Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/895

 

 

 

 

 

 

 

  g

 2022          06          15                                    2022/ШЦТ/895

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогч Г.Цог-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Амаржаргал, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Амаржаргалд холбогдох эрүүгийн 2203 00000 0212 дугаартай хэргийг шүүх 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 17-нд Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говь транс” ХХК- д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 576 байр, 902 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар КЮ82101710, Боржигон овогтой Тогтохбаатарын Амаржаргал.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Т.Амаржаргал нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн зүүн хойд замд Toyota Prius-41 маркийн 53-37 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Цог-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Цог-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо хохирол дээр нэмээд 3 сарын цалин 3.000.000 төгрөг, хувь жолооч хөлсөн тэрний төлбөр 300.000 төгрөг, мөн эмчилгээний зардал 270.730 төгрөг гарсан тэрийг нэхэмжилж байна. Зүгээр гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэндээ бол гомдолтой байна ...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-13/, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-19/, хохирогч Г.Цог-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч Б.Төрмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-26/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Төрмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-26-29/, Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн 5031 дугаартай дүгнэлт /хх-43-44/, мөрдөгчийн магадалгаа 403 /хх-69/, тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-51-57/, хохирогчийн өвчний түүх /хх-94-110/, гэрч Б.Одонтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-32/, гэрч Т.Цэцэгжаргалын өгсөн мэдүүлэг /хх-35/, шүүгдэгч Т.Амаржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-81/, хохирлын тооцоо /хх-82-87/, Т.Амаржаргалын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-111/, “Мөнгөн гүүр” эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх /хх-110/, Т.Амаржаргалыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, зээлийн гэрээ /хх-118-125/, Тоёота приус маркийн 5337 УНН тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-126/, шинээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.Амаржаргал нь  2022 оны 3 дугаар сарын 26-ны 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн зүүн хойд замд Toyota Prius-41 маркийн 53-37 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Цог-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цог-Эрдэнийн өгсөн: “...01 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ “Натур” худалдааны төвийн замаар явж байгаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан, тэгтэл миний зүүн гар талаас нэг суудлын автомашин ирээд намайг мөргөөд газарт унагасан. Тэгээд би тухайн үед толгой эргээд шоконд ороод хэсэг хугацаанд юм санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь намайг 103-ын эмч ирээд үзэж байсан. Мөн араас нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-22/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Төрмөнхийн өгсөн: “...Тоёота приус 53-37 УНН улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр хүргэн ах Т.Амаржаргалд авч өгсөн. Уг автомашины зээлийг Т.Амаржаргал өөрөө төлөөд явдаг. Уг автомашин зам тээврийн ослын улмаас урд салхины шил хагарсан гэж хэлсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол байхгүй.  Уг тээврийн хэрэгсэл нь Т.Амаржаргалын автомашин болсон учир надад хамаагүй...” гэх мэдүүлэг /хх-26-30/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одонтуяагийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 26-ны 01 цаг өнгөрч байхад нөхөр Т.Амаржаргалтай утсаар ярьтал “би автомашин жолоодож яваад хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрлалыг нь заалгаад осол болсон гэх газарт яваад очсон. Тухайн үед ослын газарт очтол манай машин дотор явган зорчигч нь буюу автомашинд мөргүүлсэн хүн сууж байсан. Эмч ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь цагдаагийн газраа бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-32/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 5031 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Цог-Эрдэнийн биед зүүн өвдөгний гадна, дотор жийргэвч мөгөөрс, дотор коллатерал холбоосны бүрэн бус урагдал, урд, ард чагтан холбоосны суналт, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, хаван, дагзны хуйхны шарх, хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-43-44/,

 

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-51-58/,

 

Мөрдөгчийн магадалгаа.403 “...toyota prius-41 маркийн 53-37 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Тогтохбаатарын Амаржаргал нь Монгол улсын  замын хөдөлгөөний  дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж,  уг гарцаар  гарч байгаа болон гарахаар  завдаж байгаа явган зорчигчид  зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг  зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” /хх-69/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-13/,

Хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-19/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-64-65/,

Хохирлын баримтууд /хх-81-87/,

“Мөнгөн гүүр” эмнэлгээс ирүүлсэн өвчний түүх /хх-94-110/,

Шүүгдэгч Т.Амаржаргалын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-111/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч Т.Амаржаргал нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Натур” худалдааны төвийн зүүн хойд замд Toyota prius-41 маркийн 53-37 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Цог-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

 

          Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Т.Амаржаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Амаржаргал нь хохирогч Г.Цог-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардалд 5.081.200 төгрөг төлсөн байна. Хохирогч Г.Цог-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд эмчилгээний зардал 270.730 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үнэ 300.000 төгрөг, цалин 3.000.000 төгрөг нийт 3.570.730 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байх тул хохирогч Г.Цог-Эрдэнийн эмчилгээний зардал 270.730 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үнэ 300.000 төгрөг, нийт 570.730 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор тогтов.

 

Харин хохирогчийн нэхэмжилж буй цалин хөлс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Амаржаргал нь баримтаар учирсан хохирол 5.081.000 төгрөгийг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэгт холбогдсон зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Амаржаргалын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 845272 дугаартай шүүгдэгч Т.Амаржаргалын жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгох, 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Т.Амаржаргал нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогтой Тогтохбаатарын Амаржаргалыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Амаржаргалыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Амаржаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Амаржаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацааг дуустал хадгалж, 845272 дугаартай Т.Амаржаргалын жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар эмчилгээний зардал 270.730 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үнэ 300.000 төгрөг, нийт 570.730 төгрөгийг шүүгдэгч Т.Амаржаргалаас гаргуулж хохирогч Э.Цог-Эрдэнэд олгосугай.

 

7. Хохирогч Г.Цог-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Амаржаргал нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Амаржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Амаржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС