Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1127

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022          07           25                                     2022/ШЦТ/1127

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ч.Батзориг,

хохирогч Д.Э-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл /ҮД: 26-01/,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:23-52/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Г-ийн С-д холбогдох эрүүгийн 220 600 000 1079 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

Холбогдсон хэргийн талаар

 

Г.С нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод байрлах гэртээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хадам ээж Д.Э-тэй тохиолдлын шинжтэй нэг удаагийн нөхцөл байдлын улмаас маргалдан, толгой руу нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ:  Намайг бараг барьж аваад зодсон юм шиг мэдүүлгийг өгсөн байна. Манай том охин М-ын төрсөн өдөр болж нөхөр Г, ээжийн хамт ирсэн. Би тэр хүмүүсийг уриагүй. Г-ийн ээж надаас хүүхэд харсан төлбөр өг гэж 50.000.000 төгрөгийг нэхсэн. Би ээжтэй хэрэлдээгүй. Г надаас давхар мөнгө нэхээд байсан тул би хөөгөөд гаргасан. Г над руу гутал авч шидсэн бөгөөд би тэр гутлыг нь зөрүүлээд шидэхэд ээж оногдсон гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Э-ийн өгсөн: ... 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай ач охины төрсөн өдөр болоод, охины төрсөн өдөрт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод байрлах гэрт нь хүү Г-ийн хамт 16:17 цагийн үед ирээд яриад сууж байхад манай хүү болон бэр С нар хэрүүл хийгээд байхаар нь одоо хоёрын хоёр хүүхэдтэй байж хэрүүл хийгээд яах гэсэн юм гэхэд бэр босч уурлаж, хүү рүү гутал барьж дайрахаар нь урдуур нь ороод гутлаар толгой руугаа цохиулсан. Тэгээд дараа нь ноднин жил хугалж байсан баруун хөл рүү бэр өшиглөсөн. Сандлаар миний баруун мөр рүү 1 удаа цохисон. Тэгээд би боль, та хоёрыг эвлэрүүлэх гэсэн биш цохиуллаа гэж хэлээд гараад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Н-ийн өгсөн: ... 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үеэл Г.С-ийн гэрт охин М-ын 7 насны төрсөн өдөрт очсон Тэгээд хоол цай идэж уугаад сууж байхад гаднаас салсан нөхөр нь болох Г ээжийн хамт ирсэн ба хоол цай идэж уучихад Г-г бага охиноо тэврээд хаалга хэсэг рүү явахад хойноос нь С-г очиход хоорондоо элдэв бусын үг хэллэг ашиглаж маргалдаад байхаар нь явж очиход Г С-ийн үснээс татсан байдалтай зогсож байхаар нь С-ийн ээж Г-ийн хамт салгаж гал тогооны өрөө рүү С-ийг дуудаж явахад Г хойноос нь гутал шидэхэд нь зөрүүлээд гутлыг нь шидэж байх шиг харагдсан. С-ийг Г-ийн шидсэн гутлыг зөрүүлж шидэхэд Г-ийн ээж нь тэр хоёрын дунд С-тэй ам хэлээр маргалдаад зогсож байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Г-ийн өгсөн: ... охин С-ийг хүргэн Г-ийн шидсэн гутлыг зөрүүлж шидэх үед Г-ийн ээж тэр хоёрын голд зогсож харагдсан ба охины шидсэн гутлыг цохисон эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г-ийн өгсөн:... Эхнэр Г.С-ийн гэрт охин Г.М-ын төрсөн өдрийн баярт очиж хоол цай идэж уучхаад сууж байхад салсан эхнэр Г.С салах өргөдөл дээр хурдан очиж гарын үсгээ зур гэж хэлэхэд нь хажуугаас нь ээж миний хоёр хүүхэд хоёр хүүхдээ бод заавал салж яах гээд байгаа юм гэж хэлэхэд хуц солиор та нарт ямар хамаатай юм бэ гэж элдэв бусаар хэлж орилоод байхаар нь бага охин Г.М-г тэвэрч ариун цэврийн өрөө оруулж хэрүүл сонсуулахгүйн тулд саатуулж байхад С ариун цэврийн өрөөний хаалга онгойлгож орж ирээд миний цамцнаас татаж ариун цэврийн өрөөнөөс гаргаж ээжийгээ аваад яв гэж зүүн гар хэсэгт цохиж авахад ээж дундуур орж болиулахад С цаашаа явж байгаад гутал авч над руу шидэхдээ ээжийн толгой хэсэгт оноод дахин шидэх юм байж цааш гүйж 2 сандал авч шидэж ээжийн толгой хэсэгт цохиод чи яагаад ээж рүү юм авч шидэж, цохиод байгаа юм гэж чанга дуугаар хэлэхэд ээж намайг цааш түлхэж гар гэж хэлэхэд нь гутлаа өмсөж гарахад удалгүй ээж хойноос гарч ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар Г.С-ийн өгсөн:..Миний хийсэн үйлдэл  учир хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3983 дугаартай:

 

1. Д.Э-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн:... Д.Э-ийн 2022.03.09-ний өдрийн толгойн компьютер томографи зурагт нэмэлт шинжилгээ хийхэд урьд гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн өөрчлөлт орох нөхцөл байдал тогтоогдсонгүй.. шинжээч эмч С.Ч-ийн.гэх дүгнэлт /хх-ийн 84-р тал /,

 

              -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Г.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 24-р тал/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25-р тал/,

-Иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26-р тал/,

-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 27-р тал/,

-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 28-р тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 29-р тал/,

-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль /хх-ийн 30-р тал/,

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-32-р тал/,

-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 33-42-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Г.С нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод байрлах гэртээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хадам ээж Д.Э-тэй тохиолдлын шинжтэй нэг удаагийн нөхцөл байдлын улмаас маргалдан, толгой руу нь гутал шидэж   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  дүгнэлтүүд  зэрэг хэрэгт авагдсан  бичгийн  нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд   шүүгдэгч  болон  түүний өмгөөлөгч  санаатайгаар хохирогчид гэмтэл учруулаагүй,  Г руу шидсэн гутланд оногдож   гэмтэл  учирсан гэж мэтгэлзэж байна.

 

 Шүүгдэгч   Д.Э нь нөхөр   Г-ийн шидсэн гутлыг зөрүүлээд шидэж буй үйлдэл нь  түүнээс учирч болох  хор уршиг,  бусдад хохирол учирна  гэдгийг  ухамсарласан байх ба   хүсэж, хүсээгүй боловч  үйлдлээрээ хохирол учруулсан гэм буруугийн  шууд болон  шууд бус  санаатай  хэлбэрээр үйлдэгдсэн  гэж үзэх үндэстэй  байна.

 

Хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь  Г.С-ийн гэм буруугийн  үйлдэлтэй  шалтгаант  холбоотой байна

                             

             Иймд шүүгдэгч Г.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

          Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

 

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

         Хохирогч Д.Э нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйл хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.С-ийг баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

 

        Хохирогч  Д. Э  нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан:... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 / долоон зуун/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 / долоон зуун  мянган/  төгрөгөө торгож ,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   оногдуулсан  торгуулийг   5/ таван / сарын  хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр  тогтоох санлыг гаргаж байна.

 Шүүгдэгчийн  өмгөөлөгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан  хуульд заасан    хөнгөн шийтгэл  оногдуулах хүсэлтийг гаргав.

 

 Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Г.С-ийн хувийн байдал зэргийг харгалзан Г.С-д 450 /дөрвөн  зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   оногдуулсан  торгуулийг 4 /дөрвөн/ сарын  хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр  тогтоож шийдвэрлэх нь  Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

    Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.С нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г-гийн С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г-ийн С-д 450 /дөрвөн  зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С-д оногдуулсан 450 /дөрвөн  зуун  тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр  тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар Г.С-д оногдуулсан 450 /дөрвөн  зуун  тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянган/ төгрөгөөр торгох  ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  4/ дөрвөн / сарын хугацаанд  бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Г.С-д мэдэгдсүгэй.

 

           6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Хохирогч  Д. Э  нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

                    9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ