| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/02346/И |
| Дугаар | 2818 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2818
| 2018 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2018/02818 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Ч овогт Эн М, Б овогт Б Д нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Д.П, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.М нарыг эх Э.Мгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Д.П, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.М нарыг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Доор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
5. Зохигч дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
6. Нэхэмжлэгч орон сууцнаас оногдох хувийг гаргуулах шаардлагыг татан авсан, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсанг тус тус дурьдсгуай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Б.Доос 70.200 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538.150 төгрөгний 467.950 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Мд тус тус олгож, үлдэх 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА