| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0221/З |
| Дугаар | 128/ШШ2021/0379 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2021/0379
2021 оны 06 сарын 02 өдөр Дугаар 128/ШШ2020/0379 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: И.Д
Хариуцагч: А.т.г
Нэхэмжлэлийн шаардлага: “А.т.г 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай И.Д ашиг сонирхлын мэдүүлгийг буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлэхийг Авлигатай тэмцэх газарт даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж И.Д намайг Баяннуур сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн тогтоолыг гаргаж байсан. Миний нэрийг Баяннуур сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1002 тоот албан тоотоор татгалзаж шийдвэрлэн хариу өгч байсан. Тухайн үед намайг Засаг даргаар нэр дэвшүүлэхээс татгалзахдаа ямар нэгэн үндэслэл заахгүйгээр татгалзаж байсан. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 15 хоногийн дотор буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж миний нэрийг дахин нэр дэвшүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар аймгийн Засаг дарга миний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор томилох шийдвэр гаргах үүрэгтэй байсан үндэслэлгүйгээр улс төржиж дахин татгалзсан шийдвэр гаргасан талаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Засаг даргын 2 дахь удаагаа намайг татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд маань холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б******* 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн, тус тайлбарын агуулга нь “Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хоёр дахь удаагаа хуралдаж И.Д нэрийг дахин дэвшүүлж ирүүлсний дагуу А.т.г Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас И.Д нэр дэвшүүлсэн тогтоол нь шүүхэд маргаантай тул хянах боломжгүй гэсэн хариу ирсэн” гэсэн байна. Миний бие Засаг даргын дээрх тайлбараас нь Авлигатай тэмцэх газраас миний нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн боловч хянаж өгөхөөс татгалзсан болохыг мөн өдөрт нь мэдсэн. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б*******ы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд тайлбар ирүүлсэн үед “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг хариу өгөөгүй болохыг мэдсэн. А.т.г нь миний “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг хянуулахаар гаргасан материалд маань хариу өгөөгүй тул дахиж тус байгууллагад гомдол гаргаж байгаагүй болно. Учир нь хуульд заасан хугацааны дотор хянаж хариу ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй ба хэрэв ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй бол дахиж гомдол гаргах талаар хуульд тусгайлан заагаагүй байсан. Мөн Авлигатай тэмцэх газрын дээд шатны байгууллага албан тушаалтан байхгүй байсан тул шүүхэд хандаж байна.
Миний бие А.т.г 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар маягтыг бөглөн холбогдох баримт бичгийн хамт шуудангаар явуулсан билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл миний энэхүү мэдүүлгийг хянаж хариу ирүүлэхгүй байгаа болно.
Аймгийн Засаг дарга Д.Б******* нь намайг сумын Засаг даргаар удаа дараа томилохоос татгалзаж байгаа ганц үндэслэл нь Авлигатай тэмцэх газраас “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг” хянаж өгөхгүй байна гэж татгалзсаар байна. Надад тухайн албан тушаалд томилогдон ажиллахад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил тогтоогдохгүй байхад Авлигатай тэмцэх газраас хууль бусаар миний ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгөхгүйгээр намайг хохироож байгаад гомдолтой байна. Үүнээс болж иргэн миний сумын Засаг даргаар томилогдон ажиллах эрх ашиг маань зөрчигдөж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар “А.т.г нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасан боловч өнөөдрийг хүртэл миний ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.
Иймд Авлигатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай И.Д ашиг сонирхлын мэдүүлгийг буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлэхийг А.т.г даалгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******, З.Энхтайван нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б*******аас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/1126 дугаартай албан бичгээр тус аймгийн Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшсэн И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ирүүлснийг хүлээн авч, хянасан. Ийнхүү хянахад нэр бүхий иргэдээс Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоол, болон холбогдох бусад тогтоол, түүний дотор сумын Засаг даргад И.Д нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг үндэслэн тус шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байсан.
Иймд дээрх нөхцөл байдлыг дэлгэрэнгүй дурдаж, тус аймгийн Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшсэн И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй тухай хариуг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигч миний “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг" хянаж ирүүлээгүй гэсэн шалтгаанаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр татгалзсан талаар мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг надад гардуулж өгөхгүй байсан ба Баян- Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргыг холбогдуулан нэхэмжлэл гаргах үеэр буюу 2021 оны 02 дугаар сарын эхэнд хариу тайлбар өгөх үед мэдсэн” гэж цаг хугацааны хувьд зөрүүтэйгээр дурдсан байдаг. Гэвч энэ нь Авлигатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга хүлээн авч, нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр И. Д******* танилцсан нь нотолж байна.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч И.Д нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай / И.Д Баяннуур сумын Засаг даргаар томилохоос татгалзсан[1]/ албан бичгийг хүчингүй болгож И.Д Баяннуур сумын Засаг даргаар томилохыг аймгийн Засаг дарга Д.Б*******д даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд “...Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтан болох тус аймгийн Засаг даргаас А.т.г хүргүүлсэн боловч тус газраас И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээгүй буюу Баяннуур сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчлийн үүсэх эсэх талаар мэдэгдэл хүргүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх нь тогтоогдоогүй байхад Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан журмаар сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн И.Д томилохоос татгалзсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 23.9 дэх заалттай тус тус нийцэхгүй байх тул нэхэмжлэгч И.Д Баяннуур сумын Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэр болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай албан бичгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна... гээд нэхэмжлэгч И.Д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгийн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01дугаартай албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон И******* Д*******ы гарын үсэг бүхий “Баталгааны маягт”, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2021/0016 дугаартай шүүхийн шийдвэрийг Авлигатай тэмцэх газрын бичиг хэрэгт ирүүлсэн боловч эдгээр баримтыг ямар нэг албан бичиг дагалдаагүй байсан.
Мөн өдрөө Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс И.Д ******* дугаартай утас руу удаа дараа залгахад утсаа салгаж, дараа нь холбогдох боломжгүй болсон. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад дахин утсаар холбогдоход Баяннуур сумын Засаг даргаар томилогдохоор материалаа явуулсан гэсэн. Хуульд зааснаар таныг томилох эрх бүхий этгээдээс баримт материал тань ирсэн тохиолдолд А.т.г хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах ёстой гэхэд "Би өмгөөлөгчөө яриулъя” гэсэн байна.
2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 23 минутад И.Д өмгөөлөгч гэх хүн ярихад дээр дурдсаныг хэлэхэд албан бичгээ аймгийн Засаг даргын Тамгын газраас асуугаад явуулъя” гэсэн.
Дээр дурдсанаар А.т.г Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах тухай албан бичиг, мөн И.Д 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хувиараа ирүүлсэн баримтаас өөр И.Д холбогдох ямар нэг албан бичиг баримт, дээр дурдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас ирээгүй болно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ”, 23.6-д "Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж тус тус хуульчлан заасан.
Иймд нэгэнт Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс И.Д Баяннуур сумын Засаг даргаар томилохоос татгалзсан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас И.Д тус аймгийн Баяннуур сумын Засаг даргаар томилуулахаар түүний “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг А.т.г т ирүүлсэн тохиолдолд түүнийг хуулийн хугацаанд хянаж, мэдэгдэх үүрэгтэй.
Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч И.Д эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Д А.т.г холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай И.Д ашиг сонирхлын мэдүүлгийг буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулж, урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлэхийг А.т.г” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/1125 дугаар албан бичгээр тус аймгийн Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлж буй И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим бүртгэлд бүртгүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг А.т.г т хүргүүлжээ.
А.т.г 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар албан бичгээр “...Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ш.М******* нарын гаргасан “... ”Сумын Засаг даргад И.Д нэр дэвшүүлсэн тухай” тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх тул Баяннуур сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн И*******гийн Д*******ы хувийг ашиг сонирхлын мэдүүлгийг хянан үзэх боломжгүй талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад мэдэгдсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчөөгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; …” гэж зааснаар хариуцагч Авлигатай тэмцэх газар нотлох баримт цуглуулж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад И.Д нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн үндэслэлээр И.Д хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан үзэх боломжгүй талаар мэдэгдсэн нь хуулийн дээрх заалтад нийцжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч И.Д Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэх боломжгүй гэж үзсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч А.т.г 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаар албан бичгээр И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэх боломжгүй гэсэн хариуг Баян-Өлгий аймгийн Засаг даргад өгсөн нь хуульд нийцсэн учир нэхэмжлэгч И.Д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, хариу хүргүүлэхийг А.т.г даалгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад И.Д нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.
Тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасан журмын дагуу А.т.г дахин хандах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Д А.т.г холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж, хариу өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
[1] Баян-Өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2021/0016 шийдвэр. 3 дахь тал