Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/725

 

  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вандан овогт Отгонбаярын Чт холбогдох эрүүгийн 2211 00638 1320 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Вандан ургийн овогт Отгонбаярын Ч, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Чингэлтэйн 7 дугаар гудамжны 220 тоотод байнга оршин суух хаягтай,

урьд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холидэй" төвийн урд талд хохирогч С.Даваасүрэнтэй тухайн цаг үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах үедээ биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд нэг, хоёрдугаар шүд болон баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд, доод уруулд салстын өнгөц шарх, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 588 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч О.Ч нь.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холидэй" төвийн урд талд хохирогч С.Даваасүрэнтэй тухайн цаг үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах үедээ биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд нэг, хоёрдугаар шүд болон баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд, доод уруулд салстын өнгөц шарх, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай “...99107034 дугаараас “Холидэй” төвийн урд 92-93 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид зодуулсан “ гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Базаржав бичсэн: “...Чингэлтэй дүүргийн 5-р хороо гэсэр сүмийн уулзвар руу хойгоосоо ордог замд “Холидэйгийн” урд 9293 УНЕ улсын дугаартай саарал машины жолооч хажуугаар шахаж орж ирээд цохиж аваад байна, гэх мэдээллийн дагуу очиж, ...иргэн Самбуудорж овогтой Даваасүрэнтэй уулзан болсон асуудлыг торуулахад, “Баянбүрдийн тойргоос гэсэр сүм рүү чигээрээ гарах үйлдэл хийж байхад мөнгөлөг өнгийн “приус-20” загварын тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээнээс шууд 50 дугаар сургууль руу эргэх гэж байгаа мэт урдуур дайрсан тухайн машиныг оруулахгүйгээр уулзвар нэвтэрсэн тэгсэн нэг машины жолооч араас хүрч ирээд маргалдаж, зодолдсон гэсэн ба Отгонбаяр овогтой Чтэй маргалдаж зодолдсон байсныг мэдүүлэг авч бүртгэлд оруулсан ба тухайн орчмыг харсан хяналтын камер байхгүй байсан...” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Хохирогч С.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ Баруун 4 зам руу эхнэр Саруулбуяныг ажилд нь хүргэж өгөхөөр өөрийн 85-05 УБЗ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслээ жолоодоод явж байтал Баянбүрдийн тойргоос Гэсэр сүм рүү чигээрээ гарах үйлдэл хийж байхад мөнгөлөг өнгийн “приус-20” загварын тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээнээс шууд 50 дугаар сургууль руу эргэх гэж байгаа мэт урдуур дайрсан бөгөөд тухайн машиныг оруулахгүйгээр шууд уулзвар нэвтрээд гарсан. Нөгөө машин бас миний араас уулзвар нэвтэрсэн юм байна лээ би тухайн үедээ мэдээгүй. Тэгээд явсаар “Гэсэр” сүмийн уулзвар дээр ирээд гэрлэн дохио дээр зогссон чинь нэг хүн ирээд миний машины цонхыг цохиод хаалга онгойлгох гээд татаад байсан. Би машины цонхоо онгойлгосон чинь нөгөө залуу “Пизда минь чи яаж яваад байгаа юм” гээд уурлаад хараагаад байсан, Тэгэхээр нь би машинаас буухад тэр залуу шууд толгойгоороо миний ам хэсэг рүү мөргөсөн бөгөөд би хойшоогоо дагзаараа савж унахдаа машины онгорхой хаалганы ирмэгийг мөргөж унасан. Тэгээд босож ирээд газар унасан шилээ аваад өндийхөд намайг мөргөсөн...” гэх /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5713 дугаартай дүгнэлтэд:

С.Даваасүрэнгийн биед тархи доргилт, зүүн дээд нэг, хоёрдугаар шүд болон баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, дээд, доод уруулд салстын өнгөц шарх, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой,

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

Тухайн гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/

Шүүгдэгч О.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд миний өөрийн эзэмшлийн 92-93 УАЕ улсын дугаартай “приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ эхнэр хоёр, ээж болон манай эрэгтэй найз нарын хамт гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн эмнэлэг чиглээд явж байсан. Тэгээд би Баянбүрдийн тойрог дээр 85-05 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн “приус 30” загварын тээврийн хэрэгсэлтэй жолооч намайг шахаад мөргөлдчих гээд байсан. Бид хоёр машинаараа шахалцаж явсаар байгаад Баянбүрдийн тойргоос “Нисдэг машин” худалдааны төвийн урд ирэхэд тухайн жолооч миний урд гараад огцом тоормос гишгээд байгаад явчихаар нь “Гэсэр” сүмийн гэрлэн дохио дээр түгжрээд зогсож байхаар явж очоод чи яаж яваад байгаа юм бэ олон жаахан хүүхэдтэй явж байна гэсэн тэгсэн нөгөө залуу намайг чи өөрөө яаж яваад байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн 85-05 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч би ална шүү гээд машинаасаа буугаад хүрээд ирэхээр нь би нэг удаа уруул болон ам хэсэгт толгойгоороо мөргөсөн тэгсэн тухайн жолооч надтай маргаан хийлгүй шууд машиндаа очиж суугаад гарч ирээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би 2019 онд нийгмийн даатгал төлж байгаад тэрнээс хойш нийгмийн даатгал төлөөгүй. Одоогоор хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байна...” гэх /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...____гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж бага насны 2 хүүхэд гэр бүлээ тэжээдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч О.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675,000 / зургаан зуун далан таван мянган / төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч О.Чээс 230,000 /хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулан  хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 67-919а тоотод оршин суух, Самбуудоржийн Даваасүрэн /РД: ТА94050257/-д олгуулахаар шийдвэрлэлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Вандан ургийн овогт Отгонбаярын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675,000 / зургаан зуун далан таван мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Чээс 230,000 /хоёр зуун гучин мянган/ төгрөг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоот 67-919а тоотод оршин суух, Самбуудоржийн Даваасүрэн /РД: ТА94050257/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД