Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 139/ШШ2018/00564

Дундговь аймаг

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чулууны гучид овгийн Ж.П /ЗГ68120508/ нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1985 оны 07 сарын 01-нээс 1987 оны 10 сарын 20-ныг хүртэл малчнаар, 1987 оны 10 сарын 20-ноос 1989 оны 11 сарын 14-нийг хүртэл тэжээлийн цехийн ажилчинаар, 1989 оны 11 сарын 14-нөөс 1992 оны 03 сарын 23-ныг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                           Д.У