| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2018/01290/и |
| Дугаар | 155/ШШ2018/01450 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2018/01450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1986 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 хүү, охины хамт тус сумын *********** багт оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор түр ********************** оршин суух Ш овогт Т-ын Б /************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Мөрөн сумын *************** оршин суух, Ш овогт Цын Х /**********/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Ц.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь нөхөр Ц.Хтай гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа охин Лхагва-Зул 2010 оны 02 дугаар сарын 06-нд төрсөн бөгөөд бид хоёр гэр бүл болохоос өмнө би хүү Лийн хамт амьдарч байгаад дагавар хүү Лтэйгээ очиж байсан. Одоо том хүү маань 8 дугаар ангид сурдаг, бага охин маань 3 дугаар ангид сурдаг. Нөхөр бид хоёр тусдаа амьдраад 7 жил болж байгаа бөгөөд одоо цаашид хамтран боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Л, охин Лхагва-Зулыг өөрийн асрамжид авч, охин Лхагва-Зулд хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, харин хүү Лэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Учир нь Хны хүүхэд биш тул. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өнөөдөр ганцаараа амьдарч байна очиж уулзах гэхлээр энэ хүн нөхөртэй болчихсон байна гэж хүнээс сонссон. Тэгээд уулзах боломж гаралгүй өдий олон жил болсон байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд төлөх эд хөрөнгийн боломж байхгүй гэхдээ би охиндоо боломжоороо тэтгэлэг төлнө. Лхагва-Зул нь миний охин мөн тул хүүхдийн асуудал дээр маргаангүй.Надад салах шалтгаан алга гэхдээ одоо нэгэнт л сална гээд байгаа тул салахыг зөвшөөрч байна.
Иймд гэр бүлээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид өгч охин Лхагва-Зулд хүүхдийн тэтгэлэг өгнө. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ц.Хд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ц.Х нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Х.Лхагвазул төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн байгууллага 10 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Тэдний дундаас 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдөр охин Хний Лхагва-Зул /РН-10220607/-г төрүүлсэн ба түүнийд олгосон Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оноос хойш буюу 7 жил тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Т.Болортунглаг, Ц.Х нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүү Б.Л, охин Х.Лхагва-Зул нарыг эх Т.Бийн асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүү Б.Л хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлсөн 31.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Харин нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 30.844 төгрөг төлөх атал нэхэмжлэгч нь 31.000 төгрөг төлж 156 төгрөг илүү төлсөн байна. Хариуцагч Ц.Хгаас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 101.044 төгрөгийг, улсын орлогоос буцаан 156 төгрөгийг тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Бад буцаан олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ш овогт Цын Х /**********/, Ш овогт Т-ын Б /**********/ нарын гэрлэлтийг цуцалж,
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ш овогт Бын Л, 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ш овогт Хгийн Лхагва-Зул /РН-10220607/ нарыг эх Т.Бийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 8 настай охин Х.Лхагва-Зулыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ц.Хгаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Б.Лэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.200 /нэг зуун нэг мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, , хариуцагч Ц.Хгаас 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрвөн/ төгрөгийг, Голомт банкны Хөвсгөл салбар дахь Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 156 /нэг зуун тавин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ