. 4. Д.*******гийн биед тархи доргилт, баруун хөлийн дунд чөмөгний доод 3\ хэсгээр далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /40-4 дэх тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 00000094 дугаартай “....Иргэн М.*******гийн биед тархи доргилт, хамрын таславч муруйлт, баруун нүдэнд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, баруун хөлийн зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. 2. М.******* ... 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр уг гэмтлүүдийг авсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйл мөргөж, мөргүүлснээр үүссэн байх боломжтой. 4. М.*******гийн биед учирсан тархи доргилт, хамрын таславч муруйлт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. М.*******гийн биед тархи доргилт, хамрын таславч муруйлт, баруун нүдэнд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, баруун хөлийн зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, /35-37 дахь тал/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 00000093 дугаартай “....Иргэн Э.гийн биед тархи доргилт, духны зүүн тал, хамрын нуруу, зүүн гарын сарвуу, баруун гарын шуунд зулгаралт, зүүн талын чамархай орчим, зүүн гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтэл учирсан байна. 2. Э. ... 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр уг гэмтлүүдийг авсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйл мөргөж, мөргүүлснээр үүссэн байх боломжтой. 4. Э.гийн биед учирсан тархи доргилт, духны зүүн тал, хамрын нуруу, зүүн гарын сарвуу, баруун гарын шуунд зулгаралт, зүүн талын чамархай орчим, зүүн гарын шуу, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, /44-46 дахь тал/ тус тус нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Б.******* тусгаарлах зурвасыг давж урсгал сөрөн эсрэг урсгалд зорчиж байсан М.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөснөөс болсон нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.ийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн “...Жолооч *******ийн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн дүгээр зүйлийн .3-т “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн магадлагаагаар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсан хэмжилтийн бүдүүвч зургаар тогтоогдсон байна.  

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүгээр зүйлийн .2 дахь хэсгийн .2.30-д ” “тусгаарлах зурвас” гэж зэрэгцээ зорчих хэсгүүдийг хооронд нь тодорхой зайтай салгаж зааглахад зориулагдаж хийгдсэн, тээврийн хэрэгслийн зогсоол болон хөдөлгөөнд зориулаагүй замын хэсгийг” хэлнэ гэж заасан ба жолооч дээрх тусгаарлах зурвасыг давахыг хориглосон байна.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүгээр зүйлийн .3-т “ Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд ... эсрэг урсгал сөрөхийг хориглоно”  гэж заасныг зөрчиж тусгаарлах зурвасыг давж эсрэг урсгал сөрсний улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Мөн тэрээр  Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”  гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож, уг ослыг гаргасан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2-т заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.ыг тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2., 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Осол гарах болсон шалтгаан нь  иргэний нэхэмжлэгч Б.******* портер маркийн машиныг гүйцэхдээ эсрэг урсгалаар ирж байсан тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгөөгүйгээс болсон Б.*******  гэм буруугүйгээр гэм хор учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Цагдаа зохицуулагч Б.ын шаардлагын дагуу гэрч Ц. өөрийн жолоодож явсан ийн автомашиныг замын хашлагад шахаж тээврийн хэрэгслийг түр зогсоосон байсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон тухайн ослыг харснаа шууд тусган мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн гэрч Ц., Б.******* нарын мэдүүлгээр мотоцикл жолоодож явсан М.******* түр зогсолт хийсэн тээврийн  хэрэгслийн хажуугаар өнгөрөхдөө эсрэг урсгал сөрсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Харин гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр Б.******* урсгал тусгаарласан цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсны улмаас зам тээврийн осол гаргасан гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогч Б. шүүгдэгчээс нийт 830.300 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч , нарын Улаанбаатар хот руу зөрчсөн тасалбарын үнэ 27.600 төгрөг нь шууд хохирол гэж үзэхгүй гэж мэтгэлцсэн байна.

Хэрэг авагдсан баримтаар Б. нь осолд орсны улмаас биедээ гэмтэл авч ганцаараа Улаанбаатар хот руу явах боломжгүй байсан нь түүний өвчний түүхээр тогтоогдож байгаа ба , Батсүмбэр нар түүнийг асарч Улаанбаатар руу эмчилгээнд авч явсан гэж үзэх үндэслэлтэй тул тэдний Улаанбаатар хотоос буцах зардлыг нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлгүй байна.

Б. эмчилгээнд нийт 602.700 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан эм тариа худалдан авсан баримт, эмнэлэгт эмчилгээ шинжилгээнд зориулж төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Дээрх баримтуудаар тогтоогдсон нийт 830.300 төгрөгийг хохирогч Б.т төлөх үүрэгтэй боловч үүнээс шүүгдэгч 500000 төгрөгийг шүүгдэгч 2022 оны 04 дүгээр сарын 2-ний өдөр Б.т төлснийг хасаж 330000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.т олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч М.******* шүүгдэгчээс ослын улмаас эвдэрсэн мотоциклийн эд ангийн үнэ нийт 30.000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон сэлбэг худалдан авсан баримтаар тогтоогдож байх тул 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.*******д олгох үндэстэй байна.

Хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.******* хохирогч Б.*******г Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явсан эцэг эхийнх нь ирж буцах замын зардлыг нэхэмжилжээ. Хохирогч Д.******* бага насны бөгөөд иргэний эрх зүйн чадамжгүй иргэн байна. Түүний асран хамгаалагч М.*******, Э. нар хохирогч Б. *******г  Улаанбаатар хот руу авч явахад нийт 39600 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан зорчих эрхийн тасалбар болон бусад баримтаар тогтоогдож байна.  Иймд шүүгдэгчээс 39.600 төгрөгийг гаргуулж хохирогчийн Б.*******гийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгчээс  иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нийт 6.703.500 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Мөн Хохирогч Д.*******гийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б. нар нь осолтой холбоотой гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулж тэмдэглэлд тусгуулсны дараа хохирол нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хуралдааныг ажлын хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан ба дээрх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын хоногийн хугацаагаар завсарлуулсан.

Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.ын дугаарын данс руу 330000 төгрөгийг, хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын 55725925 дугаарын дансанд 300000  төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтаар, иргэний нэхэмжлэгч М.******* 30000 төгрөгийг бэлнээр авсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг жилийн хугацаагаар хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирол нөхөн төлсөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг харгалзан Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлд заасныг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Б.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангах боломжгүй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн учраас түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .5-д “ албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь  холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн “ гэж зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ үү гэснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн эсрэг гэмт хэргийг шууд санаатай үйлдлээр үйлдээгүй, харин гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн учир шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэхгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан jack daniеls нэртэй архины шилийг цаашид ашиглах боломжгүй тул устгахаар шийдвэрлэлээ

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, .4, .5, .6, .8,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.0 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* овогт ийн ыг Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн 2., 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2., 2.2-т зааснаар Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг жилийн хугацаагаар хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг   жилийн хугацаагаар  хүлээлгэсүгэй.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны хоногийг хорих ялын хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан  үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн 6.0 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 9 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

8. Шүүгдэгч Б.*******д 2022 оны 08 дугаар сарын 3-ны өдөр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг цагдан хорих байрнаас нэн даруй сулласугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан jack daniеls нэртэй архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

0. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Б., хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журмаар жич нэхэмжлэх, иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

             

                                        

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.НАНДИНЦЭЦЭГ