| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0150/И |
| Дугаар | 178 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 178
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би Г.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй Э.Өлзийсайханд холбогдох 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 18-р хороонд оршин суух, М овогт Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.А нь /2016.07.9, 10-2017.01.20/ Замын-Үүд сумын иргэн Э.Ө-д 7.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. 2017 оны 02 сарын 10-нд иргэн Ө-тай дээрх зээлсэн мөнгөнд зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан болно. Дээрх 7.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг ах Солонгос явах барьцааны мөнгөнд 2.000.000 төгрөгийн нөхөр Б УАЗ-469 маркийн машин авч өгөх хүсэлт гуйлт тавьж зээлсэн болно. Зээлийн гэрээгээр баталгаажуулж дээрх 2 зориулалтанд зээлсэн мөнгөнөөс хүүнд төлөх мөнгөнөөс 1.531.000 төгрөгийн жич тайлбар: Э.Ө нь 2017 оны 05 сард 1.500.000 төгрөг өгсөн нь Э.Ө-н хуучин нөхөр Д.Б-д тариа тарих, тос масло хэрэгтэй байна гэж өөрөө хэлж төлсөн болно. Энэ нь гэрээгээр нэхэгдэж байгаа мөнгө бий болно. Иймд иргэн Э.Ө-с гэрээний дагуу үндсэн мөнгө 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4-р баг, Сүлд багт оршин суух, Ц овогт Э.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Ө надад 7.500.000 төгрөгний нэхэмжлэл гаргасан Г.А-тэй тохиролцон эвлэрч 2018 оны 07 сарын 09-нд 1.000.000 төгрөг өгч, 1.000.000 төгрөгийг цувуулан төлөхөөр болсон. Иймд энэ нэхэмжлэлтэй холбоотой хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа: Иргэн Г.А миний бие иргэн Э.Ө-с нэхэмжилсэн 7.500.000 төгрөгийн харилцан тохиролцож нийт нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 5.500.000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 2.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг хариуцагч Э.Ө нь 2018 оны 07 сарын 09-ний өдөр өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2018 ондоо багтааж өгөхөөр харилцан тохиролцсон болно. Иймд иргэн Э.Ө-д гаргасан нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А хариуцагч Э.Ө-д холбогдуулан 7.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч Г.А-д 1.000.000 төгрөгийг 2018 оны 07 сарын 09-нд төлсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулна, нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгөөс татгалзаж зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.А-н нэхэмжлэлтэй Э.Ө-д холбогдох 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Ө нь 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр, нэхэмжлэгч Г.А нь 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийн 50 хувь буюу 67.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 67.475 төгрөгийг, хариуцагч Э.Ө-с 2.000.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийн 50 хувь болох 23.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Ө нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б