| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00345/и |
| Дугаар | 390 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 390
2018 оны 06 сарын 25 өдөр Дугаар 153/ШШ2018/00390 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, тоот регистрийн дугаартай, Ц овогт Зн С-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.С, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд 7-р анги төгссөн. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 оны 01 дүгээр сараас 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байгаад 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж, 1981 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын дуустал тус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
Иймд миний 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.V нь 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-З.Vгийн 0708114 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/215 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-З.Vгийн 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1052 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан буюу 2-р бригадын Зурман, З.V нарын нэр дээрх 1974-1977, 1981-1991 оны 70 дугаар дансны хуулбар,
-Гэрч Д.Чимэдийн “би 1972-1993 он хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд гидротехникч, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. З.С нь 1974 онд 7-р анги төгсөөд нэгдэлд илгээлтээр гарч малчнаар ажиллаж байсан. Тэрээр 1977-1980 онд цэргийн алба хааж, 1980-1993 онд Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч М.Надмидцэрэнгийн “З.С нь намайг 1980 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд ирэхэд тэрээр цэргээс халагдаж байсан. Тэгээд нэгдэлд малчнаар ажилласан. 1990 онд нэгдэл тарахад нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид бас малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч З.С нь 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт З-ийн Сгийн 1974 оны 06 дугаар сараас 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА