Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 221/2023/0075/З |
Дугаар | 221/ШШ2024/0008 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/ШШ2024/0008
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч З.Ганзориг, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Г
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: “-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох;
-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 193 дугаартай тогтоолын 3 дахь заалтад “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэснийг “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг хариуцагчид даалгах;
-Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч С.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
Хэргийн индекс: 221/2023/0075/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох; Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 193 дугаартай тогтоолын 3 дахь заалтад “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэснийг “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг хариуцагчид даалгах; Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:
2.1. Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шуугчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын нийгмийн баталгааг хангахаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 03 дугаартай тогтоол гаргаж шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг 2 дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд уг тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх хугацааг 1 жилээр тогтоосон байтал Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авалгүй 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүрсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын уг эс үйлдэхүйн улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслахаар ажиллаж байгаа Ц.Г миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр авч чадалгүй хохирсон Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 193 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор болсон боловч 3 дахь заалтаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгосугай гэсэн байгаа нь Монгол Улсын Засгийн Газар нь Монгол Улсын Их Хурлын тогтоолыг ёсчлон биелүүлэхгүй байгаагаар барахгүй Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага мэтээр Улсын Их Хурлын тогтоолын биелэлтэд өөрчлөлт оруулж, Монголын шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах Ц.Г миний эрхийг зөрчиж байна.
2.2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна.”, Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн тухай Улсын Их Хуралд тогтмол мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын тогтоол заавал биелнэ, Засгийн газар нь Улсын Их хурлын тогтоолыг биелүүлээд, биелэлтийн талаар тогтмол мэдээлэх үүрэгтэй байна Засгийн газар нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэж байна. Засгийн газраас Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас миний бие цалингаа Улсын Их Хурлын тогтоосон хэмжээгээр 4 сарын хугацаанд аваагүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолыг биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолын 3 дахь заалтыг “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг даалгаж өгнө үү.
2.3. ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5, 57.14-т заасныг баримтлан төрийн жинхэнэ албан хаагч нарын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон байх ба шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг мөн хэмжээгээр нэмэгдүүлэлгүй орхигдуулсан нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн тул миний бие 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын үзэл баримтлалтай танилцсаны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.
2.4. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газарт шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын үзэл баримтлалд нийцүүлэн тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгаж өгнө үү. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар нь төрийн албан хаагч мөн учир тэднийг бусад төрийн албан хаагч нараас ялгаварлалгүйгээр цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байх нь зүйтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Б нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1. Тус нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана.”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг тодорхой тусгаагүй байна.
Тодруулбал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хангаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрхэн зөрчигдсөн, ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна.
3.2. Засгийн газраас төрийн зарим албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох, нэмэгдүүлэхэд гаргадаг шийдвэр, тогтоол нь захиргааны үйл ажиллагааны захиргааны хэм хэмжээний акт хэлбэрээр гарч улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгддэг. Иймд захиргааны хэм хэмжээний актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6 дахь хэсэгт зааснаар “хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор” гаргах зохицуулалттай, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 дахь заалтын агуулгаас үзвэл “эс үйлдэхүй байгааг тогтоох, захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн “цалинг зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4 дэх заалттай зөрчилдөж байна.
3.3. Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр үзэл баримтлалын төсөл боловсруулна.” гэж заасан тул Засгийн газрын тогтоолын үзэл баримтлал гэж байдаггүй. Засгийн газрын тогтоолын төсөл батлуулахад Засгийн газрын 2021 оны 351 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын дагуу Засгийн газрын шийдвэрийн төсөл, танилцуулга, тооцоо судалгааг шаарддаг байна. Иймд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 241 дүгээр тогтоолын үзэл баримтлалд нийцүүлэн тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.
3.4. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон бусад төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох, нэмэгдүүлэх эсэх нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-т “Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 57 дугаар зүйлийн 57.5.3-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч”, 58 дугаар зүйлийн 58.1.2, 58.2 дахь хэсэгт заасан Засгийн газарт хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээ юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.”, “Хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэдэг нь хууль тогтоогч буюу Улсын Их Хурлаас хэм хэмжээ батлах эрхээ захиргаанд хуулиар шилжүүлснийг ойлгох бөгөөд захиргаа хууль тогтоогчийн зөвшөөрсөн эрхийн хүрээнд “хэм хэмжээ тогтоох эрх”-ийг эдлэх тул Улсын Их Хурлаас шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох боломжгүй юм.
3.5. Төрийн албаны тухай хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд Засгийн газар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор төрийн захиргааны албан тушаалд хамаарах анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг нэмэгдүүлсэн нь Монгол Улсын хууль, тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэгч Ц.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч С.К шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бодлоор хуулийн дагуу Улсын Их Хурал тогтоолоо батлаад, Сангийн яаманд төсөв нь суучихсан, шүүгчийн туслахын цалинг олго гэсэн шийдвэр гарчихсан байхад олгогдоогүй байна. Одоо шүүгчийн туслахууд нэмэгдсэн цалингаа авч байгаа юм бол нэхэмжлэгч яагаад авч болохгүй юм бэ? гэсэн саналтай байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарыг хянан үзээд, нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Ц.Г-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан,
“1/ Монгол Улсын Засгийн Газар нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах; /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4/
2/ Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 193 дугаартай тогтоолын 3 дахь заалтад “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэснийг “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, тус хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж,
3/ Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах” гэснийг /1хх-ийн 191/ хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.
2.2. Төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэж хэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэнэ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Г нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 242 дугаар тушаалаар тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдож, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.
2.4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна;“, 10.1.2-т “төрийн захиргааны албан тушаал;”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.”, 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон ... бүх шатны шүүхийн Тамгын газар, ...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Г нь төрийн захиргааны албан хаагч байсан байх ба энэ талаар талууд маргадаггүй.
3. Хууль хэрэглээний талаар;
3.1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.1-д “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна.”, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, ... хэлэлцэн баталж болно” гэж Улсын Их Хурлын бүрэн эрхийг хуульчилсан байна.
3.2. Улсын Их хурал нь дээр дурдсан хуулиудын хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар “шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр дахин нэмэгдүүлэх” арга хэмжээ авах”-ыг /хэрэгжүүлэхийг/ Монгол Улсын Засгийн газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, 2-т “Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гэж тус тус зааснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газар нь Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийг Улсын Их Хурлын өмнө хариуцахаар хуулиар хүлээсэн байна.
3.4. Монгол Улсын Засгийн газар нь Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 193 дугаар тогтоолоор “шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх” арга хэмжээ авч, хэрэгжих хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцохоор заасан нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолд заасан хугацааг зөрчсөн байна.
3.5. Дээр дурдсан хууль тогтоомжийн зохицуулалтаас дүгнэж үзвэл Монгол Улсын Засгийн газар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авалгүй эс үйлдэхүй гаргаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байна.
Үүний улмаас нэхэмжлэгч Ц.Г-ийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын ажил, албан тушаалыг хашиж байхдаа харгалзах хугацаанд үндсэн цалингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр авах эрх хөндөгджээ.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан;
4.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай танилцуулгад “...Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 447 туслах, 227 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалинг нэмэгдүүлэхэд нийт 10.5 тэрбум орчим төгрөг шаардагдана. ... зардал ....Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны төсөвт тусгагдсан байгаа тул тогтоолыг батлан хэрэгжүүлэхэд төсвийн хувьд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй” гэж /1хх-105 дахь талд/,
-мөн яамны Шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг тогтоох тухай танилцуулгад “...Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, ...шүүхийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэн баталж мөрдүүлснээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй ба батлагдсан төсвийн хүрээнд ажиллах боломжтой байна” гэж /1хх-ийн 118 дахь талд/,
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн тухай” 01/875 дугаар албан бичгээр ...цалингийн сүлжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоож өгөхийг хүсье. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалинг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг шүүхийн 2022 оны төсвийн төсөлд тусган Сангийн яаманд хүргүүлсэн” гэж /1хх-ийн 126 дахь талд/,
-Монгол Улсын Сангийн сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3/427 дугаар албан бичгээр “...Дээрх тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл ...-ийн 2022 оны батлагдсан төсөвт ...шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...үндсэн цалин, нэмэгдэл урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал тусгагдсан болно” /1хх-ийн 131 дэх талд/,
-Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2134 дүгээр албан бичгээр “...2022 оны батлагдсан төсөвт шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 704 орон тооны үндсэн цалин, нэмэгдэл урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 10.3 тэрбум төгрөг тусгагдсан болно” гэж /1хх-ийн 220 дахь талд/,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/744 дүгээр албан бичигт “...шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалин хөлсний зардалд 20.6 тэрбум төгрөгийг төсөвлөн тусгасан” /1хх-ийн 225 дахь талд/ гэх албан бичгүүд; зэрэг баримтууд болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт буюу Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 5-д “Шүүхийн ерөнхий зөвлөл 79,196.7 /сая төгрөгөөр/”-т шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тусгагдаагүй болох нь тогтоогдож байна.
4.2. Мөн хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд төсвийн хувьд хүндрэл үүсэхгүй, 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд ажиллах боломжтой” гэх саналыг харгалзан үзээгүйн сацуу, мөн дээрх тогтоолыг хэрэгжүүлэн цалингийн хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй байна.
4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлийн 3-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д “Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно:”, 57.5.3-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч;” Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Шүүхийн төсөв Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл ... төсвөөс бүрдэнэ.”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, ... авах;” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
4.4. Энэ талаар иргэдийн төлөөлөгчийн “...хуулийн дагуу Улсын Их Хурал тогтоолоо батлаад, ... шүүгчийн туслахын цалинг олго гэсэн шийдвэр гарчихсан байхад олгогдоогүй байна” гэсэн маргаан бүхий үйл баримтын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
5. Иймээс нэхэмжлэгчийн “Монгол Улсын Засгийн газрын ... эс үйлдэхүйн улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслахаар ажиллаж байгаа Ц.Г миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр авч чадалгүй хохирсон” гэх тайлбар үндэслэлтэй байна.
6. Дээрхээс үзэхэд, хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, ...үндсэн дээр ажиллана.”, 7 дугаар зүйлийн 8-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн тухай Улсын Их Хуралд тогтмол мэдээлнэ.” гэж тус тус заасан энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна.
7. Иймд нэхэмжлэгчийн “Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг тогтоолд дурдсан хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгаж” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Харин нэхэмжлэгчийн “...Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг тогтоосон хэмжээгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт багтаан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон олгох арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэж өөрчлөн гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагын хувьд нэгэнт шүүхээс Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тогтоосон хугацааны дагуу хэрэгжүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн эхний шаардлагатай агуулгын хувьд ижил, нэхэмжлэгчид эерэг үйлчлэл үзүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолын 3 заалтын “05 дугаар сарын 01-ний өдрөөс“ гэснийг “01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж хэрэгжих хугацааг өөрчлөн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.
9. Нэхэмжлэгчийн “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
9.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 241 дүгээр тогтоолыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5, 57.14 дэх хэсэг болон Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэж, нийт 11 хавсралтаар төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоожээ.
9.2. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 128 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамласан байх тул уг актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
9.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;”-оор шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн акт нь хүчин төгөлдөр үйлчилж байх буюу эрх зүйн үйлчлэл үзүүлж байх; хоёрдугаарт, хуульд нийцэхгүй байх; гуравдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хүчингүй болгосноор зөрчигдсөн эрх сэргэх үр дагавартай байж гэмээ нь шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.
9.4. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх хүчингүй болсон Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгахаар маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тогтоолыг хууль бус эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй.
9.5. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиар тодорхойлсон эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар уг тогтоолыг батлан гаргасан нь хууль зөрчөөгүйн дээр тогтоол нь “шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга” нарын албан тушаалтай хамааралгүй байна.
9.6. Иймд хариуцагчийн дээрх 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх, эрх зүйн хамгаалалт үүсэх нөхцөл бүрдэхгүй энэ утгаараа эрх зүйн үйлчлэлгүй актыг “хууль бус бөгөөд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах”-аар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй тул нэхэмжлэгч Ц.Г-ийн “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг баримтлан зохих хувиар нэмэгдүүлэн олгоогүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тохирох хэмжээгээр нэмэгдүүлэн олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/995 дугаар албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нотлох баримт шаардсан боловч хариуг ирүүлээгүй ба энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас “шүүх хуралдааныг үргэлжлүүлэх” хүсэлт гаргасны дагуу шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН