Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Г.Гансүлд нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гансүлдэд холбогдох эрүүгийн 2215000000208 дугаартай, 163/2022/0198/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаан Ямаат овогт Гансүхийн Гансүлд, Булган аймаг, Бугат суманд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймаг, Бугат сум, 3 дугаар баг, Их бугатын өвөр гудамжны 6-3 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Оюутолгой ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 34 настай, эрэгтэй, РД: ГБ88050115.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гансүлд нь 2022 оны 08 дугаар сарын 03-04-ний шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймаг, Бугат сум, 3 дугаар багийн нутагт иргэн Д.Өлзийбаяртай маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000208 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Гансүлд нь 2022 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Өлзийбаяртай үл ойлголцож улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гансүлдийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Өлзийбаярын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат сумын төв рүү эхнэр, хүүхдүүд болон хадам ахын эхнэр Буянхишиг, түүний хүүхдүүдтэй ирсэн юм. Тэгээд бид нар шууд хадмын хамаатан Ганбаярынд очсон юм. Ганбаяр нь гэртээ эхнэр Болороо, дүү Гал-Эрдэнэ, Саруул, тэдний хүүхдүүд байж байсан. Тэгээд бид нар нийлж хөзөр тоглонгоо пиво ууцгаасан. ...Гаднаас Гансүлд гэх залуу Соёрхол нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд би нэлээн согтсон. Нэг мэдэхэд нэг машины хажууд дөрвөн хөллөөд байж байсан бөгөөд миний нүүр хэсэгт Гансүлд өшиглөж байсан. хамар нэг тал руугаа хугарсан гэсэн, зүүн нүдний хураавар нь цууралттай гэж хэлсэн. Миний зүүн нүд ухархайгаараа өвдөж, хамар битүүрч, зүүн чихний хавиар хатгаж өвдөж байгаа. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Буянхишигийн өгсөн: Би Орхон аймгийн Баян-Өндөр сумаас өөрийн 2 хүүхдээ аваад машинтайгаа Булган аймгийн Бугат суманд салхинд гарахаар ирсэн. Тухайн үед хамаатнууд маань уулзаж байхад нь Ганбаярын гэрт очсон. Тэнд Ганбаяр болон эхнэр Болороо, Гал-Эрдэнэ, түүний эхнэр Мөнхсаруул, Өлзийбаяр, түүний эхнэр Үүлэнсолонго, Мягмарбат болон түүний эхнэр Батмаа нар байсан. Бид нар нэлээн их пиво уусан. Тэгж байтал гаднаас Гансүлд гэх залуу орж ирсэн. Бүгдээрээ нийлээд тэндээ пиво уусан. ...Өлзийбаяр газар хэвтчихсэн, зөндөө бөөлжсөн байдалтай босож чадахгүй байсан. Би Өлзийбаярыг өргөж өөрийнхөө тээврийн хэрэгсэлд жолоочийн эсрэг талын сандал дээр суулгаад, сандлыг нь хойшлуулаад арын сандал дээрээс нөмрөх юм авч өгөх гээд дээгүүр нь тонгойж байтал Гансүлд гараад ирчихсэн байсан. Хажуу талаас хөөе юу болоод байгаа юм бэ? гээд намайг татаж холдуулаад Өлзийбаярын нүүр хэсэгт гараараа цохиод, хөлөөрөө өшиглөсөн. Би болиоч гээд дөхөхөд гараа атгаж байгаад миний зүүн хацар хэсэгт цохисон. Намайг хойш болоход Өлзийбаярыг өшиглөөд байж байхад гэрт байсан хүмүүс гараад ирсэн. ...Гансүлд нь намайг 1 удаа гараа атгаж байгаад зүүн шанаа хэсэгт цохисон. Өлзийбаярын нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад зөндөө цохисон. Би яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Мөн хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөөд байсан. Өлзийбаяр зодуулсныхаа дараа нүүр нь хавдаад нэг нүд нь нээгдэхгүй тагларсан байсан. Хувцас хунар болон нүүр нь дан цус болчихсон байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Үүлэнсолонгын өгсөн: Би өөрийн нөхөр Д.Өлзийбаяр болон 2 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сумаас 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат сум руу салхинд гарахаар очсон. ...гаднаас Гансүлд гэх залуу орж ирээд муу пиздаг нүдчихлээ, одоо араас нь очиж алмаар байна. Хаашаа зугтав гээд байсан. Би босоод Гансүлдээс асуухад танай нөхөр Өлзийбаяр чинь танай бэр Буянхишигтэй чинь яг заваарч байхад нь хараад нөхрийг чинь нүдчихлээ. Чамд гомдол байхгүй юм байгаа биз дээ. ...Би нөхрөө аваад Орхон аймгийн Баян-Өндөр сум руу очиж 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт үзүүлээд өнөөдөр буюу 08 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс шинжилгээний хариу авахад хамрын таславч мурийлттай, хамрын зүүн яс хугаралтай, нүдний доод талын яс нь хугарсан, яаралтай хагалгаанд Улаанбаатар хот руу яв гэсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гал-Эрдэнийн өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бид нар бөөндөө байсан бөгөөд 11 цагийн үед бороо ороод байхаар нь Ганбаяр ахын гэр рүү явсан юм. Бид нар уулзаад 2-3 хонож байсан бөгөөд урьд өдөр нь гол дээр хоносон юм. Тэгээд Ганбаяр ахынд очоод хөзөр тоглоод 1 пиво тойруулж байгаад хүүхдүүдээ гол дээр аваачиж тоглуулахаар болоод гол руу явцгаасан юм. Тэгээд гол дээр байхад Ганбаяр ах Гансүлд рүү залгаж дуудсан. ...Тэгээд бид нар ууж идэцгээгээд нэлээн оройтоод байж байхад Өлзийбаяр, Буянхишиг хоёр гэрээс гарсан. Энэ хооронд манай эхнэр хүүхдүүдтэйгээ, Ганбаяр ах эхнэр, хүүхдүүдтэйгээ унтаад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Гансүлд ах гадаа гарч тамхилангаа нөгөө хоёрыг хараад ирье гэж хэлээд гарч явсан. Удалгүй удам судар гутаасан хар пизда нар гэж орилохоор нь Мягмарбат бид хоёр гараад очтол Гансүлд ах Буянхишигийн машины баруун талын хаалгыг онгойлгочихсон дотор нь Өлзийбаяр хэвтсэн байдалтай, Буянхишиг машины хажууд нүүрээ дараад уйлчихсан байж байсан. Тэгээд бид хоёр юу болсон талаар Гансүлд ахаас асуутал энэ хоёр пизда чинь секс хийчихсэн байж байна гэхээр нь Буянхишигээс үнэн юм уу? гэж асуутал дуугарахгүй уйлаад байсан. Тэр үед Өлзийбаярын зүүн нүд хавиар хавдчихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаартай: Д.Өлзийбаярын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, алимын салст, 2 нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславч мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаартай: М.Буянхишигийн биед зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гансүлдийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг Ганбаяр гэх найзыгаа банз ачуулахаар авч явах гээд гэрт нь очиход Өлзийбаяр эхнэр, хүүхдүүдийн хамт, Гал-Эрдэнэ эхнэр, хүүхдүүдийн хамт, Ганбаяр гэр бүлийн хамт, мөн Буянхишиг гэх эмэгтэй байж байсан. Тэр хэд хөзөр тоглоод пиво ууж байсан. ...Ганбаярын гэрт шөнө очиход нөгөө хэвээрээ пиво ууж байсан. Би ирээд хамт 2 шил архи, 3 пиво ууж байхад Өлзийбаяр эхнэр, хүүхдүүдээ аваад амарлаа гээд өөр айл руу явсан. Удаагүй байж байтал Өлзийбаяр, Буянхишиг хоёр Ганбаярын гэрээс гараад явсан. Би Ганбаярын гэрт нэлээд сууж байгаад гэрээс гарч тамхи татаад бие засаад байж байгаад Өлзийбаяр, Буянхишиг хоёрыг хаачсан юм бол гээд машины хаалга татаж үзэхэд манай бэр Буянхишиг, манай хүргэн Өлзийбаяр хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Өлзийбаяртай маргалдаж байгаад нүүр хэсэгт гурван удаа цохисон. Ингээд байж байтал гэрээс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаад Буянхишиг, Өлзийбаяр хоёрыг Гал-Эрдэнэ аваад явсан. Би Өлзийбаярт 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт үзүүлээрэй гээд 250.000 төгрөг шилжүүлж өгсөн. Шилжүүлэхдээ Үүлэнсолонго гээд эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Үүлэнсолонгын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Одоо хохирол, гомдолгүй талаар Өлзийбаяр өөрөө хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Өлзийбаярын гэмт хэргийн талаар болон хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч М.Буянхишиг, С.Үүлэнсолонго, Г.Гал-Эрдэнэ нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Г.Гансүлд нь 2022 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Өлзийбаяртай маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож, биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, алимын салст, 2 нүдний зовхинд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславч мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

  Шүүгдэгч Г.Гансүлдийн хохирогчийг цохисон, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

  Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

  Шүүгдэгч Г.Гансүлд нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Гансүлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Гансүлдийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Өлзийбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохирлын баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Г.Гансүлд нь хохирогчид 3.250.000 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан байна. Хохирол төлсөн болох нь хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Шүүхээс хохирогч Д.Өлзийбаярт шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, надад одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Гансүлдийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Гансүлдийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Гансүлдийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Гансүлдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 42-45 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Гансүлд нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Их Бугатын өвөр гудамжны 6-3 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Гансүлд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4/106 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Гансүлдийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Гансүлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Гансүлд нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаан ямаат овогт Гансүхийн Гансүлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гансүлдийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Гансүлд нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гансүлдэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Гансүлд нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР

2022        09         06                                   2022/ШЦТ/197