Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2695

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/02695

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                        

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг  дугаар хороо Баян дөхөм дүгээр гудамж тоотод оршин суух,  онд төрсөн настай, Б тайж овогт Н Б

Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо  дүгээр байр  тоотод оршин суух, онд төрсөн настай Л овогт Э

            16.340.000 төгрөгний үнэ бүхий ирмэг хуулганы машин, хөрөө рам гаргуулах тухай нэхэмжлэлийг  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ба,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Б бид хоёр  тус тусдаа 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр компани байгуулахаар тохирч СХД ХХК-ийг байгуулсан. Би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн СХД ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. Э.Б өөрийн оруулах 20.000.000 төгрөгийг компаний дансанд шилжүүлж түүгээр нь ажлын байрыг тохижуулсан. Би хамаатны хүнээс 16.700.000 төгрөг зээлдэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Солонгос улсаас 9.500.000 вон буюу 16.340.000 төгрөгний үнэ бүхий ирмэг хуулганы машин, хөрөө рам зэргийг гаалийн байгууллагад мэдэгдэж СХД ХХК-ийн нэр дээр зохих журмын дагуу оруулж ирсэн. Компанийн нэр дээр оруулж ирэхээр татвар төлөхгүй, иргэн өөрөө оруулж ирвэл татвар нь өндөр байсан юм. 2016 оны 02-07 дугаар сарын хооронд үйлдвэрийн ажил зогссон. 2016 оны 07 дугаар сард үйлдвэрийн ажлаа сэргээхээр захиалга аваад байж байтал Э.Б хүрээд ир уулзъя гэхээр нь очтол компаний мөнгөөр авсан гээд 10-д хүний хамт портер, майти машинд миний тоног төхөөрөмжийг ачиж байсан. Тэгээд шүүхдээд аваарай гэсэн. Иймд хариуцагч Э.Б-ий хууль бус эзэмлээс миний эд хөрөнгө болох 9.500.000 вон буюу 16.340.000 төгрөгийн үнэ бүхий ирмэг хуулганы машин, хөрөө рам зэргийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Н.Бгаас ямар нэгэн тоног төхөөрөмж, мөнгө аваагүй гэж тайлбарладаг. Энэ 2 хүн хамтарч компани байгуулан тавилгын үйлдвэрлэл эрхлэхээр тохирч хэн аль нь 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон талаар нэхэмжлэгч сая шүүх хуралдаанд тайлбарлалаа. Хариуцагч өөрийн оруулах ёстой 20.000.000 төгрөгийг СХД ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Энэ мөнгөөр тавилга хийх тоног төхөөрөмж Солонгос улсаас авч компаний нэр дээр оруулж ирж, компанийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн баримт хэрэгт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанааар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                   

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Э.Бд холбогдуулж 9.500.000 вон буюу 16.340.000 төгрөгийн үнэ бүхий ирмэг хуулганы машин, хөрөө рам гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх хуралдаанд зохигчид   тус бүр 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар тохирч, тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр СХД ХХК байгуулж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, компаний гүйцэтгэх захирлаар Н.Б томилогдсон байна.

 

            СХД ХХК-ийн харилцах дансанд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э.Б 20.000.000 төгрөг шилжүүлсэн, Солонгос улсаас  компаний нэр дээр олон үйлдэлт ирмэг хуулганы машин, хөрөө рамыг худалдан авч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хилээр оруулж ирсэн, 2015 оны  04 дүгээр улирлын компаний санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн жагсаалтын 9-д 16.461.400 төгрөгийн машин, тоног төхөөрөмж бүртгэгдэж баталгаажсан болох нь талуудын тайлбар, компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, СХД ХХК-ийн дансны хуулга, татварын тайлан гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

            Н.Б нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч Э.Б-ий хууль бус эзэмшлээс гаргуулах гэж тайлбарласан боловч талууд хамтран компани үүсгэн байгуулж, маргаан бүхий эд хөрөнгийг компанийн нэр дээр худалдан авч гаалийн хилээр нэвтрүүлэн оруулж ирсэн байх тул тэрээр Э.Бэс хөрөнгийг шаардах эрхгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох бөгөөд, шүүх хуралдаанаар Э.Б нь энэ хэргийн хариуцагч биш болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь хуульд зааснаар хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

         Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд  хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн  106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар  хариуцагч Э.Бд холбогдох 9.500.000 вон буюу 16.340.000 төгрөгийн үнэ бүхий ирмэг хуулганы машин, хөрөө рам гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.650 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

                          

 

                              

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА