| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0969/Э/220/2022/0794 |
| Дугаар | 2022/ШЦТ/1075 |
| Огноо | 2022-07-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.3., 13.5.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1075
2022 7 07 2022/ШЦТ/1075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Аюушжав, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч К.Чимгээ,
насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Отгонжаргал,
хохирогч П.Э, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /ҮД:07-26 /,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов /ҮД:02-99/,
иргэдийн төлөөлөгч Т.Мөнхзул, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн М-д холбогдох эрүүгийн 210 600 000 2685 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000
Холбогдсон хэргийн талаар:
Ж.М нь 2021 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *******-ын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хардасны улмаас түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сандал гурилын элдүүр зэргээр зодож, түүний биед баруун 6, 7, 8, 9, 10-р хавирга зүүн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт, арьсан доорх хий хурал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархай дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *******-ын задгай тоотод насанд хүрээгүй гэрч Э.Э-ийг ээжийг нь зодсон талаар цагдаад хэлбэл ах дүү нартай чинь хамт ална гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөө аав руугаа явах гэж байсан. Э-д миний дугаар, утас байсан тул надад авч ирээд өг 20 цагийн вагоноор хөдөө явна гэдгээ хэлсэн. Гэтэл Э нэлээн оройтсон. Би тэр хугацаанд хоол идэнгээ ганц хоёр пиво уусан. Э 21 цагийн үед ирсэн тул би вагоноосоо хоцорсон. Би Э-г хардсаны улмаас зодсон гэв.
Шүүх хуралдаанд хохирогч П.Э мэдүүлэхдээ: Болсон хэргийн талаар ярих зүйлгүй. Асуултанд хариулаад явъя гэв.
Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Э.Э мэдүүлэхдээ: Оролцогчдын асуултанд хариулт өгөв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 7 -р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 8-17 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийн өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны оройн 00:00 цагийн үед ээж болох Э-г хүлээгээд байж байтал хашаагаар ээж М ахтай хамт орж ирсэн. Тэр үед би гэрээс гараад харах үед М ах ээжийг өшиглөөд байсан бөгөөд яг хаашаа өшиглөөд байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд гэрт орж ирээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан ба ээжийг маань М ах зодоод эхлэхээр нь болиоч гэхэд дугуй бай орон дээрээ гараад гэрлээ унтраа гээд байхаар нь айгаад гэрлээ унтраасан. Тэгтэл М ах өөрөө том өрөөний гэрлийг унтраагаад харанхуйд зодож байгаад гэрлээ асаагаад одоо нүүрээ угаа ээжийг загнаад байсан ба би тэр үед жижиг өрөөнийг гэрлийг асаахад ээж угаачихаад буйдан дээр суух гэж байхад нь түлхэж унагаагаад үсдээд нүүрэн хэсэгт нь өшиглөсөн мөн гурилын модоор болон, хогны шүүр, сандал хугартал нь дээрээс нь цохиж зодоод байсан. Дараа нь ээжийн үснээс зулгаагаад нүүрээр нь шал руу цохиж байхдаа над руу том өрөөний гэрэл унтраа гээд хашгираад байхаар нь том өрөөний гэрлийг би унтраасан ба хүн цохиод байгаа чимээ гараад байсан. Хэсэг хугацааны дараа ээжийг дахин нь нүүрийг нь угаалгаад буйдан дээр хэвтүүлээд М ах өөрийнхөө ээж рүү залгаад би хүн алчих ших боллоо гэхэд ээж нь удалгүй хүрч ирээд манай ээжийг 13 аваад яваад өгсөн ба М ах эгч бид хоёрыг цагдаад хэлвэл ах дүү нартай чинь хамт ална шүү гэж хэлсэн ба би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг цохиж зодож байгаагүй, Харин манай ах Т ахыг ээжийгээ өмгөөрлөө гээд нэг удаа алгадаж байсан. Ээжийг М ах зодож байх үед би, манай хөгжлийн бэрхшээлтэй Э ах бид хоёр байсан. Э ах ярьж болон сонсож, дохио ярианы хэлээр ойлголцож чаддаггүй./14 настай/. М ах манай гэрт өдөр болгон шахуу хонодог байсан. Манай гэрт анх 2021 оны цагаан сарын дараа ирж байсан байхаа. Өмнө манай ээжийг зоддог байсан ч ээж цагдаагийн байгууллагад мэдэгдэдгүй байсан. Тухайн үед анх гаднаас орж ирэхдээ тэр хоёр эрүүл байсан бөгөөд ээжийг зодож байгаад хүчээр пиво уулгаад байсан. Манай гэр аймаар эмх замбараагүй энэ тэнд цус болсон байсан. М ах ээжийг, өөрийнхөө ээждээ өгч явуулсаны дараа гэр цэвэрлээд байсан. Мөн намайг ханан дээр цус болсон хэсгийг арч гээд арчуулсан.Гэрээ цэвэрлэсний дараа Ц гээд аавын дүү нь манай гэрт хүрч ирээд намайг болон Э ахыг аваад явсан. М ах ээжийг зодсон явдлын өөр хүнд хэлэх юм бол ална гэж айлгасан учир би Ц эгчид хэлж чадаагүй. Тэгээд байж байгаад Ц эгч надаас ээжийг нь М ах зодсон уу гэж асуухаар нь айгаад хэлж чадаагүй. Тэгсэн дахиж надаас асуухаар нь би болсон бүх явдлыг хэлсэн...гэх мэдүүлэг /1-рхх-ийн 25-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн өгсөн:......Ж.М ах ээжийг зодсон явдлын талаар өөр хүнд хэлэх юм бол ална гэж айлгасан учир би Ц эгчид хэлж чадаагүй. Тэгээд байж байгаад Ц эгч надаас ээжийг чинь Ж.М ах зодсон уу гэж асуухаар нь айгаад хэлж чадаагүй. Тэгсэн дахиж надаас асуухаар нь би болсон бүх үйл явдлыг хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-ртал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Э-ийн өгсөн: ...Ж.М 4 сараас хойш миний биед халдаж цохиж, зоддог үйлдлүүд зөндөө байсан ч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад байж байтал Ж.М над руу яриад уухгүй бол болохгүй байна. Би өнөөдөр 20 цагийн вагоноор хөдөө явна. Намайг явахаас өмнө надтай ирж уулз, би Гандангийн энд пабад байна гэж хэлсэн. 23 цаг өнгөрч байсан болохоор дэлгүүр онгорхой байсан. Ж.М надаас мөнгө байна уу гэж асуухаар нь байхгүй, хүүхдийн мөнгө л байна гэсэн чинь наад мөнгөнөөсөө тэгээд аваач дээ пиздаа минь гэсэн. Тэгээд дэлгүүрээс хоёр том шар айраг, 1 шил архи аваад гарч иртэл наадахаа ганцаараа барь гээд намайг цохисон. Гэр лүүгээ ороод наад шар айргаа задал гэж хэлээд намайг уу гэсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлтэл хүчээр наад пивоо уу гэж байна гээд намайг өшиглөөд уулгасан. Тухайн үед миний хүүхдүүд болох Э болон Энар байсан. М намайг цохиж болох бүх зүйлээр цохисон. Хогны шүүрийн иш, сандал, гурлын элдүүр, намайг цохиод л тэр зүйлс нь эвдрээд байсан. Намайг маш удаан зодсон. Зодож байгаад намайг нүүрээ угаа гээд нүүр угаалгачихаад үсдэж унагаагаад зодоод байсан. Намайг түшлэгтэй сандлаар толгой хэсэг рүү цохиход нь миний ухаан балартаж, ухаан алдаж эхэлсэн. Тэгээд дахиж ухаан алдаад сэргэхэд Э-г урдаа зогсоогоод танай ээжийг би дахиж зодохгүй, харин чи цагдаа нарт ингэж хэлнэ шүү гээд үг заагаад зогсож байсан. Тэгээд дахин ухаан балартаж сэргэтэл М нэг хөгшин эгчтэй юм яриад сууж байсан, та аваад яв, болохгүй бол энд тэнд аваачаад хаячих гээд юм яриад байсан. Дахиж сэргэхэд нэг танихгүй айлд ирээд миний үс толгойг угаагаад байсан, мөн миний цамцыг угаагаад пааран дээр хатаагаад тавьсан байсан. М маш харгис хүн болохоор цагдаагийн байгууллагад хандвал, дараа нь гарч ирээд намайг болон миний хүүхдүүдийг яачих ч юм билээ гэж бодоод айдаг байсан. Одоо ч гэсэн айдастай байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Э-ийн өгсөн:...Манай хүү Ж.М өглөөний 04 цагийн үед над руу ******** дугаараас залгаад би хүн алчих шиг боллоо гэхээр нь би айгаад хүү, бэр хоёрынхоо амьдардаг хаягийг нь мэдэхгүй байна. ********-д очиход эд хогшил нь эвдэрч хэмхэрсэн, гэр орон нь цус нөж болчихсон байдалтай, манай бэр ******** ухаангүй орон дээр цусандаа холилдчихсон хэвтэж байсан. Тэгээд би сандраад бэрийгээ авч гараад өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод авч ирээд үс толгойг нь угаагаад түргэн тусламж дуудаад Гэмтэл Согог судлалын төв дээр очоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн юм. Тухайн үед намайг очиход манай хүү болох Ж.М мөн бэр ухаангүй орон дээр цусандаа холилдоод хэвтэж байсан. Хамт бэрийн маань дагавар охин /нэрийг нь мэдэхгүй, 6 настай/ бас байсан. Надад манай хүү утсаар залгаж дуудахдаа ээжээ би хүн алчих шиг боллоо гэсэн бөгөөд би тухайн уед сандраад такситай ирсэн учраас шууд бэрийгээ авч гэр лүүгээ явсан юм. Манай хүү П.Э-тэй хамтран амьдраад 2 жил болж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ц-ийн өгсөн:... Би Э-өөс ээж нь хаашаа явсан бэ гэж хэлтэл гараад явсан, хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Э нь надтай 14 цаг хүртэл хамт байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй, надтай юм ярихгүй байсан. Тэгээд 14 цагийн үед цагдаа нар над руу яриад П.Э зодуулаад ГССҮТ-д байна, хүүхдүүд ямар нэгэн зүйл харсан байж болзошгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-ээс танай гэрт юу болсон юм бэ гэж асуутал би мэдэхгүй байна, би унтаж байсан гээд айсан байдалтай хэлэхээр нь би танай ээж эмнэлэгт зодуулсан байна, эгчдээ үнэнийг хэлчих гэсэн чинь өмөлзөж уйлаад манайд байдаг ах ээжийг аймар зодсон гэж ярьж эхэлсэн. Тэгэхээр нь эгчдээ яагаад хэлээгүй юм бэ гэж асуутал, тэр ах ээжийг зодсоны дараа цагдаа нарт хэлэх юм бол ах, эгчийг чинь ална шүү гэж хэлсэн. Тэгээд би айгаад хэлээгүй гэж надад хэлсэн юм. Мөн тухайн тэр залууг сүүлийн 5, 6 cap хамт байгаа талаар хэлсэн...гэх мэдүүлэг /1-рхх-ийн 35-36-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.М-ийн өгсөн:...Би өмнө Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн, уг өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв байсан. Харин Э-ийн охин болох Э-г заналхийлсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 561 дугаартай:
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: ...П.Э-ийн биед учирсан 6,7,9,10-р хавирга зүүн 5,6,8,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цээжний хөндийд хий хуралт зүүн уушигны авчилт гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зулай, чамархайн дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар Хөнгөн зэрэгт хамаарна. П.Э нь хэвлийдээ 8 долоо хоногтой өсөлтгүй урагтай байна.Дээрх өсөлтгүй ураг нь дээрх хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу зодуулах үед үүсээгүй. Тухайн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 159-160-р тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаартай шинжээчийн :
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн:
- Хохирогч П. Э-ийн эмчилгээ хийсэн баримтууд, өвчтөний түүх , Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс эмчилгээ хийсэн баримтууд /1-рхх-ийн 169-189-р тал/,
Хохирлын баримтууд /1-р хх-н 135-141-р тал/,
-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Ж.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 70-р тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 69 дэх тал/,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоол, 1-р хх-ийн 84-86-р тал/,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол, 1-р хавтаст хэргийн 77-82-р тал/,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1230 дугаартай шийтгэх тогтоол 1-р хх-ийн 73-76-р тал/, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.М-г 2021 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ********-ын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хардасны улмаас түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сандал гурилын элдүүр зэргээр зодож, түүний биед баруун 6, 7, 8, 9, 10-р хавирга зүүн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт, арьсан доорх хий хурал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархай дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ********-ын задгай тоотод насанд хүрээгүй гэрч Э.Э-г ээжийг нь зодсон талаар цагдаад хэлбэл ах дүү нартай чинь хамт ална гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийсэн гэмт хэргийг тус тус хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ********-ын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хардасны улмаас түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сандал гурилын элдүүр зэргээр зодож, түүний биед баруун 6, 7, 8, 9, 10-р хавирга зүүн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт, арьсан доорх хий хурал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, чамархай дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр, их бие, мөчдөөр цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ******** задгай тоотод насанд хүрээгүй гэрч Э.Э-г ээжийг нь зодсон талаар цагдаад хэлбэл ах дүү нартай чинь хамт ална гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийсэн гэмт хэргийг үйлдсэн нь нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.М-ийн гэм буруугийн үйлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд: ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ... хамаарна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.М-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч П.Э нар нь тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан түүний хамтран амьдрагч болох нь тэдгээрийн мэдүүлэгүүдээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэг үйлдэгдэх үед хохирогч П.Э нь 8-9 долоо хоногтой жирэмсэн байсан байх ба мэс ажилбарын аргаар үр хөндсөн буюу эх барих эмчилгээ хийгдсэн талаархи баримт хэрэгт авагдсан байна. /1-рхх-н 169-179-ртал/
Шүүгдэгч Ж. М хохирогч П.Э-г жирэмсэн гэдгийг мэдсэн байх үндэстэй байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 561 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд
1.П.Э-ийн биед баруун 6, 7, 9, 10-р хавирга, зүүн 5, 6, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал, цээжний хөндийд хий хуралт, зүүн уушгины авчилт, арьсан доорх хий хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зулай, чамархай, дээд уруул, зүүн мөрөнд шарх, нүүр„ их бие, мөчдөөр цус хуралт гэмтэл тогтоогдсон байгаа нь хохирогчид маш олон тооны гэмтлийг учруулан зовиур шаналгааг үүсгэжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрглэсэн, хүч хэрэглэхээр занлхийлсэн эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд дээрхи үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг болно.
Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Э болон гэрчүүдийн мэдүүлэгүүдээс дүгнэхэд хөгжлийн бэршээлтэй ах Э нарын хажууд ээж П.Э-г зодож цус нөжтэй хольж аймшигтай үйлдэл хийж, гэрлийг унтараалган айлгаж, дараа нь ээжийнх нь цус нөжийг цэвэрүүлэн ээжийг зодсон явдлын өөр хүнд хэлэх юм бол ална гэж айлгаж заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.М нь хохирогчийн биед халдахад эрүүл мэндэд гэмтэл учирна гэдгийг мэдэх ёстой бөгөөд хохирогчийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан, мөн насанд хүрээгүй хохирогчийг айлган сүрдүүлж заналхийлсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Ж.М-ийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч П.Э нь өөрт учирсан гэм хорын хохиролд 681.182 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна. /1-р хх-н 135-141-р тал/,
Шүүх хуралдааны явцад хохирогч П.Э-д шүүгдэгч Ж.М-ийн ар гэрээс утсаар шилжүүлэн өгсөн талаар хэлж тэмдэглүүлэв.
Шүүх хуралдаанд хохирогч П. Э нь 1900 + 11.800 + 3600 + 13500+ +5600 + 40.000 + 4150 + 40.000 + 8000 + 9800 + 8100 + 509.580 + 270.470 + 160.000 +300.000 = 1.386.500 төгрөгийн баримт ирүүлснээс 926.500 төгрөгийг хохирогч П. Э-д олгож шийдвэрлэв. / 2-рхх-н 74-77-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1-д зааснаар:... хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байна.
Хохирогч П.Э нь өмгөөлөгч Ж. Баяржавхлантай эрхзүйн туслалцаа авахаар гэрээ хийж, шүүх хуралдаанд оролцуулж өмгөөлөгчид төлсөн зардалд 500.000 төгрөгийг нэхэмжилж баримтыг ирүүлсэн байна / 2-рхх-н 67-р тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1-д : ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч , гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.
Иймд хохирогч П.Э-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан өмгөөлөгчид төлсөн зардалд 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна
Хохирогч П.Э, Э.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас гарах, гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан: ... гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Ж.М-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлп заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хохирогч П.Э-ийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдснийг, 1.4-т зааснаар өөр гэмт хэргийг нуун далдлах, зорилгоор насанд хүрээгүй хохирогч Э.Э-ийг заналхийлсэн үйлдлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 9/есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: 720 / долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 3 сарын хугацаагаар тогтоож эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч нарын эрүүл мэнд буюу биемахбодид болон сэтгэл санаанд хүнд хохирол учруулсан байдлыг харгалзан тохирсон эрүүгийн хариуцага хүлээлгэх саналыг гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хамгийн бага хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг санлыг гаргав.
Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхзул шүүгдэгч Ж.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.М хохирогч П.Э-г жирэмсэн гэдгийг мэдсээр байж, биед нь олон тооны гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн, тодорхой нөхцөл байдал, шүүгдэгч Ж.М-ийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 8/ найман / жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: 720 /долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ж.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн № 22-0043 тогтоолыг ирүүлсэн тул нэмж нэгтгэх эрүүгийн ял шийтгэлгүй гэж үзэв. /хх-н 68-р тал/
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Ж.М-г тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 263/я дугаартай захирамжаар яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорьсон байна. /1-р хх-ийн 109-111-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан байна. /1-р хх-ийн 116-118-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дугаартай захирамжаар 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан байна. /1-р хх-ийн 122-124-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай захирамжаар 3 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан байна. /1-р хх-ийн 200-203-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1087 дугаартай захирамжаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, Ж.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 232-233-р тал/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1187 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж, Ж.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 240-243-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 335 дугаартай захирамжаар 4 дүгээр хугацааны үлдэгдэл 11 хоногийг сунгасан байна. /2-р хх-ийн 8-10-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай захирамжаар 5 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан байна. /2-р хх-ийн 28-30-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1727 дугаартай захирамжаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, Ж.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 43-р тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1955 дугаартай захирамжаар Ж.М-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 45-р тал/ зэрэг нотлох баримтуудаар Ж.М нь нийт 204 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч Ж.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ж-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хохирогчийг буюу бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Ж-ийн М-д 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 /таван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Ж-ийн М-д 8 /найман / жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 3 /гурван / сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 /найман / жил 3 /гурван / сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.М-д 8 /найм / жил 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.М-ийн урьд цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Б овогт Ж-ийн М-ээс РД:/ХХ00000000/ 1.426.500 / нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун / төгрөгийг гаргуулан хохирогч П-ийн Э /РД: ХХ00000000/-т олгосугай.
7. Хохирогч П.Э, Э.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас үүнээс үүдэн гарах хор, хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.М-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.АЮУШЖАВ
Г.ХАТАНЦЭЦЭГ