Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1111

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         07          21                                     2022/ШЦТ/1111

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дариймаа,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч М.Т,

шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П овогт М-ын Т, Ш овогт Л-ийн  Д нарт яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 717 1766 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Л.Д, М.Т нар бүлэглэн  2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ******** хороололын орчимд  иргэн А.Т-г “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруул, баруун сарвуунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:         

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                Хэргийн үйл баримтын талаар:

 

Иргэн А.Т-ээс цагдаагийн байгууллагад гаргасан:...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулсан тухай гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 4 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч А.Т-ийн өгсөн:...2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт намайг хоёр залуу зодсон тэгсэн чинь нөгөө 3 залуу араас хүрч ирээд миний сууж байсан таксины баруун хойд талын хаалгыг махлаг шар залуу татаад буугаад ир гэж таксинаас татаж буулгаад, буусан чинь эруулжүүлэхэд орсон залуу нь миний нүүрлүү нэг удаа гараараа цохиод, махлаг залуу нь намайг татаад таксинаас унагаад намайг баруун хавирга руу 3-4 удаа өшиглөөд би босож ирээд таксинд суух гэхэд, миний нүүр рүү эрүүлжүүлэхэд орсон залуу 2 удаа өшиглөөд би таксинд арай хийж суухад таксинаас намайг эрүүлжүүлэхэд орсон залуу татаж машинаас гаргаад махлаг залуутай хамт нуурлүү дахиж гараараа хоёр, хоёр удаа цохисон. Би тусламж хайгаад авраарай туслаарай хүн байна уу? гэж орилсон чинь хүн байхгүй байсан Тэгээд ямар ч хүн байхгүй бид  дөрөв  үлдээд тухайн 3 залуу надтай ярилцаад надаас эрүүлжүүлэхэд орсон залуу миний цүнх хаана байна, гаргаад ир гээд байсан, тэгээд цагдаагийн алаг машин явж байхаар нь тусламж хүсээд цагдаа дээр дагуулж ирсэн ...Би тухайн хоёр залууг одоо харвал танина. Би хохирол мөнгөө барагдуулж аваагүй. Миний биед учирсан гэмтэлд би 1.600.000 орчим төгрөгний эмчилгээ хийлгэсэн Одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж байгаа ба хамрын хагалгаанд орох заалттай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.О-ын өгсөн:...Тэгээд тухайн залуу маргалдаад бид гурав тухайн залуу дээр дөхөж очоод өөд өөдөөсөө хараад зогсоод маргалдаад шөргөөцөлдсөн чинь таксины жолооч бууж ирээд салгаад дундуур ороод бид гурав буцаад арагшаа явахад араас гөлөгнүүд минь гээд хараал хэлээд бид гурав буцаад тухайн залуу дээр очоод Л.Д, М.Т хоёр машин дотор суусан би үлдээд хойшоо дуудлагын жолоочтой хамт машинлуугаа яваад би машин дээр ирээд тамхи татаад дуудлагын жолоочтой хамт араас нь яваад очиход замын урд манай найз М.Т-ийн хамраас цус гарсан нөгөө залуугийн баруун нүдний доор хацар нь хавдсан байсан. Мөн тэр хавийн жолооч нар тухайн зодуулсан залууг боль, чи тавьтиргүй зан гаргахаа боль гэж хэлж байсан. Тэгээд тухайн жолооч нар яваад бид дөрөв  үлдээд би сальфитка гаргаж М.Т болон зодуулсан залууд өгөөд цусыг нь арчуулаад, бид дөрөв  юм яриад зогсож байхад цагдаа ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р  тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ц-ын өгсөн:...Тэгээд тухайн гурван  залуу гүйж ирээд машины гадна маргаан үүсээд махлаг шар залуу нь такси барьсан залууг гараараа баруун шанаа хэсэгт нэг удаа цохиод, даамжрах гээд байхаар нь би буугаад салгах гэхэд цагдаа дээр ирээгүй махлаг шар залуу болон эрүүлжүүлэхэд орсон залуу хоёр нийлээд тухайн залууг нэлээн олон удаа ээлжилж цохиж, хөл, гар, цээж хэсэгт гар хөлөөрөө цохисон. Би нөгөө такси барьсан залууг машинд татаж  чангаагаад арай гэж суулгаад явах гэхэд тухайн залуу машин дотроос та нар намайг зодчихлоо пиздаа нараа гэж хэлээд тухайн залуучууд дахиад машинаас буулгах гэж татаад тухайн хоёр залуу салахгүй машин луу орж ирж суусан, би машинаа хөдөлгөөд цагдаагийн газар очъё гэж бодоод хөдлөөд 100 метр хүрээгүй явсаны дараа шар махлаг бүдүүн залуу энд зогсчих гэхээр нь, би зогсоод буугаад явчих юм болов уу гэж бодоход эрүүлжүүлэхэд орсон залуу болон махлаг шар залуу такси барьсан залууг машин дотор нүүр ам руу нь цохиж зодсон...такси барьсан зодуулсан залуу нь машинаас буугаад өөрөө тухайн хоёр  залуутай хэрүүл хийж маргалдаад эрүүлжүүлэхэд орсон залуугийн хамар  хэсэгт нэг удаа гараараа цохиод хамраас нь цус гараад махлаг залуу   эрүүлжүүлэхэд орсон залуу хоёр нийлээд дахиад такси барьсан залууг зодож эхэлсэн... тэгээд би салгасан. Би буцаад машиндаа суугаад эргэх гэхэд брожур байсан тул   бүүр холуур эргээд буцаад ирэхэд тухайн зодуулсан залуу, зодсон залуус харагдахгүй байсан. Би цаашаа яваад гүүр лүү эргэсэн чинь нэг залуу такси барих гэж байхаар нь тухайн залууг авахад хойд суудал дээр гар утас байна гэж надад өгсөн. Тэгээд би тухайн зодоон хийсэн залуугийн утас гэдгийг мэдсэн, мөнгөө шилжүүлэх гээд утасны цэнэг дууссан гэхэд нь харсан тул таниад гар утсыг нь аваад тухайн такси барьсан залууг 32 дээр буулгаж өгөөд тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж цагдаад гар утсыг нь өгье гэхэд тухайн зодуулсан, зодсон, эрүүлжүүлэхэд орсон залуу болон зодоонд ороогүй нүдний шилтэй залуу нар маргаад зогсож байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1877 дугаартай шинжээчийн:

1.А.Т-ийн биед хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруул, баруун сарвуунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна шинжээч Ц.Б гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дахь тал/,

 

  • 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Таньж олуулах ажиллагаа /хх-ийн 18- 23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.Д-ын өгсөн:...Тогтоолын хүлээн зөвшөөрч байна. А.Т гэх залуу машинаас буугаад манай найз М.Т-ийг гурвуулаа явж байгаад чинь айна гэж гэж бодоо юу, гэж хэлээд М.Т-ийг цохихоор нь би бариад авахад миний толгойн дээр тавьсан шилийг гараараа цохиж унагаагаад миний энгэрээс зуураад барихдаа миний гинжийг татаж, унагахаар нь би хавирч унагаагаад, толгойных нь ар хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд бид хэд хоорондоо зууралдаж ноцолдоод замын хажууд байсан цэцгийн мандал шиг саад даваад унасан. Манай найз М.Т тэр залууг “чи яагаад намайг цохиж байгаа юм” гэж хэлээд газар уначихсан байхад нь хөлөөрөө 2-3 удаа гэдэс хэсэг рүү нь өшиглөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч М.Т-ийн өгсөн:...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Л.Д бид гурав хоорондоо зууралдаад байсан, нэг мэдэхэд тэр залуугийн нүүр хэсэг нь хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 83 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч М.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48-р тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-р тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50-р тал/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 51-р тал/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/,

 

Шүүгдэгч Л.Д-ын хувийн байдалтай холбоотой баримт

 

Шүүгдэгч М.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54-р тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55-р тал/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 51-р тал/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас М.Т, Л.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Л.Д, М.Т нар бүлэглэн  2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хороололын орчимд  иргэн А.Т-г “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруул, баруун сарвуунд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1877 дугаартай шинжээчийн  дүгнэлт  зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Л.Д, М.Т нарын гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Д, М.Т нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

  Хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь  Л.Д, М.Т нарын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч Л.Д, М.Т нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Л.Д, М.Т нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй  ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

          Хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 1.015.150 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нар баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулаагүй байх тул хохирогчид   шүүгдэгч Л.Д, М.Т нараас гаргуулж шийдвэрлэх  үндэстэй  байна. /хх-ийн 10-17-р тал/,

 

Хохирогч А.Т нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Л.Д, М.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Л.Д, М.Т нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Л.Д, М.Т нар нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

             Шүүх  хуралдаанд  улсын  яллагч  шүүгдэгч Л.Д, М.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 / зургаан зуун нэгжтэй / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан  зуун  мянган/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц  3 /гурван /  сарын хугацаанд  хэсэгчлэн  төлүүлэхээр  тогтоох саналыг  гаргав.  

 

 Шүүх  Л.Д, М.Т нар нь  анх  удаа  шүүхээр  ял шийтгэл  хүлээж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр  эрхлэдэг, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан прокурорын санлын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Л.Д, М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. П овогт М-ын Т, Ш овогт Л-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П овогт М-ын Т, Ш овогт Л-ийн Д нарыг тус тус 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан  зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар М.Т, Л.Д нарт оногдуулсан оногдуулсан 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох   ялыг  шийтгэх  тогтоол  хүчинтөгөлдөр  болтол 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т, Л.Д нарт оногдуулсан 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан  зуун  мянган/ төгрөгөөр торгох  ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  3 /гурван/ сарын хугацаанд  торгуулийг  бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг М.Т, Л.Д нарт мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Т, Л.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Т/ РД: ХХ00000000/, Л.Д / РД:  ХХ00000000  нараас  хувь тэнцүүлэн  1.015.150 /нэг сая  арван таван мянга нэг зуун тавин  төгрөгийг гаргуулж хохирогч А-ийн Т-д/ РД: ХХ00000000/ олгосугай.

 

          8. Хохирогч А.Т нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Т, Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ