Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 553

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 139/ШШ2018/00553

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 ‘’Т ’’ ХХК-ий нэхэмжлэлтэй,

 ‘’ Б’’ ХХК-д холбогдох барааны төлбөр 10817347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 сарын  04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д

Нарийн бичгийн дарга Б.Даваасүх нар оролцов.   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’Б ’’ ХХК нь 2017 оны 07 сарын 25-ны өдөр зээлээр 7019400 төгрөг, мөн 2017 оны 08 сарын 14-ний өдөр 660000 төгрөг, нийт 7679400 төгрөгний барааг 2017 оны 08 сарын 24-ний дотор төлөх гэрээний нөхцөлтэй авсан. Барааны төлөх дүнгээс 2017 оны 12 сарын 25-ны өдөр 2000000 төгрөг орж үлдэгдэл болох 5679400 төгрөг, 2018 оны 03 сарын 12-ны өдрийн байдлаар ороогүй байгаа учир гэрээний нөхцлийн дагуу өдрийн алданги 0,5 хувиар бодож 2017 оны 09 сарын 01-нээс 2017 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл 3263745 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл 1874202 төгрөг болж нийт хүүний алданги 5137947 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 5679400 төгрөг, нийт 10817347 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь 2018 оны 07 сарын 31-нд 1500000 төгрөгийг төлсөн. Мөн алданги 5137947 төгрөг нэхэмжилснээс 1000000 төгрөгийг гаргуулж үлдэх 4137947 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Одоо хариуцагчаас нийт 5179400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч тайлбар ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ‘’Т ’’ ХХК нь ‘’Б ’’ ХХК-аас барааны төлбөр 10817347 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нь 2018 оны 07 сарын 31-ний өдөр 1500000 төгрөгийг шижлүүлсэн. Төлбөрийн алданги 5137947 төгрөг гаргуулахаас  4137947 төгрөгийг татгалзаж, үндсэн төлбөрөөс төлсөн 1500000 төгрөгийг хасч, үлдэх үндсэн төлбөр  4179400 төгрөг, гэрээний дагуу алданги 1000000 төгрөг, нийт 5179400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэхэмжлэгч нь 10817347 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын 5179400 төгрөг болгон бууруулсан нь хариуцагч талын эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ‘’Б ’’ ХХК  нь ‘’Т ’’ ХХК-аас нийт 7679400 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч, тухайн сард зээлээр  авсан барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээр өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон болох нь 2017 оны 08 сарын 02-ны өдрийн №108, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн №60 дугаартай зарлагын падаан,  ‘’Т  ’’ ХХК, ‘’Б ’’ ХХК-ний хооронд 2017 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан ‘’Сумын харилцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ’’-ээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь шүүхэд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ‘’Б ’’ ХХК-аас 5179400 /таван сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан ‘’Т ’’ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188027 /нэг зуун наян найман мянга хорин долоо/ төгрөгийг төвсийн орлогод хэвээр үлдээж, ‘’Б ’’ ХХК-аас 118095 /нэг зуун арван найман мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                           Д.У