Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0270/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал***ныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хурал***ны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Э-,

Шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хурал***ны танхимд нээлттэй хийсэн хурал***наар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-, Э.А-, Б.Эад холбогдох эрүүгийн 2218000000286 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол  Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 24-ий өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамт урьд ял шийтгэлгүй, Г.С-

 

Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй Э.А-  

 

Монгол улсын иргэн,  1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Батууд овогт Батдэлгэрийн Б.Э

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” авто угаалгын газрын хажууд байрлуулсан хохирогч Б.Б.М-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Гранд Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, машин механизм ашиглан, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад Б.Э залгаад найзын машин эвдэрсэн 2 ширхэг свечээ аваад ир гэхээр нь авч очсон.  Б.Эыг хүргэж өгөх гээд явсан, очоод тамхи татаад зогссон. Тэнд байсан машиныг хараад Б.Э тэр машины хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан. Тэгээд Б.Э аккумляторыг авчихъя гэж хэлсэн, жалганд оруулаад тайлж авсан гэв.

 

Шүүгдэгч Э.Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Шөнө 11 цагийн суудлаар аавыгаа вокзал хүргэж өгсөн. Хүргэж өгчихөөд 30 айлын га*** ирсэн, бараг шөнө 1,2 цаг болж байсан. Тэгээд тэнд машин байсан. Өмнө өгч байсан мэдүүлэгтэй бусад нь ижил.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 06 дугаар сарын 10-11-ий өдөр шилжих шөнө Г- хүргэж өгчихөөд би гэртээ буух гээд манайх руу явсан. Манай гэрийн га*** юм яриад сууж байгаад ойрхон байгаа машиныг хараад очсон. Жолооч талын хаалгыг татахад онгорхой байсан. Тэгээд дотор нь ороод бид 3 юм яриад суусан. Удалгүй Э.Э.А-ын машинаар чирээд брак дунд очиход Г.С- жаахан хол тавья гээд хөтөл хорооллын тэнд жалганд оруулж байгаад 4 дугуйг нь Э.А- бид хоёр тайлж авсан. Г.Г.С- доторх юмыг нь салгаж авсан гэв.

 

Эрүүгийн 2218000000286 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б.М-ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын дундуур өөрийнхөө **-** *** улсын дугаартай Марк-2 загварын машинаа унаж яваад мотор нь эвдрээд Дархан сумын 6 дугаар багт байрлах Цэргийн 30 айлын хажууд мустанг нэртэй угаалгын газрын хажуу талд машинаа орхиод явсан. Тэгээд сэлбэг хайж байгаад өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр машин дээр очсон чинь алга болчихсон байсан. Би сүүлд 2022 оны 06 дугаар сарын 08-ны машин дээрээ очиж дотроос нь юм авсан. Тэгэхээр 2022 оны 06 дугаар сарын 08-наас 11-ны хооронд алга болсон байсан. Ойр орчимд нь хяналтын камер хайсан чинь яг миний машиныг харчихаар камер байгаагүй. Саарал өнгөтэй, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 90 марк-2 загварын машин. Жолооч талын ард крыло хэсэгт замасктай, баруун урд талын крыло хэсэгт хонхойсон эвдрэлтэй, урд салхины шилний жолоочийн эсрэг талд хар өнгийн босоо монгол бичиг, доод хэсэгт хөндлөн англи үгтэй бичиг наасан. Моторны кольц нь муудаж эвдэрсэн. Миний машинаас урд их гэрэл 2 ш, радиатор 1ш, бензин насос 1ш, урд дохио 2ш, урд нэмэлт гэрэл 2ш, хаалганы толь 2ш, жанам 1ш, катушка 4ш, обудтай дугуй 4ш, салон дотроос хаалганы хавтаснууд, машины хөгжим, хаалганы доод талын гишгүүр, урд салон, хойд гэрэл 2 ш тус тус алга болсон. Би тэдгээр хүүхдүүдэд машинаа тэр чигээр нь зарахаар болоод мөнгийг нь авчихсан, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх 42-44/,

 

Гэрч Э.А- өгсөн: “...Би 2022 оны 06 сарын эхээр /өдрийг нь огт санахгүй байна/ үүрийн 4-5 цагийн орчимд гэртээ хоёр хүүхдийнхээ хамт унтаж байтал га*** хашаан дотор хүмүүс дуугараад чимээ гараад байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь Соко, Азаа, Эрдэнээ гурав манай хашаанд ороод ирчихсэн байсан юм буулгаж байхаар нь би буцаад гэр рүүгээ орсон. Намайг гэр лүүгээ орсны дараа араас С-, А-, Э- гурав орж ирсэн. Би тэр гурваас юу хийж яваа юм гэж асуусан чинь Эрдэнээ надад “хүний юм байгаа юмаа, тавих газар байхгүй түр хашаанд чинь тавьчихъя, ганц хоёр хоногоос ирж авна гэхээр нь би зөвшөөрөөд тамхи татаж байгаад гараад явцгаасан. Энэ явдлаас хойш 7 орчим хоногийн дараа /илүү олон хоносон байж магадгүй би сайн санахгүй байна/ 22 цагийн үед намайг ажил дээрээ ажлаа хийж байх үед Э--э залгаад хаана байгаа юм хөгшөөн, яваад очъё гэж хэлсэн. Ингээд утсаар яриад у***гүй байхад манай ажил дээр Э- ирээд, А-, С- бид гурав хүний машинаас юм хулгайлгаад тэрийгээ танай хашаанд тавьчихсан юм. Тавьсан юмнуу*** очиж авна шүү ээжид чинь юу гэж хэлнээ, уурлах болов уу?, чи цаг*** дээр мэдүүлэг өгөх хэрэгтэй, асуудал үүсгэсэнд уучлаарай, хашаанд чинь тавьсан машины обуд алга байна лээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 54/,

 

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “1995 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2003 онд Монгол Улсад орж ирсэн “Тоёота марк-2” маркийн **-** *** улсын дугаартай саарал өнгийн суудлын машины сэлбэг эд ангийг суурилуулах ажлын хөлсний зардал 150000 төгрөг, үнэлгээнд хамрагдсан машины зах зээлийн үнэ 2022.07.25-ны 2000000 төгрөгийн үнэлгээтэй байна.” /хх 77/,

 

**-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22/,

 

“Гялс финанс” ББСБ-ийн нэр дээр бүртгэлтэй иргэн С.Э- эзэмшлийн **-***** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-25/,

 

**-***** улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 26/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-36/,

 

Шүүгдэгч Э.Э.А-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 124/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 127/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /130/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 131-132/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хх 134/, шүүгдэгч Б.Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 155/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 159/, дипломын хуулбар /хх 160-161/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 164/, шүүгдэгч Г.Г.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 179/, эд хөрөнгө  бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 183/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 185-186/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мустанг нэртэй угаалгын газрын хажууд байрлуулсан иргэн Б.Б.М-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Гранд Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д “учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж”...үйлдвэл гэж заасан байх ба шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нар бүлэглэж хохирогч Б.Б.М-ийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай Марк 2 автомашиныг олны нүднээс далд чирж аваачиж, эд ангийг хэсэгчлэн салгаж, хэргийн газраас зөөж зөөвөрлөн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт үйлдлийг хохирогч Б.Б.М-ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр машин дээр очсон чинь алга болчихсон байсан. Би сүүлд 2022 оны 06 дугаар сарын 08-ны машин дээрээ очиж дотроос нь юм авсан. Тэгэхээр 2022 оны 06 дугаар сарын 08-наас 11-ны хооронд алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 42/, гэрч Э.А- өгсөн: “...Намайг гэр лүүгээ орсны дараа араас С-, А-, Э- гурав орж ирсэн. Би тэр гурваас юу хийж яваа юм гэж асуусан чинь Э- надад “хүний юм байгаа юмаа, тавих газар байхгүй түр хашаанд чинь тавьчихъя, ганц хоёр хоногоос ирж авна гэхээр нь би зөвшөөрөөд тамхи татаж байгаад гараад явцгаасан. /хх 54/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Г.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “Тэнд байсан машиныг хараад Б.Э тэр машины хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан. Тэгээд Б.Э аккумляторыг авчихъя гэж хэлсэн, жалганд оруулаад тайлж авсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “30 айлын тэнд машин байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “ 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ий өдөр шилжих шөнө Г- хүргэж өгчхөөд би гэртээ буух гээд манайх руу явсан. Манай гэрийн га*** юм яриад сууж байгаад ойрхон байгаа машин ... дотор нь ороод бид 3 юм яриад суусан. Удалгүй Э.Э.А-ын машинаар чирээд брак дунд очиход Г.С- жаахан хол тавья гээд хөтөл хорооллын тэнд жалганд оруулж байгаад 4 дугуйг нь Э.А- бид хоёр тайлж авсан. Г.Г.С- доторх юмыг нь салгаж авсан.” гэх мэдүүлэг болон хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэгээр  хөдөлбөргүй тогтоожээ.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн  бүрдэл хангагдсан байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх у*** гэмт хэрэг үйлдсэн”,  1.2-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г.С-, Г.Э.А-, Б.Б.Э нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан үндэслэлээр тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-***** улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл нь “Гялс Финанс”  өмчлөлийнх байх тул хураан авч улсын орлогод оруулах боломжгүй тул “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр-“2007 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол Улсад орж ирсэн. “Тоёота Приус-20” маркийн **-***** улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн суудлын машин 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 9000000 төгрөг”  /хх 103/ гэх тул тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нараас хувь тэнцүүлэн тус бүр 3000000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул тэдэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагданн ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

 “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “1995 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2003 онд Монгол Улсад орж ирсэн “Тоёота марк-2” маркийн **-** *** улсын дугаартай саарал өнгийн суудлын машин 15 нэрийн сэлбэг, хэрэгсэл, эд зүйл 2022.06.16-ны өдрийн байдлаар 1795000 төгрөг байна.” /хх 68/ гэх үнэлгээгээр хохирол тогтоогдсон байх ба шүүгдэгч нар нь уг тээврийн хэрэгслийг 3000000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэргийн 219-р хуудсанд авагдсан “**-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ алдаж, хэрэгтнээс 3000000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх тайлбар, 230-р хуудсанд авагдсан хохирол төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Г.С-, Э.А-, Б.Эад нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-***** улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 9000000 төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нараас тус бүр 3000000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай

 

   5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.С-, Э.Э.А-, Б.Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ