Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

 Шүүгдэгч И.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн О*******д холбогдох эрүүгийн 2207 00210 0167 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, өдөр ******* төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй /тэтгэвэрт/, *******, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 хэсэгт заасныг журамлан мөн хугацаагаар хорих ялыг тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгэгдсэн, /РД: *******/,

 

******* овогт *******ийн О*******.

 

Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч И.О******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн орчим *******, “Элстэй” газрын хатуу хучилттай авто замд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota Fielder маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч С.Чгийн биед сээрний 7 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч И.О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ангийн нийллэгт очоод буцаж ирэх замдаа ийм зүйл болсон. Би өөрөө архи уудаггүй, эрүүл явсан. Явж байтал нэг талын хоёр дугуй хагараад өнхрөөд явчихсан. Тэгээд унаад хажууд сууж явсан Ч гэх хүний нуруунд гэмтэл гарсан. Миний хүзүү 3 хугарсан. Би хагалгаанд ороод хадуулсан. Ч гэдэг хүнтэй байнгын холбоотой байгаа. Сүүлд 300,000 төгрөг явуулсан. Өмнө нь нурууны бүс авч өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч С.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, Увс аймгийн сургуулийн төгсөлтийн уулзалт ын нутаг дэвсгэрт байх “” гэдэг амралтын газарт болж манай ангийнхан оролцоод 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан. Буцахдаа орой Цт зогсож Чийн хөшөөн дээр зургаа авхуулсан юм. И.О******* машин жолоодож би түүний хажууд сууж, миний ард суудал дээр Г.Н, Б, Н.У нар сууж явсан. Чийн хөшөөнөөс хөдлөөд явж байтал удахгүй машин далбилзаад эвгүй болж эсрэг чиглэлийн замд /урсгал/ орж гартал жолооч О******* энэ яаж байна аа гээд хариулаад жолоогоо мушгиж замын хажуу руу унаж өнхөрч байгаа нь мэдэгдсэн... Осол болохын өмнө жолоогоо бариад хэвийн зүгээр л явж байсан. Анхаарал болгоомж алдсан, сарнисан өөр зүйл хийж яваагүй... бусадтай яриагүй гар утас хэрэглээгүй... Миний баруун талын 1-р хавирга хугарсан, нурууны 7-р үеийн хугаралтай гэсэн бөгөөд хөдөлгөөнгүй 2 сар эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. И.О******* надад эмчний зардалд 150,000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардал, эмчг би нэхэмжпэхгүй...” /хх- 15-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И.О*******ын эзэмшлийн ******* дугаартай машинд суугаад хөдөлсөн юм. И.О******* машинаа бариад хажууд нь манай ангийн С.Ч суусан. Жолоочийн ар талд Г.Н, хажууд нь би жолоочийн эсрэг талын ар талд Б суугаад Налайх дүүрэг рүү явсан. Бид нар амралтаас гараад шороон замаар явж байгаад “Чийн хөшөө”-ний орчмоор засмал замтай нийлээд Налайх явж байтал гэнэт машин засмал дээр мурилзаад яваад өгсөн. Тэгээд нэг харсан чинь машин жолоочийн эсрэг, хажуу талаараа уначихсан байсан... И.О******* машин барьж явахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Машинд явж байсан хүмүүсээс И.О*******ын толгой хэсгээс цус гарч байсан. С.Ч нуруу хөдөлж болохгүй байна гэсэн. Г.Н, Б бид 3-ын биед ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй байсан...” /хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар амралтаас гараад шороон замаар явж байгаад “Чийн хөшөө”-ний орчмоор засмал замтай нийлээд цааш явж байтал гэнэт машин засмал дээр мурилзаад яваад өгсөн. Тэгээд нэг харсан чинь машин жолоочийн эсрэг талаараа хажуу талаараа уначихсан. Тэгээд би арын хаалгыг онгойлгож Чг гаргаж авсан. Тэгтэл зам дээр явж байсан машинтай хүмүүс зогсоод бид нар дээр ирээд машиныг хажуу талаас нь түлхэж дугуйн дээр нь буулгасан. Н.У, Ө.Б бид 3-ын биед ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй байсан.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 3337 дугаартай дүгнэлтэд:

  1. Шинжнд ирүүлсэн цусны дээж нь шинжнд тэнцэнэ.
  2. “О******* ******* 2022.06.26” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. /хх-45-46/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 324 дугаартай дүгнэлтэд:

  1. С.Чгийн биед сээрний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмч эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." /хх-49-50/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч И.О******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэдэгтээ санал нийлж байна” /хх-68/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №04 дугаартай “2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр жолооч *******ийн О******* нь 10-85 унө улсын дугаартай, цагаан өнгийн королла фийлдэр маркийн суудлын тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд *******ны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хатуу хучилттай авто замд жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн дотор жолоочийн хажуугийн суудалд /зүүн урд суудал/ хохирогч С.Ч, арын суудалд Н.У, Г.Н, Ө.Б нар зорчиж явсан нөхцөл байдал тогтоогдсон.*******ийн О******* нь 10-85 унө улсын дугаартай, цагаан өнгийн королла фийлдэр маркийн суудлын тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд *******ны нутаг дэвсгэр Элстэй гэх газраар дайран өнгөрөх хатуу хучилттай орон нутгийн авто замд жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед автомашины зүүн урд дугуйнд гэмтэл гарч жолоодлого алдагдахад тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээг авалгүй, баруун гар тийш жолооны хүрдийг эргүүлж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” /хх-69-70/ гэх магадалгаа,

 

Toyota Fielder маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугаартай гэрчний хуулбар /хх-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.О*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч И.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдуулах саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч С.Чгийн өгсөн: "...Чийн хөшөөнөөс хөдлөөд явж байтал удахгүй машин далбилзаад эвгүй болж эсрэг чиглэлийн замд /урсгал/ орж гартал жолооч О******* энэ яаж байна аа гээд хариулаад жолоогоо мушгиж замын хажуу руу унаж өнхөрч байгаа нь мэдэгдсэн... Осол болохын өмнө жолоогоо бариад хэвийн зүгээр л явж байсан. Анхаарал болгоомж алдсан, сарнисан өөр зүйл хийж яваагүй... бусадтай яриагүй гар утас хэрэглээгүй... Миний баруун талын 1-р хавирга хугарсан, нурууны 7-р үеийн хугаралтай гэсэн бөгөөд хөдөлгөөнгүй 2 сар эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн. ” гэх мэдүүлэг, Гэрч Н.Уийн өгсөн: “...Бид нар амралтаас гараад шороон замаар явж байгаад “Чийн хөшөө”-ний орчмоор засмал замтай нийлээд Налайх явж байтал гэнэт машин засмал дээр мурилзаад яваад өгсөн. Тэгээд нэг харсан чинь машин жолоочийн эсрэг, хажуу талаараа уначихсан байсан... И.О******* машин барьж явахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Машинд явж байсан хүмүүсээс И.О*******ын толгой хэсгээс цус гарч байсан. С.Ч нуруу хөдөлж болохгүй байна гэсэн. Г.Н, Б бид 3-ын биед ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Г.Нн өгсөн: “...Бид нар амралтаас гараад шороон замаар явж байгаад “Чийн хөшөө”-ний орчмоор засмал замтай нийлээд цааш явж байтал гэнэт машин засмал дээр мурилзаад яваад өгсөн. Тэгээд нэг харсан чинь машин жолоочийн эсрэг талаараа хажуу талаараа уначихсан. Тэгээд би арын хаалгыг онгойлгож Чг гаргаж авсан...”гэх мэдүүлэг, Шүүхийн шинжний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 324 дугаартай дүгнэлтэд С.Чгийн биед сээрний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Шүүгдэгч И.О*******ын өгсөн: “...Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэдэгтээ санал нийлж байна” гэх мэдүүлэг, Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №04 дугаартай магадалгаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.О******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн орчим *******, “Элстэй” газрын хатуу хучилттай авто замд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota Fielder маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь хасагт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч С.Чгийн биед сээрний 7 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг учруулсан болох нь тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч И.О*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч И.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар: “ ...шүүгдэгч И.О*******д өмнө нь зам тээврийн осол гаргаж байсан. Мөн насных нь байдал. Энэ зам тээврийн ослоос болж өөрийнх нь ч гэсэн эрүүл мэндэд  гэмтэл учирсан байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хязгаарлалтын бүсийн хувьд Нийслэлийн 9 дүүргээс хэтрүүлэхгүйгээр тогтоох нь зүйтэй.” тухай дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч И.О*******д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн насны байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч И.О******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдлаа.

 

Энэ хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн № дугаар гэрч, №795678 дугаартай И.О*******ын жолоочийн үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О*******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний

төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч И.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн № дугаар гэрч, №795678 дугаартай И.О*******ын жолоочийн үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД