Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1111

 

 

 

 

 

 

 

 

      2022             09             12                                             

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: М.Оюунбат,

шүүгдэгч: М.Ө, Б.М , Э.Э, тэдний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,   

М.Ө, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ө, Б.М , Э.Э нарт холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт М-гийн Ө /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ******** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС- ийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, хүргэн ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Содон хорооллын 115 дугаар байрны 87 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

2. А овогт Э-ны Э /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Орхон 0 дүгээр хэсэг, 00 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн 0-0 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

3. Ш овогт Б-ын М  /РД.00000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Агаарын тээврийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, ам бүл 3, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Содон хорооллын 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.Ө нь Д.Ц , Б.М  нар нь бүлэглэж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Содон” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б од хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Б.М  нь М.Ө Д.Ц  нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Содон” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б од хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Содон” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, түүнчлэн тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Э.Б од хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.Ө Д.Ц , Б.М  нар нь бүлэглэж, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “Содон” авто угаалгын газарт автомашины угаалгын төлбөрийн асуудлаас болон маргалдаж байсан иргэн Э.Б ын эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн зодолдож, тус авто угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн,

Улмаар шүүгдэгч Б.М  М.Ө нар нь танхайрах явцдаа бусадтай бүлэглэн иргэн Э.Б ын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Э нь мөн танхайрах явцдаа иргэн Э.Б ын цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “өвчүү ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 97-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага, мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хавтаст хэргийн 98-р хуудас/,

-хохирогч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед найз М, Э нарын хамтаар приус-41 маркийн тээврийн хэрэгслийг бүтэн угаалгахаар уг угаалгын газарт очиж машин бүтэн төгрөгөөр угаах талаар угаагч залуугаас асуухад таны машиныг 20.000 төгрөгөөр угаана гэж хэлэхээр нь машинаа үлдээгээд угааж дууссаных нь дараа ирээд тооцоогоо хийхээр болж, би найзуудтайгаа гараад явсан. Ингээд 1 цагийн дараа найзуудтайгаа уг угаалгын газрын гадна буцаж ирээд найз М-цыг дотогш ганцааранг нь оруулахад манай найз удалгүй гарч ирээд 25.000 төгрөг гэж байна, гээд надад хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ? 20.000 гэж хэлчихээд одоо 25.000 төгрөг байхдаа яадаг юм бэ гээд М-цыг дагуулан дотогш ороход уг угаалгын газрын менежер гэх жижиг биетэй залуу зогсож байхаар нь би анх машинаа өгөхөд танай угаагч 20.000 төгрөг гэж хэлэхээр нь би машинаа угаалгасан шүү дээ, гэж хэлэхэд үгүй ээ манайх 25.000 төгрөгөөр угаадаг юм гээд өөдөөс уурласан байдалтай хэлэхээр нь би уг угаалгын газрын менежер болон угаалгын газрын угаагч хөл муутай залуу /Ц / нар нь гарч ирсэн. Тэгээд менежер нь надтай таргалдаад заамдалцахад хажуугаар нь Ц  гэх эрэгтэй миний толгой руу 4-5 удаа мөргөсөн. Тэгтэл манай найзууд болон угаагч ,нар салгасан. Тэгээд буцаж угаалгын газарт ороод нөгөө Ц  гэх угаагчийг нь “чи яахаараа хүн мөргөдөг юм” гээд хэлтэл “тэгээд чи яах юм” гээд хэлээд барьцалдаж авсан. Ингээд барьцалдаж байх хоорондоо харилцан нэгнийгээ толгойгоороо мөргөсөн Мөн нэгнийгээ харилцан гараараа нүүр лүү нь цохиж, зодолдож байхад миний з\ /н хойд талаас М  гэх эрэгтэй нь ирээд 2-3 удаа гараараа толгой дээр тохойлдоход хажууд байсан Ө гэх жижиг биетэй эрэгтэй нь миний нуруу руу гараараа цохиод мөн нүүр лүү 4-5 удаа цохиход Ц  урагш татаад намайг газарт дөрвөн хөллүүлж унагаахад Э.Э гэх эрэгтэй нь миний цээж рүү нэг удаа өшиглөсний дараа би босох гэхэд цээж өвдөөд байсан болохоор хэсэг хугацаанд гараараа газарт тулан сууж байгаад боссон. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн, хэн цагдаа дуудсаныг сайн мэдээгүй. Намайг Ц , Э, Ө, М  нар нийлж зодсоныг манай найзууд М-, Э нар харж байсан ба зодоонд оролцож уг хүмүүст гар хүрсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-117-рр хуудас/,

-гэрч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б  Ц тай барьцалдаад нэгнийгээ харилцан цохиж байх үед би Б ын араас нь очоод толгойны зүүн дээд хэсэг болон дагзны орчим 2-3 удаа гараараа тохойлдож цохисон. Тэгээд Ц тай Б  гэх залуу зодолдож байхад Өсөхөө ирээд Б ын нүүр лүү нэг удаа цохичихоод явчихсан, тэгтэл Ц  Б ын өмсөж байсан футболкны захаас заамдсан байж байгаад өөр лүүгээ зайлсан байдалтай урагш нь татах үед Б  газарт гараара тулаад, дөрвөн хөлөлчихсөн байж байхад нь угаалгын газарт хамт ажилладаг Э.Э ирээд Б ын зүүн талаас цээж рүү нь хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсөний дараа нөгөө эрэгтэй босож чадахгүй гараараа газарт тулаад сууж байсан. Ингээд байж байтал манай менежер Б цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан, тухайн үед сэтгэлийн хөөрлөөр хүний биед гар хүрч зодсондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 143-144-р хуудас/,

-гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед машиныг нь гаргачихаад хаалга Ц  хааж таарсан үед уг эрэгтэйтэй Ц  маргалдаж уг залуугийн толгой руу нь мөргөж байсан гэдгийг дараа нь маргаан яг юунаас болсон зодсон эхэлсэн талаар ажилчдаас асуухад угаалгын газарт болсон зодоонд оролцсон Ө, Э, М  нар надад машинаа угаалгасан хүмүүс таньтай хэрүүл хийж байгаад гарахдаа угаалгын газрын үүдэнд Ц тай согтууруулах ундаа хэрэглэсэн байсан залуу нь маргалдахад Ц  мөргөчихсөн тэгтэл уг эрэгтэй нь дотор араас Ц ыг хөөж угаалгын газарт орж ирээд зодоон болох шалтгаан болсон гэж хэлсэн. Би сайн мэдэж байна. Манай угаалгын газраас Ө, Э, М , Ц  нар оролцсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст  хэргийн 155-156-р хуудас/,

-Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгэхэд манай 2 найз буцаад яваад орчихсон. Миний таньдаг хүн тааралдаад би уулзаж байгаад 10 минутын дараа ирэхэд Б  угаалгын газрын гадна М-тай угаалгасан машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь би Б оос юу болсон юм бэ гэж асуухад угаалгын газрын угаагч залуу нь харин намайг мөргөчихөөд орчихлоо гэж хэлээд машинаас буугаад угаалгын газар луу орохоор нь араас нь дагаад ороход Б  гадуур хувцсаа тайлаад нэг туранхай эрэгтэйг заагаад хэрэлдэж байгаад хоорондоо барьцалдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст  хэргийн 161-162-р хуудас/,

-Гэрч Д.М-цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай найз менежер гэх эрэгтэйтээ маргалдаж байхад хажуугаас угаалгын газарт угаагч хийж байсан туранхай хөл муутай цагдаа нарыг ирэхэд өөрийгөө Ц  гэж танилцуулж байсан эрэгтэй манай найзтай маргалдаад угаалгын газраас гартал араас Ц  гэх эрэгтэй араас ганцаараа гарч ирээд манай найз Б той барьцалдаж аваад толгой руу нь мөргөж байсан би хэдэн удаа мөргөж байгаа гэдгийг тоолж чадаагүй би очиж зодооныг салгасан. Манай найз Б  уг залууг огт цохиж зодоогүй. Тэгтэл уг эрэгтэй дотогш угаалгын газарт орчихоор нь араас нь Б , Э бид 3 ороход Б  намайг яаж байгаа лалрууд вэ гээд Ц  гэх эрэгтэйд хэлэхэд Ц  цаанаас нь гарч ирээд хоорондоо барьцалдаад харилцан нэгнийгээ цохилцож байхад угаалгын газрын ажилчид болох хүмүүс ирсэн. Би болон манай найз Э зодоонд огт оролцоогүй, салгах гэсэн боловч дийлэхгүй байсан...ямар ч байсан миний бодлоор 3-4 эрэгтэй нийлж зодсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 149-150-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000дугаартай:

“...1. Э.Б ын биед өвчүү ясны хугарал, тархины доргилт, дагзны зүүн дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, духны зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, хамар, баруун мөр, шуу, сарвуу, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

7. Дээрх гэмтэлүүдээс өвчүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт, дагзны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны шарх гэмтлүүд нь тус тусдаа 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх  шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 172-173-р хуудас/

-Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүн өөрөө зорилготойгоор толгойгоороо юм мөргөх үед бие махбодь булчин шөрмөс нь бэлтгэгдсэн байх учраас үүсэхгүй тархины доргилт гэмтэл нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 179-180-р хуудас/,

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх- ийн 163-166-р хуудас/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 169-170-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч М.Ө-ын яллагдагчаар өгсөн: “...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй, би тухайн үед өөрийн найз Ц ыг л өмөөрч түүнийг цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 218-р хуудас/

Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Б  Ц  хоёрын хооронд зодоон болсон. Тэгээд байж байтал М  очоод Б ын толгой хэсэгт 1-3 удаа тохойны үе хэсгээр тохойлдож цохисон. Түүний дараа Б ыг Ц  унагасан ба тухайн үед газарт хэвтэж байхад нь би очоод баруун өлөөрөө нэг удаа цээж хэсэгт нь өшиглөсөн. Мөн миний өмнө буюу Б  гэх хүнийг унахаас өмнө Ө нь түүний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд танай зохион байгуулагч цагдаагийн байгууллагад хандсан. Бид нарыг доромжилж байсан, түүнээс болж өшиглөсөн. Тухайн хүний цээж хэсэгт би ганцаараа цохисон, М , Ө, Ц  нар нь нүүр толгой хэсэгт нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226-р хуудас/,

Шүүгдэгч Б.М гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгэхээр нь би тухайн хоёрын хажуунаас орж нөгөөх үйлчлүүлэгч гэх залуугийн толгойн орой хэсэгт 2-3 удаа тохойн үе хэсгээр цохисон. Тэгээд миний араас Ө ирээд тухайн Б  гэх залуугийн нүүр эсэгт нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд Ц  нь Б ыг өөр рүүгээ татахад тэр газарт унаж, 4 хөллөсөн ба тухайн үед Э.Э хүрч ирээд баруун хөлөөрөө нэг удаа цээж хэсэгт нь өшиглөсөн. Би тухайн үедээ хэд хэд цохичихвол Б ыг больчих байх гэж бодоод цохисон. Миний буруутай үйлдэл байгаа, дахин ийм асуудал гаргахгүй...” гэж /1хх-ийн 229-230-р хуудас/ тус тус мэдүүлж байсан бөгөөд шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.М гийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хавтаст хэргийн 233-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /1хавтаст хэргийн 235-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хавтаст хэргийн 236-р хуудас/, Хас банк ХХК-ийн дасны хуулга /1хавтаст хэргийн 237-р хуудас/, 

шүүгдэгч Э.Э-ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хавтаст хэргийн 238-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /1хавтаст хэргийн 240-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хавтаст хэргийн 241-р хуудас/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /1хавтаст хэргийн 242-248-р хуудас/,  Монголын үндэсний Их сургуулийн тодорхойлолт /1хавтаст хэргийн 249-р хуудас/,

шүүгдэгч М.Ө-н хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /1хавтаст хэргийн 250-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хавтаст хэргийн 01-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.М , М.Ө нарын үйлдлийн улмаас хохирогч Э.Б ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хөнгөн хохирол, шүүгдэгч Э.Э-ын үйлдлийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон тус тус тогтоогдсон.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.М , Э.Э, М.Ө нар нь хохирогч Э.Б ын эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.  

Мөн түүнчлэн шүүгдэгч нар нь аж ахуйн үйл ажиллагаа болох тодорхой үйлчилгээ явуулдаг, авто угаалгын газар санаагаараа нэгдэн бусадтай маргалдан, улмаар хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж бусдад хохирол учруулж байгаа үйлдэл нь бусдын амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж дүгнэж байна.

Иймд шүүгдэгч Б.М , Э.Э, М.Ө нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 1 дугаар зүйлийн дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан”,

шүүгдэгч Б.М , М.Ө нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол /10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 бүлэглэж /” гэсэн гэмт хэргийн,

 шүүгдэгч Э.Э-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтуудад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Тиймээс шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

   Б.М , М.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Б  нь эмчилгээний зардал 436,000 төгрөгийг цалингийн хамт гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үнэлж, шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн /тусгаарлагдсан яллагдагчийг хасаад/ гаргаж, түүнд олгох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар хохирогч Э.Б од учирсан хохирол буюу эрүүл мэндэд учирсан хохирлын бодит зардал болох 109,000 төгрөгийг шүүгдэгч Б.М , 109,000 төгрөгийг шүүгдэгч Э.Э, 109,000 төгрөгийг шүүгдэгч М.Ө нараас тус тус гаргуулан хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М , Э.Э, М.Ө нар нь хохирогч Э.Б од 330,000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.М , Э.Э, М.Ө бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б  нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.М, Э.Э, М.Ө нарт холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан. Хохирлыг баримтыг ирүүлсэн байна. 330.000 төгрөгийг шүүгдэгч нарын зүгээс нөхөн төлсөн байна. Шүүгдэгч тус бүрээс 110.000 төгрөг гарсан байна. Тэгэхээр хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлөгдсөн гэж үзэхээр байна. Гэсэн хэдий боловч нэг талаасаа хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан атал 330.000 төгрөг өгч байгаа нь хангалтгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.200.000 төгрөгөөр торгох, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлөгдөөгүй хохирол байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, хураан авсан эд хөрөнгөгүй байна. Эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай. Битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Шүүгдэгч нарын хувьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй болно. Нийт эдлэх ялын хувьд шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорьж, улмаар шүүгдэгч М.Ө, Б.М нарыг 1.000 нэгжээр, шүүгдэгч Э.Э-ыг 1.200 нэгжээр торгох саналтай байна. Өөрөөр хэлбэл тус тусад нь эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлттэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлттэй: Өмнөх шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авсан. Шүүхээс тогтоож өгсөн, гаргуулахаар шийдвэрлэсэн хэмжээгээр хохирлыг төлсөн байгаа. Хохирогчийн хувьд цалин хөлсний асуудал ярьдаг. Энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжээр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг, их сургуульд суралцаж байгаа. Зан аашийн хувьд засрах боломжгүй хүүхдүүд биш. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Хохирол, хор уршгийг арилгасан. Өмгөөлөгчийн хувьд дараах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн хувьд сонгох хариуцлагатай. Торгуулийн хэмжээ нь 450 нэгжээс эхэлж байгаа. Дээрх хувийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан хамгийн доод хэмжээгээр торгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 1-5 жилийн хугацааны хорих ялтай, хөнгөн ангилалд хамаарна. Энэ зүйл хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч нарыг заавал нийгмээс тусгаарлаж эрүүгийн хариуцлага оногдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны аль нэгийг шүүхээс хэрэглэж хорих ялыг тэнсэх санал гаргаж байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Э-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.М , М.Ө нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Мөн тэднийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.М , Э.Э, М.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” /өмнө ял шийтгэлгүй/, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” /хуралдааны шатанд төлсөн/ гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний ажил хөдөлмөр эрхэлдэг, их сургуульд сурдаг байдлуудыг нь дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

шүүгдэгч Б.М , М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж зааснаар:

шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар,

   шүүгдэгч Б.М , М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч А овогт Э Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

          Ш овогт Б-ын М , Б овогт М-гийн Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

         

          2. Шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

          мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,  

          шүүгдэгч Б.М , М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

          мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй. 

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар,

          Шүүгдэгч Б.М , М.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.  

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б  гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА