| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0774/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1302 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1302
2022 09 06 2022/ШЦТ/1302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Ж.Г, Д.Б нар,
нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Батжав,
шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,
хохирогч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хууль ёсны төлөөлөгч Г.Т,
иргэний хариуцагч Ю.Л, Г.С, Ц.Э нарыг оролцуулан эрүүгийн 1902 00061 0016 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж.Г, 1981 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: ***/,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Б, 1974 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж;
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг,
Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын 5-д заасан “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ” гэснийг,
Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 1.3. Сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна”, 1.4. Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна” , 2.3. “Татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгоно” гэснийг,
Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7.16. “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг,
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг тус тус зөрчиж;
“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилт болох 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Зд 20,000,000, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бт 20,000,000, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лд 20,000,000, үйлчлэгч П.От 3,000,000, орон тооны бус байцаагч М.Цэд 3,000,000, орон тооны бус байцаагч Х.Ад 3,000,000, хураагч З.Ст 3,000,000, орон тооны бус байцаагч Өд 3,000,000, орон тооны бус байцаагч С.Сд 3,000,000, хураагч Т.Тт 3,000,000, хураагч Н.Эд 4,000,000, орон тооны бус байцаагч Э.Ад 3,000,000, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эд 4,000,000, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бэд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Бд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер А.Над 3,000,000, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сад 4,000,000 төгрөг, нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, улмаар П.Оээс 2,500,000, Ю.Лгээс 15,000,000, М.Цээс 2,500,000, Х.Аас 2,500,000, З.Саас 2,500,000, И.Өгаас 2,500,000, С.Сгаас 2,500,000, Т.Таас 2,500,000, Н.Эгаас 3,400,000, Э.Агаас 2,500,000, Ц.Эгээс 2,700,000, Б.Бээс 2,700,000, А.Баас 3,150,000, А.Наас 2,500,000, Г.Саас 3,150,000 төгрөг буюу нийт 52,600,000 төгрөгийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болон аяны арга хэмжээнд зарцуулна гэх нэрээр буцаан авч, уг 52,600,000 төгрөгөөс Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр өгч, 6,000,000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж, 34,100,000 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ж.Г, Д.Б нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Улсад 25 жил, татварын байгууллагад 15 жил ажиллаж байна. Ажиллаж байхдаа ёс суртахуунтай, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Бодит байдлыг үнэн зөвөөр ямар нэгэн хачиргүйгээр яръя гэж бодож байна. Маш их сандарч байна. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр санагдаж байна. Хэлтсийн дарга Ж.Г даргын зөвлөлийг хуралдуулъя гэсэн үүрэг өгсөн. Даргын зөвлөлийн хурал хийнэ гэсний дагуу би Хэтсийн дарга, дэд дарга, 6 тасгийн дарга нарыг оролцуулан хийсэн. Энэ хурал дээр хэлтсийн дарга хэлэхдээ “энэ жил манай хамт олон орлогын төлөвлөгөөг 6.3 тэрбум давуулан биелүүлсэн байна. Бид нар сайн ажилласан байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан төсвийн хүрээнд үлдсэн хэдэн төгрөг байна энүүгээр албан хаагчдаа шагнаад байгууллага болон алба хаагчдадаа зарцуулах шинэ жилийн арга хэмжээний хуримтлалын сан үүсгээд бас бусад зардлууд цагаан сар, утаатай тэмцэх цагаан идээний аян гээд бусад зардлуудаа эндээсээ зохицуулбал яасан юм бэ та нарт ямар санал байна гэж хэлж байсан. Мөн мөнгөн урамшуулал, нийгмийн асуудлаа шийдвэрлэгдэж байгаагүй алба хаагчдыг би өөрөө мэдээд шагнахаар оруулж ирье. Гэхдээ одоогоор хэдэн төгрөг үлдээд байгааг нь мэдэхгүй байна. Нягтлангаар тооцоо хийлгээдэхье” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шиг санагдаад байна. Хэлтсийн дарга “Д.Бээ нөгөө тушаал чинь юу болсон бэ, үзээрэй хэлтсийн даргын гаргасан тушаалын төслийг үзээд хуулийн зүйл заалт дээр зохицуулалт дээр танилцуулга хийгээрэй гэж үүрэг өгсөн. Үүний дагуу би хэлтсийн хуулийн зөвлөхөд “тушаалын төсөл бэлдэх талаар хэлээд урьд нь ажиллаж байсан хэлтсийн дарга нарын гарсан тушаалыг үзээд хуулийн зүйл заалтыг хараад алдаа гаргахгүй хийгээд танилцуулаарай” гэсэн боловч танилцуулаагүй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүргэсэн. Тэгээд 12 дугаар сарын 20-ны пүрэв гариг болгон би Удирдлагын Академид хэлтсийн даргын тушаалаар бүтэн нэг өдөр ажлаас чөлөөлөгдөж сургалтад суудаг. 12 дугаар сарын 20-ны өдрийн 13:30-14:00 цагийн хооронд хэлтсийн дарга утасдаад шагнал урамшууллын А4 дээрх тушаал гарсан. Шагнасан, гарсан тушаалын дагуу хүмүүстэйгээ холбогдоод дундын сангийн мөнгөө хурааж оройн арга хэмжээн дээрээ цуглуулаад ирээрэй” гэж хэлсэн. Уг нь энэ дундын сангийн мөнгийг нягтлан бодогч, тасгийн дарга Ю.Л хоёр тухай үедээ хураана гэж ярьж байсан. “Даргаа би хичээлтэй байна. Шалгалт нь дөхөөд байна гэж хэлсэн. “Ю.Л жилийн эцсийн орлого төлөвлөгөөг хийх гээд завгүй байна. Нягтлан тайлан балансаа гаргах гээд үнэхээр завгүй байна. Чи наад тушаалын дагуу хүмүүстэй хэлчих ээ” гээд миний фейсбүүк мессенжер лүү тушаалын хавсралтыг явуулаад хэдэн төгрөгийг нэр бүхий хэдэн хүмүүсээс хураагаад дундын сангаа хурааж аваарай гэсний дагуу би яг холбогдох хүмүүс рүү нь утасдаад мэдэгдсэн. Тухай үед 12 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдах байсан. Энэ шинэ жилийн арга хэмжээг хянан шалгалтын тасаг зохион байгуулсан. Энэ арга хэмжээ дээр зарим хүмүүс баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа хянан шалгалтын тасгийн дарга Б.Бэд өгөөд, зарим нь надад бэлнээр авчирч өгөөд байсан. Энэ үйл явдал маань 2-3 өдөр үргэлжилсэн. Арга хэмжээ дуусаад хэлтсийн дарга “өгөх ёстой хүмүүс нь зарим нь өгөөгүй байна тооцоогоо гялс хийгээд тооцоогоо надад авчирч танилцуулаарай” гэсэн. Тэрний дагуу дундын сангаас гарга гэсэн зардлыг бүгдийг нь гаргаад тооцоо хийгээд хэдэн төгрөг үлдсэн хэн өгөөгүй байгааг гаргасан байсан. Тухайн үед Ж.Г даргаас илүү гарсан мөнгийг зарим нэг шагнал авсан хүнд буцааж өгсөн. Би болохоор 15 хүнээс 52.600,000 төгрөг хураасан. Үүнээс гарсан зардал нь шилдэг тасаг 1.000.000 төгрөг, шинэ жилийн арга хэмжээ 6.000.000 төгрөг, шилдэг татварын улсын байцаагч 500.000 төгрөг, шагналын мөнгө буюу иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу Баянзүрх дүүргээс шагнадаг өргөмжлөл буюу баярын бичиг дагалдаж ирдэг. Тухайн үед хэлтсээс шагнал мөнгийг нь зохион байгуул гэсэн журамтай байсны үндсэн дээр 595.000 төгрөгөөр байцаагч буюу алба хаагч нараа шагнасан. Байгууллага дээр Дэлгэрмөрөн дуучныг авчрах 500.000 төгрөгийг, утаагүй аян буюу сүү цагаан идээний тухайн үед хэлтсийн дарга Витафиттай гэрээ хийгээд аян зохион байгуулаад 5.647.600 төгрөгийг би нягтланд өгсөн. Би шилжүүлсэн баримт нь байна. Бусад шинэ жилийн байгууллага буюу хамтарч ажилладаг аж ахуй руугаа 5.500.000 төгрөгийг өгсөн. Нийт 17.742.600 төгрөгийг зардал гарсан. Үлдэгдэл болох 34.857.400 төгрөгийг хэлтсийн даргад хүлээлгэн өгсөн. Эндээс Ж.Г дарга 12.500.000 төгрөгийг 5-н шагнуулсан хүмүүст буцаан өгсөн. Энэ миний ярьсан бүх зүйл нотлох баримттай. Нотлох баримтыг би бүгдийг нь гаргаж өгсөн. Энэ асуудал маань хамт олноо баярлуулж байна гэж бодсон. Надад бол илүү дутуу авсан, өөртөө ашиглах гэсэн санаа оноо байгаагүй. Би үнэн шударгаар мэдүүлэг өгч байсан. Прокурорын газраас намайг 2 зүйл ангиар яллаж байгааг танилцуулсан. Энэ нь надад маш хүнд цохилт болсон. Би үнэхээр буруутай болж байгаа юм байна. Буруутай болж байгаа юм бол шагнал авсан энэ мөнгийг төрийн сангийн дансанд тушаасан байгаа. Надад энэ нь сэтгэл санаа, эрүүл мэнд гээд нөлөөлсөн. Татварын Ерөнхий газраас албан тушаал бууруулах тушаал гаргасан. Авлигатай тэмцэх газраас шалгах гээд давхар надад асуудал гарсан. Сая миний ярьсан бүх зүйл болсон явдал. Харамсаж байна. Албан тушаалаа урвуулаагүй. Энэ тушаал шийдвэрийг биелүүлээд ажиллаад энэ хүнд байдалд орсон байна. Өөр хэлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч Ж.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг 2016-2019 оны 2 сар хүртэл ажилласан тухайн үед 2018 оны гарсан тушаал дээр буруутгаж байгаа. Тэр гарсан тушаал гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гарсан үйл явдал гэвэл 2018 оны 12 сар жилийн эцсийн тайлан гарсан. Жилийн эцэс гээд хүмүүс ажлуудаа шахаад байж байхад манай нягтлан “Орон нутгийн санхүүжилт гээд үлдэгдэл мөнгөн дүн байгаад байна. Энийг хэрхэн яаж зарцуулах вэ гээд надад танилцуулсан. Тухайн үед орон нутгийн төсвийн орлогыг олж биелүүлсэн учраас алба хаагчдадаа урамшуулъя гэдэг байдлаар санаа гаргасан. Тасгийн даргын зөвлөлийн хурлуудыг 12 дугаар сарын эхэнд хийсэн байгаа. Тэр хурлаар Цогтуяа, Д.Б, Ц.Э, Ю.Л гээд нийт 6 тасгийн дарга, дэд даргатай бид нар хуралдсан байдаг. Тэр хурлаар миний гаргасан санал бол “орон нутгаас хэмнэгдсэн төсөв буюу үлдэгдэл мөнгөн дүн байна” гээд гэхдээ тухайн үед мөнгөн дүн нь хэдэн төгрөг байгааг харах боломжгүй байна. Бас программ алдаа заагаад байгаа учраас эргээд хариу хэлнэ гээд нягтлан бодогч өөрөө надад хэлсэн. Энэ талаараа эхлээд саналаа хэлээд урамшуулал болгох уу яах уу гэдэг талаараа зөвлөлдье гээд зөвлөлийн хурал хуралдаад тасгийн дарга нарт хэлсэн. Тэр нь ойролцоогоор 12 дугаар сарын 05 хавьцаа байсан санагдаад байна. Яг хэдэн байсан санахгүй байна. Хугацааг нь би бас санахгүй байна. Энийг тасгийн дарга нарт бүгдэд нь хэлсэн. Тухайн үед “орон нутгийн төсвийн орлогыг ойролцоогоор 1.5 тэрбум хавьцаа нь иргэд давуулан биелүүлэн авчирсан байна. Орон нутгийн санхүүжилтээс тухайн жилийн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд нийт урсах зардал дээр тавьж өгсөн 599 сая төгрөгөөс ойролцоогоор үлдэгдэл мөнгө гарсан байна. Энэ нь ойролцоогоор орон тооны бус байцаагч нарыг авч ажиллуулах зардлаас үлдсэн дүн байна гэж ерөнхийдөө танилцуулсан. Энэ дүнг хэрхэн зарцуулах вэ нийт алба хаагч нарт урамшуулал хэлбэрээр олгох боломжтой юу гэж бодож байна. Тухайн жилийн нэмэгдсэн өртгийн албан татвар гээд маш их ажил ихтэй байсан учраас та бүхэн тасгийн ахлахуудаа шагная гэж бодож байна. Тухайн үед тасгийн дарга нар өөрсдөө өөр өөрийн хариуцсан алба хаагч нараасаа хэн нь илүү ажилласан тэр нэрсээ өөрсдөө гаргаад тэр нэрсээ захиргааны хэлтсийн дарга Д.Бт өгөөд Д.Б нь тэр нэрсээ нэгтгээд хуулийн төслөө боловсруулаад орж ирээрэй гээд үүрэг даалгавар өгөөд гаргасан. Үүрэг даалгавар биш танилцуулга өгсөн. Энэ танилцуулгыг үйлдэж байхдаа манай захиргааны хэлтсийн тасгийн дарга нь өөрөө хуульч мэргэжилтэй. Бүх тушаал, шийдвэрт хяналтаа тавиад явдаг. Бүх захиргаатай хамааралтай алба хаагчдыг хариуцсан алба хаагч байдаг. Зөвлөлийн хурал зөвлөлдсөний 7 хоногийн дараагаар нягтлан ойролцоогоор мөнгөн дүнгээ гаргаж өгсөн гэсэн. Д.Бт ойролцоогоор 60.000.000 гаран төгрөг хавьцаа байна гэж хэлж байсан. Наад мөнгийг чинь хэрхэн хувааж урамшуулах талаар “Д.Бийг өөрөө мэдээд хоорондоо хүмүүсээсээ нэрсүүдээ аваад хуваарилаад ороод ирээрэй” гэсэн байдлаар хэлсэн. Баянзүрх дүүргийн татварын хувьд маш их ажил ихтэй байдаг. Би ганц өдөрт 500-600 гаран алба хаагчдын хүсэлтүүдийг шийдвэрлэдэг. Маш их олон дүрэм, журам, албан тоот, хүсэлтүүдэд хариу өгөх болон шийдвэрлээд явдаг. Хурал болсны 10 хоногийн дараа Д.Б энэ урамшууллын тушаалын хуулийн төслийг өөрөө боловсруулаад явж байгаа гэж явцын байдлаа надад танилцуулж байсан. Дэд дарга Б.З нь өмгөөлөгч хуульч мэргэжилтэй хүн. Энэ хоёр хуульч юм чинь элбээд урамшуулал болгож болох уу болохгүй юу гэдгийг туслаад дэмжээд тушаал шийдвэр гаргаарай гэдэг байдлаар хэлсэн. Бас тухайн үед 2016, 2017 онуудад орон нутгийн төсвийн санхүүжилтээс үлдэгдэл мөнгийг нийт алба хаагч нарт бүгдэд нь урамшуулал хэлбэрээр олгож байсан. Тухайн үед хурал дээр хэлэлцэж байхад нийт алба хаагч урамшуулал олгоё гэсэн байдлаар хэлэлцэж байсан. Тухайн үеийн хурал дээр ирсэн Ц.Э дарга, Б.Б дарга байна. Хуучин Баянзүрх дүүргийн татварын хэлтэст олон жил ажилласан дарга нар шинэ жилийн болон цагаан сарын зардлуудыг гаргахад олон байцаагч нарт урамшуулал хэлбэрээр олгож буцаагаад татах хэлбэрээр гардаг учраас цөөн алба хаагч нарт урамшууллаа олгоод гаргасан дээр байх гээд саналуудаа ярьж байсан. Өөрсдөө ч хэлэх байх. 20-ны өдөр Д.Б, Б.З хоёр хоёулаа хичээлтэй байсан учраас тушаал шийдвэр гаргахдаа төсвөө өндөрлөх гэж байгаа учраас зарлагыг яах вэ гээд нягтлан орж ирсэн. Нарийн бичиг рүү албан тоотуудаа бүгдийг нь өгсөн байсан. Би өөрөө хуульч хүн биш учраас буруу зүйл заалттай тушаал, шийдвэр зүгээр алба хаагч нарын үр дүнгийн шагнал урамшууллын зүйл заалт дээр толгойтой 6 хувь тушаал шийдвэр дээр гарын үсэг зурсан. Одоо бол тэрийг ойлгосон байгаа. Тухайн үед бол мэдээгүй зурсан. Тухайн үед тэрийг албажуулах гээд өгсөн. 2019 оны 2 дугаар сарын 01, 02 хавьцаа байсан санагдаж байна. Он гараад 01 дүгээр сард тайлангийн хурал болсны дараа манай тасгийн дарга нар шагнал их бага хэмжээгээр олгосон байна гэж шуугилдаад байна гэж нарийн бичиг надад хэлсэн. Манай тасгийн дарга над дээр орж ирсэн. “Хэн дээр нь бага өгөөд хэн нь илүү өгдөг юм” гээд ороод ирсэн. Би энэ талаар бол Д.Бт “хэдэн төгрөг гараад юу зарцуулсан талаар тайлан” гараад ирээ гээд гаргасан. 01 дүгээр сарын 10-даар манай байгууллага Үндэсний Аудитын газраас шалгагдсан. Энэ шалгалтаар шалгахад төсвийн тухай хуулиар цалингийн 40 хувиас хэтэрсэн дүнгээр алба хаагч нараа урамшуулж, шагнасан байна гэдэг яриа нэг хэсэгтээ сошиалд явсан. Энэ үед би Д.Бийг дуудаж уулзсан. Яагаад 40 хувиас хэтэрсэн урамшуулал шагнал олгох тушаал шийдвэр гаргасан юм бэ гээд тухайн үед орон нутгийн санхүүжилтээс төрийн алба хаагчдыг шагнаж урамшуулах нь Засаг даргын захирамж байдаг 300 хэдэн тоот бил ээ тушаал шийдвэрүүд байсан. Тэр захирамж дээр алба хаагчдыг нэг удаа 20.000.000 төгрөг хүртэлхээр урамшуулж болно гэсэн зүйл заалт байгаад байсан. Тэр зүйл заалтуудаа оруулаагүй юм уу яагаад чи тушаал шийдвэр буруу гаргасан юм бэ гэдэг байдлаар асуухад “би мэдэхгүй, тушаал шийдвэрийн дагуу хуулийн зөвлөх хүүхэн боловсруулсан гэсэн. Өөрөө бол хянах ёстой хүн байж өөрөө хянаагүй гээд байж байсан. Би энэ талаар хэлээд Үндэсний Аудитын газар дээр тайлбарласан. Гэтэл Үндэсний Аудитын газар бусад дүүргүүд олгосон байна. Орон нутгийн санхүүжилтээс олгох боломжтой юу боломжгүй юу гэдгийг ярьж байгаад амаараа Үндэсний Аудитын газар өөрсдөө зөвлөмжүүд өгсөн. Энэ бол орон тооны бус байцаагч нарт цалин хөлс олгох ёстой байсан. Орон тооны байцаагч нарт олгосон нь буруу үйлдэл юм. Энэ үйлдлээ дараа дахиж давтаж болохгүй гээд сануулсан. Тэгээд шаардлага өгөөд дууссан. Би тушаал шийдвэр нь болсон юм байна даа гээд өөрөө ч мэдэлгүй өнгөрсөн. Хууль мэдэхгүй учраас удаа дараа гаргасан. Энэний дараагаар 1 дүгээр сарын 10-ны өдрөөр Үндэсний Аудитын газар шалгасны дараа Д.Б “хэн хэнээс хэдэн төгрөг хураагаад, нийт хураасан мөнгөнөөсөө хэлтсийн шинэ жил, цагаан сардаа зарцуулаад үлдэгдлээ мөнгөндөө хэлтсийнхээ шинэ жилийг хийхээр тохирсон. Аргагүй шүү дээ хүмүүсийн дунд мөнгө их бага орсон байна энийгээ буцаагаад авчихаар аргагүй юм байна. Наадхыгаа хүмүүст буцаагаад тарааж өг гэсэн. Энэ бол хэлтсийн үйл ажиллагаанд зарцуулна гээд нэгэнт хураагаад авсан мөнгө учраас энийг буцаагаад өгөхөөр хэл ам болно. Тэгэхээр цаашдын ажиллагаанд зарцуулсан дээр юм биш үү. Эндээ хадгалагдаад байж байг гэж Д.Б хэлсэн. Тэр үед “ядаж наад ахлахууддаа мөнгөн дүнг нь гүйцээгээд өг гээд 12.500.000 төгрөгийг буцаагаад өгсөн. Энэнээс 21.000.000 төгрөг үлдсэн. Тэр мөнгөнөөс ахмадуудыг цагаан сараас өмнө хүлээж авах ёстой уламжлалт уулзалт болоод тогтчихсон. Орон нутгийн төсвөөс ахмадуудад ар гэр лүү нь 40.000 төгрөг сүү цагаан идээтэй, хадагтай, хоол ундны мөнгө гээд нийт 2.800.000 төгрөгийг Д.Б, нярав Даваацэцэгт хоёрт өгөөд тэр хоёр нь хэлтсийн цагаан сар, ахмадуудыг хүлээж авахад зарцуулсан. Тэрний материалуудыг Д.Б утсан дээрээ хийж явсан. Дараа нь танилцахад өгөөгүй. Тэр материалыг дараа нь шинэчилж гаргаж өгсөн. Нийт ахмадууд тэр мөнгийг авсан гарын үсэг зурсан. Баримтуудыг нь авчихсан. Нийтдээ 19.500.000 төгрөг үлдсэн байсан. Би бодохдоо хэлтсийн дотоод үйл ажиллагаандаа зарцуулахаар хуримтлалын сан хэлбэрээр бүрдүүлээд яваад ирсэн. 2 сар гараад би өөрөө хүнд системийн өвчтэй болсон байна гэдгийг 2 дугаар сарын 10-даар эмчээсээ мэдээд эмнэлэгт хэвтсэн. Би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ эмнэлэгт хэвтэж байхдаа өгсөн байсан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 7 хоногийн дотор шийдвэрлэгдээд ажлаа хүлээлцэх ажил хийгдэж байхад 7 хоног өнгөрсөн. Эмчилгээгээ хийлгээд тухайн үед ажлаа сонгохоосоо илүү амьдралаа сонгосон дээр шүү гэж эмч маань зөвлөсөн. 2 сарын дараагаас 3 сар гаргаад Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж эхэлсэн. Энэ үйл явдал дээр тайлбарыг нь тухай тухай үед нь өгөөд явсан байгаа юм. Ингээд дараа нь бас хууль зөрчсөн талаар асуусан. Намайг бас шалгуулаарай “татвар төлөгчдийн хуримтлалын мөнгө байгаа шүү энийгээ хэлтэс дээр ажиллаж байгаараа үргэлжлүүлээд үйл ажиллагаанд зарцуулна уу яана уу өөрсдөө шийдээ нэгэнт чи өөрөө хурааж авсан. Чи өөрөө буцааж олго гэхэд үгүй эндээ байж байг ээ гэж Д.Б хэлсэн. Дараа нь Мөнгөншагай байцаагч нийтдээ 21.000.000 төгрөгөөс 2.800.000 төгрөгийг ахмадуудын цагаан идээнд өгсний дараа 19.500.000 төгрөг үлдсэн. Тэр мөнгө нь Авлигатай тэмцэх газрын Мөнгөншагай байцаагчийн хэлснээр Авлигатай тэмцэх газрын дансанд төвлөрүүлсэн байгаа. Энэ үйлдлээ би төрийн албанд 22 жил ажиллахдаа 13 жил татварын албанд ажилласан. Тангаргаа өргөсөн татварын алба хаагч ямар нэгэн ашиглах, өөрөө дур мэдэн хийсэн асуудал огт биш. Тухайн үед хариуцаж байсан, хажуугаас нь дэмжиж ажиллах ёстой байсан алба хаагч нарын анзааргагүй алдаатай гаргасан тушаал шийдвэрийг хянаж анзаарахгүйгээр гарын үсэг зурсан нь миний алдаатай үйлдэл гэдгээ ухамсарлаад гэм буруугаа хүлээж байгаа.” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хууль ёсны төлөөлөгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ шүүх хурал дээр хохирогч талаас оролцож байна. Баянзүрх дүүргийн иргэдийн хурал бол ямар нэгэн байдлаар төсөв алдагдалгүй, хохироогүй гэж үзэж байна. Яагаад хохироогүй гэж үзэж байна вэ гэхээр манай ажлын алба тусдаа төсөвтэй. Төрийн сан нь орон нутгийн төсвөө өөрсдөө захиран зарцуулах, түүнийгээ хуваарилах, бусдад санхүүжилтээр эрх шилжүүлэх гэсэн эрхээ эдлээд төсвөө захиран зарцуулдаг. Иргэдийн хурал бол өөрсдөө тусдаа төсөвтэй. Тэр төсвөөс нь татварын алба руу ямар нэгэн төсөв бол шилжигдээгүй. Төрийн сангаас бол сар болгон татварын алба нь санхүүжилт авдаг. Одоо ямар нэгэн байдлаар авлага, өглөг өгөх байдал манайд бол харагдаагүй. Миний үзсэн материал дунд ч бас харагдаагүй. Тийм учраас Баянзүрх дүүргийн иргэдийн хурал ямар нэгэн байдлаар хохироогүй гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг,
- Иргэний хариуцагч Ю.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед миний бие хүн амын тасагт ажиллаж байсан. Даргын зөвлөлийн хурал болоод дүүргээсээ төсөв мөнгө авна. Гэхдээ мөнгөн дүн бол яриагүй. Тэгээд шинэ жил болдог орой нь миний данс руу 18.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө юун мөнгө вэ гээд асуухад “3.000.000 төгрөг нь чиний урамшуулал 15.000.000 төгрөгийг бэлнээр аваад ир гээд Д.Б дарга хэлсэн. Тухайн үед манай хэлтэс дээр Улаанбаатар хотын банк байсан. Би шууд бэлнээр аваад Д.Б даргад аваачиж өгсөн. Тэр мөнгө нь яах мөнгө гээд асуухад “бусад байгууллагын арга хэмжээ, цагаан сар, шинэ жилийн арга хэмжээнд зарцуулагдана” өмнө манай Ц.Э, Г.С дарга хоёр хэлсэн шиг хураалгана гээд хураалгасан. Сүүлд цагаан сараар 2.500.000 төгрөг орсон. Энэ нь үйл ажиллагаанд зарцуулагдаад үлдсэн мөнгө та хэдэд буцааж өгч байна гээд буцааж өгсөн. Ийм зүйл болсон.” гэсэн мэдүүлэг,
- Иргэний хариуцагч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын газрын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон очсон. Бид татварын албанд улсын төсөв, орон нутгийн төсөв, нийслэлийн төсөв гээд 3 төсөв бүрдүүлдэг. Төсвийн шууд захирагчийг хүрээнд улс орон нутгийн төсвөөс санхүүждэг. Улсын төсөв бол Татварын Ерөнхий газраас олгогддог. Дүүргийн төсөв нь дүүргийн засаг даргатай хариуцлагын гэрээ гэж төсвийн шууд захирагчтай байгуулагддаг. Энэ гэрээний дагуу зарцуулагдах ёстой 599.000.000 гаран төгрөг орж ирсэн. Би Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 6 сар гаран ажилласан. Орон тооны бус байцаагч гээд 65 бил үү 58 хүн байсан. Энэ хугацаанд орон тооны бус байцаагч ажиллуулах нь хууль бус юм байна гээд орон тооны бус байцаагч нарыг чөлөөлсөн. Орон тооны бус байцаагч нарын ажлыг татварын улсын байцаагч, хураагч нар бүгд хувааж хийж байсан. Жилийн эцэст хэлтсийн дарга тасгийн дарга, дэд дарга нарыг хуралдуулаад энэ хурал нь орон нутгийн төлөвлөгөөг энэ чөлөөлөгдсөн 65 хүн хасагдсан гэдэг үндэслэлээр биш бид хамтын хүчээр орлогын төлөвлөгөөг биелүүлж чадлаа. Орон нутгийн төсөв дээр тодорхой хэмжээний мөнгө бол үлдэж байна. Миний хувьд голлож орон нутгийн төсвийг хувь хүний орлогын төсөв бүрдүүлдэг. Тэндээс голцуу байцаагч нар, дээрээс нь хамтран зүтгэсэн тасгийн дарга нартаа олгох саналтай. Жилийн эцсийн шагналт цалин гэж олгогддог. Энэний дагуу мөнгийг би та нарт тавихаар хуралдуулж байна гэдгийг хэлсэн. Энэ хурал дээр мөнгөн дүнг нь надад тодорхой бус байна, мөнгөн дүнг нь би эргээд танилцуулъя. Энэ ажлыг нь хийснийхээ үр дүнд шагналт цалингаар олгохыг зөвшөөрч байна уу гэхэд бүх тасгийн дарга жилийн эцэст бид нар 100 гаран хүнтэй байсан байх энэ хүмүүсээ нойр хоолгүй өдөр шөнөгүй татварын орлогыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байсан. Түүнийхээ хариуд жилийн эцсийн шагналт цалин, урамшууллыг авахыг хэлсэн. Гэхдээ тодорхой хэмжээний дүнг бид нарт танилцуулаагүй. Тодорхой хэмжээний мөнгө орж ирэхээр нь хуралдъя гэсэн эргээд хуралдуулаагүй. Эхний хурал дээр бид хамт олныг авч явахын тулд удирдах зөвлөлөөрөө ямар ажил хийх үү, ямар төсөв нь хүрэхгүй байна гэдгийг даргын зөвлөлийн хурал дээр хуралддаг. Бид шинэ жилийн арга хэмжээн дээр алба хаагч нартайгаа дорвитойхон шиг зохион байгуулчихъя ийм үүднээс бүгдээрээ хамтын сан гэдэг зүйл байгуулъя. Би та бүхэнд тодорхой хэмжээний шагналт цалинг олгоё. Түүнээсээ байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах тодорхой төсвүүдийг зохион байгуулаад үүнээсээ хуримтлуулаад зарцуулъя гэдэг байдлаар хурал дээр яригдсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид нар шинэ жилээ хийсэн. Тасгуудын хувьд арга хэмжээгээр цааш нь зохион байгуулаад, хяналт шалгалтын тасгийн хувьд шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулах байсан. Миний хувьд тухайн шинэ жилийн арга хэмжээнд ширээ засах, арга хэмжээ зохион байгуулах дээр нэмэлт чиг үүргээр орж байсан. Алба хаагчдаас 150.000 төгрөгийг хураагаад дээрээс нь 6.000.000 төгрөг хураасан гээд байна. Энэ ямар учиртай вэ гэхээр тухайн ресторанд захиалга өгөхөд нэг хүний 90.000 төгрөгийн хоолны үйлчилгээний зардал гарч байсан. Энэ дээр тодорхой хэмжээний зардал нэмэгдэх юм байна гэдгийг хяналт шалгалтын тасгийн дарга танилцуулаад нэг хүнээс 150.000 төгрөг хураагаад цаана үйлдэж байгаа 6 сая төгрөгийг хамтын сангаасаа гаргая гээд яригдаж байсан. Энэ төсвийг төсвийн шууд захирагчийн хувьд хууль ёсны зарцуулдаг юм гэж үзсэн. Тухайн үеийн хурлын тэмдэглэлд хэнд хэдэн төгрөгийг өгөх талаар танилцуулаагүй. 12 дугаар сарын 20-ны өдөр миний дансанд шууд 4 сая төгрөг ороод ирсэн. 4 сая төгрөг ороод ирсний дараа захиргааны хэлтсийн дарга утасдаад “500.000 төгрөг нь таны шагналт цалин, үлдсэн нь хувиас нь хүн амын орлогын албан татвар суусан. 3.150.000 төгрөгийг оройны шинэ жилийн арга хэмжээ дээр авчирч өгөөрэй. Тэр үйл ажиллагаанд зарцуулах юм шүү” Тэгэхээр нь би орлогын төлөвлөгөө гээд ажил ихтэй байсан учраас 4 цагаас нь өмнө гарч чадаагүй. Тэгээд “Д.Б дарга руу би өнөөдөр 4 цагаас өмнө амжихгүйн ээ” гэж хэлсэн. Тэгэхэд” маргааш авчраад өгчих” гэсэн. 3.150.000 төгрөгийг миний ойлгож байгаагаар дундын санг гэж байгуулъя гэсэн. Түүнийхээ дагуу байгууллагын үйл ажиллагаанд ажилчдынхаа хэрэгцээнд зарцуулах юм байна гэж бодсон. Би тэгээд энэ мөнгийг буцааж өгсөн. Анх хурал хийж байхад Ж.Г, Д.Б даргад яг хуулийнхаа зүйл заалтыг зөв бариарай. Дараа нь хэдүүлээ шагналт цалин гэхээр төрийн албан хаагчийн хувьд нийгмийн баталгаа, нийгмийн даатгал, нөхөн олговор 3 зүйл авдгаараа хувийн хэвшлээс ялгаатай. Тиймээс хуулийнхаа заалтыг зөв тавиарай. Энийгээ зөв хянаарай. Дараа нь ямар нэгэн асуудал гарах вий тэр дээр анхаараарай гэж хэлсэн. Тэр талаар хурлын тэмдэглэл ч байгаа. Би бол тухайн үед утсан дээрээ бичсэн бичвэр ч байгаа. Тэгээд тасгийн дарга нар нь энэ сангаа хуримтлуулах мөнгөө нийтийг хамруулаад яах вэ цөөн хүний тоон дээр тавиад буцаагаад татахгүй бол нийтийг хамрах юм бол дараа нь хэл ам асуудал гарах вий гэдгийг сануулсан. Шинэ жилээр 4 сая төгрөг орж ирэхээр нь хуулийн дагуу бид нарт хувь хүний орлогын татвараа тайлагнасан, нийгмийн даатгалын шимтгэлээрээ тайлагнасан, үндсэн цалингийн данс руу орсон уу гэвэл орсон энэ дээр би бол хууль бус гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл төсвийн шууд захирагчийн хувьд засаг даргатай байгуулсан гэрээнийхээ дагуу авч захиран зарцуулж хуваарилж байгаа мөнгө гэж л ойлгуулсан. Өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан маань юу гэж байна гэвэл “бид хохирол байхгүй. Яагаад гэвэл төсвийн шууд захирагчийнхаа хүрээнд зарцуулсан. Урсгал зардлуудыг нь хооронд нь шилжүүлж болно гэдэг бололцоо төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байж байгаа. Харин төрөл хооронд шилжүүлэхийг хориглосон заалт байгаа. Миний хувьд энийг анхнаасаа хууль бус биш юм аа гэж үзэж байгаа. Авлигатай тэмцэх газрын комиссар биднийг хоёр удаа дуудсан. Хоёуланд дээр нь би энэ тайлбарыг хэлсэн. Миний хувьд би яагаад иргэний хариуцагчаар татагдаад байгаагаа ойлгохгүй байна. Би бол хууль бус мөнгө аваагүй гэж үзэж байгаа. Би нийт улсад 24 жил ажиллаж байгаа. Үүнээсээ татварын албанд 12 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд би шагналт цалин гэдэг зүйлийг аваагүй. Шагналт цалин гэдэг нь Ж.Г даргын тайлбарласнаар засаг даргын захирамж байгаа, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаа, төрийн албаны тухай хууль дээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа хууль дээр “төрийн жинхэнэ алба хаагч бусдын ажлыг түр орлон гүйцэтгэнэ. Төсвийн шууд захирагч цалинг нь сард 40 хүртэлх хувиар тооцож олгоно гэсэн заалт байгаа. Төрийн албаны тухай хууль болон төсвийн тухай хууль, засаг даргын захирамж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэргээр хууль бус гэж үзэхгүй байна. Би бол улсыг хохироогоогүй. Хийсэн ажлынхаа үр дүнг нь авч байгаа гэж бодож байна. Төсвийн шууд захирагчийн хувьд цагаан дээр хараар бичсэн зүйл заалтаа буруу бичсэн гэдэг зүйл дээрээ бол буруугаа хүлээж байгаа байх гэж ойлгож байна. Түүнээс биш төсвийн шууд захирагчийн хувьд төсвийг захиран зарцуулах ёстой эрхийнхээ хүрээнд зарцуулсан мөнгө гэж ойлгож байна. 2.500.000 төгрөгийг яг хэдэнд гэдгийг санахгүй байна. Хяналт, шалгалтын тасгийн дарга Б.Б дарга, бусад тасгийн дарга нар хуваарилалтын хувьд заримд нь 20 сая төгрөг хуваарилаад, заримд нь 5.000.000 төгрөг хуваарилаад, заримд нь 3.000.000 төгрөг хуваарилаад заримаас нь мөнгө татаад заримаас нь мөнгө татаагүй байна. Танд хэдэн сая төгрөг өгсөн юм бэ гэхэд “би гайхаад яасан юм бэ гэхэд харьцангуй хуваарилаад харьцангуй татсан байна. Заримаас нь татаагүй байна. Д.Б даргад хэлэхэд хэлтсийн дарга дээр ор гэж байна. Хэлтсийн дарга дээр оръё гэсэн. Би орохдоо юу ч ойлгоогүй орсон. Юу ч ойлгоогүй орохдоо заримд нь татаагүй байна. Илүү татсан байна гэдгээ бид нарт танилцуулаагүйгээс болоод болсон юм байна. Тэгээд Ж.Г дарга дээр ороход Ж.Г дарга юу гэсэн бэ гэвэл “энэ төсвийн захиран зарцуулалтыг бид нар ярилцаж байгаад хамтын сандаа төвлөрүүлж байгаад буцаагаад үйл ажиллагаанд зарцуулаад илүү гарсан мөнгөнүүдээ та нарт буцаагаад өгнө. Эхний ээлжид яг ямар зардал гарахыг нь бид тодорхой мэдэхгүй байгаа учраас та нараас татсан” гэдэг байдлаар хэлээд бид нар тарсан. Дараа нь 02 дугаар сарын эхээр байх би өрөөндөө байж байхад Д.Б дарга “бүх ажиллагаанд зарцуулаад илүү гарсан мөнгө гээд өгсөн, тэгэхэд цагаан сар болох гэж байсан. Та зарцуулаарай гээд 2.500.000 төгрөгийг өгсөн. Хуримтлалын сангийнхаа 3.150.000 төгрөгөө хуримтлуулаад илүү гарсан гэж ойлгосон тул мөнгө өгч байгаа юм байна гэж ойлгоод 2.500.000 төгрөгийг авсан.” гэсэн мэдүүлэг,
- Иргэний хариуцагч Ц.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр үед татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга байсан. Ж.Г дарга хэлсэн “шагналт цалин олгоно, гэхдээ эндээс тодорхой хэмжээг нь хурааж авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна гээд надад 4.000.000 төгрөгийн цалин бодоод татвар гээд 400.000 төгрөгийг нь суутгаад байршуулсан. Тэгээд 3.600.000 төгрөгөөс 900.000 төгрөгийг үлдээгээд 2.700.000 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулахаар өгөөд он гарсны дараа зарцуулаагүй үйл ажиллагаандаа зарцуулаад үлдлээ. Та нараас буцааж авсан мөнгөнөөсөө 2.500.000 төгрөгийг буцааж өгч байгаа шүү гээд өгсөн. Хэргийн материалтай танилцаж байхдаа Ж.Г даргын тушаал хууль бус биш байна. Тушаал дээр хууль бус юм алга гээд дүгнэлт гарч байсан. Би бас хөдөлмөрийн үр дүнгийн шагналт цалинг авсан гэж ойлгож байна. Хууль бус юм хийсэн гэж бодохгүй байна. иргэний хариуцагчаар татагдсанаас ойлгохгүй байна. Авах ёстой шагналаа авсан гэж ойлгож байна.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч З.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад чөлөөлөгдсөн. ...Дээрх мөнгө орохоос өмнөхөн манай захиргааны дарга Д.Б нь дансаар чинь мөнгө оруулаад авчихъя дансны дугаараа өгчих гэхээр нь би нэг их юм бодолгүйгээр шууд дансны дугаараа өгчихсөн юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний дээрх цалингийн дансаар 2,700,000 төгрөг урамшуулал гэж орж ирэхээр нь 2,500,000 төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэн 200,000 төгрөгийг өөрөө авсан. Д.Б дарга дээрх мөнгө орсны дараагаар чи 200,000 төгрөгийг урамшуулал болгож аваад үлдэгдлийг нь өгөөрэй гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөгийг 3 хувааж аваад нийлүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87 дахь тал/,
- Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох байсан юм. Тэр өдөр захиргааны тасгийн дарга Д.Б дарга надыг хүнээр өрөөндөө дуудуулсан. Би тэр үеэр нь гадуур ажилтай явж байсан. Тэгээд за би одоо очлоо гээд ажил дээр яваад ортол коридорт Ю.Л даргатай таараад дансанд чинь мөнгө орсон байгаа 2,500,000 төгрөгийг аваад надад өгөөрэй гэхээр нь юун мөнгө юм бэ? гэхэд шинэ жилийн үлдэгдэл мөнгө юм аа. Бас урамшуулал орсон байгаа 2,500,000 төгрөгийг аваад бэлнээр надад өгөөрэй гэж хэлсэн. Манай ажлын доор Улаанбаатар банкны салбар байдаг бөгөөд хүн ихтэй байсан тул тэр өдөртөө мөнгийг нь авч өгч чадалгүй шинэ жилдээ орсон. Ю.Л дарга за за би энүүгээр болгочихлоо чи маргааш мөнгөө авч өгөөрэй гэж хэлсэн. Маргааш нь Д.Б дарга намайг дуудаад чи өчигдөр Ю.Лд мөнгө авч өгсөн үү? Гэхээр нь банк оочиртой байсан тул авч чадаагүй гэхэд за чи өнөөдөр аваад надад авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Улаанбаатар банкин дээр бас оочир их байхаар нь гарч яваад бэлэн мөнгөний /АТМ/ машинаас 800,000 2 удаа авсан. Дахиад авах гэхэд тухайн өдрийн миний лимит хүрэхгүй байсан тул өөр хүн данс руу үлдэгдэл мөнгийг шилжүүлээд тэр хүний данснаас 900,000 төгрөг аваад нийтдээ 2,500,000 төгрөг бэлнээр Д.Б даргад оруулж өгсөн. Та тоолоорой гэхэд за яахав яахав гээд авсан. ...Шинэ жилийн арга хэмжээн тэмдэглэн өнгөрүүлнэ гэж алба хаагч нэг бүрээс 150,000 төгрөг цалин дээрээс авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Х.Аын эзэмшлийн 2609032141 дугаартай дансны хуулга /1хх-ийн 90 дэх тал/,
- Гэрч Э.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаад 2018 оны 12 дугаар сарын 19-өөс туршилтын 3 сарын хугацаагаар хураагчаар ажиллах тушаал гарч ажиллаж байгаад одоо 3 сарын туршилтын хугацаа 2 хоногийн өмнө дууссан байна. ...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрийн захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад чиний дансанд урамшуулал гэж 2,700,000 төгрөг орно шинэ жил тэмдэглэх мөнгөө гаргаж авах гэж байгаа юм аа 200,000 төгрөгийг нь чи өөрөө урамшууллын мөнгө гэж аваарай, харин үлдсэн 2,500,000 төгрөгийг маргааш дансанд чинь мөнгө орохоор авч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,700,000 миний Улаанбаатар хотын банкны 2609032011 тоот дансанд орой 18 цагийн үед урамшуулал гэсэн нэрээр орж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын банкин дээр очиж 2,700,000 төгрөгөө аваад өөрөө 200,000 төгрөгөө аваад 2,500,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргын араанд аваачиж өгсөн. Энэ асуудлаар бол хэлтсийн дарга Ж.Гтэй уулзаагүй ээ надад ямар нэгэн зүйл бол хэлээгүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 91-92 дахь тал),
- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар миний бие ажилласан. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад байцаагч бүрээс 150,000 төгрөг татсан. Архи, ундаа, чихэр жимс, хөтлөгч, хамтлаг дуучид гээд 5,0 сая төгрөгийн төсөв гаргаад даргын зөвлөлд танилцуулсан. Хэлтсийн даргаас дүүрэг рүү давсан орлогоос мөнгө авах талаар хөөцөлдөж байна. Мөн шинэ жилийн мөнгөн дээр мөнгө тавьж өгөөч гэдэг талаар хэлж ярья гэж даргын зөвлөлийн хурал дээр ярьсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэ жилийн арга хэмжээгээ төлөвлөсөн байсан тул хамтлаг дуучин шинэ жил тэмдэглэх ресторан нь урьдчилгаа мөнгөө нэхээд байсан. Манай тасаг шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байсан тул би хэлтсийнхээ 5 байцаагч нараас урьдчилаад мөнгө төгрөг зээлж аваад хамтлаг дуучдадаа урьдчилгаа мөнгөө өгсөн. Тэгээд зогсоо зайгүй л Д.Б дарга руу мөнгө төгрөг нь орж ирж байна уу? мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгтэл яг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 3,600,000 төгрөг ороод ирсэн. Удалгүй Д.Б дарга над руу залгаад наанаасаа 900,000 төгрөгийг урамшуулал гэж өөртөө авч үлдээд 2,700,000 төгрөгийг нь шинэ жилд зарцуулаарай гэж хэлсэн. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дууссаны дараагаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр аваад ажлынхаа Цэрэнлхамд, 400,000 төгрөг, Цогтсайханд 400,000 төгрөг, Эрдэнэхалиунд 400,000 төгрөг нийт 1,200,000 төгрөг авч өгсөн үлдсэн мөнгийг нь би эхнэрээсээ дүүгээсээ аваад өгчихсөн юм. Манай эхнэр хуваариа юм ажиллуулдаг юм. Тухайн үед манай тасаг би өөрөө шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байсан тул өөрөөсөө хүртэл мөнгө гаргаж зохион байгуулаад олж авсан. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сар гараад манай хэлтсийн хүн амын орлогын тасгийн дарга Ю.Л манай өрөөнд орж ирээд Б.Б даргаа танаас асуух юм байна аа гэсэн. Миний дансанд 10 гаран сая төгрөг ороод гарсан Д.Б даргад буцааж мөнгө өгсөн. Тэгэхээр миний нийгмийн асуудал шийдсэн гэж үзэх үү? Мөн бусад ахлах нарын дансаар мөнгө ороод гарсан юм шиг байна гэхэд араас Ц.Э, А.Б дарга нар орж ирсэн. Бид нар хоорондоо ярилцаад бид нарын дансанд хэд хэдэн төгрөг орсон талаар ярилцсан. Тэгтэл Б.Б, Ц.Э, А.Б, бид нарын дансанд адилхан 3,600,000 төгрөг ороод түүнээс Ц.Э дарга бид 2-ыг 900,000 төгрөг авч үлдээрэй гэсэн. Тэгтэл А.Б намайг 500,000 төгрөг авч үлдээрэй гэсэн ш дээ гэж хэлсэн. Ю.Л өөрөө хэд орсноо хэлэхгүй байсан. Бас орон тооны бус байцаагч болон хураагч нарын дансаар мөнгө ороод гарсан байсан. Тэгээд байцаагч нарын дансаар мөнгө оруулж гаргаж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл юм аа гэж ярилцаад эхлээд дарга нар дээр орохоос өмнө нь тушаал шийдвэр гарсан эсэх талаар эхлээд нягталж асууж тодруулъя бичиг хэргийн ажилтан Өгаас ийм тушаал шийдвэр гарсан гэсэн чамд тушаал байна уу? гэхэд бүх тушаалуудыг Д.Б дарга авсан харин тушаалын дугаар нь байна гэсэн. Тэгэхээр боловсруулсан тушаалын төсөл нь байна уу? гэхэд тушаалын төсөл ч байхгүй байсан. Тэгэхээр нь хуулийн зөвлөх Б.Мыг дуудаад энэ талаар асуухад би ямар урамшуулал олгосон талаар бол мэдэхгүй Д.Б дарга татварын байцаагч нарт урамшуулал олгох талаарх тушаалын төсөл боловсруулаад өгөөч гэж хэлээд надаар зөвхөн тушаалын нүүр боловсруулсан юм. Тушаалын хавсралт хэн хэнд хэдэн төгрөг урамшуулал олгох талаар бол мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хэлтсээс гарч байгаа бүх тушаал шийдвэрийг чи өөрөө хянаж байгаарай тэгэхгүй бол буруу зөрүү хуулийн зүйл заалт бичих тушаалын нүүр байгаад хавсралт байхгүй байвал сүүлд нь чи өөрөө буруутна шүү гэж хэлсэн. Б.Ма яана аа би одоо буруутсан уу? гэхэд нь бид нар ч бас наад тушаалыг чинь мэдэхгүй байна гэж хэлээд энэ талаар Д.Бээс орж асууя гээд бид нар бөөндөө Д.Бийн өрөөнд яваад ороход дэд дарга Б.З дарга сууж байсан. Д.Бийн өрөөнд орохоос өмнө нь бид нар Г.С даргыг дуудсан байсан юм. Тэгээд Ц.Э дага Д.Бээс хэлтэс дээр байцаагч нарын дунд байцаагч нарын дансаар мөнгө төгрөг оруулж гаргаж авсан гэх яриа гараад байна. Зарим дарга нар өөртөө их хэмжээний мөнгө аваад байна гэсэн яриа гарсан байна гэсэн. Тэгэхээр нь би энэ талаар чинь гарсан тушаал шийдвэр байгаа юм уу? хэдэн хүн дээр хэдэн төгрөг орсон юм бэ? энэ мөнгө нь нийгмийн асуудал гэж орсон мөнгө юм уу? дүүргийн орлогыг давуулан биелүүлсэн гэж орж ирж байгаа урамшуулал юм уу? гэж би асуусан. Манай дарга нар бүгд л дор дороо асуулт тавьсан. Дүүргийн давсан орлого бол биш ээ тушаал шийдвэр нь байгаа гэж хэлсэн. Хэлтсийн дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж тодорхой тооны хүмүүсийг урамшуулсан асуудал юм аа гэж хэлсэн. Шинэ жилээс өмнө нэг зөвлөлийн хурал хийгээд түүн дээр хэлтсийн дарга дүүргээс орж ирэх урамшууллын мөнгөөр тодорхой тооны хүмүүсийг урамшуулна гэж хэлж байсан. Шинэ жил, ахмадын баяр, Витафит гэж эрүүл мэндийн аян гээд зарцуулагдах мөнгө гаргаж авсан юм. Та нар өөрсдөө хэлтсийн даргаас асууж тодруулж болно гэж хэлсэн. Ц.Э дарга бид нар уурлаад та нарын энэ зарцуулсан бид нарын дансаар орсон мөнгө чинь хууль ёсны мөнгө мөн юм уу? хэдийгээр хэлтсийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэж байгаа ч гэсэн 3,600,000 төгрөг дансаар ороод ирлээ гэхэд бид нар ХОМ-доо тусгана тэгтэл 900,000 төгрөг авсан бусдыг нь буцаагаад өгсөн байгаа зэрэг нь хууль ёсны үйлдэл мөн юм уу? гээд бид нарыг уурлаад ирсэн чинь Д.Б тэгтэл та нар хэлтсийн дарга дээр ороод өөрсдөө асуу гээд бид нарыг дагуулаад орсон. Хэлтсийн даргын өрөөнд бөөндөө ороод Д.Б бид нарыг ямар асуудлаар явж байгааг танилцуулахад Ж.Г дарга урамшуулал олгох тухай тушаал аваад ир гээд Д.Бээр тушаал авчруулсан. Тушаал бол гарсан. Энэ мөнгө дүүргийн төсвөөс давсан орлогын мөнгө бол биш ээ төсвийн захирагчийн хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд тодорхой тооны хүмүүсийг шагнаж урамшуулсан гэхэд Ц.Э дарга наад тушаалыг чинь үзье гээд авч үзсэн. Тэгсэн чинь уг тушаалын хавсралт дээр нь дэд дарга Б.З 20,0 сая захиргааны тасгийн дарга Д.Б 20,0 хувь хүний татварын тасгийн дарга Ю.Л 20,0 сая гээд бүх тасгийн дарга нар дээр 4,0 орон тооны бус байцаагч, хураагч нар дээр 3,0 сая үйлчлэгч, программист нарын нэр дээр хүртэл 3,0 сая төгрөг тавьсан байсан. Тэгтэл яагаад энэ 20,0 сая төгрөг аваад бид нар яагаад 900,000 төгрөг авдаг юм бэ гээд Ц.Э дарга бид 2 уурласан. Би Б.З дарга руу хараад та юу хийсэн гэж 20,0 төгрөг авсан юм бэ? гэхэд би ажлаа үнэлүүлсэн юм гээл сийх ч үгүй урдаас юм яриад байсан. Тэгтэл хамгийн удаан ажиллаж байгаа нь Ц.Э дарга дараа би орж байгаа. Тэгтэл Ж.Г дарга би өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдсэн энэ мөнгө буцаагаад та нар зарцуулагдана үүнд хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэж хэлээд уурлаад бид нарыг гаргасан. Тэгээд за нээрээ л тэгсэн юм байх гэж бодоод Булгаа Золоо 2-оос бас мөнгө татсан юм байх гэж бодоод тэр 2 луу дахиж юм яриагүй. Бид нар эхэндээ орон нутгийн давсан орлогоос хуваачихлаа гэж бодож уурласан юм. Тэгтэл 2019 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө нөгөө мөнгөний зарцуулалттай холбоотой та нарын урамшууллын мөнгийг гүйцээгээд өгч байгаа шүү гэж хэлээд надад 2,0 сая төгрөг өгсөн. Бүх дарга нар урамшууллыг чинь гүйцээж өглөө гээд өгсөн гэж байсан. ...Тухайн үед бол зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөөгүй. Харин сүүлд намайг Татварын ерөнхий газар дээр хуралтай байхад Д.Б дарга над руу утсаар яриад хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна аа. Шалгалт ирж байна гэхээр нь над руу хурлын тэмдэглэлээ өгөөд явуулчих гэхээр нь Т.Т гэж хүн амын орлогын албан татварын байцаагч ирээд нүүр хуудас байхгүй зөвхөн зөвлөлийн гишүүдийн нэртэй 1 хуудас цаас бариад ирэхээр нь юу гэж би хоосон цаасан дээр гарын үсэг зурах вэ гээд зураагүй. Тэгтэл Д.Б над руу залгаад чи яагаад зураагүй юм бэ шалгалт ирэх гээд байхад гэхээр нь би юу гэж нүүр нь байхгүй зүйл дээр гарын үсэг зурах вэ би удахгүй тарлаа очоод уншиж танилцаад зуръя гэж хэлээд хурлаа тарчхаад ажил дээрээ яваад очиход хурлын тэмдэглэл танилцуулсан хурлын тэмдэглэл нь ганц нүүр хуудас байсан түүнийг уншаад аан за энэ тэмдэглэл байсан юм уу гээд гарын үсэг зурсан. ...107,0 сая төгрөгийн урамшуулал олгох тухай байгаагүй. Миний уншиж танилцсан хурлын тэмдэглэл нь идэвх санаачилгатай ажилласан алба хаагч шагнаж урамшуул 2018 оны дүүргийн засаг даргатай байгуулсан гэрээний дагуу давсан орлогоос орж ирсэн мөнгөөр нийгмийн асуудал шийдвэрлэх асуудлыг тусгасан байсан. Түүнээс ямар ч мөнгөн дүн огт яригдаагүй. ...Энэ тэмдэглэлийн эхний нүүрийг бол уншиж танилцсан харин арын нүүр хуудас гэж байгаагүй. Энэ хурлын тэмдэглэл дээр хуудасны ар талд баахан юм бичээд хэвлэсэн байна. Надад танилцуулсан тэмдэглэл болохоор зөвхөн эхний нүүр тэгээд 2 дахь хуудас нь зөвлөлийн гишүүдийн гарын үсэг байсан. Тэгтэл таны үзүүлж байгаа тэмдэглэл нь ар талдаа баахан асуудал бичсэн зөвлөлийн гишүүдийн шагнуулах алба хаагчдыг дэмжиж байна санал нэг байна гээд миний өмнөөс бичсэн байсан. Шийдвэрлэсэн гэсэн хэсэгт Б.Зд 20,0 сая төгрөг, Д.Бт 20,0 гээд яг дээр хэлсэнчлэн тасгийн дарга нарт 4,0 сая төгрөгөөр урамшуулахаар бичсэн байсан. Би юу гэж Б.З, Д.Б хоёрыг 20,0 сая шагнаад өөрийгөө 4,0 саяар шагнаж байгаа асуудлыг санал нэг дэмжиж байна гэхэв дээ. Үүнийг Д.Б, Б.З, Ж.Г нар нь нөхөж хийсэн байна. Мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг бол тасгийн дарга нарын хэн ч зөвшөөрөхгүй байсан тэгтэл бид нарын өмнөөс зөвшөөрч байна гэж хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж бид нарыг гарын үсэг зуруулахдаа зөвхөн уг тэмдэглэлийн нүүр хэсгийг харуулаад гарын үсэг зуруулсан байна. ...4,0 сая төгрөгийн урамшууллын үлдэгдэл мөнгө гэхээр нь авсан юм. Хэлтсийн даргын тушаал шийдвэр гарсан байсан болохоор би 3,600,000 төгрөгийн урамшуулал авах нь зөв юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-95 дахь тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Б.Бийн 2609032015 дугаартай дансны хуулга /1хх-ийн 96-97 дахь тал/,
- Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2005 оны 01 дүгээр сараас эхлээд өнөөдрийг хүртэл нийт 15 дахь жилдээ Баянзүрх дүүргийнхээ татварын хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох байсан. Тэр өдөр намайг 14:30 цагт захиргааны тасгийн дарга Д.Б дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад “Таны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа оройн ёолконд хэрэглэх мөнгө шүү та 200,000 төгрөгийг нь аваарай таны урамшуулал шүү” гэж хэлсэн. Тэгээд би 17:30 цагт дансаа шалгасан чинь мөнгө ороогүй байсан. Тэгээд би шинэ жилийнхээ арга хэмжээнд оролцсон. Маргааш нь ажлын өдөр байсан бөгөөд ажлаа хийж байсан чинь Д.Б дарга дуудаад та нөгөө мөнгөө аваад ир гэхээр нь манай хэлтсийн доор байдаг Улаанбаатар хотын банкны данснаас намайг 200,000 төгрөг урамшуулал аваарай гэсэн болохоор 2,500,000 төгрөг аваад бэлнээр Д.Б даргад оруулж өгсөн. Д.Б ямар нэгэн юм хэлээгүй хүлээгээд авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 дэх тал/,
- Улаанбаатар хотын банк дахь П.Оийн 2609032080 дугаартай дансны хуулга /1хх-ийн 100-101 дэх тал/,
- Гэрч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 09-нд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хураагч болоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Манай хэлтсийн захиргааны тасгийн дарга Д.Б шинэ жилтэй холбоотой мөнгө чиний дансаар оруулж гаргаж авах гэж байгаа юм аа хүн амьтанд битгий хэлээрэй ганцхан чиний дансаар оруулж гаргах гэж байгаа юм аа гэж хэлсэн. Нийтдээ бол 2,700,000 төгрөг орно үүнээс чи өөртөө 200,000 төгрөгийг нь аваарай энэ жилийн чиний урамшуулал шүү үлдсэн 2,500,000 төгрөгийг аваад надад бэлнээр өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох байсан. Үдээс хойш оройхон миний дансанд 2,700,000 төгрөг орлоо гэж гар утсанд мессеж ирсэн. ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амралтын өдөр байсан тул 10 цаг өнгөрөөд Цэцэг төвийн хойд талд байдаг Улаанбаатар банкны салбараас очиж 2,500,000 төгрөгийг аваад Д.Б дарга руу утсаар яриад гэрт нь аваачиж өгсөн. ...Шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлнэ гэж алба хаагч нэг бүрээс 150,000 төгрөг цалин дээрээс авч байсан. Сүүлд дахиад бас 10,000 төгрөг татсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-103 дахь тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Ц.Мягмарын 269037158 дугаартай дансны хуулга /1хх-ийн 104 дэх тал/,
- Гэрч Ц.А.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хэлтсийн захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад “маргааш байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болно. Түүн дээр хэлтсийн шилдэг байцаагч шалгаруулна. Түүний шагналын мөнгийг чиний данс руу хийгээд гаргаж авъя” гэж хэлсэн. Тэгэхдээ 3,000,000 төгрөг орохоос ашгийн татвар нь хасагдаад 2,700,000 төгрөг орох байх. Түүнээс 200,000 төгрөгийг нь чи өөртөө аваарай үлдсэн 2,500,000 төгрөгийг надад бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний цалингийн Улаанбаатар хотын банкны дансанд 2,700,000 төгрөг орсон байсан. ...Хаан банкны бэлэн мөнгөний машин болох АТМ-ээс 800,000 төгрөгөөр 2 удаа уншуулж аваад ...Төрийн банкны АТМ-ээс 800,000 төгрөгөөр нэг уншуулаад 100,000 төгрөгөөр нэг удаа уншуулаад ингэж 2,500,000 төгрөг болгоод шинэ жилийн орой Д.Б даргад шинэ жилийн арга хэмжээ болж байгаа газарт өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106 дахь тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Ц.А.Нын 2609030063 дугаартай дансны хуулга /1хх-ийн 107-110 дахь тал/,
- Гэрч Э.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 06 дугаар сарын 25-нд анх орон тооны бус байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард хураагч болоод 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр татварын улсын байцаагчийн тушаал гарч түүнээс хойш Татварын улсын байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Манай хэлтсийн захиргааны тасгийн дарга Д.Б дарга 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өрөөндөө дуудаад чиний дансанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх мөнгө орно шүү. Түүнээс 200,000 төгрөгийг чи өөртөө аваарай энэ жил сайн ажилласан гээд урамшуулал болгож өгч байгаа юм. Харин 2,500,000 төгрөгийг нь аваад надад өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 2,700,000 төгрөг оройхон орсон. ...маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө цалингийн данснаас 2,550,000 төгрөг авсан. ...түүнээс 2,500,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад бэлнээр авч өгсөн юм. Нягтлан Б.Бт өгөх гэсэн боловч авахгүй Д.Б даргад өөрт нь өг гэж хэлсэн. Тэгээд Д.Б даргад бэлнээр 2,500,000 төгрөг оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112 дахь тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Э.Өгийн эзэмшлийн 2609031992 дугаартай дансны хуулга /1хх-ийн 113 дахь тал/,
- Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 02-оос 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл орон тооны бус байцаагчаар орж ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 17-оос өнөөдрийг хүртэл тус татварын хэлтэст хураагчаар ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 20-нд болсон шиг санаж байна шинэ жил болохоос өмнө Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б над руу утсаар яриад “Чиний цалингийн данс руу чинь мөнгө орно шүү 200,000 төгрөг нь чиний урамшууллын мөнгө шүү үлдэгдэл мөнгө нь шинэ жилийн арга хэмжээний мөнгө юм аа чи буцааж өгнө шүү” гэж хэлсэн. ...миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орлоо гэж миний утсанд мессеж ирсэн. Тэгээд Улаанбаатар банкнаас очиж мөнгөө аваад 200,000 төгрөгийг авч үлдээд 3,400,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өрөөнд оруулж өгсөн юм. ...С.Сгийн мөнгө 2,500,000 төгрөг байсан шиг санаж байна. ...би Д.Б даргад өгөхдөө өөрийнхөө мөнгөтэй С.Сгийн мөнгийг хамт оруулж өгсөн. ...тухайн үед шинэ жилийн мөнгө гэж хэлээд 3,600,000 төгрөг миний дансаар гаргуулж авчхаад дараа нь дахиж 150,000 төгрөг нөхөж хурааж авахад нь гайхаж л байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117 дахь тал/,
- Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 15-аас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус гэрээт ажилтнаар ажиллаж байгаад сая хуулийн өөрчлөлтөөр ажлаасаа гарсан. ...манай орон тооны байцаагчаар ажилладаг Н.Э над руу 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх аа одоо өдөр сарыг нь санахгүй байна. Утсаар чиний данс руу чинь мөнгө орох байх шүү 200,000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь аваад Д.Б даргад оруулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод Н.Э бид хоёр хамт гараад Улаанбаатар банк орж Н.Э өөрийнхөө данснаас мөнгө авсан миний дансанд 2,700,000 төгрөг орсон байсан 2,500,000 төгрөгийг данснаасаа аваад 200,000 төгрөг нь миний урамшууллын мөнгө гэхээр нь авалгүй дансандаа үлдээсэн юм. Тэгээд 2,500,000 төгрөгийг чи өөрөө Д.Б даргад өгчих гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 дахь тал/,
- Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 09-өөс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл орон тооны бус байцаагчаар ажиллаж байгаад хураагч болоод 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр татварын улсын байцаагчийн тушаал гарч түүнээс хойш Татварын улсын байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн дарга Д.Б дарга намайг өрөөндөө дуудаад “Т.Таа одоо чиний дансанд 2,700,000 төгрөг орно чи энэ жил сайн ажилласан тэгсэн атлаа ямар нэгэн шагнал урамшуулал аваагүй учир 200,000 төгрөгийг нь өөртөө авч үлдээрэй 2,500,000 төгрөгийг нь данснаасаа аваад надад бэлнээр өгөөрэй” гэж хэлсэн. Энэ талаар хэлэхдээ бол байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх гэж байгаа тухай хэлж ярьж надад ойлгуулсан ...тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа одоо банк ороод аваад өг гэхээр нь манай ажлын доор байдаг Улаанбаатар хотын банк руу ороод данснаасаа 200,000 төгрөгийг нь намайг өөртөө ав гэсэн болохоор үлдээгээд 2,500,000 төгрөгийг аваад бэлнээр Д.Б даргад оруулж өгсөн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 123-124 дэх тал),
- Улаанбаатар хотын банк дахь Т.Тын эзэмшлийн 2609033591 дугаартай дансны хуулга /1хх-ийн 125 дахь тал/,
- Гэрч Ю.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-аас Хувь хүний татварын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр даргын зөвлөл хуралдаж дүүргээс төсөв хэмнэсэн тиймээс эхний ээлжид дарга нар болон зарим байцаагч нарыг урамшуулна гэж хэлэлцсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-нд байгууллагын шинэ жил болсон бөгөөд 20-ны өдөр 17 цагт Улаанбаатар хотын банкны миний цалингийн дансанд урамшуулал гэж 18,0 сая төгрөг орж ирсэн талаар миний гар утсанд мессеж ирсэн. Тэгээд энэ юун мөнгө вэ гэж Төрийн захиргааны тасгийн дарга Д.Бээс утсаар асуухад 3,0 сая төгрөг нь чиний урамшууллын мөнгө, харин үлдсэн 15,0 сая төгрөгийг шинэ жилийн арга хэмжээ болон шагнал урамшуулал, утааны эсрэг ажилчдад олгох сүү цагаан идээнд зарцуулагдах мөнгө юм аа гэж үлдсэн мөнгийг нь яг одоо бэлнээр аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр банкин дээр очиж банкны гүйлгээ нээхээс өмнө нь бэлнээр 15,0 сая төгрөг авсан өөрийнхөө урамшуулал болон 3,0 сая төгрөгийг дансандаа үлдээсэн. Тэгээд 15,0 сая төгрөгийг шинэ жилийн орой Д.Бт шинэ жилийн баяр дээрээ цүнхтэй мөнгөө өгсөн. ...Хэдэн төгрөг орж ирж байгаа хэнд, хаана, юунд зарцуулах гэж байгаа болон ямар тушаал шийдвэрийг үндэслэж олгох гэж байгаа талаар огт хэлэлцээгүй. Дүүргээс төсөв хэмнэсэн учраас урамшууллын мөнгө орж ирнэ гэж л хэлсэн. ....2019 оны цагаан сарын өмнөхөн Д.Б надад дахиад нөгөө шинэ жилийн зарцуулагдсан мөнгөнөөс үлдсэн мөнгө нь энэ гээд надад дахиад 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 дэх тал/,
- Гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх татварын хэлтэст татварын орлогын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тушаал гарч одоог хүртэл ажиллаж байна. ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын зөвлөлд бүх тасгийн дарга нар ордог юм. 2018 оны 12 дугаар сар гараад хуралдсан одоо яг хэдний өдөр байсан талаар бол санахгүй байна. Тэр хурал дээр хэлтсийн дарга Ж.Г дүүргээс тодорхой хэмжээний урамшуулал авах гэж байгаа яг хэдэн төгрөг гэдгийг нь би одоо хэлж мэдэхгүй байна. Миний хувьд тасгийн дарга нартайгаа ойрхон хамтарч ажилладгийн хувьд эхний ээлжид тасгийн дарга нар болон хувь хүний татварын тасгийн орон тооны бус байцаагч нарын асуудлыг шийднэ. Үүнийг шийдэхдээ ажилласан жил болон ажил байдлаас болон хуваарийг хийнэ. Энэ мөнгөнөөс одоо болох гэж байгаа шинэ жилийн арга хэмжээ, ахмадын баярын арга хэмжээ, цагаан идээ сарын аян зэрэг үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах бодолтой байна. Үүнийг та нарт дуулгах гэсэн юм. Миний бие үүнийг одоогоор хөөцөлдөж байна. Яг хэдэн төгрөг орж ирэх талаар бол хэлж мэдэхгүй байна гэж ярьсан. Үүн дээр тасгийн дарга нар тус бүр өөрсдийнхөө санал сэтгэгдлийг хэлсэн. Миний хувьд бол наадах чинь хууль ёсны мөнгө биз дээ? Хуулийн шаардлагуудыг нь сайн үзэж харсан юм уу? гэж асуухад Ж.Г нь энэ мөнгө бол яг хууль ёсны мөнгө юм аа. Дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Орон нутгийн төсөв гэж бид биелүүлдэг. Энэ төсвийг бүрдүүлэхэд голлох үүргийг татварын орлогын тасаг болон хувь хүний татварын тасаг гүйцэтгэдэг. Дүүргээс орж ирж байгаа мөнгө нь алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдэж байгаа биш харин урамшуулал гэж орж ирж байгаа юм. Алба хаагч нарын нийгмийн асуудлыг он гараад ярилцах болно гэж хэлсэн. Энэ тал дээр та нар айх зүйл байхгүй өмнөх урамшуулал олгож байсан шийдвэрүүдийг харж танилцаж судалсан энэ урамшуулал нь хууль ёсны мөнгө юм аа гэж хэлж ойлгуулсан. Хурал хийсний дараагаар буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэр өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон юм. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны тасгийн Д.Б дарга надтай уулзаад таны дансанд урамшуулал гэж 4,000,000 төгрөг орж байгаа үүнээс хүн амын орлогын албан татвар болох 400,000 төгрөг татаад 3,600,000 төгрөг дансанд чинь орох байх таны урамшуулал 500,000 төгрөг шүү 3,150,000 төгрөг данснаасаа аваад өгөөрэй гэж хэлсэн яагаад 3,150,000 төгрөг гэхээр надад урамшуулал гэж олгосон 500,000 төгрөгийн 10 хувийн татвар болох 50,000 төгрөг хасагдаад тийм болж байгаа юм. Д.Б дарга тэгж хэлэхэд би за гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр миний дансанд 3,600,000 төгрөг миний дансанд орсон. Тэр өдөр ажил ихтэй орой нь бас шинэ жилийн арга хэмжээтэй байсан тул мөнгөө авч чадаагүй. Тэгээд Д.Б даргад утсаар “яанаа даргаа би нөгөө мөнгийг чинь данснаасаа авч амжихгүй байна” гэхэд “та маргааш аваад өгчхөө” гэсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ ажлаа хийж байгаад манай хэлтсийн доор байдаг Улаанбаатар хотын банкнаас 3,150,000 төгрөг аваад бэлнээр нь Д.Б даргын өрөөнд оруулж өгсөн. ...Бусад тасгийн дарга нар бас буцааж өөрийнхөө дансаар оруулаад гаргаж өгсөн байсан яг хэн нь хэдэн төгрөг буцааж өгсөн талаар бол мэдэхгүй байна. Түүнээс хойш хэд хоногийн дараа маргаан бий болсон ямар тасгийн дарга нар нь 20,0 сая төгрөгийн урамшуулал аваад ямар нь 4,0 сая төгрөгийн урамшуулал авдаг юм бэ гээд хэл ам гарч байсан. Даргын зөвлөлийн хурал дээр урамшууллын мөнгийг харилцан адилгүй хуваарилсан байна гэдэг асуудал үүссэн. Хэлтсийн даргаас “би та бүхэнд хэлсэн ш дээ шинэ жил, ахмадын баяр, цагаан идээ арга хэмжээ зэрэгт хамтын сан үүсгэнэ гэж хэлсэн ш дээ. Дээрх арга хэмжээнүүдэд зарцуулаад илүү гарсан мөнгийг дахин хуваарилна гэж хэлсэн. Тэгээд дээрх арга хэмжээнүүд болж өнгөрсний дараагаар 2019 он гараад Д.Б дарга надад 2,500,000 төгрөг надад бэлнээр өгсөн. Тэгэхээр би бол үндсэндээ 3,000,000 төгрөгийн урамшуулал авсан гэж үзэж болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 дэх тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Г.Сын эзэмшлийн 2611190288 дугаартай дансны хуулга /1хх-ийн 132-133 дахь тал/,
- Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ээс Баянзүрх дүүргийн татварын хэлтэст эрсдэл статистикийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр шиг санаж байна. Ажлаа хийгээд сууж байсан чинь хэлтсийн дарга дуудаж байна. Зөвлөлийн хуралтай гэж дуудсан. Яваад ортол бүх тасгийн дарга нар буюу хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд бүгд цугласан зөвлөлийн хурал хийсэн. Уг зөвлөлийн хурал дээр хэлтсийн дарга Ж.Г дүүргээс манай хэлтэст хэмнэгдсэн төсөв байгаа ахлахууд болон орон тооны бус байцаагч, хураагч нарт урамшуулал олгоно гэж хэлсэн. Тэр урамшуулал нь харилцан адилгүй орно шүү. Яагаад харилцан адилгүй орж байгаа гэхээр төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд голлон ажилласан ажил үүргээ сайн гүйцэтгэсэн хүмүүст илүү урамшуулал орно гэж хэлсэн. Хэлтсээс гарч байгаа урсгал зардал дээрээс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад зардал мөнгө гарч байгаа учир та нарт олгох урамшууллын мөнгийг чинь өгөөд бусдыг нь татаж авна шүү гэж хэлсэн. Тухайн хурал дээр хэнд хэдэн төгрөг орох буцааж хэдэн төгрөг татаж авах талаар мөнгөн дүн огт яригдаагүй. Тухайн үед би бодохдоо үр дүнгийн мөнгө гэж тухайн жилийн төлөвлөснөөс хамаараад урамшуулал олгодог тэр урамшуулал юм байна гэж ойлгосон. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэр өдөр болсон юм. Тэгтэл үдээс хойш оройхондуу миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орсон. Захиргааны тасгийн дарга Д.Б дарга над руу утсаар яриад сая чиний дансанд 3,600,000 төгрөг орсон уу? 500,000 төгрөг нь чиний урамшуулал шүү 3,100,000 төгрөгийг нь аваад өгөөрэй гэсэн. Өмнө нь хурал дээр энэ тухай ярьж хэлсэн байсан болохоор би мэдэж байсан тул ажлын доор байдаг Улаанбаатар банкны данснаас 3,200,000 төгрөг А.Б зарлага гэж гаргаж 3,150,000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өгсөн. 500,000 төгрөгийн урамшууллаас бас 10 хувийн татвар болох 50,000 төгрөг аваад 3,150,000 болсон юм. Түүнээс хойш ахлах байцаагч нар буюу тасгийн дарга нар ер нь алба хаагч нар хоорондоо чамд хэдэн төгрөгийн урамшуулал орсон чамд хэд орсон гэж бие биеэсээ асуугаад хүн бүрд харилцан адилгүй урамшуулал орсон байдаг юм. Тэгээд хяналтын тасгийн Б.Бийн өрөөнд Ц.Э, Ю.Л бид 3 хамт ороод юун их мөнгө бид нарын дансаар ороод гарчихваа шинэ жилийн төсөв мөнгө гэж тийм их мөнгө гарсан юм уу? гэж ярьж байгаад энэ Д.Б даргаас орж асууж тодруулъя гээд Д.Бийн өрөөнд яваад орсон чинь дэд дарга Б.З хамт байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр юун мөнгө бид нарын дансанд ороод буцаад гарчихваа энэ мөнгө хууль ёсны мөнгө мөн юм уу? эргүүлж татсан тэр мөнгө хэрхэн юунд зарцуулагдсан талаар асуусан. Тэгээд бас Г.С даргыг бас дуудаад бүх дарга нарт хэнд нь хэд орсон талаар тодруулъя гэсэн. Г.С дарга орж ирээд асуухад Б.Б, Ц.Э, Г.С бид 4-т ижил хэмжээний мөнгө ороод ижил хэмжээний мөнгө гарсан байсан. Харин Ю.Л, Б.З, Д.Б 3-т тус бүр 20,0 сая төгрөгийн урамшуулал тус бүр 18,0 сая төгрөг гартаа авсан байдаг юм. Тэгтэл Д.Б энэ хэлтсийн дарга Ж.Гийн тушаал шийдвэрээр хийгдсэн ажил би өөрөө бол энэ тухай мэдэхгүй гэж хариулсан. Анх хурал хийх үед бол за үр дүнгийн урамшуулал гэж үсрээд л 1,0 сая төгрөг орох байх гэж бодож байсан тэгтэл илүү мөнгө ороод түүнийгээ буцааж татан төвлөрүүлж байгаад нь гайхсан юм. Тэгэхээр нь ер нь бүгдээрээ хэлтсийн даргаас энэ тухай асууж тодруулъя гээд орсон. Тэгээд хэлтсийн даргаас ямар их зардал мөнгө бид нарын дансаар ороод гарчихваа гэхэд “Та нар юунд санаа зовоод байгаа юм бэ? би шийдвэрээ гаргасан миний эрх мэдлийн хүрээний асуудал ш дээ би тушаал гаргаад та нарыг шагналаа ш дээ та санаа зовох хэрэггүй. Шинэ жилийн арга хэмжээ, ахмадын баяр, сүү, цагаан идээ арга хэмжээ зэрэгт хуримтлуулсан мөнгөнөөс зарцуулна тэгээд тайлангаа танилцуулна гэсэн. Тэгэхээр таны гаргасан тушаал шийдвэрийг харъя гэж нэхэж байгаад харсан. Ж.Г дарга тушаал үзүүлсэн. Тэгээд бид за за хэлтсийн дарга өөрөө тушаал шийдвэрээ гаргаад хуримтлал сан үүсгэж байгаа юм байна гэж ойлгоод гарцгаасан. Тэгтэл 2019 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө Д.Б дарга манай өрөөнд өөрөө орж ирээд 2019 оны календарьтай хамт бэлнээр 2,500,000 төгрөг өмнөх урамшууллаас зарцуулаад үлдсэн мөнгөө хэлтсийн дарга өг гэсэн юм гэж хэлээд өгсөн би түүнийг нь ч авсан. ...Тэр хурал дээр ямар ч хурлын тэмдэглэл хөтлөөгүй. Угаасаа удаа ч үгүй хэлтсийн даргаас дүүргээс мөнгө орно түүнийг тараана буцааж татна гэж хэлсэн. Тэр хурал дээр ямар тэмдэглэл хөтөлж зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулаагүй. Харин сүүлд урамшууллын мөнгө ороод буцааж гаргасны дараагаар Д.Б дарга зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр зөвлөлийн гишүүдээр нөхөж гарын үсэг зуруулсан. Хурлын тэмдэглэл нь тухайн урамшууллын мөнгө олгох тухай хурлын тэмдэглэл биш байх шиг байсан ойр зуурын жилийн эцсийн төлөвлөгөө биелүүлэх зэрэг хэлтсийн хэвийн ажиллагааны талаар хуралдсан хурлын тэмдэглэл байсан. Хурлын тэмдэглэл дээр зөвлөлийн гишүүд гарын үсэг зурах хэсэг нь тусдаа цаасан дээр хэвлэгдсэн байсан. Түүнээс яг урамшууллын мөнгө олгох тухай хурал хийж байх үед бол ямар ч хурлын тэмдэглэл хөтлөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135 дахь тал/,
- Улаанбаатар хотын банк дахь А.Бын эзэмшлийн 2609032029 дугаартай дансны хуулга /1хх-ийн 136-137 дахь тал/,
- Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1996 онд анх Баянзүрх дүүргийн татварын хэлтэс одоогийн хувь хүний татварын тасагт татварын улсын байцаагчаар ажилд орсон. Түүнээс хойш хяналт шалгалт, орлогын тасгуудад татварын байцаагчаар ажиллаж байгаад 2012 онд татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга бөгөөд татварын улсын ахлах байцаагчаар томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх одоо би өдрийг нь сайн санахгүй байна. Хэлтсийн даргын зөвлөлийн хурал дээр хэлтсийн дарга Ж.Г нь дүүргээс манай хэлтэст урамшууллын мөнгө олгох гэж байгаа тасгийн дарга болон зарим сайн ажилласан татварын байцаагч болон орон тооны бус байцаагч нарыг шагнаж урамшуулна гэж хэлсэн. Мөн шинэ жил болон бусад арга хэмжээнүүдэд мөнгө хэрэгцээтэй байгаа тул бусад алба хаагч нарын нэр дээр урамшуулал хэлбэрээр мөнгө шилжүүлж гаргаж авна гэж хэлсэн. Түүнээс хэнд хэдэн төгрөг шилжүүлэх авах гэж байгаа талаар мөнгөн дүн огт яриагүй. Тухайн өдрийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар өөр асуудал хэлэлцээгүй дүүргээс орж ирэх гэж байгаа урамшууллын тухай хэлтсийн даргаас танилцуулаад дууссан. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон. 20-ны өглөө Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б надтай уулзаад таны данс руу чинь 3,600,000 төгрөг орно байх шүү түүнээс өөртөө 900,000 төгрөгийг нь авч үлдээрэй таны урамшууллын мөнгө шүү харин үлдсэн 2,700,000 төгрөгийг аваад орой шинэ жил дээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл тэр өдөр үдээс хойш 17 цаг 09 минутад миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орж ирсэн. Үүнээс 3,000,000 төгрөгийг бэлнээр аваад 2,700,000 төгрөгийг бэлнээр оройн шинэ жилийн арга хэмжээн дээр очоод Д.Бт өгсөн. ...Тухайн өдрийн хурлын тэмдэглэл хөтлөөгүй бөгөөд харин шинэ жилээс хойш бүр 2019 оны 01 дүгээр сард хэлтсийн дарга Ж.Гийн өрөөнд орсон чинь нөгөө урамшууллын мөнгө олгосон асуудал дээр чинь хурлын тэмдэглэл хөтлөөгүй юм байна. Үүнийг нөхөж зуруулахгүй бол болохгүй нь гэж хэлээд надаар зөвлөлийн хурлын тэмдэглэлийн арын хэсэгт өөрийнхөө нэрийн өмнө гарын үсгээ зурсан. ... Ямар ч хүний нэрийг бичиж шагнагдах мөнгөн дүн бичсэн хурлын тэмдэглэл байгаагүй. Нийтдээ 2 нүүр байсан 2 дахь хуудсан дээр нь тасгийн дарга нарын гарын үсэгтэй хэсэг л байсан. Таныг үзүүлж байгаа хурлын тэмдэглэлийн эхний нүүр нь бол мөн байна. Харин 2 дахь нүүр нь биш байна. Ийм зүйл бичигдээгүй байсан. Үндсэндээ 2 хуудас бөгөөд эхний нүүрэн дээр хүмүүсээ шагнаж урамшуулах тухай буюу тухайн үеийн зөвлөлийн хурал дээр яригдаж байсан зүйлийн тухай бичигдсэн байсан. Харин 2 дахь хуудсан дээр бүр хүн нэг бүрээр нь нэрийг нь бичиж урамшуулах мөнгөн дүнг тавьсан байна. Ийм зүйл бол уншиж танилцуулаагүй. Б.З, Д.Б, Ю.Л нарыг бүр хүн тус бүрээр 20,0 сая төгрөгөөр урамшуулна гэсэн байна. Хэрвээ тийм зүйлийг тухайн үед танилцуулсан бол бид бүгд эсэргүүцэх байсан. Энэ хурлын тэмдэглэлийн арын нүүрийг одоо л харж байна. Энэ асуудлын тухай шинэ жил өнгөрсний дараагаар хяналт шалгалтын тасгийн дарга Б.Бийн өрөөнд намайг ороод ирээч гэж дуудахад Ю.Л, А.Б байсан. Тэгээд бид 4 ярилцаад хэнд хэдэн төгрөгийн урамшууллын мөнгө орсон талаар асууж ярилцаад Ю.Лд 20,0 сая түүнээс татварын суутгаж 18,000,000 шилжүүлээд 15,000,000 төгрөгийг Д.Б буцааж авсан байсан. Тэгээд энэ чинь одоо юу болж байгаа юм бэ? юун их мөнгө төгрөг бид нарын дансаар оруулж гаргасан юм бэ? гэж бодсон мөн орон тооны бус байцаагч нарын дансыг ашиглаж мөнгө оруулж гаргасан гэх яриа хэл хэлтэс дээр гарсан байсан. Тэгээд энэ талаар Д.Бээс асууя гээд Д.Бийн өрөөнд ороход дэд дарга Б.З хамт сууж байсан. Юун мөнгө төгрөг олон хүнд өгч буцааж авсан юм бэ? анх бол шинэ жилийн арга хэмжээнд зарцуулна хэдэн хүний дансаар мөнгө оруулж гаргана 6-7 сая төгрөг л гэж яригдаж байсан биз дээ? Юун 20,0 сая төгрөг оруулж гаргасан асуудал яригдаад байгаа юм бэ? гэхэд энэ бол хэлтсийн даргын тушаал шийдвэр ийм зүйл хийсэн гэж хэлсэн. Тэгвэл тэр хэлтсийн даргын тушаал шийдвэрээ үзүүл гэхэд үзүүлээгүй. Тэгэхээр нь хэлтсийн даргатай уулзъя гээд бид нар хэлтсийн даргын өрөөнд орсон. Ингэхдээ татварын орлогын тасгийн дарга Г.Сыг бас дуудаж дагуулж орсон. Хэлтсийн даргатай уулзаад дээрх асуудлаар тайлбар нэхсэн. Д.Бийг тушаалаа аваад ир гээд зөвхөн тушаал нүүр л үзүүлсэн тушаалын хавсралт бол байхгүй байсан. Тэр үед л Д.Б, Б.З нарыг тус бүр 20,0 сая төгрөгийн урамшуулал авсан талаар мэдсэн. Энэ асуудлаас болж маргаан гарсан. Миний хувьд хүмүүсээс яагаад ийм их хэмжээний мөнгө гаргаж авсан юм бэ? Хувь хүмүүсийн цалингаас хүртэл шинэ жил гэж мөнгө хураасан атал шинэ жилийнхээ төсвөөс их хэмжээний мөнгө буцааж авсан байна. Энэ талаар хэлтсийн даргаас тайлбар нэхэхэд хэлтсийн даргаас за та нарт ойрын хугацаанд зарцуулалтын тайланг өгнө өө. Би өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын менежерийн хувьд би өөрөө тушаалаа гаргаж хэнд хэдэн төгрөгийн урамшуулал олгох асуудлаа шийдсэн гэсэн хариуг өгсөн. Анхны хурал дээрээ дүүргийн Засаг даргатай яриад алба хаагч нартаа урамшуулал олгох боллоо гэж хэлж тайлбарласан. Бидний зүгээс бол хэн хэнд хэдэн төгрөгийн урамшуулал олгосон, хэн хэний дансаар хэдэн төгрөг оруулаад хэдэн төгрөгийг буцааж авсан түүнийг юунд хэрхэн зарцуулсан гэдгийг тайлагнаач гэж шаардсан юм. 2019 оны 02 дугаар сард буюу цагаан сарын өмнө Д.Б надад бэлнээр 2,500,000 төгрөг оруулж өгсөн. Түүнийгээ хэлтсийн бусад арга хэмжээнд зарцуулах мөнгөнөөс илүү гарсан мөнгө тул та нарт буцааж өгч байгаа юм гэж тайлбарлаад өгсөн. Та нар нөгөө зарцуулалтын тайлангаа хэзээ тавих вэ? гэхэд удахгүй тавина гэж хэлсэн. Түүнээс хойш тайлангаа огт тавиагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-139 дэх тал/,
- Улаанбаатар хотын банк дахь Ц.Эгийн 2609037981 дугаартай дансны хуулга /1хх-ийн 140-141 дэх тал/,
- Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед энэ асуудлыг огт мэдээгүй 2019 оны 02 дугаар сарын сүүлээр манай хяналт шалгалтын тасгийн дарга Б.Б надыг дуудаад энэ хэлтэс дээр чинь дүүргээс орж ирсэн орон тооны бус байцаагч нарт олгох ёстой байсан урамшууллын мөнгийг шагнал урамшуулал гэж тушаал гаргаж энэ эмэгтэй дарга нар чинь авсан байна ш дээ. Энэ хэлтэс дээр болж байгаа асуудлыг чи ер нь мэдэж байна уу? Мөнгө гаргах тушаал нь чамд байна уу? гэж асуусан би байхгүй гэж ер нь тэгж л анх мэдсэн. Ингээд ...ямар тушаал гарсан юм бол гэж бодоод хэлтсээс гарсан бүх А, Б тушаалуудыг хянаад үзсэн чинь А/90 дугаартай тушаал нь хавтсан дотор байхгүй 89 гээд 90-ийг алгасаад 91,92 гээд дэс дарааллаараа явсан байсан. Тэр тушаал байхгүй болохоор уг тушаалыг юм байна гэж бодоод нягтлан бодогч Б.Б дээр ороод танд А/90 дугаартай тушаал байна уу? гэж асуусан учир нь тушаалын 1 хувь нь нягтлан бодогч дээр байдаг юм. Тэгтэл нягтлан дээр уг тушаал байсан аваад үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад шинэ жил болж байгаатай холбоотойгоор алба хаагч нарыг шагнаж урамшуулах тушаалын төсөл бэлдээд орж ирээрэй гэж хэлсэн. Би тухайн үед уг тушаалын төслийг бэлтгэж өгсөн гэхдээ түүн дээр ямар ч мөнгөн дүн болон хавсралт байхгүй байсан. Ер нь бол тушаалын дээд талын үндэслэх хэсгийг л боловсруулж өгдөг юм. Уг тушаалыг төсөл дээр доод хэсэгт 107,000,000 сая төгрөг шагнал урамшуулал болгож үр дүнтэй сайн ажилласан байцаагч нарт олгоно гэсэн тушаал байсан. Мөн хавсралттай байсан уг хавсралт дээр дэд дарга болон доошоо бүх тасгийн дарга нар хүн амын орлогын тасгийн байцаагч нар болоод нийт дэд дарга-1, тасгийн дарга-6, татварын байцаагч-8, ажилтан-2 нийт 17 хүний нэр дээр 107,000,000 төгрөг хуваарилагдаж татварыг хасаад 96,300,000 төгрөгийг дээрх хүмүүсийн дансаар гаргуулж авсан байгааг би сүүлд олж мэдсэн. Эдгээр материалууд нь одоо нягтлан бодогч Б.Б дээр байгаа. Мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хэлтсийн дарга Ж.Гийн А/90 дугаартай шагнал урамшуулал олгох тухай тушаал, албан хаагчдад олгох шагнал, урамшууллын жагсаалт гэсэн тушаалын хавсралт, дарга нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг материалуудыг би сүүлд олж хараад энэ асуудлыг мэдсэн юм аа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-148 дахь тал/,
- Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Миний бие тухайн тушаалын төслийг боловсруулаагүй юм. Тухайн үед Д.Б дарга хамгийн их шийтгэлийн хуудас бичсэн байцаагч болон хамгийн их шийтгэврийн хуудас бичсэн тасаг хамт олонд шинэ жилийн арга хэмжээний үеэр урамшуулал олгоно гэсэн намайг тушаалын төсөл боловсруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр үед би тушаалын төслийн боловсруулаагүй буюу боловсруулж чадахгүй 2 өдөр болчихсон юм. Хуульч болоод удаагүй байсан учир хийж чадахгүй байсан юм. Тэгсэн яг тушаал гардаг өдөр Д.Б дарга өмнөх үеийн урамшуулал олгосон ижил төстэй тушаалыг үзэж байгаад өөрөө шивээд түүнтэй адил тушаал боловсруулаад түүнийгээ над руу файл хэлбэрээр шидсэн ба үүнийг хуулийн зүйл заалтыг нь хянаад хүчинтэй эсэхийг нь үзээрэй гэж хэлсэн. Тэр тушаалын төслийн хавсралт хэсэг байхгүй хэнд, хэчнээн төгрөгийн урамшуулал олгох эсэх нь тодорхойгүй, мөнгөн дүн тодорхойгүй байсан. Тэр үед Д.Б дарга миний бие аливаа тушаал шийдвэрийн төслийг хянадаг бөгөөд өөрөө боловсруулах эрхгүй учир чи боловсруулсан хэсэг дээр өөрийгөө бичээд хянасан хэсэг дээр Д.Б дарга, нягтлан бодогч Б.Б нарыг бичсэн ба зөвшөөрсөн дээр Ж.Г даргын нэрийг бичсэн юм. Боловсруулсан хэсэг дээр өөрийгөө бичсэн ба дарга бичээрэй гэсэн учраас тэгж бичсэн юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 207 дахь тал/,
- Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 12 дугаар сараас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дэд даргаар томилогдон ажиллаж байна. ...Дээрх 18,0 сая төгрөгийг хэлтсийн дарга Ж.Гийн тушаалаар олгогдсон. Яг ямар учраас ийм их хэмжээний мөнгийг олгосныг би мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын 13-ыг хүртэл би өвчний чөлөөтэй байж байгаад ажилдаа орж ирсэн юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 16 бил үү 17-ны өдөр дарга нарын зөвлөлийн хурал болоход хэлтсийн дарга бидэнд тайлбарлахдаа дүүргээс хэмнэсэн хэдэн төгрөгийг манай хэлтэст өгсөн. Уг мөнгийг сайн ажилласан алба хаагчдадаа хуваарилаад өгөх нь зүйтэй болов уу энэ талаар санал хүсэлт байна уу гэсэн. Тэгэхээр нь би энэ мөнгө нь дүүргийн давсан орлого мөн үү гэж асуухад давсан орлого биш гэж хэлэхээр нь би нэг ч удаа нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж үзээгүй, хэрэв нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол ямар нэгэн урамшууллыг авахгүй гэж хэлсэн. Нэгэнт давсан орлого биш болохоор ямар нэг байдлаар би хамрагдахгүй гэж хэлсэн. Ингээд ч хурал тарсан ба тухайн хурал дээр асуудал дээр ярьсан асуудлууд нь нэг нь дээрх асуудал нөгөөх нь шинэ жилийн асуудлыг л ярьсан. Шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон юм. Шинэ жилийн орой миний цалингийн Улаанбаатар хотын банкны 2609038260 тоот дансаар 18,0 сая төгрөг урамшуулал нэрээр орж ирсэн. Би уг мөнгийг миний нийгмийн асуудлыг шийдэх гэж байгаа юм байна л гэж ойлгоод уг мөнгийг цалингийн зээл, кредит картын өр зэргийг төлөөд ерөнхийдөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 дахь тал/,
- Гэрч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сараас тамгын газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. ...Дүүргийн төсвийн орлогыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллаж байсан иргэд нь бүрдүүлдэг байсан учраас орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагааны зардал, цалин хөлс зэргийг жилээр нь тооцоолж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан төсвийн дагуу дүүргийн төрийн сангаас манай данс руу орж ирснийг дамжуулж манайхаас сар бүр Татварын хэлтсийн данс руу шилжүүлдэг гэж хэлж болно. Дүүргийн Засаг даргаас төсвийн сар улирлын хуваарийг баталдаг ба энэ баталсан хуваарийн дагуу сар бүр санхүүжилтийг олгодог юм. жишээлбэл 2018 онд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018 оны Татварын хэлтсийн санхүүжилтийг 599,756,000 төгрөгөөр баталсны дагуу дээрх мөнгийг бүгдийг 100 хувь Татварын хэлтэс рүү шилжүүлж ажилласан байгаа. ...Орон тооны бус байцаагч нарын бүхий л цалин хөлс, урсгал зардлыг шийдвэрлэсэн мөнгө гэж ойлгож болно. Орон тооны бус байцаагч нарын санхүүжилтийг Татварын хэлтсийн 100200311401 тоот дансаар шилжүүлж байсан байдаг. Бусад татварын хэлтсийн дарга, удирдлагууд гээд бүхий л албан тушаалтнууд нь дээрх мөнгөнөөс санхүүжилт, цалин хөлсийг авах ёсгүй. ...Нийт 2018 онд 22 удаагийн гүйлгээгээр дээрх иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар тогтоолд заасан 599,756,000 төгрөгийг 100 хувь олгосон байдаг. Жилийн эцсээр буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 87,142,100 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Харин мөрдөгчийн тогтоолд дурдсан 107,000,000 төгрөг гэж байгаа ба үлдэгдэл болох 20,457,900 төгрөг нь өмнөх саруудын санхүүжилтийн үлдэгдэл байсан байх гэж бодож байна. ...Манайхаас орсон мөн Татварын хэлтсийн нэмэлт дансаар орсон мөнгө мөн бол орон тооны бус байцаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдаж, зарцуулагдах ёстой нь зөв...” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168 дахь тал/,
- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын татвар, бичиг хэргийн зардал, шуудан холбоо, интернэтийн зардал, дүүргийн төсвийг бүрдүүлэхэд шаардагдах зардалд төсөвлөгдсөн мөнгө байгаа юм. Уг мөнгөний төсөвлөгдсөн ямар нэгэн задаргаа байдаггүй, хэд нь цалин, хэд нь урамшуулал, хэд нь бусад үйл ажиллагааны зардал болох талаар задаргаа байдаггүй юм байна лээ. Төсвийн хөрөнгө мөн бөгөөд манайд хуваарилагдсан санхүүжилт учраас төсвийн хөрөнгө юм...” гэх мэдүүлэг /9хх-ийн 143 дахь тал/,
- Гэрч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд 65 орон тооны бус байцаагч ажилладаг ба 2019 оны 01 сарын 01-ээс хойш бол байхаа больсон. Дээрх 65 орон тооны бус байцаагчид эдгээрийн халаалт, гэрэл цахилгаан, бичиг хэрэг, цэвэрлэгээний аж ахуйн материал, цалин, үр дүнгийн урамшуулал, нийгмийн даатгал зэрэгт зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь төсвөө батлуулахдаа 65 орон тооны бус байцаагч нарынхаа төсвийн төсөл буюу төсвийн зарцуулах задаргааг дүүргийн Тамгын газраар уламжлуулан төрийн сангийн хэлтэст өгдөг юм. Тэгэхээр Тамгын хэлтэс эсвэл Төрийн сангийн хэлтэст задаргаа нь байж магадгүй юм. Дээрх хөрөнгө нь төсвийн мөнгөн хөрөнгө мөн юм. Манайхаас бол тухайн байгууллагын харилцах данс руу шилжүүлдэг бөгөөд харилцахад байгаа мөнгөн хөрөнгө гэж хэлж болно...” гэх мэдүүлэг (9хх-ийн 142 дахь тал/,
- Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх 599,756,000 төгрөг нь төсвийн хөрөнгө мөн бөгөөд төсөв бүрдүүлэхэд тухайн ажилчдын цалин урамшуулал, бичиг хэргийн зардал, бараа ажил үйлчилгээний зардалд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгө учраас төсвийн хөрөнгө гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /9хх-ийн 143 дахь тал/,
- Гэрч Ж.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн тайлан баталгаажуулах аудитын төлөвлөгөөт шалгалтыг явуулсан юм. Уг шалгалтаар Баянзүрх дүүргийн 2018 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 16 дугаар тогтоолоор татвар хураалтын орлого, бүрдүүлэлтэд орон тооны бус байцаагч нарын цалин хөлсийг олгохоор 599,756,000 төгрөгийг төсөвлөсөн байсан. Гэтэл шалгалтаар дээрх мөнгөнөөс 107,0 сая төгрөгийг үндсэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор урамшуулал олгосон байсан. Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тул зөрчил дахин гаргуулахгүйн тулд албан шаардлага хүргүүлсэн юм. ...Дээрх 566,756,000 төгрөгийн татварын хураалтын орлогод зарцуулах ёстой буюу орон тооны бус байцаагч нарт олгох цалин хөлсөнд зарцуулах ёстой байсан бөгөөд тухайн жил орон тооны бус байцаагч нарт цалин хөлсийг олгосон ба зарцуулаагүй үлдсэн буюу хэмнэсэн үлдэгдэл 107,0 сая төгрөгийг орон нутгийн орлого руу буцаан төвлөрүүлэх ёстой байсан. ...Дээрх мөнгө нь төсвийн хөрөнгө мөн бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсөв учир орон нутгийн төсвийн мөнгө гэж ойлгоно...” гэх мэдүүлэг /10хх-ийн 2-3 дахь тал/,
- Гэрч Ц.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1996 оноос хойш хугацаанд Баянзүрх дүүргийн Санхүүгийн хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар, орлого хариуцсан эдийн засагчаар, төсвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сараас Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард хэлтсийн даргаар жинхлэгдээд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоогоор Аудитын ерөнхий газарт ахлах аудитораар ажиллаж байна. ...Миний бие Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхад Ж.Г нь Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь ажил төрлийн шугамаар л харилцдаг байсан. ...Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь орон нутгийн орлого төлөвлөлт, зарлага, санхүүжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг ба өөрөөр хэлбэл орлогоо төлөвлөнө, зарлагаа төлөвлөнө, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөний биелэлт дээр хяналт тавих зарлага санхүүжилт дээр хяналт тавьдаг юм. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь улсын орлого төвлөрүүлэлтийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа байгууллага, босоо удирдлагатай байгууллага юм. Татварын хэлтэс нь орон нутгийн орлого төвлөрүүлэлт, орлогын төлөвлөгөөний биелэлт буюу энэ агуулгаараа Төсвийн тухай хуулийн 5-6 орлогыг сум, дүүргийн орон нутагт төвлөрүүлэх чиг үүрэгтэй юм. Манай хэлтэс нь төлөвлөлт хийх бөгөөд төлөвлөсөн орлогыг татварын хэлтэс биелүүлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг. Харин зарлага тал дээр Татварын хэлтэс маань татварын орон тооны бус байцаагч нарыг авч ажиллуулах эрхтэй байсан. Тэдгээр орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, бичиг хэргийн зардал зэргийг төлөвлөж орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг юм. ...Энэ талаар сүүлд сонсож байсан юм байна. Түүнээс тухайн үед надад бол энэ талаар Ж.Г нь хэлж байсан удаа байхгүй бөгөөд надад танилцуулах чиг үүрэг ч байхгүй юм. Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах ч энэ талаар надад хэлж байсан удаа байхгүй. ...Энэ мөнгө бол тавар хураалтын зардал гээд ганцхан нэр төрлөөр төсөвлөгдсөн юм. Түүнээс хэдэн хүний цалин гэх байдлаар задаргаа хийгддэггүй юм. Дээрх 599,756,000 төгрөг нь орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тэдгээртэй холбоотой бичиг хэргийн зардалд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 5-6 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансны хуулга /2хх-ийн 120-121 дэх тал/,
- Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” тогтоол, хавсралт /4хх-ийн 218-232 дахь тал/,
- Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 906 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журам” /4хх-ийн 121-122 дахь тал/,
- Нийслэл дэх Төрийн аудитын газраас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан /4хх-ийн 146-159 дэх тал/,
- Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/16 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /4хх-ийн 125 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал /4хх-ийн 127-128 дахь тал/,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэл /4хх-ийн 129-130 дахь тал/,
- Гарт олгох урамшууллын тооцоо, төлбөрийн хүсэлтүүд /4хх-ийн 131-133 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэмэлт санхүүжилтийн дансаар 2016-2018 онуудад орон тооны бус болон автын байцаагчид тооцож олгосон цалингийн зардлын судалгаа /4хх-ийн 163-164 дэх тал/,
- Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам” /4хх-ийн 240 дэх тал/,
- 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн шинэ жилийн арга хэмжээнд зарцуулагдах зардлын тооцоо /9хх-ийн 193 дахь тал/,
- Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай магадалгаа /8хх-ийн 231-237 дахь тал/,
- Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 1993 онд Оросын Холбооны улсын Краснадар хотын Сахарын техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 2011 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус, тус суралцаж төгссөн. 2003-2008 оныг Хастабак ХХК-д нягтлан бодогчоор, 2008-2013 оныг хүртэл нөхөртэйгөө хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2013-2014 онд Барилгын коллежид нягтлан бодогчоор, 2015-2016 онд Спортын төв ордонд нягтлан бодогчоор ажиллаад 2018 оны 3 дугаар сараас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байна. Одоогийн ажлын чиг үүрэг нь байгууллагын төсвөөс орж ирж байгаа мөнгийг зориулалтын дагуу зарцуулах, ажилчдын цалин бодох, улсад өгдөг бүх тайлангуудыг цаг хугацаанд нь өгөх, байгууллагын дотоод үйл ажиллагааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэй. Хэлтсийн дарга болон захиргааны удирдлагын тасгийн дарга нарын удирдлага дор ажилладаг... Татварын ерөнхий газрын дарга Занданбатын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар тус хэлтэст нягтлан бодогчоор томилогдон 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна... Ж.Г даргыг өмнө нь танихгүй бөгөөд анх ажилд ороод таньдаг болсон. Хэлтсийн даргатай 2019 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл хамтран ажилласан ба тушаал нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байсан... Бодогдсон цалинг хэвлээд банк руу дансны дугаартай нь хамт мэйлээр болон цаас хэлбэрээр явуулдаг юм. Манайхаас бол шууд л цаасан хэлбэрээр нь банканд өгснийг банк өөрсдөө төв рүүгээ өгөөд хийлгэдэг юм шиг байна лээ. Манай хэлтсийн дор байрладаг банк нь өөрсдөө гүйлгээ хийдэггүй гэж хэлж байсан санагдаж байна. Ерөнхийдөө хэлтсийн даргын тушаалыг үндэслэж цалинг олгодог.” /1хх-ийн 158 дахь тал/,
- Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/16, НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /4хх-ийн 125 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын “Гарт олгох урамшуулал”, төлбөрийн хүсэлтүүд /4хх-ийн 131-133 дахь тал/,
- Үндэсний Аудитын газрын Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 244 дугаар тоот /4хх-ийн 151-152 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Батжав нь шүүгдэгч Ж.Гэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж,
шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь шүүгдэгч Д.Бийг гэм буруугүй гэж маргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн болно.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг,
Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын 5-д заасан “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ” гэснийг,
Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 1.3. Сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна”, 1.4. Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна” , 2.3. “Татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгоно” гэснийг,
Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7.16. “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг,
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг тус тус зөрчиж;
“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилт болох 107.000.000 төгрөгийн “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган 34,100,000 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Ж.Г, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн улмаас учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Гэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Бт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хуульд заасны дагуу торгох болон эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд энэ гэмт хэргийн улмаас Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хохирол учраагүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй хэмээн мэдүүлсэн болно.
Шүүх шүүгдэгч нарыг улсын төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас доорх төлбөрийг зохих журмын дагуу гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Гийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд төлсөн 19.557.400 (арван есөн сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуу) төгрөг, шүүгдэгч Д.Бийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төлсөн 18.000.000 (арван найман сая) төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ж.Г, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Згаас 18.000.000 (арван найман сая) төгрөг, иргэний хариуцагч Ю.Лээс 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч П.Оээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч М.Цээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Х.Аас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч З.Саас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч И.Өгаас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч С.Сгаас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Т.Таас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Э.Ааас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Ц.Эгээс 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Б.Бээс 3.600.000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч А.Баас 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Г.Саас 3.000.000 (гурван сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж.Гийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,
Д.Бийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7.000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 14.000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан 15.000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял, Д.Бт оногдуулсан нь 14.000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар, Д.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Г, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Згаас 18.000.000 (арван найман сая) төгрөг, иргэний хариуцагч Ю.Лээс 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч П.Оээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч М.Цээс 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Х.Аас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч З.Саас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч И.Өгаас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч С.Сгаас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Т.Таас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Э.Ааас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Ц.Эгээс 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Б.Бээс 3.600.000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч А.Баас 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг, иргэний хариуцагч Г.Саас 3.000.000 (гурван сая) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Ж.Гийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд төлсөн 19.557.400 (арван есөн сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуу) төгрөг, Д.Бийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төлсөн 18.000.000 (арван найман сая) төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Г, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР