| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0791/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/897 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/897
2022 06 15 2022/ШЦТ/897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Улсын яллагч Я.Амарзаяа,
Хохирогч А.Г
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Г-ийн С, Б овогтой Д-н Ш нарт холбогдох эрүүгийн 2106 00000 0968 дугаартай хэргийг шүүх 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгэгдэж байсан. Хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: АА00000000, Б овогтой Г-ийн С.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.С, Д.Ш нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 442 дугаартай худгийн ойролцоо иргэн А.Г-той “машин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар толгой руу нь удаа дараа гараараа цохиж, биед нь баруун хоншоор ясны өмнөд хана сэлтэрсэн, хажуу хана дотогш цөмөрсөн нийлмэл хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, зүүн хацар цээж, баруун, зүүн тохой, уруулын дотор салст, баруун гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “... Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Г мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирол ноолууран цамц урагдсан, гинж тасарсан үнэлгээ 462.000 төгрөг гэж гарсан. Мөн томографийн зураг 130.000 төгрөгөөр авхуулсан эдгээрийг нэхэмжилж байгаа. Өөр гомдол санал байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр: хохирогч А.Г-ийн өгсөн мэдүүлэг/хх-10-13/, гэрч Ө.Дэлгэрцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3706 дугаартай дүгнэлт /хх-49-50/ шүүгдэгч Г.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, шүүгдэгч Д.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/, шүүгдэгч Д.Ш-ын нас барсны гэрчилгээ /хх-135/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.С, Д.Ш нар нь бүлэглэн, 2022 оны 3 дугаар сарын 1-ний 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 442 дугаартай худгийн ойролцоо иргэн А.Г-той “машин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар толгой руу нь удаа дараа гараараа цохиж, биед нь баруун хоншоор ясны өмнөд хана сэлтэрсэн, хажуу хана дотогш цөмөрсөн нийлмэл хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, зүүн хацар цээж, баруун, зүүн тохой, уруулын дотор салст, баруун гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Г-ийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 18-19 цагийн орчим харихаар алхаж явж байгаад үл таних 2 хүнтэй маргалдаад тухайн хоёр хүн намайг зодоод, би ойролцоо байсан дэлгүүр рүү зугтаж ороод дэлгүүрээс намайг чирч гаргаж зодсон. Надад учирсан гэмтлүүдийг бүдүүн залуу болон түүнтэй хамт байсан туранхай залуу учруулсан.” гэх мэдүүлэг /хх-10-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Дэлгэрцэцэгийн өгсөн: “...Би нөхрийнхөө араас машинтай дагаад явж байсан ба нөхөр хажуугаар нь явж байсан портер машиныг өшиглөсөн. Машинаас ойролцоогоор 45 орчим насны намхан бүдүүн залуу, мөн намхан туранхай залуу бууж ирээд намхан залуу нь цохиж байгаа харагдсан ба би гүйж очоод салгаад авсан чинь араас нь өндөр туранхай залуу нүүр рүү цохиод, ээлжлээд манай нөхрийг цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 3706 дугаартай:
Шүүгдэгч Г.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/,
Шүүгдэгч Д.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/,
Шүүгдэгч Д.Ш-ын нас барсны гэрчилгээ /хх-135/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч нар болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.С, Д.Ш нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 442 дугаартай худгийн ойролцоо иргэн А.Г-той “машин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар толгой руу нь удаа дараа гараараа цохиж, биед нь баруун хоншоор ясны өмнөд хана сэлтэрсэн, хажуу хана дотогш цөмөрсөн нийлмэл хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний сулрал, зүүн хацар цээж, баруун, зүүн тохой, уруулын дотор салст, баруун гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.С, Д.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Г.С, Д.Ш нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч А.Г нь баримтаар хохирол төлбөр 592.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.С шүүх хуралдаан дээр 300.000 төгрөгийг төлсөн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С-аас 292.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-т олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч А.Г цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Ш нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Нас барсан үндэслэлээр шүүгдэгч Д.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.С-ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС