Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0227/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч С.С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-од холбогдох эрүүгийн 2218000000322 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд:

-Дархан- Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, С.Э-

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.С.Э- 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **************** дүгээр орцны урд талын автомашины зогсоол дээр байсан Х.Х.Д-гийн эзэмшлийн **-** Д** улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалганы дээд талын борооны хуванцар хаалт, копут, баруун хойд хаалга, багажийн таг, кузовын орой хэсгийг чулуугаар цохиж хууль бусаар гэмтээн 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2218000000322 дугаартай хэргээс:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...урд копут хэсэгт 15-15 хэмжээтэй хонхойж будаг нь халцарсан, Мөн эргэн тойронд их хэмжээний жижиг чулуу бутарсан байдалтай, копут хэсэгт будаг халцарсан, зурагдсан байна. Машины баруун хойд талын хаалганд хонхойсон, хаалганы доод хэсэгт хар өнгийн борооны ханзарч унасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.”/хх 02-04/,

 

Хохирогч Х.Х.Д-гийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас хүмүүс над руу залгаад **** Д** улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг таних уу гэж асуусан. **** Д*** улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин гэж хэлсэн. Тэгсэн таны машиныг нэг танихгүй хүн чулуугаар цохиод эвдээд байна гэж хэлсэн. Та гэртээ байгаа юу, гараад ирэх үү гэхээр нь би тэгье одоо гараад очъё гэсэн.Тэгээд гараад яваад очиход машинтай цагдаа нар болон манай байрны хажуу орцны ах байсан. Тэгээд би цагдаа нараас асуухад дуудлагаар бид нарыг ирэхэд **** **** улсын дугаартай тээврййн хэрэгслийг энэ чулуугаар цохиод байж байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

 Гэрч Э.Б* өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө гэртээ унтаж байхад 07 цагийн үед манай байрны гадна хүн орилоод байхаар нь би босоод цонхоороо хартал 5 дугаар байрны 1 дүгээр орцны урд талд нэг согтуу хүн орилж байгаад орцны урд байсан хогийн сав дотроос том чулуу аваад тэр машин руу шидэж байсан. Бас тэр машиныг цохиж байгаа харагдсан. Тэгээд би өөрийнхөө гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн ба удалгүй цагдаа нар ирээд тэр хүнийг барьж авсан.” гэх мэдүүлэг /хх 15/,

 

“Капитал зууч” ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “... Хьюндай соната 6 маркийн **-** Д**** улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэ 600.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

 

Шүүгдэгч С.С.Э-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 42-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 52-56/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцээд шүүгдэгч С.С.Э- нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***************** дүгээр орцны урд талын автомашины зогсоол дээр байсан Х.Х.Д-гийн эзэмшлийн **-** Д*** улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын арын хаалганы дээд талын борооны хуванцар хаалт, копут, баруун хойд хаалга, багажийн таг, кузовын орой хэсгийг чулуугаар цохиж хууль бусаар гэмтээсэн үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгч С.С.Э- нь хохирогч Х.Х.Д-гийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...урд копут хэсэгт 15-15 хэмжээтэй хонхойж будаг нь халцарсан, Мөн эргэн тойронд их хэмжээний жижиг чулуу бутарсан байдалтай, копут хэсэгт будаг халцарсан, зурагдсан байна. Машины баруун хойд талын хаалганд хонхойсон, хаалганы доод хэсэгт хар өнгийн борооны ханзарч унасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. /хх 02-04/, хохирогч Х.Х.Д-гийн өгсөн: “...гараад яваад очиход машинтай цагдаа нар болон манай байрны хажуу орцны ах байсан. Тэгээд би цагдаа нараас асуухад дуудлагаар бид нарыг ирэхэд **** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг энэ чулуугаар цохиод байж байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх 11/, гэрч Э.Б- өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө гэртээ унтаж байхад 07 цагийн үед манай байрны гадна хүн орилоод байхаар нь би босоод цонхоороо хартал 5 дугаар байрны 1 дүгээр орцны урд талд нэг согтуу хүн орилж байгаад орцны урд байсан хогийн сав дотроос том чулуу аваад тэр машин руу шидэж байсан. Бас тэр машиныг цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх 26-27/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Х.Х.Д-д гэмт хэргийн улмаас 600000 төгрөгийн хохирол учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..хохирлоо бүрэн барагдуулж машины засварын газраас хүлээн авсан.” гэх тайлбар /хх 62/ өгсөн байх тул шүүгдэгч С.С.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.С.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн борооны хаалтны хэлтэрхий 2 ширхэг, бетоны хэлтэрхий 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүллж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн борооны хаалтны хэлтэрхий 2 ширхэг, бетоны хэлтэрхий 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ