Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1150

 

                                            

 

 

 

 

 

 

 

    2022          7           27                                    2022/ШЦТ/1150

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дариймаа,

улсын яллагч  П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:11-63/,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Г.Энхболд  /ҮД: 36-68/,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг  /ҮД:27-24/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан У овогт Г-ын А, С овогт Д-ын Ж, С овогт Д-ын О нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 170 603 752 0391 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

 

00000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

00000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

00000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

 

                                    Холбогдсон гэмт хэргийн талаар

 

Д.О, Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** байрны ** давхарт иргэн Р.Д, С.Ж нарыг зодож, хүч хэрэглэн, Р.Д-ийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

Ө.У, Д.О, Д.А нар нь бүлэглэн, 2016 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын *** дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Д хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 138.692.126 төгрөгийн үнэ бүхий 1.842.08 грамм алтан гулдмайг дээрэмдсэн гэмт хэрэгт,

Ө.У, Г.А нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын *********дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Ж.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 456.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Ж, Д.О, Ө.У нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Н.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Ж, Ө.У, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух Э.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Ж, Ө.У, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух А.Д-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий ********* гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 961.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул  хэргийн талаар  ярих зүйлгүй  гэв.

 

  Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв

 

  Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна  гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                                         Хэргийн үйл баримтын талаар

 

  1. Д.О, Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** давхарт иргэн Р.Д, С.Ж нарыг зодож, хүч хэрэглэн, Р.Д-ийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн хэргийн талаар:

 

           -2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-9-р тал/,

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 19-25-р тал/,

СӨХ-ийн хяналтын камерын бичлэгийг хурааж авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-ийн 29-33-р тал/,

 

Хохирогч Р.Д, С.Ж нараар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн  38-47-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ж-ын өгсөн:...Би нөхрийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн Баялаг-Ундраа төвд наймаа хийдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 30 минутын орчим тараад Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр *** байрны *** тоот гэр лүүгээ алхаж явсан. Ойролцоогоор 15 минут хугацаанд алхаад байрандаа ирсэн бөгөөд цахилгаан шатанд сууж ** дүгээр давхарт гарсан. Тэгтэл урдаас манай 15 настай хүүтэй ойролцоо насны 3 хүүхэд гараад ирсэн. Би тэр хүүхдүүдийг өөрийнхөө хүүхэд байна гэж бодоод хүүе миний хүү хаашаа явах гэж байгаан гэтэл манай нөхөр юу яриад байгаа юм, өөр хүмүүс байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ хаалгыг чиглэн алхтал тэр гурван эрэгтэйн 2 нь миний нөхрийг газар унагаан зодож эхэлсэн. Үлдсэн нэг нь намайг зодсон. Намайг цохиж зодох үед би гэрийнхээ хаалгыг балбаж тусламж эрсэн. Тэгээд удалгүй манай охин гарч иртэл тэр гурав шатаар доош бууж зугтаасан. Гурвуулаа нүүр хэсгээ ороолтоор боосон байсан. Тэгэхдээ 20 орчим насны хүүхдүүд байсан гэж бодож байна. Тэр гурвын нэг нь 175 см орчим өндөртэй хар хөх өнгийн өвдөг татсан урттай куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай байсан өмд гутлыг нь анзаараагүй. Манай нөхрийг зодоод байсан. Хоёрдахь эрэгтэй нь 170 см орчим өндөртэй хар өнгийн өвдөг хүрсэн урттай куртиктэй, мөн адил саравчтай малгайтай байсан. Өнгийг нь санахгүй байна. Мөн доогуураа юу өмссөн байсныг нь анзаараагүй. Манай нөхрийг зодоод байсан. Гуравдахь эрэгтэй нь харин намайг зодсон бөгөөд 175 см орчим өндөртэй цайвар өнгийн мөн адил урт куртиктэй саравчтай малгайтай байсан. Намайг цохисон залууг би харах юм бол танина. Намайг тэр цайвар өнгийн куртиктэй залуу нүүр лүү, толгойн хэсэг болон гар хэсгүүд рүү маш олон удаа цохисон. Гараараа цохиж байсан. Одоо баруун гарын булчин болон толгой тархи өвдөөд байна. Мөн баруун нүдний доод хэсэгт хавдсан байдалтай байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би олон хүнтэй харьцдаг ажил хийдэг тул нэг харсан хүнээ бол ерөнхийдөө төрх байдлыг нь тогтоодог юм. Тийм учраас одоо харах юм бол танина...гэх мэдүүлэг / 1–р хх-ийн 54-55-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Д-ийн өгсөн:...Цахилгаан шатанд сууж 14 давхарт гарсан. Гурван эрэгтэй өөдөөс гарч ирсэн. Гэрийн хаалганы орчим хоёр нь намайг зуураад цохиж эхэлсэн. Надтай зууралдах үедээ хүзүү рүү гар нь яваад байсан. Учир нь би нилээд өргөн алтан гинж зүүсэн байсан. Тэгээд би газар унаад гинжээ алдахгүйн тулд хүзүүгээ шахаад байсан. Намайг газар унасан үед намайг цохиж өшиглөөд байсан гэж санаж байна. Тэгээд удаа ч үгүй манай охин хаалгаа нээн гарч ирэхэд тэр гурав шууд явган шатаар зугтаасан. Би босож ирээд хартал миний гинж тасарсан байсан. Гинжээ хартал ойролцоогоор 4 см хэсэг тасарсан байсан. 8 гр жинтэй юм. Би тэдгээр хүмүүсийг харах юм бол танина… гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  Ө.У-ын өгсөн:... Тэр өдөр 16 цаг болж байхад О над руу залгаад Натур худалдааны төвийн энд хүрээд ирээч гэхээр нь би өөрийн **** УБТ улсын дугаартай автомашинтай 17 цаг өнгөрч байхад замын цагдаагийн газрын зүүн талд ирсэн. О хүлээгээд сууж байсан чинь М миний машины кабинд ирж суугаад удаагүй 5 минутын дараа Б, О хоёр амьсгаадчихсан далан доороос гүйгээд гараад ирсэн. Б машины хойно суугаад О суулгүй гүйгээд явсан. Ингээд би хөдлөөд явж байгаад юу болсон талаар асуухад Б гинжний тасархай гаргаж ирээд сая хүн дээрэмдээд тастаад авчихлаа гэж хэлсэн. Б-тэй ярьсан чинь Бөмбөгөрийн энд байна гэхээр нь Бөмбөгөрөөс тал тал тийшээ салж явсан. Тасархай гинжийг Б авч явсан. Маргааш нь Б Эрдэнэт явъя гэхээр нь би зөвшөөрөөд М Б бид гурав Дарханаар дайраад Эрдэнэт явсан. Дарханы зах дээр нөгөө тасархай гинжнээс талыг нь тастаад зарчихлаа гээд Б 608.000 төгрөг барьж ирсэн. Ингээд Эрдэнэтэд буудалд хоночхоод Б Завхан явлаа гээд унаанд суугаад явсан. Үлдсэн алтыг нь Эрдэнэтийн үйлчилгээний төвд зарсан бөгөөд би хамт ороогүй болохоор мэдэхгүй байна 740.000 төгрөгөөр зарсан гэж байсан. Ингээд М бид хоёр буцаж хот руу явсан…гэх мэдүүлэг /1-р хх-ийн   133-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Б-ийн  өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймагтаа ажиллаж байсан ажил дуусаад Улаанбаатар хотод ганцаараа ирсэн. Ингээд Улаанбаатар хотод ирснээс хойш хэд хоногийн дараа Улаанбаатар хотод амьдардаг нутгийн найз О, М, Б, У нартай хороололын "Алтан төгрөг” худалдааны төвийн ойролцоо уулзсан. Ингээд уулзаад бид хороололд байдаг нэрийг нь мэдэхгүй пс тоглоомын газар орж тоглоцгоосон. Тоглоом тоглож байгаад бид нар тамхи татаж байхад Б Нарантуулын Баялаг Ундраад алтан өргөн гинжтэй ах байна. Тэр хүнийг хэдүүлээ ярьж байгаад гинжийг нь авъя гэсэн яриа гарсан. Ингээд би тэр хэдэд найз нь хөдөөгөөс гэр орон авах гэж ирсэн. Гадуур ажил ихтэй байгаа. Зав зай яах бол гэсэн чинь тэр хүнийг угаасаа 2-3 хоногт судална. Яг хийх болохоороо чам руу яръя гэж хэлсэн. Би түрүүлээд гэртээ харьсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Нарантуул дээр гутал, хувцас аваад явж байсан чинь миний ********* дугаарын утас руу М, О дараалж залгаад нөгөө ажлаа хийх гэж байна гялс хүрээд ир Нарантуул захын хойд хаалгаар гараад баруун тийшээ яваад Хайпермаркет өнгөрөөд гүүр байгаа тэнд хүрээд ир гэхээр нь яваад очсон. Очиход О, Б хоёр байрных нь гадаа орцных нь үүдэнд зогсож байсан. Ингээд бид нар уулзаад дээшээ 14 давхарт гараад явган шаттай хаалга руу ороод наадах чинь эвгүй юм биш үү болих уу гэсэн чинь О "за за тэгвэл гурвуулаа явъя” гээд лифт рүү харсан чинь лифтний тоо 14 рүү өгсөөд өөдөөс эмэгтэй, эрэгтэй 2 хүн өөдөөс гарч ирээд эмэгтэй нь бид нараас цочсон. Ингээд лифтнээс бууж ирсэн ахыг Б цохиод О бид хоёр араас нь очоод зуурсан. Ингээд Б тасархайг нь аваад бид нар бөөнөөрөө доошоо зугтаасан. Ингээд би гарч зугтаагаад хоёр цагийн дараа Бөмбөгөр дээр уулзсан чинь "Чи яасан гинжийг нь авсан юм уу” гэхээр нь би аваагүй би шууд гараад зугтаасан шүү дээ гэж хэлсэн. У яг хаана хүлээж байсныг нь би мэдэхгүй байна. Би хэрэг болсны дараа Бөмбөгөр дээр очиход У байж байсан. М араас нь дагаж байгаа гэдгийг О утсаар надад хэлсэн. М дагаж ирснийхээ дараа У-тай уулзсан байх... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М-ын өгсөн:…2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 дугаар хороололд ЛОП гэдэг интернэт тоглоомын газар найз У, О нарын хамт ПСИ тоглож байгаад тамхины өрөөнд У-тай хамт тамхи татахад У надад Hарантуул” ОУХ Төв дээр үнэт эдлэл авдаг нэг ченж байгаа чи тэрийг өнөөдөр НарантуулОУХ Төвөөс гарахаар нь дагаад яваадах би замд нь байдаг автобусны буудал дээр байж байя гэхээр нь би тэр хүнийг дагаж яах гэж байгаа юм бэ гэхэд У чамд хамаагүй надад нэг удаа туслаадах гэсэн. Тэгээд тухайн Пси тоглоомын газар тоглож байгаад 16 цагийн үед гараад О, У бид гурав “НарантуулОУХ Төв ороод У намайг Баялаг- Ундраатөвийн 2 давхар луу дагуулж ороод үнэт эдлэл зардаг хэсэг дээр очоод монхор хамартай халзан толгойтой эрэгтэй хүнийг зааж өгөөд энэ хүнийг чи маргааш орой 17 цагаас эхэлж энэ хүнийг дагаарай би замд чинь чамайг тосоод байж байна гэсэн. Тухайн үед ОНарантуулОУХ Төвийн К5 маркийн машинд бид  хоёрыг хүлээгээд сууж байсан...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр...бид нар тоглож байгаад 16 цагийн үед бөөнөөрөө гараад Hарантуул” ОУХ Төв ороод намайг захын 4 замын уулзвар дээр У буулгаад нөгөө хүнээ одоо дагаарай замд чинь би хүлээж байна гэсэн...тэгээд  Баялаг Ундраагийн үүдэнд зогсож байгаад тухайн эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй 17 цаг өнгөрч байхад гарч ирэхээр нь араас нь Нарны зам дагуу байдаг Шинэ-Дөл хотхоны автобусны буудал хүртэл дагасан.Тэгээд У-тай утсаар ярихад би Сэлбийн гүүрний баруун талд байна чи одоо наад хүнээ дагахаа болиод хүрээд ир гэхээр нь би Сэлбийн гүүрний баруун талд замаас гаргаж байрлуулсан байсан. У-ын унаж явсан хар өнгийн K5 маркийн машин дотор очиж суусан. Намайг очих үед У ганцаараа байсан. Та О-г асуухад ойрхон явсан одоо ирэх байлгүй гэсэн. Тэгээд хэсэг байж байтал Б ах амьсгаадчихсан ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Б чиний дагасан хүнийг дээрэмдчихлээ, сая О хажуугаар гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав машинтай хөдлөөд О-г Энхтайваны гүүрний зүүн талын гэрлэн дохионы орчмоос машиндаа суулгасан. Б У-тай утсаар ярьж байгаад “Бөмбөгөр орчим уулзацгаасан. 2017.12.09-ны өдөр...Дарханд очтол Б 4 см орчим тасархай алтан гинж гаргаж ирээд 3 ширхэг гогцоог нь Дархан уул аймагт алтны ченжид 680,000 төгрөгөөр зарсан. Эрдэнэтэд очоод алтан гинжний үлдэгдлийг алт мөнгөний дарханд 750.000 төгрөгөөр өгсөн. Уг дээрмийн хэргийг үйлдэх санааг У гаргасан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р тал/,

 

“Дамно” ХХК-н 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №18-41 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн хүзүүнээс дээрэмдсэн гинжийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 160-161-р тал/

 

Хоёр:Ө.У, Д.О, Д.А нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын *** дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Д хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 138.692.126 төгрөгийн үнэ бүхий 1.842.08 грамм алтан гулдмайг дээрэмдсэн хэргийн талаар:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 40-44-р тал/,

 

            Камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /3-р хх-ийн  64-67-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Д-ийн өгсөн:... Би алт худалдаж авсан бөгөөд миний нийт авсан алт нь 1.842.08 грамм болж байсан. 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би хүмүүсээс авсан алтаа хайлуулж ойролцоогоор тамхины хайрцгийн хэмжээтэй гулдмай болгоод аваад гарах гэж байтал С-ийн охин хүрч ирж жаахан алт өгсөн бөгөөд түүний өгсөн зүйл нь тусдаа байсан. Гэхдээ дээр хэлсэн нийт граммд орсон байгаа. Би автобусанд суухын өмнө 30 орчим минутын өмнө дуусаад тусдаа байсан жаахан алттай нь хамт гурвалжин захтай хар өнгийн ноолууран цамцанд боогоод, хот хооронд явахдаа байнга үүрдэг ногоон үүргэвчний доод талд нь хийсэн. Үүргэвчинд юм хийж байхад дунд гарын дунд үеийн мөнгөн аяга өгөөд энийг болохгүй бол шинээр гадарлуулаарай гээд өгсөн. Би өдөр 14 цагт захиалсан билетээ аваад автобусанд суусан. Автобус явж байгаад 00 цаг 40 минутын орчим Драгон дээр ирсэн. Би автобуснаас хамгийн түрүүлж буусан бөгөөд хүмүүс машин авах уу гээд байхаар нь такси авахгүй гээд ачаагаа хүлээгээд зогсож байхад 60 гаруй насны эрэгтэй хүн ирэхээр нь давхар хүн битгий аваарай гээд А гэх эмэгтэйн цүнхийг аваад суусан. Би А-ийн эд зүйлийг Москва хорооллын 5 дугаар байрны орчим аваачиж өгсөн. Би нарны замаар явсаар байгаад Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцаар такситайгаа ороод Баянмонгол хорооллын зүүн талд байх төмөр хаалганы гадаа буугаад таксины жолоочид мөнгийг нь өгөөд явуулсан. Би зүүн талд байх гинжтэй нарийн завсараар ороод хойноосоо урагш байрлалтай байшингийнхаа хойд талаас яваад баруун тийшээ харсан орц руу явж байхад 1, 2 дугаар орцны дунд хавьцаа тавьсан машинуудын голоор явж байхад зүүн урд талаар гэнэт хоёр хүн гарч ирээд хажуугаар зөрөх шиг болсон. Тэр үед би зөрж яваа хүн юм байх гэж бодоод анзаараагүй явж байхад араас нөгөө хоёр залуу зулгаагаад 2 мөрөндөө зүүсэн байсан ногоон өнгийн цүнхнээс татсан. Тэгээд хойно хөлөө тавиад намайг арагш унагаасан. Би хойшоо унаад гар хөлөө хөдөлгөж болохгүй байсан учир дээрэм хийж байна туслаарай, хүн байна уу гэж хашгирахад нөгөө хоёр залуугийн нэг нь бээлийтэй гараараа ам дараад куртикний захаар зөрүүлж хоолой боосон. Би ноцолдож байх хооронд намайг ухаан алдуулах гээд байсан байх миний толгой руу хөлөөрөө нилээн хэд өшиглөсөн. Тэгэхээр нь гараараа толгойгоо хамгаалсан. Надтай ноцолдох хооронд тэр хоёр ногоон өнгийн цүнх аваад миний орж ирснээр буюу хойшоо гүйгээд зүүн тийш эргэж хаалгаар гарах гэж байгаа харагдахаар нь хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй. Тэд нар хашааны нарийн завсраар гараад урагшаа гүйгээд зам руу гараад замын урд талаас зүүн тийш харсан саарал өнгийн машинд суугаад явчихаж байгаа харагдсан. Миний харснаар тэр хоёр залуу замын урд талд байсан саарал өнгийн машинд гар өргөх ч үгүй шууд очоод суусан. Тэгэхэд нөгөө машин нь хөдөлж байсан. Тэр хоёр залууг саарал өнгийн машин авах гээд хүлээж байсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 83-85-р тал/

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.О-ийн өгсөн:...2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянхонгорын автобус ирсэн. Тэр автобусанд байсан хүмүүсээс таксигаар явах уу гэж асууж байгаад кэпкэн малгайтай нэг залуу би явна аа. Та битгий давхар хүн аваарай ганцаараа яваарай гэхээр нь за за тэгнэ гэж хэлээд тэр залуугийн авч явж байсан хар өнгийн цүнхтэй зүйлийг автобусны доод талын багажаас аваад машины хойд талын суудал дээр тавьсан. Миний машинаас нөгөө залуу буугаад баруун талд байх төмөр хаалга ороод алхахаар нь эргэх гээд тэр дороо ухарахад урд талаар онцлог содон шинж тэмдгийг нь хараагүй нэг залуу гүйгээд гарсан түүний араас бараан өнгийн хувцастай амаа маскаар тагласан залуу миний машинаас буусан залуу руу гүйгээд орж байсан. Би түрүүнд нь явж байсан хүнийг хараагүй, тэгэхдээ ямар ч байсан бараан өнгийн хувцастай ард талын залуугаасаа арай намхан харагдаж байсан 1.70 орчим см өндөр байхаа сайн мэдэхгүй байна. Би машинаа ухраахад миний араас нүхэн гарцаар нэг машин гарч ирээд урдуур явахаар нь зам тавьж өгөөд ахиж ухраад эргээд гарахад хойноосоо урагш байшингийн хажуугаар түрүүний хоёр залуугаас өөр хоёр урагшаа алхаад явж байгаа харагдсанэр хоёрын нэг саарал өнгийн куртик, нөгөө нь шар өнгийн куртиктэй байх шиг харагдсан. Би тэр залууг буулгаад ухрахад хүн гүйгээд ирж байсан. Тэр цаг хугацааг миний машинаас хүн буулгасан цагтай харьцуулж үзвэл хоёр хүн хойно буугаад гүйгээд ирж амжина...гэх мэдүүлэг /3-рхх-ийн 88-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3801 дугаартай шинжээчийн:

1.Д-ийн биед дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат гэх дүгнэлт /3-рхх-ийн  110-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2005 дугаартай  шинжээчийн камерын бичлэгийг шинжилсэн талаарх дүгнэлт /3-р хх-ийн 113-116-р тал/,

 

-Алт унцаар 2.602.793.68 төгрөгийн ханштай байсан талаарх лавлагаа 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны алтны ханшийн лавлагаагаар /3-р хх-ийн 137-р тал/,

 

-Ө.У-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3-р хх-ийн 190-191-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-ийн өгсөн:2016 оны 4, 5 сард санаж байна. Би яг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Би Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас хотод амралтаараа ирсэн байж таараад У-тай утсаар яриад уулзахаар болсон. Ингээд 3, 4 дүгээр хорооллын тэнд У-тай уулзаад У найзад нь манай хуурай ахын 1 гулдмай алт байна.  Чи хятадуудтай холбоотой юм чинь зараад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би У-д тэнд өгөхөөр яагаад байгаа юм гэсэн чинь хотод алтны үнэ уначихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буруу гарын буюу хулгайн эд юм биш биз дээ гэсэн чинь тийм асуудал байхгүй. Компани алт байгаа юм аа гэж хэлсэн. Ингээд би дараа нь хүнээс асуугаад Замын-Үүдэд арай үнэд хvрэхээр юм шиг байхаар нь У-аас алтыг нь аваад Замын-Үүд яваад тэнд байдаг 1 өвөр монгол хятадад зарсан. Тэр хятадын нэр нь Т Б-ын аль нэг нь байх. Би нэрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед 76 билүү 78 сая төгрөг болж байсан бөгөөд заримыг нь монгол мөнгөөр заримыг нь юаниар тооцож авч байсан санаж байна. У намайг зарж өгсөн гээд шагналд нь 1 сая төгрөг өгсөн. Замын-Үүдэд алтаа зарах үед У, О 2 хамт яваагүй, би ганцаараа явж зарсан гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188-р тал /,

 

           - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол  /5-р хх-ийн 16-р тал/,

Гурав. Яллагдагч Ө.У, Г.А нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Ж.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 456.220.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

-Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-ийн 147-р тал/,

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 148-161-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ц-ийн өгсөн:…Эхнэр бид хоёр 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зүүн аймаг болох Сүхбаатар аймаг руу наадам руу яваад, манай гэрт манай бага хүү Ц.М хараад үлдсэн юм. Эхнэр бид хоёрыг Сүхбаатар аймагт байх үеэр буюу 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед манай том хүү Ж эхнэр бид хоёр луу яриад гэрт урьд шөнө хулгай орсон байна. Дүү М гол дээр хоносон байна гэж хэлэхэд юу юу алдсан байна гэж асуухад том өрөөнд байсан мөнгөн тоногтой 2 ширхэг эмээл, 3 ширхэг мөнгөн хазаар, 17-18 ширхэг мөнгөн аяга том өрөөнд байсан бурхан дээр байсан цаасан дугтуйтай байсан 5.000.000 гаруй төгрөг, мөн эхнэр бид хоёрын унтлагын өрөөнд байсан төмөр сейф алга болсон байна гэж надад хэлсэн. Баянхонгор аймгийн ********* сумын нутгаас олж, хурааж авсан төмөр сейфийг үзлээ, энэ сейф нь манай гарт байж байгаад хулгайд алдагдсан сейф мөн байна. 2 ширхэг цагаан өнгийн саванд нь би тэр үед алт хийсэн байсан юм. Бас ногоон өнгийн хөөрөг, 2 ширхэг хөөргөний толгой зэрэг нь манай гэрээс алга болсон, хөөрөг, толгой мөн байна. Би Улаанбаатар хотоос хаш хөөрөг, хэт хутга зэргийг хүлээн авсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 164-168-р тал, 6-р хх-ийн 189-191-р тал, 7-р хх-ийн 32 -р тал, 9-р хх-ийн 36-р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М-ийн өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт байж байтал том хүү Ж утсаар яриад гэрт хулгай орсон талаар хэлсэн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 170-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ын өгсөн:...2017 оны намар 10 сард байх /өдөр сарыг нь сайн санахгүй байна гэх/ М ах орой 21 цагийн орчимд байх над руу залгаад Баянбүрд дээр хүрээд ир, хэдэн төгрөгийн хэрэг байна гэхээр нь би яваад очиход 10 сая төгрөг байна уу гэж асуусан. Тэгээд М ахаас мөнгөөр яах гэж байгаа юм гэж асуухад хуучны эдлэл авах гэж байгаа юм. Б авах гэж байгаа, Б чиний данс руу мөнгийг чинь хийнэ гэж хэлсэн. Тэгээд би Мянган нэрийн барааны дэлгүүрийн урд талын АТМ-ээс мөнгө аваад М ахад өгөхөд М ах Баянбүрд явъя, хүмүүст мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд нэг буудалд очоод 10 сая төгрөгийг нэг залууд өгөөд буудлаас гарахад М ах хоёулаа Дэнжийн мянга явъя гээд М ахын машинтай Дэнжийн мянгад очиход эрээн өнгийн том цүнхэнд хийсэн юм харуулсан бөгөөд тэрийг хятад бичигтэй хэт хутга зэргийг үзүүлсэн. Тэрийг харахад мөнгө их орсон эд зүйлүүд харахад мөнгөн тоногтой эмээл 2 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, том цагаан хөөрөг байсан. М ах хэн гэх хүнээс ямар учиртай зүйлс авсныг нь мэдэхгүй байна. Надад хэлэхдээ найзаасаа авч байгаа юм гэж хэлсэн. Сүүлд сонсоход тэр нь хулгайн эд зүйлс болж таарсан гээд хэт хутга болон хөөргийг нь буцааж өгсөн гэж сонсогдож байсан. Намайг харахад эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй гэх мэдүүлэг /9-р хх-ийн 75-р тал/,

Хохирогч Ж.Ц-ийн эд зүйлийн үнэлсэн “Энх нахиа” ХХК-н шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр хохирогчийн алдагдсан эд зүйлийг 456.220.000 төгрөгөөр үнэлсэн /6-р хх-ийн  202-206-р тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-25-р тал /,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 6-7, 15-18, 26-28-р тал/,

 

Яллагдагч Г.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /7-р хх-ийн 8-19-р тал/,

 

 Гэрч П.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /7-р хх-ийн 13-14-р тал/,

 

           Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /7-р хх-ийн 22-р тал/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7-р хх-ийн 24-25-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Т-ын өгсөн:...2019 оны 01 сарын дундуур явж байсан чинь манай уурхайн зүүн хойд талд хонхор газарт нэг сейф тал дундуураа хүртэл шороонд булагдсан нүхэн дотор байсан, дотор талд юу ч байгаагүй гэх мэдүүлэг /7-р хх-ийн 33-35-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б-ийн өгсөн:..2018 оны 10дугаар сард М надад 1 ширхэг хэт хутга өгөөд борлуулаад өгөөч гэсэн. Би М-д 4.500.000 төгрөгийг нь дансаар шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг /7-р хх-ийн  38-40-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.М-ийн өгсөн:...Би дээрх асуудлыг бүх үнэнээр нь мэдүүлье. У-тай танилцаад байж байхад надад зарах гэсэн зүйлсийг харуулсан тэгээд хэлэхдээ энэ яг үнэндээ буруу гарын юм байгаа юм гэхдээ 5 жилийн өмнөх асуудал, хэрэг нь цагаадчихсан асуудалгүй ямар нэгэн зүйл болоход танд эргээд гай болохгүй, та зараад л өгчих гээд гуйгаад байхаар нь за би хүнээс асууж өгье гэж хэлсэн. Б-тай яриад энд эмээл хазаар хөөрөг гээд зүйлүүд байна, чи алт мөнгөний дархан хүн байна, би чамд багцааг нь хэлж өгье гэхэд нь наад улсууд чинь хэд гээд байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь 100 сая төгрөг гэж байна гэж хэлэхэд, ямар юмнууд болохоороо тийм үнэтэй байгаа юм, чи надад нэг сайн хэлээд өг гэхээр нь хөөргийг нь хэлэхдээ гарт багтахааргүй том цагаан хөөрөг байна, мөнгө их орсон бололтой, мөнгөөр их тоноглосон 2 ширхэг эмээл нэлээд дээр үеийн гэмээр хятад ханзтай хэт хутга, битүү ороолттой 2 ширхэг мөнгөн хазаар, хэрэглэлтэй гаанс гэх мэт зүйл байна гэж хэлсэн. Тэгэхэд Б надаас хөөргөнийх нь толгой шүр юм уу? гэж асуухаар нь шүр байна гэж хэлсэн. Тэгээд бусад эд зүйлсийг надаас асуухаар нь би байгаа байдлуудыг нь бүгдийг нь хэлсэн, тэгэхэд “наад нөхдүүд чинь эргээд чи бид хоёрыг баллачихгүй байгаа” гэхээр нь би У-д хэлэхэд" асуудалгүй, эргээд янз бүрийн зүйл болоход би өөрөө хариуцаад даачихна” гэж хэлсэн. Тэгээд тэрийг Б-д хэлэхэд за тэгвэл авъя гэхээр нь хэд багцаад авах юм гэхэд 20 сая төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэхээр нь У-д хэлэхэд ядаж 22 сая төгрөгт авчих гээд тохирцгоосон. Тэгээд би Б руу яриад 22 сая төгрөг боллоо гэж хэлэхэд болж байна, харин мөнгөнийх нь асуудлыг яахав, чи талыг нь одоо өгчихье, талыг нь дараа өгчихье гээд хэлчих гэхдээ надад 2-3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, чи 10 сая төгрөгийг нь аргалаад өгч байгаарай гэхээр нь би /Б билүү Б билүү гэх/ залуутай утсаар ярьж дуудаад нөгөө зүйлүүдийг үзүүлэхэд хаана зарах юм гэхээр нь Б-тай ярьчихсан байгаа гээд 10 сая төгрөгийг Б-аас аваад У-д өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа байх. Б-д 10 сая төгрөгийг олчихлоо гэхээр нь Б-ийн данс руу хийлгүүлсэн. Тэгээд би Дундговь аймаг руу Б-ийн Приус- 20 маркийн машинд ачаад Дундговь аймаг руу дөхөөд ярихад аймаг руу ирсэн тэгээд Б нөгөө юмнуудыг харуулахад миний найз утсаар ам зураг сайн хэлсэн байна гээд 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаар 1 ширхэг хөөрөг, гаанс, хэт хутга зэрэг зүйлсийг бүгдийг нь тоо ёсоор бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тэгээд Б тэдгээр зүйлсийг аваад явсан бөгөөд 1 сар орчмын дараа /2017 оны 10 сарын дундуур байх гэх/ У надаас мөнгө нэхээд амар заяа үзүүлэхгүй байхаар нь Б руу ярихад мөнгө цаас бүтэхгүй байна, чи ирээд мал борлуулаадах гэхээр нь би Дундговь аймаг руу очиж мал авч борлуулаад 7.5 сая төгрөг болгоод У-д өгсөн, тэдний дараа дахиад Б-аас очиж мал авч Улаанбаатар хотод мал авчирч борлуулаад 5.7 сая төгрөг орчим төгрөг болгоод У-д өгсөн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр байх дахиад Дундговь аймагт очсон бөгөөд Б-д мал борлуулж өгсөн бөгөөд тэр үед Б-аас хэт хутгыг нь надад өгчих гэж хэлээд авсан юм. Тэр үед нөгөө эмээл Б-ын гэрт байсан бөгөөд эмээлийнх нь модыг будчихсан, нэг эмээлийг нь зарчихсан гэж надад хэлсэн. Хазаарыг нь салгаж зарсан гэж надад хэлсэн...Б хэлэхдээ чи бид хоёр хамт авсан гэж ярих юм бол энэ чинь бүлэг хэрэг болно. Тийм учраас миний хөгшин аятайхан эв зүйг нь зохицуулаад хэлнэ биз, төлбөр тооцооны асуудал дээр бол хоёулаа хуваагаад зохицоод төлж болох байлгүй дээ чи ямар ч байсан өөрөө авсан гэж хэлээрэй гэхээр нь би Б-ын талаар хэлээгүй юм… гэх мэдүүлэг /7-р хх-ийн 41-44-р тал, 9 72-74-р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б-ын өгсөн:... 2017 оны намар буюу 10 дугаар сард байх /сайн санахгүй байна гэх/ М над руу залгаад сайхан наймаа байна гэж хэлсэн. Тэгэхэд ядаж 10 сая төгрөг олоод М рүү дансаар шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 3-4 хоногийн дараа М Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирээд цагаан хаш хөөрөг харуулаад 10 сая төгрөгөөр өгсөн. Тэгээд дахиад надад 2 ширхэг мөнгөн тоногтой эмээл, 2 ширхэг мөнгөн хазаар болон бас нэг хэт хутгыг үзүүлээд мөнгийг нь аажуу ууж уу өгчихгүй юу гэхээр нь хутгыг нь авахгүй, үлдсэнийг нь авъя гэж хэлсэн.  Хоёр  эмээл хазаарыг нийт 16 сая төгрөгт бодож тохирсон бөгөөд бойны өмнө болон үеэр М 2 удаа ирж 16 сая төгрөгт бодож мал авсан. Тэгтэл 2019 оны 4 дүгээр сард байх цагдаагаас над руу залгаад “...М-ээс авсан хөөрөг чинь хулгайн хөөрөг, та авчирч өгнө үү, очиж авах уу..." гэхээр нь “...Би нуухыг нь сайжруулаад, халбагыг нь солиод 2 жил барьсан, хулгайн зүйл гэж мэдээгүй, би аваачиж өгье." гэж хэлээд өөрөө Улаанбаатар хотод тэр хөөргийг авчирч өгсөн. Харин 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаарынх нь мөнгөн тоноглол нь эвдэрч гэмтсэн байхаар нь мөнгийг нь ашиглаад мөнгөн аяганд оруулсан гэдгээ хэлсэн. Би хэний юм гэж асуугаагүй. М ч гэсэн надад хэний эд зүйлс болох талаар хэлээгүй. Гоё наймаа байна аа, чи авчих гэхээр нь би үзэж байгаад авсан... Нэг эмээл нь луут хийцийн, 10 цагаан эмээл, нөгөөдөх нь эмэгтэй хүний 10 цагаантай жижиг эмээл байсан, хоёр хазаар нь ороолттой хазаар байсан. ...М намайг 40 сая төгрөг өг тэгэхгүй бол би чамайг хэрэгт татна, чам руу Баянзүрх дүүргийн цагдаагаас 9905 тай дугаараас залгана, тэгээд М-тэй өр авлагын асуудал байгаа юу гэж асуувал байхгүй гэж хэлээрэй. Цагдаагийн байгууллагад ирж уулз гэвэл уулзах завгүй гэж хэлээрэй гэж хэлсэн. Би хөөргийг нь бүрэн бүтэн буцааж өгсөн учраас М-ээс 10 сая төгрөгөө нэхэмжилж авмаар байна… гэх мэдүүлэг /9-р хх-ийн 71-р тал/,

 

Дөрөв. Ө.У, Д.Ж, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Н.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8-р хх-ийн 63-р тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 64-68-р тал/,

 

Эд зүйл, орон сууцны подвалд үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 90-91, 92-96 -р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Б-ын өгсөн:..Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, металл хайгч дагалдах хэрэгсэл болох үүргэвч, чихэвч, цэнэглэгч, цэнэглэгчийн таваг зэргийн хамт, 7000 гэсэн гүний таваг 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон байна. Өмнө нь Д.Ж манай гэрт ирж байсан.Надад метал хайгч, гүний таваг байдгийг мэднэ… гэх мэдүүлэг /8-р хх-ийн  98-99-р тал, 9-р хх-н 40-р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ө.У-ын өгсөн:...О бид 2 Баянхонгор аймагт оччихсон байж байгаад О-ийн ах Ж-ныд очиж сууж байгаад Ж-аас 7000 металл хайгчтай хүн байна уу гэж хэлсэн чинь ганц нэг хүн байгаа гээд 2-3 хүний нэр хэлсэн. Тэгээд О би тэр хүмүүсийг гадарлана гэсэн. Тэгээд О бид хоёр гарч яваад нэг айлын гадаа хойшоо харсан хашаатай айлд ороод металл хайгч хайсан. Байшингаас нь жижиг хайгчийн таваг, 2 ширхэг мөнгөн аяга, гэрээс нь шороо зайлдаг 2 ширхэг түмпэн зэргийг аваад явсан. Тэгээд бас дэлгүүртэй айл руу орж Болор архинууд, тамхинууд зэргийг авсан. Бас хамгийн сүүлд Б гэдэг айлд ороод 1 ширхэг металл хайгч, мөнгөн аяга 5 ширхэг, 1 ширхэг гүний таваг зэргийг аваад тэр шөнөө Улаанбаатар хотод ирсэн… гэх мэдүүлэг /8-р хх-ийн 128-129-р тал /,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр:

1.Хэргийн газраас илрүүлэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан 1 ширхэг гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөр нь иргэн Д.Ж-аас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байж болно гэж тогтоогдсон. /8-р хх-ийн 110-114-р тал/,

“Энх-Нахиа” ХХК-н 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 22.510.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 105-106-р тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-25-р тал, 8-р хх-н 77-78-р тал/,

Тав. Яллагдагч Д.Ж, Ө.У, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух Э.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

          -Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8-р хх-ийн 160-р тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 8-р хх-ийн 169-172-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э-ын өгсөн:...Манай гэр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн **** тоотод байдаг юм. 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянцагаан суманд очиж, хамаатны хүнд золгохоор яваад 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвд гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орж эд зүйл алга болсон байсан. Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. Манай гэрээс дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, дээр үеийн шүр 580 ширхэг, 2 шил архи, 1000 гэдэг нэртэй хайгчийн таваг, батарей, цэнэглэгч зэрэг зүйлүүд алга болсон байна лээ. Манай байшингийн цонхыг эвдсэн, манай хашаанд байсан гэрийн цоожийг бас эвдсэн, хоолны амбаарын цоожийг бас эвдсэн байна лээ. Эдгээр цоожнууд бүгд Хятад бөгөөд би нэг бүрийг нь 5000 төгрөгөөр үнэлж байна. Ж манайд металл хайгч байдгийг сайн мэдэж байгаа гэх…мэдүүлэг /8-р хх-ийн 174- 175-р тал, 9-р хх-н 39-р тал/,

 

“Энх-Нахиа” ХХК-н 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 1.873.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 178-180-р тал/,

 

Зургаа.Яллагдагч Д.Ж, Ө.У, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух А.Д-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий ********* гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 961.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8-р хх-ийн 215-р тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 225-228-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Д-ийн өгсөн: ... Манай гэр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн **** тоотод байдаг юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ********* сум руу хамаатны хүндээ золгохоор гэр бүлээрээ яваад, очиж золгочхоод тэр өдрийнхөө шөнө би гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манайх хашаандаа ********* нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай дэлгүүрээс тамхи, архи, бэлэн мөнгө, түрийвч, электрон жин, металл хайгч зэрэг зүйл алдагдсан...гэх мэдүүлэг /8-р хх-ийн 217-218-р тал/,

 

“Энх-Нахиа” ХХК-н  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 961.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 237-238, 241-242-р тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:

 

1.Шүүгдэгч Д.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 63-р тал/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 65-р тал/,

-Баярын бичлэг /2-р хх-ийн 66-р тал/,

-Суурь боловсролын гэрчилгээ /2-р хх-ийн 67-р тал/,

-Өргөмжлөл /2-р хх-ийн 68-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 64-р тал/,

 

2.Шүүгдэгч Д.Ж-ны иргэний үнэмлэхний хуулбар /9-р хх-ийн 30-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /9-р хх-ийн 12-р тал/,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол, /9-р хх-ийн 14-21-р тал/,

-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол, /9-р хх-ийн 22-24-р тал/,

            -Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол, /9-р хх-ийн 25-28-р тал/,

 

3.Шүүгдэгч А.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /9-р хх-ийн 44- р тал/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /9-р хх-ийн 45-р тал/,

- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /9-р хх-ийн 46-51-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Харин Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжид бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэхгэмт хэргийг хуульчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...бусдын эд хөрөнгийг хүч  хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байна.

 

1.Д.О, Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** давхарт иргэн Р.Д, С.Ж нарыг зодож, хүч хэрэглэн, Р.Д-ийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-9-р тал /,

             -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-25-р тал /,

 

 -СӨХ-ийн хяналтын камерын бичлэгийг хурааж авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-ийн 29-33-р тал/,

 

Хохирогч Р.Д, С.Ж нараар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 38-47-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ж-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Д-гийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 59-60-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  Ө.У-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 133-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Б-ийн  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 149-150-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М-ны өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн  70-71 -р тал/,

“Дамно” ХХК-н 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №18-41 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн хүзүүнээс дээрэмдсэн гинжийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 160-161-р тал/ зэрэг  хэрэгт хуульд заасан журмын  дагуу  цуглуулж бэхжүүлсэн  бичгийн  нотлох баримтуудаар  нотлогдон  тогтоогджээ.

2.Ө.У, Д.О, Д.А нар нь бүлэглэн, 2016 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын *** дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Д хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 138.692.126 төгрөгийн үнэ бүхий 1.842.08 грамм алтан гулдмайг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн нь

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3-рхх-ийн  40-44-р тал/,

 

-Камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /3-р хх-ийн  64-67-р тал /,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Д-ийн өгсөн  мэдүүлэг /3-р хх-ийн  83-85-р тал /

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.О-ийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн  88 -ртал /,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3801 дугаартай шинжээчийн  дүгнэлт /3-р хх-ийн 110-р тал/,

 

              -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2005 дугаартай шинжээчийн камерын бичлэгийг шинжилсэн талаарх дүгнэлт / 3-р хх-ийн 113-116-р тал/,

  -Алт унцаар 2.602.793.68 төгрөгийн ханштай байсан талаарх лавлагаа 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны алтны ханшийн лавлагааг /3-р хх-ийн 137-р тал /,

 

  -Ө.У-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /3-р хх-ийн  190-191-р тал /,

              -Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-ийн өгсөн  мэдүүлэг /3-р хх-ийн 188-р тал /,

             -Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /5-р хх-ийн 16-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

  1.Ө.У, Г.А нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Ж.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 456.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь

             -Гэмт хэргийн талаар гомдол хүлээн авсан тэмдэглэл /5-р хх-ийн 147-р тал/,

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 148-161-р тал/,

 -Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ц-ийн өгсөн мэдүүлэг / 5-р хх-ийн 164-168 -р тал, 6-р хх-ийн 189- 191-р тал, 7-р хх-ийн  32-р тал, 9-р хх-н 36-р тал/,

 

  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М-ийн өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 170-р тал/,

  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-ын өгсөн мэдүүлэг /9-р хх-ийн  75-р тал/,

  Хохирогч Ж.Ц-ийн эд зүйлийн үнэлсэн “Энх нахиа” ХХК-н шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр хохирогчийн алдагдсан эд зүйлийг 456.220.000 төгрөгөөр үнэлсэн /6-р хх-ийн 202-206-р тал/,

 

             -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  19-25-р тал/,

             -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн  6-7, 15-18, 26-28-р тал/,

 

-Яллагдагч Г.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /7-р хх-ийн 8-19-р тал/,

 

-Гэрч П.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /7-р хх-ийн 13-14-р тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /7-рхх-ийн  22 -р тал /,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7-р хх-ийн 24-25-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Т-ын өгсөн мэдүүлэг /7-р хх-ийн  33-35-р тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /7-р хх-ийн  38-40-р тал /,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.М-ийн өгсөн  мэдүүлэг /7-р хх-ийн 41-44-р тал, 9 72-74-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б-ын өгсөн мэдүүлэг /9-р хх-ийн 71-р тал/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             4. Д.Ж, Д.О, Ө.У нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын *********дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Н.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь

            -Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8-р хх-ийн  63-р тал/,

 

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 64-68-р тал/,

 

            -Эд зүйл, орон сууцны подвалд үзлэг хийсэн тэмдэглэл /8-рхх-ийн 90-91, 92-96 -р тал/,

 

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Б-ын өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн  98-99-р тал, 9-р хх-н 40-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  Ө.У-ын өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн  128-129-р тал /,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр:

1.Хэргийн газраас илрүүлэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан 1 ширхэг гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөр нь иргэн Д.Ж-аас хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байж болно гэж тогтоогдсон. /8-р хх-ийн 110-114-р тал /,

 -“Энх-Нахиа” ХХК-н  2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 22.510.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн  105-106 -р тал /,

 

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн  19-25-р тал, 8-р хх-н 77-78 -р тал /,зэрэг хэрэгт  авагдсан бичгийн  нотлох баримтуудаар  нотлогдон  тогтоогдсон байна.

            5.Д.Ж, Ө.У, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух Э.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь

 

          -Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8-р хх-ийн 160-р тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн 169-172-р тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э-ын өгсөн  мэдүүлэг /8-р хх-ийн 174-175-р тал, 9-р хх-н 39-р тал/,

 

             -“Энх-Нахиа” ХХК-н  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 1.873.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 178-180-р тал/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдон  тогтоогдсон байна.

6.Д.Ж, Ө.У, Д.О нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух А.Д-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий ********* гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 961.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  нь

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8-р хх-ийн 215-р тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /8-р хх-ийн  225-228-р тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Д-ийн өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн 217-218-р тал/,

 

             “Энх-Нахиа” ХХК-н 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 961.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 237-238, 241-242-р тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Д.Ж, Г.А, Д.О нар бүлэглэн гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтэйгээр үйлдсэн байх бөгөөд амар хялбар аргаар мөнгө олж амьдрах гэсэн санаа, зорилготой байжээ гэж шүүх дүгнэв.

 

    Шүүгдэгч Д.О

 

1. Ө.У, Д.А-тэй нартай бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын *** дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Д-т хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 138.692.126 төгрөгийн үнэ бүхий 1.842.08 грамм алтан гулдмайг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт,  

 2. Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ********* дугаар хороо, *** байрны ** давхарт иргэн Р.Д, С.Ж нарыг зодож, хүч хэрэглэн, Р.Д-ийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

3. Д.Ж, Ө.У нартай бүлэглэн, 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Н.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4.  Мөн үргэлжилсэн үйлдлээр Д.Ж, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух Э.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            5. Д.Ж, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Б сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух А.Д-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий ********* гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 961.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

 

Шүүгдэгч Г.А

 

Ө.У-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Ж.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгө хулгайлан, бусдад 456.220.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар,

 

Шүүгдэгч Д.Ж

 

Д.О,  Ө.У нартай бүлэглэн, 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Н.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Мөн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Д.О, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух Э.Э-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Д.О, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ********* сумын ********* дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух А.Д-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий ********* гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 961,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд Д.О, Д.Ж, Г.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** байрны ** давхарт иргэн Р.Д, С.Ж нарыг зодож, хүч хэрэглэн, Р.Д-ийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн хэрэгт яллагдагч Э.Б, Б.М нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №14 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарласан байна. /2-р хх-н 207-208-р тал/

 

   Э.Б, Г.Б нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №193 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. /5-р хх-н 40-43-р тал/

  Ө-ын У /РД:УД90051918/ холбогдох 2022 оны 3 дугаарын  сарын 14-ны өдрийн №  220 600 000  0850  эрүүгийн хэргийг тусгаарласан байна./11-р хх-н 187-188-р тал/

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Д-ын О нь

 

1.Г.Б, Б.М, Ө.У, Э.Б нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** байрны ** давхарт иргэн Р.Д, С.Ж нарыг зодож, хүч хэрэглэн, Р.Д-ийн хүзүүнд нь байсан 1.500.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн гэмт хэргийн хохирлыг 5 хүнд хуваахад  нэг  хүнд  300.000 төгрөгийг төлөхөөр байх ба 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар 300.000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн тул хохирогч Р.Дондог, С.Ж-д төлөх төлбөргүй гэж үзлээ. /12-р хх-н 26-р тал/

 

2.Ө.У, Д.А-тай нартай бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын *** дугаар байрны баруун хэсэгт хохирогч П.Д хүч хэрэглэн, үүргэвчтэй авч явсан 138.692.126 төгрөгийн үнэ бүхий 1.842.08 грамм алтан гулдмайг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг Д.А-ийг энэ хэрэгт холбогдуулан  шалгасан   баримт хэрэгт авагдаагүй тул Ө.У, Д.О нар төлөх үндэстэй ба 138.692.126 төгрөгийг:  2 хүнд  =  69.346.063 төгрөгийг гаргуулж  хохирогч  П. Д-д олгох  үндэстэй байна.

 

 3.Д.Ж, Ө.У нартай бүлэглэн, 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 23 тоотод оршин суух Н.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба /8-р хх-н 90-91-р тал/,

 Хохирогч Н.Б-ын алдагдсан эд зүйлийг “Энх-Нахиа” ХХК-н  2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 22.510.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 105-106-р тал/,

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Б-ын:...алдагдсан эд зүйлүүдээс  металл  хайгчаа  буцаан авсан, металл хайгчийнхаа үнийг хасаад  үлдэгдэл төлбөр болох  4.510.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг/9-р хх-н 40-р тал/

             Хохирогч Н.Б-ын алдагдсан эд зүйлийн төлөгдөөгүй хохирол  4.510.000 төгрөгийг: 3 хүнд хуваахад = 1.503.400 төгрөг болж байх ба 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар 1.503.400 төгрөг төлсөн  баримтыг ирүүлсэн тул хохирогч  Н.Бт төлөх төлбөргүй гэж үзлээ./12-р хх-н 26-р тал/

 

1.Д.Ж, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурьсах 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 115 тоотод оршин суух Э.Эрдэнэбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсныг 3 /гурав/ хүнд хуваахад 1 нэг хүнд  624.334 төгрөг оногдож байх  ба 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар 624.340 төгрөгийг төлсөн  баримтыг ирүүлсэн тул  хохирогч Э.Эрдэнэбаярт төлөх төлбөргүй гэж үзлээ. /12-р хх-н 27-р тал/

2.Д.Ж, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 01 тоотод оршин суух А.Дашцэрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий Баянбулаг гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 961.000 төгрөгийн  учруулсан хохирлыг  3 /гурав/ хүнд хуваахад  1 /нэг/ хүнд  320.340 төгрөгийн төлбөр оногдож байх ба 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар 320.340 төгрөгийг төлсөн  баримтыг Д.Ж ирүүлсэн тул  хохирогч А.Дашцэрэнд төлөх төлбөргүй гэж үзлээ. /12-р хх-н 27-р тал /

3.Шүүгдэгч Г.А нь Ө.Утай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 79 дүгээр байрны 5 тоотод оршин суух Ж.Цийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 456.220.000 төгрөгийн хохирлыг  учруулсан нь “Энх нахиа” ХХК-н шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр хохирогчийн алдагдсан эд зүйлийг 456.220.000 төгрөгөөр үнэлсэн /6-р хх-ийн  202-206-р тал/ үнэлгээр тогтоогдсон байна.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч  Ж.Ц мэдүүлэхдээ:  ... хэт  хутга, том цагаан хаш хөөрөг  зэргийг   авсан гэх мэдүүлэг, /7-р хх-ийн  32-р тал, 9-р хх-н 36-р тал/,

          -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7-рхх-ийн  24-25 -р тал / зэрэг хэрэгт авагдсан    бичгийн  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

            

          Хохирогч Ж.Цид учирсан хохирол 456.220.000 төгрөгнөөс - 80.000.000 төгрөгийг хасаж  = 376.220 000 : 2 хүнд хуваахад  =188.110.000  төгрөгийн төлбөр  1  хүнд оногдож байх тул хохирогч Ж.Цид шүүгдэгч Г.Агаас  гаргуулж  шийдвэрлэх үндэстэй байна.

 

4.Шүүгдэгч Д.Ж нь Д.О  Ө.У нартай бүлэглэн, 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1 дүгээр байрны 23 тоотод оршин суух Н.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 22.510.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба /8-р хх-н 90-91-р тал/,

 Хохирогч Н. Н.Бын алдагдсан эд зүйлийг “Энх-Нахиа” ХХК-н 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр алдагдсан эд зүйлийг нийт 22.510.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /8-р хх-ийн 105-106-р тал /,

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бын:..алдагдсан эд зүйлүүдээс  металл  хайгчаа  буцаан авсан, металл хайгчийнхаа үнийг хасаад  үлдэгдэл төлбөр болох  4.510.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх  мэдүүлэг /9-р хх-ийн 40-р тал/

             Хохирогч Н.Бын алдагдсан эд зүйлийн төлөгдөөгүй хохирол 4.510.000 төгрөгийг: 3 хүнд  хуваахад = 1.503.400 төгрөг болж байх ба 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар 1.503.400 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн тул  хохирогч  Н. Н.Бт төлөх төлбөргүй гэж үзлээ. /12-р хх-н 24-р тал/

 

2. Д.О, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурьсах 3 дугаар багийн 12 дугаар гудамжны 115 тоотод оршин суух Э.Эрдэнэбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.873.000 төгрөгийн хохирол учруулсныг  3/ гурван / хүнд  хуваахад 1 нэг хүнд  624.334 төгрөг оногдож байх  ба 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар  624.340  төгрөгийг төлсөн  баримтыг ирүүлсэн тул  хохирогч Э.Эрдэнэбаярт төлөх төлбөргүй гэж үзлээ. /12-р хх-н 25-р тал /,

                               

3. Отгонхүү, Ө.У нартай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 30 дугаар гудамжны 01 тоотод оршин суух А.Дашцэрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий Баянбулаггэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдад 961.000 төгрөгийн  учруулсан хохирлыг  3 /гурав/ хүнд хуваахад  1 /нэг/ хүнд  320. 340 төгрөгийн төлбөр оногдож байх ба 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ХААН” банкаар 320.340 төгрөгийг төлсөн  баримтыг ирүүлсэн тул  хохирогч  А. Дашцэрэнд төлөх төлбөргүй гэж үзлээ. /12-р хх-н 25-р тал /

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ... гэм буруугийн зарчм ын дагуу шүүгдэгч Д.О, Д.Ж, Г.А нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт :...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.О, Д.Ж, Г.А нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч  Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4  /дөрвөн / жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4  /дөрвөн / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж   эдлэх  ялыг хаалттай  хорих байгуулагад  эдлүүлэх,   Шүүгдэгч  Д.О нь  урьд  Өршөөлийн хуульд хамрагдаж байсан тул   2017 онд баталсан Өршөөл Үзүүлэх тухай   хуульд  хамрагдах   үндэсгүй байна гэв.

 

 Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 3 / гурван/  жилийн  хорих ял,  эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх бусдад  их хэмжээий хохирол учруулсан тул 2017 онд баталсан Өршөөл Үзүүлэх тухай   хуульд  хамрагдах   үндэсгүй байна.

 

           Д.Ж-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад  эдлүүлэх санлыг гаргав.

 

Шүүгдэгч Д.Огийн  өмгөөлөгч Ж.Гантулга нь бусдад  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөгдөөгүй хохирлыг  нөхөн  төлөхөө илэрхийлж байгаа,   гэм буруугаа  хүлээн зөвшөөрч  байгаа зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр  / жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3  / жилийн хорих  / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ,  урьд нь Өршөөлийн хуулинд хамрагдан    суллагдаж  байсан тухай шүүгчийн  захирамж хэрэгт авагдаагүй  тул  шүүгдэгчид ашигтайгаар  шийдвэрлэж Өршөөл Үзүүлэх тухай хуулинд  хамруулж   өгнө үү  гэв.

  

 Шүүх  хуралдаанд шүүгдэгч Д.Жы өмгөөлөгч Г.Энхболд: Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан   Өршөөл Үзүүлэх тухай  хуульд хамруулан  зорчих хязгаарлахаар ялаар дүйцүүлэн  сольж  шийдвэрлэж өгөх санлыг гаргав.

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Агийн  өмгөөлөгч О.Оюунчимэг  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан  хохирлыг төлөх боломжоор хангаж  хуульд  заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү  гэв.

 

 Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцүүлэн:

 

 Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

 

 Д.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

 

  Г.Ад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял  тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт: ...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

 

 2021 оны  07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд: .... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  мөн хуулийн 17.2  дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдэж  5 /тав/ жил  түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үйлдсэн ял нь  таван жил түүнээс бага  хугацаа үлдсэн бол  хорих ялыг зорчих эрх хязгаарлах  ялаар  солино гэж ,

 Мөн хуулийн 9.1 дүгээр  зүйлд  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.3 -т заасан  гэмт хэрэг үйлдсэн  хүнийг өршөөлд хамруулахгүй гэж  тус тус хуульчилжээ

 

Шүүгдэгч Д.Ж, Д.О, Г.А нарын үйлдсэн гэмт хэргийн хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах цаг хугацаанд үйлдэгдсэн байна.

            Шүүгдэгч  Г.А нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн  2.3 -т заасан   бусдад  их хэмжээний  хохирол  учруулсан хулгайн  гэмт хэрэг  үйлдсэн байх тул  Өршөөлийн хуульд хамрагдахгүй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:..мөрдөгч прокурор нотлох баримтыг  тал бүрээс нь бүрэн бодиттойгоор  шалгаж хянасны үндсэн дээр  хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

           2 дахь хэсэгт:...хэргийн бодит байдлыг тогтоохын тулд  мөрдөгч , прокурор  хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах,  ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж ,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-т ... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч  сэжигтэн, яллагдагч , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль , хуулийг тайлбарлах, хэрэглэхэд  эргэлзээ гарвал  түүнийг сэжигтэн, яллагдагч , ялтанд  ашигтайгаар шийдвэрлэнэ  гэж хуульчилжээ.

          

             Шүүдэгч Д.О-гийн хувьд урьд нь Өршөөлийн хуулийн хамрагдсан гэх боловч Өршөөлийн хуулинд хамрагдаж суллагдсан талаархи шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй  тул түүнд ашигтайгаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч  Д.Ж  нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгүүлсэн байх боловч  Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хэрэгт авагдаагүй байна./ 9-р хх-н 25-28-р тал/

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт:...  шүүх хэд хэдэн тогтоолоор  хэд хэдэн төрлийн ял  оногдуулсан бол  энэ хуулийн 6.8  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

 

              Шүүгдэгч Д.Ж-д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг арван  таван   нэгжээр тооцон  хоногт  шилжүүлэн  30 /гуч/  хоногийг   эдлэх  ялд  нь нэмж нэгтгэж  шийдвэрлэх үндэстэй байна.

 

              Шүүгдэгч  Г.А  нь  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр  торгох  ялаар шийтгэгдэж  2022 оны 6 дугаар сарын 22- ны өдрийн  №86  дугаартай  Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дуусгавар болсон  тогтоолыг ирүүлсэн тул  нэмж нэгтгэх  ял шийтгэлгүй гэж үзлээ /11-р хх-н 244-р тал/

 

            Шүүгдэгч Д.Ог 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна. /1-р хх-ийн 106-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 367/я дугаартай шүүгчийн захирамжаар Д.Ог яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорьсон байна. /1-р хх-ийн 109-110-р тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30/1 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг сунгасан байна. /1-р хх-ийн 115-116-р тал/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 30/2 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгасан байна. /1-р хх-ийн 215-217-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30/3 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 3 дугаар хугацааг сунгасан байна. /1-р хх-ийн 238-240-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 30/4 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 4 дүгээр хугацааг сунгасан байна. /2-р хх-ийн 218-219-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 30/5 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 5 дугаар хугацааг сунгасан байна. /3-р хх-ийн 221-222-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 30/6 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 6 дугаар хугацааг сунгасан байна. /3-р хх-ийн 226-227-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. /3-р хх-ийн 230-231-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 30/6 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 6 дугаар хугацааны үлдэгдэл 28 хоногийг  сунгасан байна. /5-р хх-ийн 32-33-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 30/8 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 8 дугаар хугацааны үлдэгдэл 19 хоногийг  сунгасан байна. /5-р хх-ийн 120-122-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30/9 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 9 дүгээр хугацааг сунгасан байна. /5-р хх-ийн 123-124-р тал/,

 

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 30/10 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 10 дугаар хугацааг  2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн сунгасан байна. /9-р хх-ийн 157-160-р тал/,

 

      Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 30/11 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 11 дүгээр хугацааг сунгасан байна. /9-р хх-ийн 164-166-р тал/,

 

      Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 30/11 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 11 дүгээр хугацааг сунгасан байна. /9-р хх-ийн 190-192-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 30/12 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 12 дугаар хугацааг сунгасан байна. /9-рхх-ийн 186-187-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 30/15 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 15 дугаар хугацааг 1/нэг/ сарын хугацаагаар  сунгасан байна. /10-р хх-ийн 9-11-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30/16 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 16 дугаар хугацааг сунгасан байна. /10-р хх-ийн 35-38-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 30/17 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 17 дугаар хугацааг 1/нэг/ сарын хугацаагаар  сунгасан байна. /10-р хх-ийн 46-48-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15 ны өдрийн 30/ө дугаартай шүүгчийн захирамжаар  Д.Огийн  цагдан хоригдсон таслан сэргийлэх хэмжээг хэвээр үлдээж, Д.Ж, Г.А нарт  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   авсан байна. /10-р хх-ийн 108-109-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн №210  дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /10-р хх-ийн 220-222-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1469 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл   69  хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

  Шүүгдэгч  Д.О нь  2017 онд  22 хоног, 2018 онд   163 хоног,  2019 онд  337  хоног,  2020 онд   120 хоног,   2022 онд  69 хоног  нийт 711 хоног цагдан хоригдсон байна.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаартай шүүгчийн захирамжаар Д.О, Д.Ж, Г.А нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. /10-р хх-ийн 142-151-р тал/,

 

 Шүүгдэгч Г.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 202/4 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ад авсан цагдан хорионы 4 дүгээр хугацааг сунгасан байна. /10-р хх-ийн 226-227-р тал/,

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 202/5 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ад  авсан цагдан хорионы 5 дугаар хугацааг сунгасан байна. /11-р хх-ийн 30-31-р тал/,

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 202/6 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ад  авсан цагдан хорионы 6 дугаар хугацааг сунгасан байна. /11-р хх-ийн 34-35-р тал/,

 

 Шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсныг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1469 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

 

 Шүүгдэгч  Г.А нь  2020 оны 01 дүгээр  сарын  15-ны өдрөөс  2020  оны 08  дугаар сарын 13-ны өдөр хүртэл  212  хоног, мөн  тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1469 дугаартай шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Д.О, Д.Ж, Г.А нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба  2022 оны  07 дугаар сарын  27-ны өдөр   хүртэл  нийт  69  хоног буюу  нийт 281 хоног  цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгч  Д.Ж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 203/1 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Ж-д  авсан цагдан хорионы 1 дүгээр дугаар хугацааг сунгасан байна. /10-р хх-ийн 232-233-р тал/,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 204/5 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Ж-д  авсан цагдан хорионы 5 дугаар хугацааг сунгасан байна. /10-р хх-ийн 238-240-р тал/,

 

Шүүгдэгч  Д.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 204/ө дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгааралалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Мөн  тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1469 дугаартай шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Д.О, Д.Ж,  Г.А нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба  2022 оны 7 дугаар сарын  27-ны өдөр   хүртэл  нийт  69  хоног  цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгч Д.Ж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15 ны өдрийн 30/ө дугаартай шүүгчийн захирамжаар  Д.Огийн  цагдан хоригдсон  таслан сэргийлэх хэмжээг хэвээр үлдээж,  Д.Ж , Г.А нарт  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   авсан байна. /10-р хх-ийн 108-109-р тал/,

 

Шүүгдэгч  Д.Ж-ын авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 204/ө дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгааралалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  байна.

 

Мөн тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1469 дугаартай шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Д.О, Д.Ж, Г.А нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба  2022 оны  07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсон байна.

 

            Шүүгдэгч Д.Ж нийт 246 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг 1 дэх хэсгийн  1.1, 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

1.Хэрэгт битүүмжлэгдсэн байсан 40-55 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, “БАТС” Кредит ББСБ-д хүлээлгэн өгснийг дурьдаж, 40-55 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг БАТС” Кредит ББСБ-д буцаан олгох, 1 хос хүрэн өнгийн гутлыг шийтгэх  тогтоол хүчинтөгөлдөр болмогц  шүүгдэгч Д.Ж-д буцаан олгож,

2.  Бичлэг  бүхий  Си-Ди  3 ширхэгийг  хэрэг хадгалах хугацааг дуустал  хэрэгт  хавсаргах,

3.  - Саарал өнгийн дэлгэцийн шил нь хагарсан гар утас 1 ширхэг

  - 350 cc загварын Нокиа загварын гар утас 1 ширхэг,

  - бэлнээр  25.270 төгрөг,

  - жин хэмжигч 1 ширхэг,

  - хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг,

  - саарал өнгийн футболк 1 ширхэг,

  - 27-21 УБО улсын дугаар 1 ширхэг,

  - бор өнгийн арьсан хуйтай хутга 1 ширхэг,

  - шар иштэй сүх 1 ширхэг,

  - алх лантуу мэт төмөр зүйл 1 ширхэг,

  - цагаан өнгийн хуванцар сав 2 ширхэг,

  - түлхүүрийн оосор 1 ширхэг,

  - хуванцар савны таг 1 ширхэг,

  -хөөргөний толгой 2 ширхэг,

  -1 ширхэг төмөр сейф /салсан хаалгатай/,

  -1 ширхэг заазуур,

  -1 ширхэг хутга,

             -1 тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц   Баянзүрх  дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ө.Уын / 220.600.0000850/ дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн  Прокурорын  газарт шилжүүлэхийг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай /1-р хх-н 35-р тал/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сартуул овогт Д.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ,

 

2. Улаан уул овогт  Г.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэргийн хамжигчаар оролцож хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч их хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

3. Сартуул овогт Д.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэргийн хамжигчаар оролцож хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Г.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Жг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Ог 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ог 3 /гурав/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь  хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн тус тус сольсугай.

 

6. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.О, Д.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн  хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн тус тус сольсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт  зааснаар  Д.Ж-д  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг арван  таван   нэгжээр тооцон  хоногт  шилжүүлэн  30 /гуч/  хоногийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн  хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 /гурван/ жил 30 /гуч/ хоногоор тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Г.А оногдуулсан 2 /хоёр/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О, Д.Ж нар нь өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.О,  Д.Ж  нар  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Д.Ж-ын цагдан хоригдсон 246 /хоёр зуун дөчин зургаа/, Д.О-гийн цагдан хоригдсон 711 /долоон зуун арван  нэг/, Г.Агийн  цагдан хоригдсон 281 /хоёр зуун наян  нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.О /РД ВЮ90080915/-ээс 69.346.063 /жаран есөн сая гурван зуун дөчин зургаан мянга жаран гурав/ төгрөгийг гаргуулж П.Д /РД:ВЮ79022111/-т Г.А /РД: ВЮ91062451/-аас 188.110.000  /нэг зуун наян  найман сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Ц /РД:ВГ69032615/-д тус тус олгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн  1.1, 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.Хэрэгт битүүмжлэгдсэн байсан 40-55 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, “БАТС” Кредит ББСБ-д хүлээлгэн өгснийг дурьдаж, 40-55 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг БАТС” Кредит ББСБ-д буцаан олгох, 1 хос хүрэн өнгийн гутлыг шийтгэх  тогтоол  хүчинтөгөлдөр болмогц  шүүгдэгч  Д.Ж-д буцаан олгож,

           2.  Бичлэг  бүхий  3 ширхэг Си-Ди-ийг  хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах,

           3. Саарал өнгийн дэлгэцийн шил нь хагарсан гар утас 1 ширхэг

- 350 cc загварын Нокиа загварын гар утас 1 ширхэг,

- бэлнээр  25.270 төгрөг,

- жин хэмжигч 1 ширхэг,

- хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг,

- саарал өнгийн футболк 1 ширхэг,

27-21 УБО улсын дугаар 1 ширхэг,

- бор өнгийн арьсан хуйтай хутга 1 ширхэг,

- шар иштэй сүх 1 ширхэг,

- алх лантуу мэт төмөр зүйл 1 ширхэг,

- цагаан өнгийн хуванцар сав 2 ширхэг,

- түлхүүрийн оосор 1 ширхэг,

- хуванцар савны таг 1 ширхэг,

- хөөргөний толгой 2 ширхэг,

- 1 ширхэг төмөр сейф /салсан хаалгатай/,

- 1 ширхэг заазуур,

- 1 ширхэг хутга,

      -1 тал тоосго зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц   Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ө.У-ын

/220.600.0000850/ дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн  Прокурорын  газарт шилжүүлэхийг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай

 

            14. Энэ хэрэгт  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

16.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ж, Г.А Д.О нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  ба , Г.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслн сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ