Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/732

 

 

 

 

 

 

 

  2022        09          14                                   2022/ШЦТ/732      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Р.Энх-Оюун,

Шүүгдэгч: А.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц холбогдох  эрүүгийн 2211005531119 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

А.Ц, /РД:/, Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй.бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 2,эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 11-153 тоотод оршин суудаг, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 976 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсөн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 717 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн,  2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр уг ялаа эдэлж дууссан байна.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 03 дугаар сарын13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.этай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211005531119 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Л.э “...машинаа унаад Сы хамт гэр лүү гээ явж байтал С замаараа хүн авъя гэхээр нь Хайлаастын зам дагуу Давхрын автобусны буудлын ойролцоогоос Д гэх найзыг нь /одоо харвал танина/ аваад, тэгээд дээшлээд замаараа 84 дүгээр сургуулийн ойролцоогоос С гэх эрэгтэй найзыг нь мөн аваад явсан. Тэгээд гэрийнхээ ойролцоо бид 4 явж байтал пиво уухаар тохирцгооход, эрэгтэй С нь уухгүй гээд миний машиныг барихаар болсон юм. Тэгээд гэрийн ойролцоо нэг нэг пиво уучхаад дахиж цааш С машин бариад түүний гэрийн ойролцоо /Усан сангийн орчимд/ тэндээ 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пивыг С /эмэгтэй/, Д бид 3 уугаад сууж байтал Д гэнэт шалтгаангүйгээр намайг гараараа баруун нүд рүү цохиод авсан. Тэгтэл С /эрэгтэй/ нь нэмж бас над руу дайрсан. Гэхдээ намайг нэмж цохиж зодсон зүйл байхгүй. Бид нар маргалдаж байгаад, болиод харихаар болоод, Сы гэрийн гадаа очоод байж байтал 2 залуу гарч ирээд, Д нь буугаад яваад өгсөн юм. Тэгээд машины гадаа тамхи татаад зогсож байхдаа эмэгтэй Сыг явъя харьж амаръя гээд байж байтал эрэгтэй С хаанаас ч юм нэг юм гаргаж ирээд дайрах гээд байхаар нь би машиндаа ороод суучихсан юм. Тэгтэл эрэгтэй С нөгөө хутгаараа миний машины урд хоёр дугуйг хагалсан, урд салхины шил хагалахаар нь би машинаа хөдөлгөөд явтал дугуй хагархай учир урд гүпер ханзарч хагарсан юм. Тэгээд би гудам эргэчхээд машинаа унтрааж орхиод, гэр лүү гээ иртэл нэг хашаанд байдаг төрсөн ах Лхагва-Эрдэнэ гэртээ байхгүй эхнэр Оюун-Эрдэнэ нь байхаар нь би цуг дагуулаад, машинаа орхисон газартаа очиж Оюун-Эрдэнээр машинаа бариулан гэрүүгээ авчирч тавьсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Маргааш нь эмэгтэй С ээж Сарантуяа /88716600/ Д эрэгтэй С нар манайд над дээр ирээд, уучлалт гуйгаад, миний 4 дугуйг сольж өгөөд, салхины шил болон гупер удахгүй сольж өгнө гэж хэлээд явсан юм. Тухайн цагдаагийн байгууллагад хандсан талаараа хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг Д гэх залуу гараараа цохиж учруулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-20-р ху/

            Гэрч Г.Сы /эрэгтэй/ “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны орой Ц над руу 21 цагийн орчимд залгаад, хаана байгаа юм? уулзъя гээд бид хоёр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх 84 дүгээр сургуулийн орчимд уулзахад Приус-11 маркийн цагаан өнгийн автомашинтай эмэгтэй С, түүний ах гэх Л.э, Ц нар бага зэрэг уусан байдалтай байсан. Тэгээд бид нар Хайлаастын Шинэ эцэс рүү чиглээд явж байгаад эцсээсээ буцаж эргээд, явах замдаа С Тоёота прогресс маркийн машиныг шарваж очоод мөргөж, ард талын хоёр дугуйгаа хашлага мөргөж, хагалсан. Тэгээд тус машины жолоочтой тохиролцож, 150.000 төгрөгийн Ц өгөөд, салж яваад, замаараа 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад, Хайлаастын Усан сангийн ойролцоо байх уул руу очоод пивоо ууцгаагаад байж байтал Л.э нь Цтай хамт тамхилах гээд гадаа байхдаа Цтай муудалцаад, Цийг унагаагаад дээр нь гарсан байхаар нь би гарч очоод Л.эыг түлхэж холдуулаад, найзыгаа босгох хооронд намайг үсдээд, уулын уруу руу чирээд явсан. Ц салгах гэтэл Л.э ерөөсөө гараа тавихгүй байсан ба Л.эыг салгахын тулд нүүр лүү нь гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэрнээс ерөөсөө яаж ч гуйсан тавихгүй байсан. Тэгээд тавиулаад одоо болъё, харьцгаая гээд машиндаа бүгдээрээ суугаад, Булаг дэлгүүрийн орчимд очсон. Тэгтэл Цийн ах нь авахаар гарч ирэхэд, эмэгтэй С бид хоёр машинаасаа буугаад байж байтал Л.э машинаараа Булаг дэлгүүрийн хашлага мөргөж, урд гүперээ эвдлээд явсан. Тэгээд С бид хоёр манай гэр лүү очтол манай гадаа Л.э машинтайгаа байж байсан. Тэгээд очтол бууж ирээд, та нар намайг бүлэглэж зодлоо, би танил ихтэй хүн гэх зэргээр над руу дайраад байсан. Тэгээд Л.э нь нэлээн согтолттой байсан ба машинаа унаж явах гээд байхаар нь “Та согтуу машин бариад яах вэ ” гээд явуулахгүй байж байтал Үгүй би явна гээд дайраад байсан ба би явуулахгүйн тулд урд дугуйг нь манай хашаанд байсан мод цуулдаг жижиг сүхээр дугуйг нь хагалж, урд шилийг нь би ингээд явбал явахгүй юу гээд уурандаа жижиг сүхээрээ цохиод хагалчихсан юм. Тэгтэл бүр уурлаад, машинаа бариад яваад өгсөн. Тэгээд эмэгтэй С манайд ороод байж байтал 2 ах нь ирээд гэрүүгээ авч явж байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед эмэгтэй С ээжтэйгээ хамт ирээд, Ц бид нар Л.эынд очиж уулзаад, 4 дугуйг нь солиулж өгсөн. Тэгээд шилийг нь янзлаад өгье гэтэл шил хамаагүй, гупер янзалж өг, намайг зодсон учир 1 сая төгрөг авчирч өг гэхээр нь бид нар боломжгүй тухайгаа тайлбарлахад та нарыг шоронд хатаана, шоронгийн хадаас болгоно гэх мэтээр дайраад байсан. Тэгээд надад архи авчир гээд бид нараар 0.75 литрийн Хараа архи авчруулсан. Мөн миний дансанд байсан найз охиныгоо эход харуулах байсан 15.000 төгрөгийг бензин хийнэ, надад өг гээд авсан. Ц, эмэгтэй С, Л.э, өөрийгөө танилцуулсан ах, бид 4 хамт байсан юм. Ц Л.этай муудалцаж, нүүр лүү нь цохисон. Би Л.эын эзэмшлийн цагаан өнгийн приус-11 маркийн автомашины салхины шилийг хагалсан, урд жолоочийн талын дугуйг хагалсан. Харин урд гүпер зүүн урд дугуйг Л.э өөрөө дэлгүүрийн хашлага мөргөж, учруулсан. Хойд хоёр дугуйг эмэгтэй С шарвахдаа замын хашлага мөргөж хагалсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху, 30-р ху/

            Гэрч Т.Сы “...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 09 цагт ажлаасаа буугаад, 11 цагийн үед Л.эын гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58-А-2 тоотод очоод ээлжийн ажлаасаа тарсан байсан тул ядраад унтаад өгсөн. Тэгээд 15 цагийн үед сэрээд, гадаа гарч, 2 шил Сэнгүрийн 0.5 литрийн хэмжээтэй пивыг уусан. Тэгээд хүргэн ах Л.эын цагаан өнгийн приус-11 маркийн машиныг гуйж, дэлгүүр лүү очиж, пиво авчхаад буцаад явах замдаа гүүр мөргөөд, урд касчерын тагийг хагалаад, машинаас нь тос гоожих үед Цийн 80300042 дугаар луу залгаад, болсон явдлаа хэлээд, надад туслаач, хүрээд ирж чадах уу? гэтэл Ц ажлаа дуусгаад очъё гэсэн. Тэгэхээр нь би хүргэн ахыг дуудаад, машиныг нь чирүүлээд, авто засварт орж, 100.000 төгрөгөөр засвар хийлгэсэн. 18 цагийн үед машинаа засвараас аваад, хүргэн ах машинаа унаад, бид хоёр 17 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд Цийг хүлээж байтал удалгүй ирээд, бид гурав хамтдаа Хайлаастын шинэ эцэс дээр очоод, 2, 2 шил Эсса пивыг ууцгаагаад, 84 дүгээр сургуулийн орчмоос Сыг очиж аваад, 4-үүлээ буцаад Хайлаастын шинэ эцэст очоод 2.5 литрийн пиво 2 ширхгийг 4-үүлээ хуваан уусан. Тэгээд би ахдаа машин баримаар байна гэж хэлтэл намайг машин бариулаад, зам дагуу явж байгаад би нэг машин мөргөчихсөн /Ямар машин байсныг санахгүй байна/. Л.эын машины арын хоёр дугуй хагарсан байсан, урдаа ямар гэмтэл гарсан байсныг санахгүй байна. Тэгээд мөргүүлсэн машины жолоочтой Л.э ах, С, Ц нар юм ярьж байгаад, салцгаагаад, Усан сангийн арын уулан дээр гараад, үлдээсэн пивоо хувааж ууцгаасан. Тэгээд байж байтал би нэлээн согтсон байсан ба машин дотор сууж байхад Ц Л.э ах хоёр барьцалдсан байсан ба С бид хоёр салгатал Л.э ах Сыг үстсэн ба тавиулах гэтэл тавихгүй байхаар нь Ц Л.э ахын нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тэр гурав салаад, одоо больцгооё гээд машиндаа бүгдээрээ суугаад, Цийг буулгах гээд гэрийнх нь ойролцоо очтол гадаа нь ах нь байсан, тэгээд Ц, С бид гурав буутал Л.э ах машинаараа хөдлөөд явахдаа Булаг дэлгүүрийн урд талын төмөр хайсан хашааг мөргөөд, машины урд гүперээ хагалж эвдэлсэн юм. Тэгээд тэр чигтээ яваад өгсөн. Ц гэрүүгээ ороод, С бид Сы гэр лүү алхаж байтал, хүргэн ахтай тэнд таартал, С Л.э хоёр дахин маргалдаад, гэр лүүгээ орж гарч ирэхдээ заазуур барьж гарч ирээд, /миний одоо санахын заазуур байсан санагдаж байна/ машины урд хоёр дугуйг хагалсан, урд салхины шилийг хагалсан юм..’’ гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4867 дугаартай “Л.э биед баруун нүдний алимд цус харвалт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 03 дугаар сарын13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.этай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Л.э “...машинаа унаад Сы хамт гэр лүү гээ явж байтал С замаараа хүн авъя гэхээр нь Хайлаастын зам дагуу Давхрын автобусны буудлын ойролцоогоос Д гэх найзыг нь /одоо харвал танина/ аваад, тэгээд дээшлээд замаараа 84 дүгээр сургуулийн ойролцоогоос С гэх эрэгтэй найзыг нь мөн аваад явсан. Тэгээд гэрийнхээ ойролцоо бид 4 явж байтал пиво уухаар тохирцгооход, эрэгтэй С нь уухгүй гээд миний машиныг барихаар болсон юм. Тэгээд гэрийн ойролцоо нэг нэг пиво уучхаад дахиж цааш С машин бариад түүний гэрийн ойролцоо /Усан сангийн орчимд/ тэндээ 1 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пивыг С /эмэгтэй/, Д бид 3 уугаад сууж байтал Д гэнэт шалтгаангүйгээр намайг гараараа баруун нүд рүү цохиод авсан. Тэгтэл С /эрэгтэй/ нь нэмж бас над руу дайрсан. Гэхдээ намайг нэмж цохиж зодсон зүйл байхгүй. Бид нар маргалдаж байгаад, болиод харихаар болоод, Сы гэрийн гадаа очоод байж байтал 2 залуу гарч ирээд, Д нь буугаад яваад өгсөн юм. Тэгээд машины гадаа тамхи татаад зогсож байхдаа эмэгтэй Сыг явъя харьж амаръя гээд байж байтал эрэгтэй С хаанаас ч юм нэг юм гаргаж ирээд дайрах гээд байхаар нь би машиндаа ороод суучихсан юм. Тэгтэл эрэгтэй С нөгөө хутгаараа миний машины урд хоёр дугуйг хагалсан, урд салхины шил хагалахаар нь би машинаа хөдөлгөөд явтал дугуй хагархай учир урд гүпер ханзарч хагарсан юм. Тэгээд би гудам эргэчхээд машинаа унтрааж орхиод, гэр лүү гээ иртэл нэг хашаанд байдаг төрсөн ах Лхагва-Эрдэнэ гэртээ байхгүй эхнэр Оюун-Эрдэнэ нь байхаар нь би цуг дагуулаад, машинаа орхисон газартаа очиж Оюун-Эрдэнээр машинаа бариулан гэрүүгээ авчирч тавьсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Маргааш нь эмэгтэй С ээж Сарантуяа /88716600/Д эрэгтэй С нар манайд над дээр ирээд, уучлалт гуйгаад, миний 4 дугуйг сольж өгөөд, салхины шил болон гупер удахгүй сольж өгнө гэж хэлээд явсан юм. Тухайн цагдаагийн байгууллагад хандсан талаараа хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг Д гэх залуу гараараа цохиж учруулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-20-р ху/, Гэрч Г.Сы /эрэгтэй/ мэдүүлэг, /хх-ийн 24-р ху, 30-р ху/, Гэрч Т.Сы мэдүүлэг, /хх-ийн 27-28-р ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4867 дугаартай “Л.э биед баруун нүдний алимд цус харвалт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р ху/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Цийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Цийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Цийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Л.э хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Цид ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Э.Цийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхгэрэл  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд  оногдуулж болох ялын төрлөөс торгох ял нь хөнгөн төрөлд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжтой эсэх  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэж ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ц  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч А.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д