Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1122

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        7           25                                  2022/ШЦТ/1122

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

           улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:04-75/,

шүүгдэгч Л.Ч, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн /ҮД:03-60/,

           иргэдийн төлөөлөгч Э.Өрнөнбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Л-ийн Ч-д холбогдох эрүүгийн 220 600 000 1160 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

                         Холбогдсон хэргийн талаар:

 

Л.Ч нь согтуурсан үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, *********-д байрлах “*********” нэртэй амралтын газарт бусадтай маргалдаж, улмаар иргэн М.Г-ийн нүүр, эрүүн тус газар 2 удаа, хөлөөрөө өшиглөж, гавал тархины “баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт бүхий” битүү гэмтлийг учруулан, амь насыг нь   санаатайгаар хохироож “хүнийг алах” гэмт хэрэгт,

Мөн иргэн М.Г-ийн нүүр, эрүүн тус газарт 2 удаа, хөлөөрөө өшиглөх явцдаа, түүний эрүүл мэндэд “эрүү, хүзүү, доод уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Ч мэдүүлэхдээ: Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Намайг уучлаарай гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: Миний хүүг найз Б нь хүрээд ир гэсэн тул гарсан. 12 цагийн үед хүү рүүгээ ярихад машин засаж байна гэж хэлсэн.Би гомдолтой байна. Миний хүү хүн рүү хараал хэлж дайрах хүн биш. Би дөрвөн хүүтэй. Дөрвөн хүү маань бүгд төлөв даруу хүмүүс. Хүүгийн маань амь насыг хохироосонд маш их гомдолтой байна. Нэг цохиод орхичихгүй яасан юм бэ? Эцэг, эхийгээ харж ханддаг ганц хүн хүү маань байсан. Би 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн үед хүүгээ нас барсныг мэдсэн. Миний хүү дөнгөж 40 настай байсан. Би одоо хүүгээ дахин харж чадахгүй болсонд харамсалтай байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн  талаар гомдол, мэдээлэл  хүлээн авсан  тэмдэглэл /хавтаст хэргийн 1 хх-ийн 1-р тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 2-13-р тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 14-18-р тал/,

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 30-35-р тал/,

 

Л-ийн Ч-ийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-39-р тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар” тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 48-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өгсөн: ”...Талийгаач бол миний хоёр дахь хүү байгаа юм. Г нь 1982 оны ** дугаар сарын **-ны өдөр ********* аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөөд, 1996 онд 6 дугаар анги төгсөөд гэрээр хүмүүжээд 20 нас хүртэл хар, бор ажил хийж байгаад 2009 онд манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод орж ирээд хамгаалалтын алба, хөдөө орон нутагт зам ангид хүртэл ажиллаж байсан. Талийгаач маань тогтсон гэр бүл байгаагүй, ээж аавтайгаа л хамт амьдарч байгаад 2010 онд манайх Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *********-нд нүүж ирсэн. Миний хүү 2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө “ээжээ хүү нь гараад ирнэ” гээд явсан. Би хүүгээ хаашаа явж байгааг нь асуугаагүй гаргасан. ...хохирлын хувьд нарийн гаргаж байгаад хэлнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-н 55-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ын өгсөн: “…Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед манай хөрш мөн найз Ч над руу залгаад “чи миний машиныг бариад намайг Гачуурт хүргээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь би машиныг нь бариад Гачууртын *********-ийн тэнд гэр амралтын газар луу явахдаа Гачууртын эцсээс зүүн тийшээ яваад амралтын газраа олохгүй хоёр цаг гаруй төөрөөд сүүлдээ олохгүй юм байна, буцах уу гээд явж байхад замын хажууд нэг залуу 2 охинтой хамт машинаа замын хажуу талын шороо руу оруулчихсан гаргаж чадахгүй байна гэхээр нь Ч бид хоёр буугаад машиныг түрж гаргаж өгөөд “Гэр амралтын газар мэдэх үү” гэж асуусан чинь нөгөө залуу “бид нар тэр амралтын газарт байгаа шүү дээ" гээд бид хоёрт замчлаад амралтын газар очиход Ч-ийн найзууд гээд Н, Э, Э, Б гэх найзууд нь амралтын гэр авчихсан согтуу байсан. Тэгээд бид хоёр очиход архи хийж өгөхөөр нь би уугаагүй, юм яриад сууж байхад гаднаас бид нартай зам дээр таарсан том биетэй залуу орж ирээд замд “тусалсанд баярлалаа” гэсэн чинь тэр залууд нэг нь цаасан аяганд архи хийж өгөөд уулгасан, гэнэт гаднаас орж ирсэн том биетэй, саарал малгайтай залуу гэрээс гараад явсан. Дараа нь манай найз нар хөзөр тоглоод архи уугаад байхаар нь би өөрөө уудаггүй болохоор төвөгтэй санагдаад би гэрээс гараад машиндаа ороод унтаж байсан чинь шөнийн 01 цагийн үед гэнэт гадаа хүмүүс маргалдаад зодолдоод байхаар нь би машинаас буугаад хартал гэрийн тэнд хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь очиж харахад Э-ын найз охин Ч-г боль гээд салгачихсан, амралтын газрын эмэгтэй болохоор бусдыг нь салгаад зогсож байхаар нь би очоод “та нар боль” гэж хэлээд өөрийн найз нараа гэр лүү оруулсан чинь араас нэг охин, “та нар хүн алчихлаа энэ хүн чинь босохгүй байна” гэхээр нь би очоод харахад гэрийн үүдэнд байдаг цементэн замын тэнд дээшээ харчихсан хэвтэж байхаар нь би цээжийг үзэхэд амьсгалж байхаар нь би том биетэй саравчтай малгайтай залуутай хамт нөгөө ухаангүй хүнийг гэрт нь оруулж баруун талын оронд хэвтүүлээд амралтын эгч хамарт нь архи үнэртүүлж байхад гаднаас Э орж ирээд “түргэн, цагдаа дууд” гээд өөрөө гар утсаараа түргэн дуудсан чинь “очихгүй, Гачууртын түргэн дууд” гээд салгахаар нь би амралтын газрын эгч, том биетэй саравчтай малгайтай залуу, мөн Э бид нар ухаангүй байгаа залууг машиндаа суулгаад Гачууртын эмнэлэгт хүргэж өгсөн чинь эмч нь үзээд “энэ хүн чинь амьсгалж байна” гэж хэлэхээр нь Э бид хоёр баярлаад эмнэлгээс гарсны дараа нөгөө амралтын газрын эгч ирээд нөгөө хүн чинь нас барчихлаа гэж хэлсэн.Хяналтын камерын бичлэгийг надад үзүүлсэн бичлэг дээр зодоон хийгээд талийгаачийг хэвтэж байхад нь нүүр лүү нь өшиглөж байгаа хүн бол манай найз Ч байна, би найзынхаа биеийн ерөнхий байдал, мөн өмсөж явсан биеийн тамирын өмдний шилбэ, шилбэ хэсгээр гэрэлтээд паспорт байгаа зэрэг нь мөн байна, хэрэг гарах үед өмсөж явсан хувцсаар нь хүртэл таньж байна.” гэх мэдүүлэг /1-р хх- н 57-58-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э-ын өгсөн: “...22 цагийн орчимд Ч ах, Б гэх залуутай Ч ах халамцуу ирсэн. Ч ах ирээд бид хэдэд “ах нь сая замдаа Приүстэй залуутай таараад зам заалгуулаад ирлээ, надад зам зааж өгсөн залуу хажуу талын гэрт найзуудтайгаа байгаа юм байна, 2 жаахан охин дагуулчихсан, нөгөө хоёр охин нь намайг “та буцаад хот орвол намайг аваад яваач, намайг энэ ах явуулахгүй миний утсыг авчихсан гээд ярихаар нь би жаахан хэрүүл хийчихлээ” гээд бид нарт ярьсан. Бид хэд архиа ууж байтал манай найз Э гэрээс гараад тухайн хажуу талын гэрийн Приүстэй залуутай машинд нь архи ууж байгаад ирлээ гээд 22 цаг 30 минутын орчимд орж ирсэн. Би найз У-тай гэрээс гараад гэрийн гадаа юм ярилцаад байж байтал хажуу гэрийн приүстэй залуу манай гэр лүү орохоор нь би жаахан байж байгаад У-тай гэр лүүгээ буцаад орсон. Гэр лүү ороход Приүстэй залуу манай найз Н-г цохисон гээд Н тухайн Приүстэй залуутай гэр дотор барьцалдсан байсан. Бид хэд тухайн үед найз Н-г тухайн Приүстэй залуугаас салгаад гэрээсээ гаргаад бид хэд буцаад ширээндээ суусан.Бид хэд гэртээ сууж байгаад би найз У, Б нартай гэрээс гараад бие засахаар жорлон орчоод буцаад гэрлүүгээ алхаж байтал манай гэрийн хажуу талын гэрт байсан хүмүүсийн гэрийнх нь үүдэн дээр манай найзууд тухайн гэрийн залуучуудтай зодолдож байсан. Би гүйж иртэл манай найз Н, Э, ах Чу гурав тухайн хажуу гэрийн залуучуудтай зодолдож байсан. Манай найз Э саравчтай малгайтай манай гэрт орж ирээд байсан Приүстэй залуутай маргалдаад, зодолдоод байхаар нь би Э-г татаж салгасан. Намайг Э-г салгаж байхад Н, Ч ах хоёр 1 залуутай маргалдаад зодолдож байсан. …ямар ч байсан Ч ах, Н хоёрын аль нэг нь талийгаач гэх залууг цохиж зодсон. Талийгаач гэх залуутай Ч, Н хоёроос өөр хүн маргалдаж зодолдоогүй. ...хэрэг гарахад Ч тамирын өмдтэй, өмд нь хөлийн шилбэ хэсэгт цацардаг канттай, дээгүүрээ хантааз уу, эсхүл нимгэн куртиктэй байсан. ...надад үзүүлсэн бичлэгт талийгаачийн нүүр лүү өшиглөж байгаа энэ хүн Ч ах буюу Ч байна. Би хэрэг гарсан өдөр хөх өнгийн куртиктэй, цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй байсан. Харин Ч ах хар өнгийн биеийн тамирын өмдтэй, шилбэ хэсэгт цагаан өнгийн фосфортой канттай байсан, дээгүүрээ цайвар өнгийн байсан. Э болохоор хар өнгийн тамирын цамцтай, хоёр ханцуй хэсгээр цагаан өнгийн канттай байсан, өмд гутлыг нь санахгүй байна, камерын бичлэгт талийгаачийг өшиглөж байгаа хүн бол Ч ах, харин гараараа цохиод цаашаа явж байгаа хүнийг би Э гэж бодож байна, яагаад гэвэл биеийн хэлбэр алхаж байгаа, мөн малгайгаа янзалж байгаа зэрэг нь мөн байна.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60, 85-86, 119-120-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д.Б өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн үеэл эгч болох А.А-ийн хамтаар эмээ Т-ийнн гэрт байж байхад 14 цагийн орчим А.А руу түүний уулздаг ах нь болох Б утсаар залгаад Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртад хүрээд ирээч, уулзаж хоолонд оръё гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Гачууртад явж очиход Б ах, Г болон Э гэх 2 найзтайгаа машинтай хүлээж байсан. Бид нарыг очиход Б ах эрүүл, Г нь гартаа архи барьсан бага зэрэг согтолттой , харин Э гэх ахын баруун хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан. Бид  тав  Гачууртын эцсийн автобусны буудал дээр хуушуур авч идэцгээгээд *********” гэсэн зарлал байхаар нь амралтын гэрт очицгоохоор явсан. ...бид нар амралтад очоод 1 гэр түрээсэлж авч орон юм яриад сууж байхад Г ах А бид хоёрыг архи уучих гээд байхаар нь бид хоёр Б ахаас машины түлхүүр аваад гэрээс гараад машинд очоод хөгжим сонсоод сууж байтал уг амралтан дээр 25 орчим насны 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс ирж, манай хажуу талын хоёр  гэрийг түрээслэн авч орсон. Үүнээс хойш 10 орчим минутын дараа Б ах бид хоёр дээр хүрч ирээд гурвуулаа дэлгүүр явъя гэсэн ба дэлгүүр орох замд машинтай 25 орчим насны 2 эрэгтэй хүн бид нарын очсон “*********”-ын хаягийг асуусан бөгөөд Б ах уг хүмүүсийг машинаа наанаа орхичих, дэлгүүр орчихоод хамт амралтын газар луу явъя гээд машиндаа суулгасан. Б ах тэр хоёртой бага зэрэг маргалдаж явсаар амралтын газартаа ирсэн. Уг 2 залуу амралтын газар ирмэгц машинаас буугаад явсан ба 1 залуу нь буцаж бид нар дээр ирээд танилцъя гээд байсан. Тэгээд хэсэг хугацаанд Б ах уг залуутай юм ярилцаж байхад уг залуугийн найзууд нь хүрч ирээд найзыгаа авч явсан, бид хэд ч бас гэртээ орцгоосон. Бид нар түрээсэлж авсан амралтын гэртээ 23 цаг 50 минутын орчим ороход Г болон Э ах нар хоёулаа унтаж байсан бөгөөд Б ах ганцаардаад хажуугийн гэр лүү яваад орсон. А бид хоёр гэртээ чихэр, чипс идээд юм яриад сууж байхад гадаа хүмүүс шуугилдаад явчихаар нь гарч харахад Б ах хажуу гэрийн 6 эрэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэгснээ удалгүй Б ахыг тал талаас барьж аваад цохиод эхэлсэн ба А бид хоёр гэрлүүгээ орж унтаж байсан Г болон Э ах нарыг дуудахад Г ах гэрээс гараад явсан ба Э ах сэрэхгүй унтаад байсан. Г ахыг Б ахыг зодож байсан хүмүүс дээр очоод салгаж байхад зарим хүмүүс нь Г ахыг зодож эхэлсэн. Энэ үед А бид хоёр  салгах гэсэн боловч бид хоёр  салгаж чадаагүй ба 5 минут орчим Б, Г ах нарыг зодсоныхоо дараа уг 6 залуу гэрлүүгээ орцгоосон. Амралтын газрыг ажиллуулдаг эгч гарч ирээд А бид хоёртой хамт газарт хэвтэж байсан Г ахыг сэрээх гэсэн боловч ухаангүй хэвтээд байсан. Уг амралтын газарт байсан Б ах, Г ах нарыг зодсон 6 залуу хоорондоо их төстэй, намхан, махлагдуу залуучууд байсан, мөн надад харанхуйд бүгд л хар хувцас өмссөн байна гэж харагдсан. ...А бид хоёр  зодооныг салгах гэж оролдож байхад хажуу гэрийн 6 залуу Б ах, Г ах нарын хооронд гүйлдээд өшиглөх, цохих зэргээр зодоод байсан, миний харснаар ямар нэгэн мод, төмөр, эсвэл зэвсэг хэрэглээгүй, харин уг 6 залуутай явж байсан эмэгтэй нь нилээд согтсон байсан ба зодоонд оролцоогүй.” гэх мэдүүлэг/1-р хх-н 67-68-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Э-ын өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед найз Ж.Э, Н, Б, У /бүтэн нэрийг мэдэхгүй/ бид тав Э-ын машинтай Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Гачууртын тэнд *********-ийн “*********”-ын газар очиж нэг амралтын гэр авч, амарч байхад араас найз Ч, Бхоёр нэмж ирээд тэндээ хоол унд хийж идээд 0.7 гр “Эдэн” архи 2 шил, Валентайнс гэсэн виски 1 шилийг уусан. Тэгтэл орой 21 цагийн үед манай гэрт гаднаас том биетэй, нэг танихгүй залуу орж ирээд “би сая танай хоёр найзыг энэ амралтыг олохгүй байхаар нь зам зааж өгсөн” гэхээр нь “өө баярлалаа” гээд ууж байсан архинаас нэг удаагийн цаасан аяганд хийж өгсөн чинь нөгөө залуу өгсөн архийг уучихаад гэнэт л агсраад л “ер нь та нар яах гээд байгаа юм" гээд босоод ирсэн чинь “одоо хэнийг нь санахгүй байна" найз нөгөө залуугийн өөдөөс “чи ер нь юу гээд байгаа юм" гэж босож ирэхээр нь би бас “чи ер нь яах гээд байгаа юм” гээд боссон чинь нөгөө танихгүй том биетэй залуу миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би баруун гараар зөрүүлж эгэм хэсэгт 1 удаа цохиход найзууд салгаад нөгөө залууг гэрээс гаргаад, намайг гэрт үлдээгээд өөрсдөө гэрээс гараад гэрийн гадаа зодолдоод байх шиг байхаар нь би араас нь гарахад зүүн талын гэрээс нэг эрэгтэй гарч ирж байгаа харагдсан, яг тэр үед намайг гэрт цохисон том биетэй залуу гэрийн зүүн урд хэсэгт манай нэг найзтай барилцсан зогсож байхаар нь би шууд гүйж очоод нөгөө танихгүй залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиход нөгөө залуу арагшаа хөл алдсан. Тэгэхдээ унаагүй...нэг эмэгтэй хүн ухаангүй болчихлоо, энэ хүн чинь сэргэхгүй байна” гээд орилоод байхаар нь би юу болж байна гээд харах гээд очиход манай гэрийн үүдэнд гадаа нэг эрэгтэй дээшээ харчихсан ухаангүй, хажууд нь хоёр эмэгтэй зогсчихсон болохоор нь би өөрийн гар утаснаас 103-т залгаж “хүн ухаангүй болчихсон байна” гэж хэлсэн чинь “манайх Гачууртыг хүлээж авахгүй, Гачууртын 103-руу залга” гэхээр нь би залгасан чинь очих боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө ухаангүй залууг найз Ч-ийн машинд, Б, мөн амралтын газрын эзэн гэх эмэгтэй бид гурав өргөж суулгаад, Гачууртын эмнэлэг орж хүлээн авах тасагт нь нөгөө ухаангүй залууг оруулсан. ...манай найз Б л зодоонд оролцоогүй. Мөн тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй машинд унтаж байсан, харин нөгөө талийгаач талаас 3-4 хүн л байх шиг байсан.” гэх /1-рхх-н 71-72-р тал/,

түүний сэжигтнээр өгсөн: ”...би Э-ын хажуугаар гараад шууд талийгаач руу очоод шууд баруун гараар шанаа хэсэгт нь цохиход талийгаач хойшоо унаад буцаж босох гээд өндийхөд миний хажуу талаар Ч орж ирээд шууд талийгаачийн толгой хэсэг рүү 2 удаа хүчтэй өшиглөхөд талийгаач хойшоо саваад дээшээ хараад унахаар нь би орхиод бүгд гэртээ орсон. Түүний дараа талийгаачтай хамт явж байсан эмэгтэй гэрийн гадаа хүн ухаан алдчихлаа гээд орилоод байхаар нь би гарахад талийгаач газар дээшээ харчихсан ухаангүй байсан.” гэх мэдүүлэг /1-рхх-н 94-ртал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.А-ын өгсөн:   “...Б ах нойл ороод орж ирэхгүй байсан, тэгсэн гадаа хүмүүс орлилдоод байхаар нь би ганцаараа гарсан чинь Б ахыг хоёр танихгүй залуу зодож байсан. Тэгэхээр нь би гэрт ороод найзуудад нь хэлсэн чинь гадаа гараад хоорондоо зодолдсон. ...Б ахын нөгөө найзыг саравчтай малгайтай, хар малгайтай цамцтай залуу нь шилбэ хэсэг рүү нь араас нь өшиглөөд газар унагаасан. Би Б ахыг зодож байсан хүмүүсээс нь салгаад гэр лүү нь оруулчихаад буцаад гарч ирсэн чинь Б ахын найз нь газар хэвтэж байхаар нь Б-ийн хамт хоёр талаас өргөсөн чинь дийлэхгүй байхаар нь би гаднаас Б ахыг “найзыгаа аваад ор луу оруулчих, би дийлэхгүй байна” гэсэн чинь Б ах гарч ирээд найзыгаа өргөөд гэрт оруулж ирээд орон дээр тавьсан чинь сонин цонхийсон царайтай байсан. Тэгээд тэр амралтыг хариуцсан эгч түргэн дууд гээд залгаад ирэхгүй байхаар нь бид нар өөрсдөө Гачууртын эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 77-ртал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Н-ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Зүүн салаанд Э-ны гэрт Э бид гурав уулзсан. Би Э гэрт машинаа үлдээгээд Э-ын машинд Э-тэй хамт суугаад Толгойтын Нефтийн буудал дээрээс Б-г аваад тэндээсээ хорооллын бичил рүү очиж Э-ын найз охин У-ыг гэрээс нь авсан. Тэндээсээ Гачуурт руу очоод амралтын газрын утас руу залгахад гадуур ажилтай явж байна, та нар хүлээж бай гэсэн. Бид нар голын эрэг дагуу зогсоод 1 шил архийг хувааж ууцгаасан. Тэгтэл амралтын газрын эзэн ирээд Гачууртын *********-ийн ойролцоо байдаг гэр амралтын газар байрласан. Тэгэхэд бид нарын хажуу гэрт “Приус-30” маркийн машинтай охин, 2 эрэгтэй байсан. Бид нар гэртээ ороод согтууруулах ундаа хэрэглэж байтал Ч, Б нар араас ирцгээсэн. Тэгээд Б нь машин барьж байгаа гээд согтууруулах ундаа хэрэглээгүй, харин Ч бид нар хамт архи хэрэглэсэн. Бид нар нийтдээ 2 шил Эдэн нэртэй 0.7 литрийн савлагаатай архи хоёрыг, хоёр шил виски зэргийг хэрэглэсэн. Бид нарыг гэртээ байхад хажуу талд гэр авсан нэг эрэгтэй орж ирээд яриа өрнүүлж сууж байсан намайг мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Тэгсэн удалгүй гадаа зодоон болсон, би зодоонд оролцсон үгүйгээ өөрөө сайн санахгүй байна. ...би хэрэг гарсан өдөр хар саравчтай малгай, саарал малгайтай цамц, хар савхи, цэнхэр женсэн өмд, шар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 83-121-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Д-ийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *********-ийн ** тоотод ********* амралтын газрыг 2021 оноос эхлэн үйл ажиллагааг явуулж байна. Манай амралтын газар 4 монгол гэртэй бөгөөд 1 гэрт нь би нөхөр М-ын хамт амьдардаг бөгөөд 3 гэрт нь амралтын үйл ажиллагааг явуулдаг. ...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт миний ********* дугаарт утсаар холбогдож “3-4 хүн байна, 1 хоногоор амарна” гэсэн. Тухайн үед би гадуур ажилтай байсан бөгөөд манай амралтын газарт туслах ажилтнаар ажилладаг Б гэх эмэгтэй тухайн хүмүүсийг хүлээн авч, зүүн талын гэрт 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан бөгөөд гэрт ороход 1 залуу гэрийн хойд хэсэгт газар хажуу тийшээ харсан байрлалтай , нөгөө залуу нь баруун талын орон дээр унтаж байсан, хамт явж байсан 14-16 орчим насны хоёр эмэгтэй байсан. ...тэгээд 19 цагийн орчимд багын найзууд гэх 4 залуу 1 эмэгтэйн хамт ирсэн бөгөөд 23 цагийн орчимд баруун талын гэрт ирсэн амарч байсан залуучуудын найз гэх хоёр залуу ирсэн. Тэгээд би гэртээ хоол цайгаа идэж уугаад 00 цагийн орчимд унтахаар хэвтэхэд баруун талын гэрт маргалдах чимээ гарсан. ...баруун талын гэрийн залуучууд зүүн талын гэрт байсан саарал өнгийн цамцтай 180 см өндөртэй залуутай маргалдаад байсан. ...нэг харахад зүүн талын гэрийн зүүн урд хэсэгт амь хохирогч /ногоон өнгийн десант өмдтэй залуу/ биеийн зүүн талаар нүүр хэсэг нь доош харсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд дээш харуулахад ам хамар орчмоос нь цус мэт зүйл гарсан байдалтай байсан бөгөөд 14-16 насны хоёр эмэгтэй амьсгалж байна гэж хэлсэн тул О гэх залуу эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн боловч эмч ирэхгүй байсан тул амь хохирогчийн найз гэх саарал цамцтай залуу өргөж зүүн талын гэрийн баруун урд талын орон дээр хэвтүүлээд тухайн залуу цээж орчимд нь дарж хиймэл амьсгал хийсэн бөгөөд цамцны энгэр орчмыг сөхөж үзэхэд хоолой орчимд нь улайсан байсан. Мөн эрүү, дух орчимд зулгарсан шархтай байсан. Тэгээд эмнэлэг ирэхийг хүлээсэн боловч ирэхгүй байсан тул бид нар ярилцаад Гачуурт тосгон дахь эмнэлэг рүү баруун талын гэрийн залуугийн Приүс маркийн автомашинтай залуугийн хамт би, О-ийн найз гэх залуу автомашин жолоодож, авматомашины хойд талд амь хохирогчийг өвөр дээрээ суулгаад Гачуурт тосгоны эмнэлэгт хүргэж ирсэн. Амь хохирогчийг хэн нэгэн зодож цохисныг хараагүй, гэхдээ манай байгууллагын гадна хяналтын камерын бичлэгтэй учир тухайн бичлэгт тодорхой бичигдсэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1-рхх-н 96-97-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.У-ын өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр найз залуу Э-ын хамт болон түүний найз О, Б, Н нарын хамт Гачууртад байрлах амралтын газарт 16 цагийн үед очсон. 18 цагийн үед гэр амралт гэсэн хаягтай амралтын газарт орцгоосон. ...найз залуу Э-ын хуурай ах нь гээд хоёр залуу ирсэн. ...Э, Б бид гурав 00 орчихоод гэрлүүгээ дөхтөл хүмүүс хоорондоо зодолдож байсан, ойртоод хартал бид нартай хамт явж байсан О, Н, сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь бид нарын хажуу талд амарч байсан хүмүүстэй зодолдож байсан. Би энэ үйлдлийг хараад тэд нарыг салгах гээд Б, Э нараас түрүүлж гүйж очсон. Тухайн үед олуулаа байсан хэн нь хэнийгээ цохиж байгаа болон бужигналдаан дунд хэн хэн зодоонд оролцож байгааг сайн анзаараагүй. Би салгах гээд оролдож байхад манайхантай зодолдож байсан хүмүүсийн нэг нь ухаан алдаад газарт унасан, тэгсэн хүн алчихлаа гэсэн эмэгтэй хүний дуу сонсогдсон.” гэх мэдүүлэг /1-рхх-н 107-р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ийн өгсөн: “... Бид хэд гэртээ орцгоогоод А, Б, талийгаач Г, Э бид 5 ширээгээ тойрч суугаад авсан архиа задлаад юм яриад 1 шил архиа ууж дуусгасан. Би гэрээс гараад хажуу талын гэр авсан залуучуудын гэр лүү шагайгаад надаас зам асуусан залуучууд руу хандаад “та хоёр зөв газраа ирсэн байна уу” гээд асуутал тухайн гэрт байсан хүмүүс намайг ороод ир гэхээр нь би гэрт орсон. Намайг гэрт ороход нэг эмэгтэй, 5-6 орчим залуучууд ширээгээ тойроод суусан, ширээн дээр архи, дарс, вискинүүд байсан. Тэгтэл залуучууд надад 1 хундага виски аягалж өгөхөөр нь би уусан. Тухайн вискийг би уугаад цааш юу болсныг санахгүй байна. Би нэг мэдсэн чинь тухайн залуучуудын гэрийн урд талд газарт өвдөглөчихсөн, миний хамраас цус гарсан зодуулж байхад хэн нэг нь танай найз зодуулаад ухаангүй байна гэхээр нь би босоод хартал манай найз Г авсан гэрийнхээ урд талд дээшээ харсан хэвтэж байхаар нь би очтол ухаангүй хэвтэж байсан. Би найз Г-д амаараа хиймэл амьсгаа хийгээд түргэн дуудаач гэж чанга орилоод тухайн зодоон хийсэн залуучууд манай найзыг машиндаа суулгаад Гачууртын эмнэлэгт хүргэж өгсөн.”  гэх мэдүүлэг /1-рхх-н 111-112-ртал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О-ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Гачуурт эрүүл мэндийн төв дээр ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 01:38 цагийн үед байгууллагын дуудлага хүлээж авдаг ********* дугаарын утсанд ********* дугаарын утсаар залгаад согтуу эрэгтэй хүн “энд хүн ухаангүй болчихлоо, 103-аас танай дугаарыг өглөө, хурдан ирээрэй” гэсэн, би өөдөөс нь “манай эмч алсын дуудлаганд явсан учир очих боломжгүй байна, эргээд 103-тай холбогд” гэж хэлсэн. Цаад хүн утсаа тасалсан. Би эргээд 103-руу залгаад холбогдоход намайг Баянзүрх дүүргийн түргэн тусламжруу холбогд гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн түргэн тусламжтай холбогдоход манайх ийм дуудлаганд явахгүй, заалт байхгүй гэж хэлсэн. Удалгүй 02:15 цагийн орчимд 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн эмнэлэг дээр орж ирсэн ба гурван  эрэгтэй хүн нь 1 хүнийг дамжлаад орж ирсэн, би 112 тоот өрөөнд оруулаад орон дээр хэвтүүлээд пүлсийг нь шалгаж, хүүхэн харааг нь харахад нас барсан байдалтай байсан. ...амь хохирогч хар саарал цамц, ногоон эрээн өмдтэй баруун хөлөндөө шар өнгийн хагас түрийтэй гуталтай байсан ба дух эрүү, шанаа, хүзүү шалбарсан байдалтай байсан, өмд нь норсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 116-117-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 998 дугаартай:

1.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ.

2.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт, дух, баруун хөмсөг, зүүн нүдний гадна булан, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, доод уруулд язарсан шарх, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гавал тархины гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт , бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5.Талийгаачийн үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаачийн цусанд 3.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

7.Талийгаач нь А/2/-р бүлгийн цустай байна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /1хх-н 188-191/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Сэлэнгийн өгсөн:

“...Талийгаачийн зүүн нүдний гадна буланд байгаа цус хуралт, зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, энэ гэмтлийг гараар цохиход үүсэх боломжтой. Харин бусад нүүр болон хүзүүнд учирсан гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дух хэсэгт байгаа зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад буюу хүзүү эрүү, доод уруулын гэмтлүүдийг өшиглөхөд үүсэх боломжтой...энэ тархины битүү гэмтэл нь газар унахад үүсэхгүй харин цохих болон өшиглөхөд үүсэх гэмтэл...талийгаачийн үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь эрүү, нүүр хэсэгт өшиглөхөд үүсэх боломжтой гэмтлүүд. Түүнээс нүүр хэсэгт гараар нэг цохиход үүсэх боломжгүй. Энэ гэмтлийг талийгаач эрүү хэсэгт цохилт авснаас үүсэх гэмтэл...талийгаач нь өөрөө согтолтын хэмжээ их байсан мөн эрүүн тус газарт хүчтэй цохигдож хойшоо толгой хэсэг хүчтэй цохигдон хойшоо толгой хэсэг хүчтэй савагдан уг тархины гэмтэл үүсэж нас барсан байна. Энэ тархины гэмтлийг авсан үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй.” гэх мэдүүлэг /1-рхх-ийн 204-206-р тал /,

 

-Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 392 дугаартай:

1 Л.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

   2.Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Л.Ч нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.

   3.Л.Ч-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

   4.Л.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт /1-рхх- н 208-209-р тал/,

 

   Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “... Гэрийн баруун талын орон дээр унтсан, тэгэхэд гэнэт хүмүүс маргалдаад байхаар нь би босоод харахад надтай замд таарсан өндөр согтуу залуу манай гэрт орж ирээд манай хэдтэй зодолдож байхаар нь би босоод салгах гээд дийлэхгүй болохоор гэрээс бүгдийг түлхэж гаргаад гэрийн үүдэнд зогсож байсан Н-г зодоон хийлээ гээд нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь хажуу талын гэрээс одоо бол талийгаач Г нэлээд согтуу чамайг ална, үгийн зөрүүгүй миний нүүр лүү цохисон, тэгэхэд би хойшоо болоход талийгаач өөрийн хүчиндээ газар унахаар нь би очоод “чи муу зүгээр байгаарай” гээд баруун хөлөөрөө талийгаачийн эрүүн тус газар нь нэг удаа хүчтэй цохиход талийгаач дээшээ харж унаад “чамайг алнаа” гээд байхаар нь би гэрийн баруун талд зодоон хийж байгаа нөгөө хэд рүү очихдоо хүний өөрийн гэхгүй таарсан хүн болгоныг цохилцсон. Тэр үед талийгаач Г зодоон хийж байгаа бид нар дээр дахиад хүрээд ирэхээр нь Э өөдөөс нь очиж гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж газар унагасан чинь талийгаач бас “та нарыг бүгдийг ална аа” гээд Э-ын зүүн хөлнөөс хоёр гараараа зуурчхаад тавихгүй байхаар нь би очоод “чи муу зүгээр байгаарай” гээд дахиж баруун хөлөөрөө талийгаачийн эрүү хэсэгт хоёр дахь удаа өшиглөсөн чинь талийгаач дээшээ харж унаад ухаан алдаад сэрэхгүй байсан чинь тэнд байсан хүмүүс “хүн ухаан алдчихлаа, эмнэлэг дуудаарай” гээд сандраад байхаар би дотроо “би өшиглөөд хүн алчихлаа” гэж мэдээд их айдастай байсан, Удахгүй цагдаа ирээд бид нараас мэдүүлэг авахад би айгаад би цохиогүй, санахгүй байна гэж худал хэлсэн. ...Тухайн үед бүгд согтуу харилцан зодолдсон, тэгэхдээ талийгаач бол өөрөө их согтуу зодоон хийх тэнхээгүй байсан, харин найз гэх өндөр залуу нь манай хэдтэй зодолдоод байсан болохоор талийгаачийг Э, бид хоёроос өөр цохиж зодсон хүн байхгүй. Тэгэхдээ би талийгаачийг хоёр удаа нүүрний эрүү хэсэгт өшиглөсөн. ...би хяналтын камерын бичлэгийг үзсэн, тэр фосфортдог өмдтэй, талийгаачийг өшиглөж байгаа эрэгтэй бол би мөн, ...би өөрийн хийсэн хэрэгтэй их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /2-рхх-ийн 53-54-р тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Л.Ч-ийн иргэний үнэлэхийн лавлагаа /2 дэх хавтаст хэргийн 59-р тал/,

-********* дээд сургуулийн бакалаврын диплом /2хх-ийн 36-37-р тал/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

  Л.Ч нь согтуурсан үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, *********-ын *** тоотод байрлах “*********” нэртэй амралтын газарт бусадтай маргалдаж, улмаар иргэн М.Г-ийн нүүр, эрүүн тус газар 2 удаа, хөлөөрөө өшиглөж, гавал тархины “тархины баруун, зүүн тал бөмбөлгийн орой болон суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархи, уртавтар тархи, гүүрний аалзан хальсны доорх тархмал цус харвалт, баруун, зүүн хажуугийн ховдол, 3, 4-р ховдлын цус харвалт бүхий” битүү гэмтлийг учруулан, амь насыг нь санаатайгаар хохироож “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “... Миний хүүг найз Б нь хүрээд ир гэсэн тул гарсан. 12 цагийн үед хүү рүүгээ ярихад машин засаж байна гэж хэлсэн. Эцэг, эхийгээ харж ханддаг ганц хүн хүү маань байсан. Би 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн үед хүүгээ нас барсныг мэдсэн.” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Б-ын өгсөн: “...Дараа нь манай найз нар хөзөр тоглоод архи уугаад байхаар нь би өөрөө уудаггүй болохоор төвөгтэй санагдаад би гэрээс гараад машиндаа ороод унтаж байсан чинь шөнийн 01 цагийн үед гэнэт гадаа хүмүүс маргалдаад зодолдоод байхаар нь би машинаас буугаад хартал гэрийн тэнд хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь очиж харахад Э-ын найз охин Ч-г боль гээд салгачихсан, амралтын газрын эмэгтэй болохоор бусдыг нь салгаад зогсож байхаар нь би очоод “та нар боль” гэж хэлээд өөрийн найз нараа гэр лүү оруулсан чинь араас нэг охин, “та нар хүн алчихлаа энэ хүн чинь босохгүй байна” гэхээр нь би очоод харахад гэрийн үүдэнд байдаг цементэн замын тэнд дээшээ харчихсан хэвтэж байхаар нь би цээжийг үзэхэд амьсгалж байхаар нь би том биетэй саравчтай малгайтай залуутай хамт нөгөө ухаангүй хүнийг гэрт нь оруулж баруун талын оронд хэвтүүлээд амралтын эгч хамарт нь архи үнэртүүлж байхад гаднаас Э орж ирээд “түргэн, цагдаа дууд” гээд өөрөө гар утсаараа түргэн дуудсан чинь “очихгүй, Гачууртын түргэн дууд” гээд салгахаар нь би амралтын газрын эгч, том биетэй саравчтай малгайтай залуу, мөн Э бид нар ухаангүй байгаа залууг машиндаа суулгаад Гачууртын эмнэлэгт хүргэж өгсөн чинь эмч нь үзээд “энэ хүн чинь амьсгалж байна” гэж хэлэхээр нь Э бид хоёр баярлаад эмнэлгээс гарсны дараа нөгөө амралтын газрын эгч ирээд нөгөө хүн чинь нас барчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх- н 57-58-р тал/,

гэрч Ж.Э-ын өгсөн: “....Бид хэд гэртээ сууж байгаад би найз У, Б нартай гэрээс гараад бие засахаар жорлон орчоод буцаад гэрлүүгээ алхаж байтал манай гэрийн хажуу талын гэрт байсан хүмүүсийн гэрийнх нь үүдэн дээр манай найзууд тухайн гэрийн залуучуудтай зодолдож байсан. Би гүйж иртэл манай найз Н, Э, ах Ч гурав тухайн хажуу гэрийн залуучуудтай зодолдож байсан. Манай найз Э саравчтай малгайтай манай гэрт орж ирээд байсан Приүстэй залуутай маргалдаад, зодолдоод байхаар нь би Э-г татаж салгасан. Намайг Э-г салгаж байхад Н, Ч ах хоёр 1 залуутай маргалдаад зодолдож байсан. …ямар ч байсан Ч ах, Н хоёрын аль нэг нь талийгаач гэх залууг цохиж зодсон. Талийгаач гэх залуутай Ч, Н хоёроос өөр хүн маргалдаж зодолдоогүй. ...надад үзүүлсэн бичлэгт талийгаачийн нүүр лүү өшиглөж байгаа энэ хүн Ч ах буюу Ч байна. ...Харин Ч ах хар өнгийн биеийн тамирын өмдтэй, шилбэ хэсэгт цагаан өнгийн фосфортой канттай байсан, дээгүүрээ цайвар өнгийн байсан.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60, 85-86, 119-120-р тал/,

  насанд хүрээгүй гэрч Д.Б-ийн “...А бид хоёр гэртээ чихэр, чипс идээд юм яриад сууж байхад гадаа хүмүүс шуугилдаад явчихаар нь гарч харахад Б ах хажуу гэрийн 6 эрэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэгснээ удалгүй Б ахыг тал талаас барьж аваад цохиод эхэлсэн ба А бид хоёр гэрлүүгээ орж унтаж байсан Г болон Э ах нарыг дуудахад Г ах гэрээс гараад явсан ба Э ах сэрэхгүй унтаад байсан. Г ахыг Б ахыг зодож байсан хүмүүс дээр очоод салгаж байхад зарим хүмүүс нь Г ахыг зодож эхэлсэн. ...газарт хэвтэж байсан Г ахыг сэрээх гэсэн боловч ухаангүй хэвтээд байсан. ...уг амралтын газарт байсан Б ах, Г ах нарыг зодсон 6 залуу хоорондоо их төстэй, намхан, махлагдуу залуучууд байсан, мөн надад харанхуйд бүгд л хар хувцас өмссөн байна гэж харагдсан.” гэх мэдүүлэг/1-р хх-н 67-68-р тал/,

    гэрч М.Э-ын өгсөн “...нэг танихгүй залуу орж ирээд “би сая танай хоёр найзыг энэ амралтыг олохгүй байхаар нь зам зааж өгсөн” гэхээр нь “өө баярлалаа” гээд ууж байсан архинаас нэг удаагийн цаасан аяганд хийж өгсөн чинь нөгөө залуу өгсөн архийг уучихаад гэнэт л агсраад л “ер нь та нар яах гээд байгаа юм" гээд босоод ирсэн чинь “одоо хэнийг нь санахгүй байна" найз нөгөө залуугийн өөдөөс “чи ер нь юу гээд байгаа юм" гэж босож ирэхээр нь би бас “чи ер нь яах гээд байгаа юм” гээд боссон чинь нөгөө танихгүй том биетэй залуу миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би баруун гараар зөрүүлж эгэм хэсэгт 1 удаа цохиход найзууд салгаад нөгөө залууг гэрээс гаргаад, намайг гэрт үлдээгээд өөрсдөө гэрээс гараад гэрийн гадаа зодолдоод байх шиг байхаар нь би араас нь гарахад зүүн талын гэрээс нэг эрэгтэй гарч ирж байгаа харагдсан, яг тэр үед намайг гэрт цохисон том биетэй залуу гэрийн зүүн урд хэсэгт манай нэг найзтай барилцсан зогсож байхаар нь би шууд гүйж очоод нөгөө танихгүй залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиход нөгөө залуу арагшаа хөл алдсан. Тэгэхдээ унаагүй...нэг эмэгтэй хүн ухаангүй болчихлоо, энэ хүн чинь сэргэхгүй байна” гээд орилоод байхаар нь би юу болж байна гээд харах гээд очиход манай гэрийн үүдэнд гадаа нэг эрэгтэй дээшээ харчихсан ухаангүй, хажууд нь хоёр эмэгтэй зогсчихсон болохоор нь би өөрийн гар утаснаас 103-т залгаж “хүн ухаангүй болчихсон байна” гэж хэлсэн чинь “манайх Гачууртыг хүлээж авахгүй, Гачууртын 103-руу залга” гэхээр нь би залгасан чинь очих боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө ухаангүй залууг найз Ч-ийн машинд, Б, мөн амралтын газрын эзэн гэх эмэгтэй бид гурав өргөж суулгаад, Гачууртын эмнэлэг орж хүлээн авах тасагт нь нөгөө ухаангүй залууг оруулсан.” гэх мэдүлэг /1хх-ийн 94-р тал/

 Насанд хүрээгүй гэрч А.А-ын өгсөн ...Б ахын нөгөө найзыг саравчтай малгайтай, хар малгайтай цамцтай залуу нь шилбэ хэсэг рүү нь араас нь өшиглөөд газар унагаасан. Би Б ахыг зодож байсан хүмүүсээс нь салгаад гэр лүү нь оруулчихаад буцаад гарч ирсэн чинь Б ахын найз нь газар хэвтэж байхаар нь Б-ийн хамт хоёр талаас өргөсөн чинь дийлэхгүй байхаар нь би гаднаас Б ахыг “найзыгаа аваад ор луу оруулчих, би дийлэхгүй байна” гэсэн чинь Б ах гарч ирээд найзыгаа өргөөд гэрт оруулж ирээд орон дээр тавьсан чинь сонин цонхийсон царайтай байсан.” гэх мэдүүлэг /1хх 77-р тал/

гэрч Р.Д-ийн өгсөн Тэгээд би гэртээ хоол цайгаа идэж уугаад 00 цагийн орчимд унтахаар хэвтэхэд баруун талын гэрт маргалдах чимээ гарсан. ...баруун талын гэрийн залуучууд зүүн талын гэрт байсан саарал өнгийн цамцтай 180 см өндөртэй залуутай маргалдаад байсан. ...нэг харахад зүүн талын гэрийн зүүн урд хэсэгт амь хохирогч /ногоон өнгийн десант өмдтэй залуу/ биеийн зүүн талаар нүүр хэсэг нь доош харсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд дээш харуулахад ам хамар орчмоос нь цус мэт зүйл гарсан байдалтай байсан бөгөөд 14-16 насны хоёр эмэгтэй амьсгалж байна гэж хэлсэн тул О гэх залуу эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн боловч эмч ирэхгүй байсан тул амь хохирогчийн найз гэх саарал цамцтай залуу өргөж зүүн талын гэрийн баруун урд талын орон дээр хэвтүүлээд тухайн залуу цээж орчимд нь дарж хиймэл амьсгал хийсэн бөгөөд цамцны энгэр орчмыг сөхөж үзэхэд хоолой орчимд нь улайсан байсан. Мөн эрүү, дух орчимд зулгарсан шархтай байсан. Тэгээд эмнэлэг ирэхийг хүлээсэн боловч ирэхгүй байсан тул бид нар ярилцаад Гачуурт тосгон дахь эмнэлэг рүү баруун талын гэрийн залуугийн Приүс маркийн автомашинтай залуугийн хамт би, О-ийн найз гэх залуу автомашин жолоодож, О авматомашины хойд талд амь хохирогчийг өвөр дээрээ суулгаад Гачуурт тосгоны эмнэлэгт хүргэж ирсэн. гэх мэдүүлэг  /1хх-ийн 96-97-р тал/

гэрч Г.У-ын өгсөн ...Эт, Б бид гурав 00 орчихоод гэрлүүгээ дөхтөл хүмүүс хоорондоо зодолдож байсан, ойртоод хартал бид нартай хамт явж байсан О, Н, сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь бид нарын хажуу талд амарч байсан хүмүүстэй зодолдож байсан. Би энэ үйлдлийг хараад тэд нарыг салгах гээд Б, Э нараас түрүүлж гүйж очсон. Тухайн үед олуулаа байсан хэн нь хэнийгээ цохиж байгаа болон бужигналдаан дунд хэн хэн зодоонд оролцож байгааг сайн анзаараагүй. Би салгах гээд оролдож байхад манайхантай зодолдож байсан хүмүүсийн нэг нь ухаан алдаад газарт унасан, тэгсэн хүн алчихлаа гэсэн эмэгтэй хүний дуу сонсогдсон.” гэх мэдүүлэг /1-рхх-н 107-р тал /,

гэрч Б.Б-ийн өгсөн: ...Тухайн вискийг би уугаад цааш юу болсныг санахгүй байна. Би нэг мэдсэн чинь тухайн залуучуудын гэрийн урд талд газарт өвдөглөчихсөн, миний хамраас цус гарсан зодуулж байхад хэн нэг нь танай найз зодуулаад ухаангүй байна гэхээр нь би босоод хартал манай найз Гансүх авсан гэрийнхээ урд талд дээшээ харсан хэвтэж байхаар нь би очтол ухаангүй хэвтэж байсан. Би найз Гансүхэд амаараа хиймэл амьсгаа хийгээд түргэн дуудаач гэж чанга орилоод тухайн зодоон хийсэн залуучууд манай найзыг машиндаа суулгаад Гачууртын эмнэлэгт хүргэж өгсөн.”  гэх мэдүүлэг /1-рхх-н 111-112-ртал/,

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 998 дугаартай дүгнэлт /1хх-ийн 188-191/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-13-р тал/

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 30-35-р тал/,

Л-ийн Ч-ийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-39-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулж байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Ч-ийн гэм буруутай үйлдлийн улмаас М.Г-ийн амь хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.Ч нь дээрх гэмт хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ч-г хохирогч М.Г-ийн нүүр, эрүүн тус газар нь 2 удаа, хөлөөрөө өшиглөх явцдаа, түүний эрүүл мэндэд “эрүү, хүзүү, доод уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байх ба шүүгдэгч  Л.Ч хохирогчийг цохиж, зодож биед нь  гэмтэл учруулах явцад  хохирогчийн   амь  нас  хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжид  энэ үйлдэл хамаарч байгаа тул тусад нь зүйлчлэх үндэслэлгүй болно.

 

Иймд Л.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирлыг нарийн тооцож байгаад нэхэмжилнэ гэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд гэм хорын хохиролтой холбоотой 50 хуудас баримтыг гаргаж өгсөн. Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд 7.000.000, 3.000.000, 3.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичмэл нотлох баримтаар нийт 9.746.568 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба уг хохирлыг шүүгдэгч төлсөн гэж дүгнэв.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх  хэсгийн 1.1-д хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт Шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус  хуульчилжээ.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30,000 төгрөг нэхэмжилсэн /2хх-ийн 24-р тал/-ийг шүүх хангаж, шүүгдэгч Л.Ч-ээс шинжээчийн дүгнэлтийн зардал  30,000 төгрөгийг  гаргуулж Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Л.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Л.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байгаа хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4-т заасныг журамлан  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимын дагуу шүүгдэгч Л.Ч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Л.Ч-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэн Л.Ч-ийн гэм  буруутай үйлдлийн улмаас  хүний амь хохирсон, үйлдсэн  гэмт хэрэг  нь  хүнд  гэмт хэргийн  ангилалд хамаарч  буй  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт хэрэглэх шаардлагагүй гэж үзэж Л.Ч-д 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-ийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна. /1хх-ийн 161-162, 165-166-р тал, 2хх-ийн 86-87-р тал/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Еовогт Л-ийн Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л-ийн Ч-д 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Ч-д оногдуулсан 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Ч-ийн урьд цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ч-ээс /РД: ХХ00000000/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 30.000 /гучин мянган/ төгрөгийг гаргуулан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 13.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОДОНТУУЛ

 

                                                       ШҮҮГЧ                        ,Ц.МӨНХТУЛГА