Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 139/ШШ2018/00567

Дундговь аймаг

 

                        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж. Б, Р.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 сарын 20-нд төрсөн охин Б.О-ыг эх Р.Б-ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.О-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Б-с тэтгэлэгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Ж.Б-с 10434000 /арван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 100040 /нэг зуун мянга дөч/ төгрөгийг төвсийн орлогоос, 181894 /нэг зуун наян нэгэн мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч Ж.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Б-т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                          Д.У